УИХ
Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
2022-3-17

Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг гишүүдийн олонх дэмжсэнээр анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээс холбогдох байнгын хороонд шилжүүлэв. Үргэлжлүүлэн Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: Орон нутагт үйл ажиллагаа явуулдаг алтны уурхайнууд цианит натри ашигладаг. Гэтэл тухайн уурхай байрладаг нутгийн ард иргэд мэдээлэлгүйн улмаас айдас түгшүүртэй амьдарч байна

УИХ-ын нэр бүхий гишүүдээс Л.Халтар сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг Ерөнхий сайдад сануулжээ
2022-3-17

Төмөр замын салбарт бараг л насаараа шахуу ажилласан, энгийн ачигчаас салбарын сайд хүртэл ахин дэвшсэн Л.Халтарыг Зам тээврийн хөгжлийн сайдаар томилогдоход тус салбарын олон хүмүүс талархалтай хандаж, салбараа, ажлаа мэддэг мэргэжлийн хүн сайд боллоо, олон ажил урагштай явна байх, зам тээврийн салбар одоо л нэг бодитой хөгжих нь дээ гэж итгэж хүлээж байсан. Харамсалтай нь Л.Халтар гэдэг хүн ЗТХ-ийн сайдаар томилогдоод 2 жил ажиллаж байгаа боловч түүний гараас нэг ч бүтэлтэй, дэвшилттэй, урагштай ажил гарсангүй.

1 : 1
2022-3-17

 Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай асуудлыг хэлэлцлээ. Чөлөөт бүстэй холбоотойгоор  Хөшигийн хөндий дэх бүтээн босголтын асуудал хариуцсан Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Д.Оюунхорол, Эдийн засаг, хөгжлийн яамны дэд сайд С.Наранцогт нарын байр суурийг хүргэж байна.   Хөшигийн хөндий дэх бүтээн босголтын асуудал хариуцсан Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Д.Оюунхорол: Хөшигийн хөндийд 31 мянган га газрыг улсын хэрэгцээнд авсан   -Хөшигийн хөндийд байгуулагдах чөлөөт бүс нь нисэх онгоцны буудлыг дагасан чөлөөт бүс байж худалдаа үйлчилгээ, шинжлэх ухаан, технологид суурилсан санхүүгийн төвийг байгуулж ажилласнаар амжилттай хэрэгжих боломжтой гэж үзэж байгаа

Түр хорооны хуралдаанаар коронавируст халдварын өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсов
2022-3-16

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутамд нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хороо 2022 оны гуравдугаар сарын 15-ны өдөр хуралдав.  Хуралдаанаар коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасны дагуу Монгол Улсын Засгийн газраас 2021 онд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар болон тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан Улсын Онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээлэл сонсох, Эрүүл мэндийн яамнаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, коронавируст халдвар /Ковид-19/-ын нөхцөл байдал, вакцинжуулалтын талаарх мэдээлэл сонсох гэсэн хоёр асуудал хэлэлцэхээр товлосныг Түр хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцуулсан.  Хуралдаанд оролцсон гишүүдэд эхлээд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэл хийлээ. Манай улсад 2022 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн байдлаар коронавируст халдварын улмаас нийт 2105 иргэн нас барсан бөгөөд нас барагсдын 1677 нь архаг суурь өвчтэй байсан ба архаг суурь өвчний дотор зүрх судасны өвчин хамгийн өндөр буюу 1264 байсныг Шадар сайд тэмдэглэв

Хаврын чуулганаар 50 гаруй хууль батална
2022-3-15

Хаврын чуулган гурван сар орчим хуралддаг. Намрын чуулгантай харьцуулахад харьцангуй богино хугацаатай

УИХ-ын Хаврын чуулган маргааш нээлтээ хийнэ
2022-3-14

УИХ-ын 2022 оны Хаврын чуулган маргааш буюу 2022 оны 3 дугаар сарын 15-ны мягмар гарагт 10 цагт нээлтээ хийнэ.

УИХ: Ажлын хэсгүүдийн хуралдаан болно
2022-3-14

Монгол Улсын Их Хурал дахь ажлын хэсгүүдийн өнөөдөр /2022.03.14/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж ба

УИХ-ын Хаврын чуулган ирэх долоо хоногт нээлтээ хийнэ
2022-3-13

УИХ-ын 2022 оны Хаврын чуулган ирэх долоо хоногийн мягмар гарагт 10 цагт нээлтээ хийнэ.

УИХ-ын 2022 оны хаврын ээлжит чуулганы пүрэв гаригт эхэлнэ
2022-3-12

УИХ-ын 2022 оны хаврын ээлжит чуулганы гуравдугаар сарын 15-ны 10.00 цагт эхэлнэ.

УИХ-ын 2022 оны хаврын ээлжит чуулганы 3 дугаар сард хэлэлцэх асуудлын дараалал тогтоосон захирамж гаргалаа
2022-3-12

Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулган гуравдугаар сарын 15-ны өдрийн 10.00 цагт нээлтээ хийхээр товлоод байгаа билээ.

Г.Амартүвшин: Гаднаас орж ирж байгаа автомашины тоог хязгаарлахгүй бол түгжрэлийн асуудлыг яагаад ч шийдэж чадахгүй
2022-3-11

Авто замын түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хуралдаан боллоо.  Ажлын хэсгийн хуралдаанаар авто замын түгжрэлийг бууруулах тодорхой саналууд гарчээ. Энэ талаар ажлын хэсгийг ахалж ажиллаж байгаа УИХ-ын гишүүн Г.Амартүвшин мэдээлэл өглөө. Тэрбээр "Нэгдүгээрт, тээврийн хэрэгслийн татварыг шинэчлэх шаардлагатай байна

1:1
2022-3-11

Хуульзүйн байнгын хорооноос Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Энэ үеэр гишүүд хуульчийг заавал бакалаврын түвшингээс эхлэн бэлтгэх ёстой юу, ахисан түвшинд хуульч бэлтгэх боломж бий эсэх талаар хөндөж, эрхзүйгээр суралцагчдад хууль зүйн мэргэжлийн боловсролыг эзэмшүүлэхэд чиглэсэн хичээлийг 90-ээс доошгүй багц цаг судлахыг шаардах, магадлан итгэмжлэл хийх зэрэг зохицуулалт тусгасныг нухацтай ярилцах шаардлагатайг дурдав

Инфографик: Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн танилцуулга
2022-3-10

УИХ-ын 2021 оны намрын ээлжит болон 2022 оны ээлжит бус чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч Та бүхэнд цувралаар хүргэж байна. Энэ  удаа Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна. НИЙТИЙН МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ (ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА)-ИЙН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурал 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 54 тоот захирамжаар байгуулсан. Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, П.Анужин, Э.Бат-Амгалан, Т.Доржханд, Л.Мөнхбаатар, Б.Саранчимэг, Ж.Сүхбаатар, Д.Цогтбаатар нарын гишүүд ажиллалаа. Уг хуулиар хуульд заасан үндэслэл, журмын дагуу иргэний мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хангах, нийтийн мэдээллийн дэд бүтцийн эрх зүйн үндсийг тогтоох, төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах, нээлттэй, ил тод, шуурхай байлгах, төрийн үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг бий болгоход оршино

УИХ-ын хаврын ээлжит чуулган ирэх долоо хоногт эхэлнэ
2022-3-7

УИХ-ын 2022 оны хаврын ээлжит чуулган энэ сарын 15-нд буюу ирэх долоо хоногийн мягмар гаригт эхэлнэ. Тодруулбал, УИХ-ын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1 дүгээр заалтад "УИХ-ын намрын ээлжит чуулган аравдугаар сарын 1-ний өдрөөс, хаврын ээлжит чуулган гуравдугаар сарын 15-наас тус тус эхлэн 75-аас доошгүй ажлын өдөр чуулна” хэмээн заасан

Мэдээллийн технологийн салбарын Бодлогын зөвлөлийн анхдугаар уулзалт боллоо
2022-3-7

Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учралын санаачилгаар мэдээллийн технологийн салбарт хууль тогтоомжийг үр дүнтэй хэрэгжүүлэх, салбарын хөгжил, эрх зүйн орчныг бэхжүүлэхэд хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын оролцоог дэмжих, мэргэжил арга зүйн зөвлөмжөөр хангах зорилго бүхий Бодлогын зөвлөлийг Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргын дэргэд байгуулсан юм.     Уг зөвлөлийн анхдугаар уулзалт өнөөдөр (2022.03.07) Төрийн ордонд боллоо.   Бодлогын зөвлөлд харилцаа холбооны операторууд болох “Мобиком корпорац” ХХК, “Скайтел” ХХК, “Юнител” ХХК, “ЖиМобайл” ХХК, “Ай Эн мобайл нэтворк” ХХК нараас гадна Монгол Вайлли төслийн санаачлагч “Инфинит сольюшнс” ХХК, Аэросити төслийн санаачлагч “Моoдун аэросити девелопмент” ХХК, “Моодун хаан” групп ХХК, Сиркл парк төслийн санаачлагч “Би Ар Би” ХХК болон мэдээллийн технологийн тэргүүлэх компаниудаас “Ай Си Ти” групп ХК, Ард экс” ХХК “М Банк” ХК, “Хиппо картс” апликейшн, “Ворлд плас ” ХХК, “Эрксис инк”, “Их Бит” ХХК, “Икс мета” ХХК, “Монгол ТВ” ХХК-ийн төлөөлөл багтжээ.   Мөн салбарын мэргэжлийн холбоодоос “Стартап маркетинг спейс”, “Монголын биржүүдийн нэгдсэн холбоо”, “Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо”, “Монголын электрон спортын холбоо” зэрэг байгууллагын удирдлагууд зөвлөлийн бүрэлдэхүүнд орж байгаа юм.     Зөвлөлийн гишүүн байгууллагууд хэдийгээр салбартаа өөр өөрийн байр суурийг олсон, бизнесийн үйл ажиллагаагаараа ялгаатай боловч Монгол Улсад цахим шилжилтийг идэвхжүүлэх, цахим эдийн засгийг хөгжүүлэх, салбарын шинээр батлагдан гарах хууль тогтоомжид өөрсдийн дуу хоолойг хүргэх, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн хэрэгжилтийг хангах, мэдээллийн технологийн салбарт нэгдсэн нэг бодлоготойгоор хамтран ажиллана.   Анхдугаар уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал уулзалтын эхэнд УИХ-аас баталсан цахим шилжилтийн багц хуулийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, оролцогчид хуулийн хэрэгжилтэд төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааны асуудлаар байр сууриа илэрхийлсэн юм.       Төрөөс аливаа хуулийг батлан гаргадаг ч хуулийн хэрэгжилтэд тавих хяналт хангалтгүйн дээр яам, агентлагаас холбогдох дүрэм, журмаа батлахгүй удаашруулдаг байдлаас үүдэн олон сөрөг үр дагавар бий болдгийг оролцогчид хөндөж байна. Мөн төр-хувийн хэвшлийн ойлголтын зөрүүг арилгах зайлшгүй шаардлага байгааг ч салбарын мэргэжилтнүүд сануулав.   Бодлогын зөвлөлийн анхдугаар уулзалтаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, Б.Цогтбаатар нарын санаачлан боловсруулж буй Мэдээллийн технологийн тусгай бүсийн тухай хуулийн төслийн талаар ярилцсан юм.   Мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарыг хөгжүүлэх, эдийн засгийг солонгоруулахад уг хуулийн төсөл чухал ач холбогдолтой бөгөөд гадны хөрөнгө оруулалттай технологийн компани, үйлдвэрүүдийг Монгол Улсад орж ирэх тал дээр анхаарч, татварын таатай орчинг бүрдүүлэх, хүний нөөцийн чадавхыг сайжруулахад төрөөс цогц дэмжлэг үзүүлэх шаардлага байгаа талаар оролцогчид байр сууриа илэрхийлж байлаа

Улсын дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн намуудын төлөөлөл оролцсон “Улс төрийн намын эрх зүйн шинэтгэл” хэлэлцүүлэг болов
2022-3-4

Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газар хамтран өнөөдөр (2022.03.04) “Улс төрийн намын эрх зүйн шинэтгэл” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.  Хэлэлцүүлэгт Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат,  Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал, Б.Пүрэвдорж,  Ц.Мөнхцэцэг, Ж.Сүхбаатар болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх С.Лүндэг, Хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал, Шинжлэх ухааны академи, МУИС, Боловсролын их сургуулийн багш, эрдэмтэн судлаачид оролцлоо. Мөн Улсын дээд шүүхэд бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулж байгаа намууд болох ИЗНН, Ногоон нам, Монголын хүний төлөө нам, Ард түмний олонхийн засаглал нам, Эх орончдын нэгдсэн нам, Хөгжлийн хөтөлбөрийн нам, Монголын үндэсний ардчилсан нам, Хамуг Монголын хөдөлмөрийн нам, Монголын ардчилсан хөдөлгөөний нам, Гэр хороолол хөгжлийн нам, Миний Монгол нам, Их эв нам, Бүгд найрамдах нам, Монголын социал демократ нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Иргэний хөдөлгөөний нам, Ард түмнээ хайрлая нам, Үнэн ба зөв нам, Зон олны нам, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл, Зүй ёс нам, Ардчилал шинэчлэлийн нам, Монголын уламжлалын нэгдсэн нам, Эх орон нам, Монголын либерал нам, Монголын эмэгтэйчүүдийн үндэсний нам, Монгол консерватив нам зэрэг намуудын төлөөлөл оролцсон.  Хэлэлцүүлгийн чиглүүлэгч, Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат улс төрийн намууд, түүний төлөөллийг цуглуулж санаа, бодлыг сонсож, нээлттэй ярилцахаар энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж буйг тэмдэглэхийн зэрэгцээ Монгол Улсын Ерөнхийлөгч иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийн нэгдэл болох улс төрийн намын эрх зүйн шинэтгэлд анхаарал хандуулж, парламентад суудалтай намууд болон бусад намууд, эрдэмтэн судлаачид, төрийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулсан талаар мэдээлэв. Ажлын хэсгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар ахалсан байна. Хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч Я.Содбаатар нар үг хэллээ. Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ “Монгол Улсын Их Хурал 2019 оны 11 дүгээр сарын 14-нд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсан

Тагнуулын байгууллагын тухай хууль болон Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг өргөн барилаа
2022-3-4

Монгол Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар тогтоолоор баталсан "Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл"-д батлан хамгаалах чиглэлээр тусгагдсан Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр өнөөдөр (2022.03.04) Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.  Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын батлан хамгаалахын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд "Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс" баримт бичгийг Улсын Их Хурал 2015 онд, Батлан хамгаалахын багц хуулийг 2016 онд тус тус шинэчлэн баталсан

Г.Занданшатар: Өндөр орлоготой иргэдээс илүү татвар авдаг болох хэрэгтэй
2022-3-4

УИХ-ын дарга Г.Занданшатар өндөр орлоготой иргэдээс илүү татвар авдаг болох хэрэгтэй байгаа талаар байр сууриа илэрхийлжээ.  Тэрбээр "Багш, эмч нарын цалинг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйгаа дэмжихийн тулд их орлоготой хүмүүсээс ахиу татвар авдаг болох хэрэгтэй. Манайхан үүнийг шуугиад ард түмэн жагсахаар болиулчихдаг

Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төслийн талаар хэлэлцүүлэг хийлээ
2022-3-1

Монгол Улсын Засгийн газраас 2021 оны нэгдүгээр сарын 08-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 17 дугаар тогтоолоор байгуулсан. Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин, М.Оюунчимэг, Ч.Ундрам, Ж.Чинбүрэн нар ажиллаж байна. Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг өнөөдөр (2022.03.01) зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Цогтбаатар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын Байнгын хорооны асуудал хариуцсан хэлтсийн Хууль зүйн байнгын хороо хариуцсан ахлах зөвлөх М.Үнэнбат болон Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Нийслэлийн цагдаагийн газар, Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, “Барьцаалан зээлдүүлэх бизнес эрхлэгчдийн  эвсэл холбоо” ГҮТББ зэрэг төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл оролцов. Монгол Улсад өнөөдрийн байдлаар 1000 орчим барьцаалан зээлдүүлэх газар үйл ажиллагаа явуулж байгаа татвар төлдөг нь тун цөөн. Тухайлбал, 2020 оны 02 дугаар сарын байдлаар 294 татвар төлөгчийн 33.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлогоос 2.5 тэрбум төгрөгийн татвар төлжээ

Н.Учрал: Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн хуулийг англи хэл дээр орчуулж, олон улсад таниулах ажил хийгдэж байна
2022-3-1

Улсын Их Хурлын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал өнөөдөр (2022.03.01) Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан “BINANCE” буюу дэлхийн томоохон виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн төлөөлтэй уулзаж, хуулийн хэрэгжилтийн талаар санал солилцлоо.

“Хууль тогтоох байгууллагын мэдээллийн ба олон нийтийн харилцаа, сошиал медиаг үр дүнтэй ашиглах нь" сэдэвт сургалт боллоо
2022-2-23

УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнгээс Швейцарын хөгжлийн агентлагийн "Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь" төсөлтэй хамтран "Хууль тогтоох байгууллагын мэдээллийн ба олон нийтийн харилцаа, сошиал медиаг үр дүнтэй ашиглах нь" сэдэвт сургалтыг өнөөдөр (2022.02.22) зохион байгууллаа.

Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих бодлогын зөвлөл байгуулах талаар уулзалт хийлээ
2022-2-17

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатараас өгсөн чиглэлийн дагуу өнөөдөр Инновац, цахим бодлогын байнгын хорооноос мэдээллийн технологийн тусгай бүс байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлэхээр хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын төлөөллийг оролцуулан уулзалт зохион байгуулав. Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн цахим хөгжлийг дэмжих багц 5 хуулийг өнгөрсөн намрын чуулганаар УИХ-аар хэлэлцэн баталсан. 2022 оны хаврын ээлжит чуулганаар Монгол Улсад мэдээллийн технологийн үйлдвэрлэлийн тусгай бүс байгуулах, тус бүсэд үйл ажиллагаа явуулахтай холбоотой харилцааг зохицуулах хуулийг хэлэлцүүлэхтэй холбогдуулан Монголын электрон спортын холбоо, Монгол Валли, Аеро сити, Сиркл парк зэрэг улс орны эдийн засагт нөлөө үзүүлэхүйц төслүүдийн болон бусад хувийн хэвшлийн саналуудыг тусгах зорилгоор Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргын дэргэд бодлогын зөвлөл байгуулахаар өнөөдрийн уулзалтаар шийдвэрлэж, санал солилцлоо. Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, Д.Цогтбаатар болон Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүн байхдаа Монгол улсад мэдээллийн технологийн гарааны бизнесийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай хуулийн төслийг  санаачлан Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн байдаг

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Олон улсын эрх зүйн сангийн төлөөлөгчидтэй цахим уулзалт хийлээ
2022-2-17

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан нар Олон улсын эрх зүйн сан/ILF/-ийн төлөөлөгчидтэй өнөөдөр /2022.02.17/ цахим уулзалт хийлээ.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдлаа
2022-2-15

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2021 оны 13 дугаар тогтоолоор Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Батжаргалаар ахлуулж, УИХ-ын гишүүн Т.Аубакир, Б.Бейсен, Г.Мөнхцэцэг, Б.Саранчимэг нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан. Уг ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр (2022.02.15) болж, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны мэдээлэлтэй танилцаж, холбогдох бусад мэргэжлийн байгууллагууд болон дүүргүүдийн удирдлагын саналыг сонслоо. Монгол УИХ-ын 1996 оны 26 дугаар тогтоолоор Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс болон дүүргүүдийн нутаг дэвсгэрийн хил заагийг тогтоожээ. Байгаль орчин, аялал жуулчлалын яам, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын албанаас Түргэн, Тайн, Жаргалант, Ташгай, Нүхтийн задгай, Хүрхрээ, Хүрэлтогоот зэрэг амнуудын хил заагийг тус тусынхаа газрын кадастрын мэдээллийн санд зөрүүтэй тэмдэглэж, түүгээрээ иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад газар эзэмшүүлэх, ашиглуулах, өмчлүүлэх асуудлыг шийдвэрлэж ирсэн нь маргаан дагуулсаар байна. Тиймээс Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын 2019 оны А/65 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хил заагийг нягтлан тогтоох, эргэлтийн цэгүүдийг солбилцолжуулах, дүгнэлт гаргах үүрэг бүхий хамтарсан ажлын хэсгийг байгуулж ажиллажээ. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны ашиглаж байгаа хилийн зааг нь нийт 42271.24 га бөгөөд хамтарсан ажлын хэсгийн дүгнэлтээр 41423.4 га гэж тооцсон байна

УИХ: Хөгжлийн банкны асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулагдана
2022-2-14

Хөгжлийн банкинд үүссэн асуудлаар Нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан Сэтгүүлчдийн төлөөлөл болон Хөгжлийн банкны асуудлыг хариуцсан Ажлын хэсгийн гишүүдийн төлөөллийг УИХ-ын дарга Г.Занданшатар хүлээн авч уулзан, санал солилцож, ажлын хэсэгт тодорхой үүрэг чиглэл өглөө. Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх Монгол Улсын Засгийн газар, Монгол банк болон аудитын тайлан, дүгнэлт зөвлөмжтэй танилцаж, дүнг УИХ-д танилцуулах үүрэг бүхий таван хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг УИХ-ын даргын захирамжаар 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр байгуулагдсан.  Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Б. Баттөмөр, ажлын хэсгийн гишүүдэд  Б

Ажлын хэсэг Богдхан уулын дархан цаазат газрын газар ашиглалтын нөхцөл байдалтай танилцлаа
2022-2-12

Ажлын хэсэг тусгай хамгаалалттай газар нутгуудад явж ажилласнаар тусгай хамгаалалттай газар нутгуудын хамгаалалтын байдал, цаашид анхаарах ёстой асуудлыг илүү тодорхой болгон, санал, дүгнэлтдээ тусгаж, Байнгын хорооноос нэгдсэн шийдвэр гарган Засгийн газар хийгээд холбогдох байгууллагуудад чиглэл өгөх зорилготой ажиллаж байна.  Манай улсын хэмжээнд 120 тусгай хамгаалалттай газар нутагт 32.7 сая га газар хамрагддаг нь нийт нутаг дэвсгэрийн 21 орчим хувь юм. Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал “Тусгай хамгаалалттай газар нутгуудын өнөөгийн байдлын мэдээлэлд дүгнэлт хийхэд, газар дээр нь явж үзэхэд ч анхаарах асуудлууд байна

ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтын нээлттэй сонсгол хийнэ
2022-2-11

Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2021 оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор байгуулагдсан “Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнийг сонгон шалгаруулах” үүрэг бүхий ажлын хэсэг 2022 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр хуралдаж Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүний сонгон шалгаруулалтад оролцохоо илэрхийлж хүсэлт гаргасан Т.СаруулС.Дондов нарыг сонгон шалгаруулалтын оролцогчоор бүртгэсэн. 

“Тамхины хяналтын тухай хууль, эрх зүйн орчин” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
2022-2-11

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос өнөөдөр “Тамхины хяналтын тухай хууль, эрх зүйн орчин” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа нар танхимаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Д.Сарангэрэл, Эрүүл мэндийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яамны удирдлагууд болон холбогдох байгууллагуудын албан тушаалтан, эцэг эхчүүдийн төлөөлөл цахимаар оролцов.  Байнгын хорооны дарга М.Оюунчимэг хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ,  Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын нэгдэн орсон Тамхины хяналтын суурь конвенцод нийцүүлэх, тамхины төрлийн бүтээгдэхүүнд утаат болон утаагүйг нь хамаатуулахын зэрэгцээ, электрон тамхийг хуульчлах, шаардлагатай тохиолдолд Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах болон хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрсдэлт хүчин зүйлийг бууруулахад тус хэлэлцүүлгийг зохион байгуулж буйг онцолсон. Мөн тэрбээр, “Аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид электрон тамхийг хил, гаалиар нэвтрүүлэхдээ цахилгаан бараа, төхөөрөмж, аппарат гэх зэргээр нэрлэж мэдүүлдэг байна

ДЭМБ-ын Дархлаажуулалтын зөвлөлийн гишүүний илтгэлийг сонсов
2022-2-11

Коронавируст халдвар /ковид-19/ -ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд Дархлаажуулалтын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, хамтран ажиллах чиг үүрэг бүхий ажлын хэсгийн хурал өчигдөр боллоо. Хурлаар ДЭМБ-ын Дархлаажуулалтын зөвлөлийн  ковидын ажлын хэсгийн гишүүн, профессор Ким Мулхолландын илтгэлийн сонсов. УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Чинбүрэн, Эрүүл мэндийн яам, Нийтийн эрүүл мэндийн газар, ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын алба, НЭМҮТ, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын албаны хүмүүс оролцов. УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Чинбүрэн ковидын халдвар гарсны дараа иргэдэд вакцины талаарх зөв ойлголт, хандлагыг төрүүлэх чухал байсан

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.