Тодруулга
“Дэлхийн мисс”-т оролцож буй А.Бөртэ-Үжин “Авьяаслаг мисс”-ээр шалгарчээ
2022-3-17

70 дахь удаагийн “Дэлхийн мисс” тэмцээний сүүлийн шатны шалгаруулалт АНУ-ын Пуэрто Рико аралд өнөөдөр эхэллээ. Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож буй А.Бөртэ-Үжин “Авьяаслаг мисс” шалгаруулалтад тэргүүлснээр сүүлийн шатны шалгаруулалтын тайзнаа уран нугаралтын үзүүлбэрээ толилуулжээ. Түүнчлэн тэмцээний шилдэг 40 оролцогчийн нэг болсон байна. Үндэсний ялагч Ану овогтой Бөртэ-Үжин нь Соёл урлагийн их сургуулийн Бүжгийн урлагийн сургуулийг бүжгийн багш найруулагч мэргэжлээр төгсчээ

А.Бөртэ-Үжин "Дэлхийн мисс”-ийн тайзнаа уран нугаралтын үзүүлбэр үзүүлнэ
2022-3-17

“Дэлхийн мисс-2022” тэмцээний эцсийн шатны шалгаруулалт АНУ-ын Пуэрто Рико арлын Сан Хуан хотын цэнгэлдэх хүрээлэнд маргааш болно. Тэмцээнд нийт 130 гаруй орны мисс өрсөлдсөнөөс эцсийн шалгаруулалтад 40 орны гоо бүсгүйчүүд үлдээд байна. Тус тэмцээнд Монгол Улсаас оролцож буй мисс А.Бөртэ-Үжин үндэсний өв соёл уран нугаралтын үзүүлбэрээрээ “Авьяас” үзүүлбэрийн ялагч болж “Дэлхийн мисс-2021” тэмцээний хагас шигшээд шалгараад байгаа билээ. 1951 оноос хойш 70 дахь жилдээ болж буй уг тэмцээнийг дэлхийн нэг тэрбум хүн шууд үздэг бөгөөд Монгол Улсын мисс 3 минут 30 секундийн хугацаанд уран нугаралтын үзүүлбэр толилуулах юм байна. Тэмцээний шалгаруулалтыг MNC телевиз Улаанбаатарын цагаар 2022 оны 3 дугаар сарын 17-ны 8.00 цагт шууд дамжуулан хүргэх юм. Ташрамд дурдахад, Монгол Улс 2005 оноос албан ёсоор энэхүү тэмцээнд оролцож эхэлсэн бөгөөд жил бүр үндэсний ялагчаа шалгаруулж Дэлхийн мисс тэмцээнд оролцуулан эх орныхоо нэрийг гаргасаар ирсэн

БНСУ-руу зорчих иргэдийн анхааралд!
2022-3-16

БНСУ-ын Хорио цээр, халдварт өвчинтэй тэмцэх албанаас БНСУ-д ирж буй вакцины бүрэн тунд хамрагдсан (БНСУ-д болон бусад улсад) иргэдийн "Тусгаарлалтаас чөлөөлөх журам"-д өөрчлөлт оруулж шат дараатайгаар өргөжүүлэхээр шийдвэрлэсэн байна. - 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн БНСУ-д болон Гадаад улсад вакцины бүрэн тунд хамрагдсан мэдээллээ “COOV” - Ковид19-ын вакцины гэрчилгээний системд бүртгүүлсэн иргэд; Гадаад улсад вакцинд хамрагдсан мэдээллээ өөрийн биеэр БНСУ дахь харьяа дүүргийнхээ эмнэлэгт очиж бүртгүүлэх шаардлагатай ба өөр хүнээр төлөөлүүлэн бүртгүүлэх бол харьяа эмнэлгээсээ лавлана. - 2022 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Гадаад улсад вакцины бүрэн тунд хамрагдсан мэдээллээ “COOV” - Ковид19-ын вакцины гэрчилгээний системд бүртгүүлээгүй иргэдийг “Тусгаарлалтаас чөлөөлөх журам” -ыг хэрэгжүүлж эхэлнэ. БНСУ-д ирэхээсээ өмнө ( https://cov19ent.kdca.go.kr ) холбоосоор орж овог нэр, е-майл хаяг, паспортын мэдээлэл, зорчих болон оршин суух мэдээлэл болон вакцинд хамрагдсан мэдээлэл зэргийг оруулан QR код авна

Ковидод зарцуулсан гадаадын зээл тусламжид аудит оруулна
2022-3-15

КОВИД-19-өөс урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутамд нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих үүрэг бүхий Түр хороо өнөөдөр хуралдлаа. Хурлын үеэр Шадар сайд С.Амарсайхан дараах мэдээллийг өгөв.  Тэрбээр "2020 оноос хойш КОВИД-19-ийн эсрэг арга хэмжээнд зарцуулсан гадаадын зээл тусламж, хөрөнгө санхүү, зарцуулалт, худалдан авалтад бүрэн хэмжээний аудитын шалгалт оруулж, тайлагнахаар болсон

Гуравдугаар сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
2022-3-9

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн 2022 оны гуравдугаар сарын олголтын хуваарийг та бүхэнд хүргэж байна. 

Маргааш дугаарын хязгаарлалт ҮЙЛЧЛЭХГҮЙ
2022-3-7

Энэ долоо хоногийн мягмар гарагт буюу маргааш Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр тохионо. Уг өдрийг тохиолдуулан бүх нийтээрээ амрах юм

Галыг бүрэн унтраалаа
2022-3-6

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа 16 давхар барилгын гадна фасад шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр НОБГ-т 14:07 цагт ирсэн.

Галын тархалтыг 15:40 цагт зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна
2022-3-6

Хан-Уул дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа 16 давхар барилгын гадна фасад шатаж байсныг шуурхай ажиллаж 15:40 цагт галын тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Гал түймрийг унтраахаар ажиллаж байна
2022-3-6

Хан-Уул дүүргийн 21-р хорооны "Спорт цогцолбор"-ын хашаан дотор барилга шатаж байна гэсэн дуудлага 14:07 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт ирлээ. 

Европын чиглэлд зорчих зорчигчдын анхааралд
2022-3-4

ОХУ, Украин Улсын хооронд үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Европын Холбооны Улс болон Англи Улсаас авч хэрэгжүүлж буй хориг арга хэмжээний хүрээнд ОХУ-ын нутаг дэвсгэр дээгүүр нислэг үйлдэж буй аливаа агаарын хөлгүүдэд давхар даатгал үйлчлэхгүй болсон тухай мэдээлсэн.

Чармай нүцгэн явж байсан иргэнийг СЭМҮТ-д хүлээлгэн өгчээ
2022-3-4

Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд 2022 оны гуравдугаар сарын 04-ний өдрийн 07 цаг 35 минутад “Баянгол дүүрэг 20 хороо эрин хорооллын орчимд чармай нүцгэн эрэгтэй хүн байна” гэсэн дуудлага мэдээлэл иржээ.

ДЦС-4 ТӨХК-ийн ажилтан өндөр хүчдэлд цохиулан нас баржээ
2022-3-2

Өчигдөр буюу энэ сарын 1-ний өдөр 08.38 цагт ТЭЦ-4 ТӨХК-ийн ажилтан хүчдэлд цохиулаад ухаан алдлаа гэх дуудлага, мэдээлэл Цагдаагийн байгууллагад ирсэн байна. Дуудлагаар БГД-ын Цагдаагийн 2-р хэлтэс очин, хэргийг шалгахад Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын ээлжийн монтёр ажилтай 31 настай Д нь /эрэгтэй/ ажлын байран дээрээ өндөр хүчдэлд цохиулж нас барсан байв

Халуун кофе асгуулсан охины аав: Эхлээд өшиглөсөн, дараа нь кофегоо асгасан, аав нь “том прокурор” гэж хэлсэн
2022-3-2

Мэдүүлэг өгөхөөр очиж, бичлэг хийж байсан эмэгтэйн гар утсыг цохиж унагасан гэх цагдаагийн албан хаагчийн бичлэг өчигдөр цахим орчинд тавигдсан. Тэгвэл тус охин нь гэрч хохирогчоор биш, харин бусдын дээр халуун кофе асгасан хэрэгт цагдаад байцаалт өгөхөөр очсон байна. Тодруулбал, тэрбээр 18 настай охиныг “Муухай харлаа” гэх шалтгаанаар биед нь халдаж, халуун кофе асгажээ. Хохирогч охины аав “Толгой, нүүр нь цэврүүтсэн байдалтай байна. Энэ хэрэг өчигдөр 15:00 цагийн үед Шангрила дахь кофе шопд болсон.  Манай охин найзуудтайгаа сууж байхад нь Чи намайг таньдаг юм уу, яагаад намайг хараад байгаа юм? гээд өшиглөсөн

Оюутнуудын түрүүч Львовт очжээ
2022-3-2

Украины Харьков хотод энэ сарын 24-нөөс эхлэн 22.00-06.00 цагуудад хөл хорио тогтоогоод байгаа. Дайны халуун цэг болоод байсан энэ хотод Монголын 18 оюутан эх орон руугаа ирэх хүсэлт өгсөн ч амжиж гарч чадалгүй метроны буудалд хоргодож байсан. Улмаар өчигдөр Харьков хотод байсан 18 оюутны долоо нь тус хотод оршин суудаг Монгол аавтай украин иргэн эмэгтэйн хамт Львов хот руу орон нутгийн цагаар 13.30 цагт галт тэргээр хөдөлсөн

"Оюутан цэрэг" сургалтын бүртгэл эхэллээ
2022-3-1

"Оюутан цэрэг" сургалтад бүртгүүлэх хүсэлтийг гуравдугаар сарын 01-10-ны хооронд цахимаар авах талаар бид өмнө нь мэдээлсэн.

Б.Нинжиндун: Украины цагдаа нар нь хориглоод хүүтэйгээ утсаар ч ярих боломжгүй болох нь
2022-2-28

Харьков хот 2022.02.26 17:35 цаг Украин дахь монгол иргэний ээж Б.Нинжиндунтай ярилцлаа. -Таны хүү Украинд амьдардаг юм байна. Сүүлд хэзээ холбогдов? -Миний хүү гэр бүлээрээ Харьков хотод амьдардаг юм. Сүүлд хүүтэйгээ зургаан цагийн өмнө л хувь чатаар холбогдсон

Г.Батбаяр: ОХУ-ыг тойрч нисвэл хугацаа хоёр цагаар нэмэгдэх эрсдэлтэй
2022-2-28

ОХУ, Украины хооронд үүсээд байгаа нөхцөл байдал нь агаарын тээврийн салбарт хэрхэн нөлөөлж байгаа талаар ИНЕГ-ын Агаарын тээврийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Г.Батбаяр “Европын ихэнх орнууд ОХУ-ын агаарын тээврүүдийг өөрийн агаарын хилээрээ нэвтрүүлэхгүй гэж байна. Өнгөрсөн Баасан гарагаас Их Британийн “British Airways” ОХУ дээгүүр нисэхээ болилоо

ГХЯ: Украинаас Монгол оюутнуудаа татах гурван хувилбар бий
2022-2-25

Олон улсын харилцааны нөхцөл байдал хурцдаж, улс хооронд пуужин харваж гал нээлээ. ОХУ Украины зүүн зүгийн Донбас мужид цэргийн ажиллагаа явуулахаа пүрэв гарагийн үүрээр зарлав. Оросын үндэсний телевизээр дамжуулсан мэдээгээр Путин Украины зэвсэгт хүчнийг бууж өгч, гэр лүүгээ харихыг уриалжээ. Тэрбээр “Хэрэв цуст мөргөлдөөн гарах юм бол бүх  хариуцлагыг нь Украины Засгийн газар үүрнэ. Гэхдээ Украиныг эзлэх төлөвлөгөө бидэнд байхгүй. Бүгд найрамдах Донбассын Ард улс туслах хүсэлт тавьсны дагуу цэргийн ажиллагаа явуулах шийдвэр гаргасан. Энэ нь найман жилийн турш Украины хүчирхийлэлд өртөж, геноцид өртсөн иргэдийг хамгаалах зорилготой” гэж ТАСС агентлагт ярьжээ. Харин Украины гадаад хэргийн сайд Дмитро Кулеба тус улсад Оросын эзлэн түрэмгийлэл эхэлснийг зарласан. Тэрбээр “Путин дөнгөж сая Украиныг эзлэн түрэмгийлэх цогц ажиллагааг эхлүүллээ. Амар амгалан байсан Украины хотууд цохилтод өртөж байна. Энэ бол эзлэн түрэмгийлэх дайн. Украин улс өөрийгөө хамгаалж, ялалт байгуулах болно. Дэлхий дахин Путинийг зогсоож чадна, зогсоох ёстой. Хөдлөх цаг нь боллоо” гэж бичсэнийг гадны хэвлэлүүд дамжуулж байна.

Энэ өдрийн зурхай
2022-2-23

Аргын тооллын 2 сарын 23, Буд гараг. Билгийн тооллын 22, Онгоц одтой, улаагчин хонь өдөр

Монгол Улсын нийт өрхийн 80 хувь нь интернет хэрэглэж байна
2022-2-22

Цахим хөгжил, харилцаа холбооны яам Үндэсний статистикийн хороотой хамтран “Өрхийн болон хувь хүний мэдээлэл, харилцаа холбоо, технологийн хэрэглээний судалгаа”-г гаргажээ.   Монгол Улсын 335 сум, суурин газарт өндөр хурдны интернэт сүлжээ орсноор нийт өрхийн 80 хувь нь интернэт хэрэглэж байна. Мөн үүрэн холбооны хэрэглэгчдийн тоо жил бүр өсөн нэмэгдэж, 2021 оны байдлаар нийт иргэдийн 97.6 хувь нь гар утас хэрэглэж, үүнээс ухаалаг гар утасны хэрэглээ 84.7 хувьд хүрсэн

Сэжигтэн Г: "Шатаасан ачаагаа төлчихнө өө"
2022-2-21

Багахангай дүүргийн нутагт Замын-Үүдээс Улаанбаатар хүртэл ачаа тээвэрлэж явсан том оврын шаланз өнгөрсөн баасан гарагийн /2021.02.18/ 13 цагийн орчимд шатсан. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар жолоочтой хамт зорчиж явсан согтуу эр Г нь ачааг галдан шатаасан байж болзошгүй тухай мэдээлсэн юм

Есдүгээр ангийн сурагч Д.Хүчитбаатар шатаж байсан автобусны галыг унтрааж, зорчигчдыг аварчээ
2022-2-19

2022 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн тэргүүний Ерөнхий боловсролын "Тэмүүжин Өрлөг" сургуулийн 9а ангийн сурагч Д.Хүчитбаатар Гачууртын чиглэлд явж байсан эмэгтэй жолоочтой автобус шатах аюул нүүрлэхэд дотор байсан хүмүүсийг гаргаад, асаж буй галыг унтраасан баатарлаг хийгээд хүмүүнлэг үйлсийн эзэн болсон байна.

Гадаадад хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн ихэнх нь 25-34 насныхан байна
2022-2-19

Манай улсаас БНСУ-д 2021 оны дөрөвдүгээр улиралд 154 иргэн цалин хөлс, орлого олох зорилгоор хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар зуучлагдсан болохыг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.Эдгээр 154 иргэн бүгд боловсруулах үйлдвэрлэлийн салбарт ажил эрхлэхээр зуучлагджээ.Ажил эрхлэхээр хөдөлмөрийн гэрээгээр зуучлагдсан иргэдийн 147 (95 хувь) нь эрэгтэй бол долоо (4.5 хувь) нь эмэгтэй аж.

Жолоочид төлбөрийн баримт өгдөггүй төлбөртэй зогсоолыг шалгуулах эрхтэй
2022-2-19

Улаанбаатар хотын хэмжээнд "Замын хөгжлийн газар"-тай гэрээ байгуулан ажиллаж буй 61 төлбөртэй зогсоол байна. Төлбөртэй зогсоол эзэмшигч нь зогсоолыг батлагдсан зураг төслийн дагуу байгуулах, орлогын 60 хувийг замын санд төвлөрүүлэх, үйлчлүүлэгч нарт төлбөрийн баримт өгөх үүрэгтэй. Албаныхны мэдээлж буйгаар сүүлийн үед тогтоолыг хуулбарлаж, зөвшөөрөлгүй зогсоол ажилуулах зөрчил гарч байгаа аж

Галыг бүрэн унтраахаар ажиллаж байна
2022-2-18

Нийслэлийн Онцгой байдлын газарт өнөөдөр буюу хоёрдугаар сарын 18-ны өдрийн 13:46 цагт Төв аймгийн зам дагуу “Шаланз” маркийн автомашин шатаж байна гэсэн дуудлага бүртгэгдсэн.

Улаанбаатарыг тойрсон оршуулгын газрыг цэгцэлье
2022-2-18

“Нийслэлийг тойрсон оршуулгын газруудыг цэгцэлье” хэмээн төр, хувийн хэвшил, энэ төрлийн үйлчилгээ эрхэлдэг байгууллагууд, иргэд, хэвлэл, мэдээллийнхний зүгээс байнга асуудал дэвшүүлж ирсэн. Олон жил яригдаж, хотын үе үеийн дарга нар ч сэдэв хөндөж байсан ч хэрэгжиж байсангүй

Өрхийн сарын дундаж зарлага 70 мянган төгрөгөөр нэмэгджээ
2022-2-17

Энэ оны нэгдүгээр сарын Монгол Улсын нийгэм, эдийн засгийн мэдээллийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. Ажиллах хүчний судалгааны 2021 оны дөрөвдүгээр улирлын дүнгээр улсын хэмжээнд 15, түүнээс дээш насны нийт хүн амын 1.2 сая нь ажиллах хүч байгаа юм. Ажиллах хүчний 1.1 (91.9%) сая нь ажиллагчид байна. ҮСХ-ны дарга Б.Батдаваа "Ажиллагчид 1.1 сая болж, өмнөх оны мөн үеэс 2.5 (0.2%) мянгаар өсөж, өмнөх улирлаас 8.8 (0.8%) мянгаар буурсан байна

УИХ-ын гишүүн асан М.Билэгтийн хүүгийн Монлаа ХХК-ийг АТГ-аас шалгаж эхэлжээ
2022-2-17

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Хөгжлийн банкнаас ирүүлсэн мэдээллийн хүрээнд 73 аж ахуйн нэгжүүдийн зээл нь хуулийн дагуу олгогдсон эсэх, зориулалтын дагуу зарцуулсан эсэхийг мөрдөн шалгаж буй.

Шар түвшинд бүх төрлийн үйл ажиллагааг ХЯЗГААРЛАХГҮЙ
2022-2-15

оронавируст халдвар /Ковид-19/-ын тархалтын түвшинд үндэслэн хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах журамд зааснаар шар түвшинд бүх төрлийн үйл ажиллагааг хязгаарлахгүйгээр Улсын онцгой комиссоос баталсан журмын дагуу байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд тавигдах тусгай нөхцөл, шаардлагыг мөрдөж ажиллана.

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.