Нийслэл
БНХАУ-ын хөрөнгө оруулагчид трамвай, гүүрэн байгууламж, хурдны замын төсөлд хамтрахыг хүсч байна
2024-12-7

 Нийслэл Улаанбаатар хотод ирэх жилүүдэд хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулагчдыг урихаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар тэргүүтэй албаны хүмүүс БНХАУ-ын Бээжин хотод ажиллаж байна. Тодруулбал, нийслэл хот нийтийн тээврийн салбарт их багтаамжийн олон төрөлт хэрэгсэл нэвтрүүлж, түгжрэлийг бууруулах хүрээнд хоёр түвшний замуудыг барьж, томоохон зах худалдааны төвүүдийн төлөвлөлтийг өөрчлөн гэр хорооллыг олон улсын жишигт нийцүүлнэ

Баянзүрх дүүргийн “Хүүхдийн зөвлөл”-ийн чуулган боллоо
2024-12-4

Баянзүрх дүүрэг 2024 оны Хүүхдийн хөгжлийг дэмжих жил болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор “Хүүхдийн зөвлөл”-ийн үйл ажиллагааг эрчимжүүлж, хийж хэрэгжүүлж буй ажилдаа хүүхдүүдийн тулгамдаж буй асуудал, санал санаачилгыг тусган ажиллаж байгаа. 

4-Р ХОРОО, 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН ХҮЗҮҮВЧ БАРИХ БАРИЛГЫН АЖИЛ ДУУСЛАА
2024-12-4

Хан-Уул дүүргийн хөрөнгө оруулалтаар 4 дүгээр хороо, 34 дүгээр сургуулийн хүзүүвч барих барилгын ажил дуусаж, ашиглалтад ороход бэлэн боллоо. Тухайн хүзүүвчийн барилга нь шинээр баригдсан бага сургуулийн 2-р давхрын хонгил болон хуучин сургуулийн шатны хонгилыг холбосон тэнхлэгээрээ 5.2м x 28м хэмжээтэй, нийт 158.65 м.кв талбай бүхий металл карказ хийцлэлтэй, төмөр бетон хучилттай, шил болон металл хавтан өнгөлгөөтэй, эрдэс чулуун хөвөн дулаалгатай 1 давхар барилга юм

АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗРААС НИСЭХИЙН ТОЙРОГ ЗАМ ХҮРТЭЛХ ЗАМЫГ ХААЖ ШИНЭЧИЛНЭ
2024-10-18

  АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗРААС НИСЭХИЙН ТОЙРОГ ЗАМ ХҮРТЭЛХ ЗАМЫГ ХААЖ ШИНЭЧИЛНЭ  Хан-Уул дүүрэг 8, 21-р хорооны нутаг дэвсгэр, Архивчдын гудамж, Архивын ерөнхий газраас Нисэхийн тойрог зам хүртэлх Урдаас хойшоо чиглэлийн зүүн талын авто замын 3 дугаар хэсгийн засварын ажлыг 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 23:00 цагаас 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж засварлана. Хойноос урагш чиглэлийн баруун хэсгийн эгнээгээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг сөрүүлэн зохицуулна

ЯАРМАГИЙН НОМИН МОТОРС ТӨВӨӨС ТИТАН ЦЕНТР ХҮРТЭЛХ ЗАМЫГ ХААЖ ШИНЭЧИЛНЭ
2024-10-18

  ЯАРМАГИЙН НОМИН МОТОРС ТӨВӨӨС ТИТАН ЦЕНТР ХҮРТЭЛХ ЗАМЫГ ХААЖ ШИНЭЧИЛНЭ Хан-Уул дүүрэг 23-р хороо, Наадамчдын авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажил “Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх авто замыг 2024 оны 10 дугаар сарын 18-ны 23:00 цагаас 2024 оны 10 дугаар сарын 21-ний 06:00 цагийн хооронд баруунаас зүүн чиглэлд, замын урд хэсгийн эгнээг хааж засварлана

ЭНХТАЙВАНЫ ГҮҮРНЭЭС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛХ ЗАМЫГ ХААЖ ШИНЭЧИЛНЭ
2024-10-18

  ЭНХТАЙВАНЫ ГҮҮРНЭЭС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛХ ЗАМЫГ ХААЖ ШИНЭЧИЛНЭ Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо Чингисийн өргөн чөлөөний хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажил, Энхтайваны гүүрнээс дунд голын гудамж, Тэмээтэй хөшөө хүртэлх авто замыг 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 23:00 цагаас 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж засварлана

Баянзүрх дүүргийн Засаг даргаар Г.Жаргалсайханыг томилуулах саналыг гаргажээ
2024-10-17

  Нийслэлийн хамгийн олон хүн амтай Баянзүрх дүүргийн 9 дэх удаагийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан болж намуудын бүлэг байгуулж, дарга сонгох, Хурлын дарга сонгох, дүүргийн Засаг даргаар томилуулах хүнийг тодруулж Хотын даргад уламжлах зэрэг асуудлыг хэлэлцсэн. 

Баянзүрх дүүргийн ИТХ-ын даргаар Ч.Мэндсайханыг сонголоо
2024-10-16

Баянзүрх дүүргийн 9 дэх удаагийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан боллоо. 

Баянзүрх дүүргээс цагдаагийн албан хэрэгцээнд 10 машин, компьютер, тоног төхөөрөмж гардууллаа
2024-9-6

Баянзүрх дүүргийн төсвийн хөрөнгөөр дүүргийнхээ цагдаагийн хэлтсийн албан хэрэгцээнд 10 автомашин, компьютер, тоног төхөөрөмж шийдвэрлэснийг Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяр нар гардуулан өглөө. Энэ үеэрээ цагдаагийн алба хаагч нартай чөлөөт ярилцлага өрнүүлж, санал хүсэлтийг нь сонссон.

30 дугаар сургуулийн барилгыг буулгаж, сурагчдыг 3 байршилд түрээсийн байранд хуваан сургана
2024-8-30

Баянзүрх дүүргийн удирдлагын шуурхай хурал болж хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотой болон барилга, хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлуудын талаар хэлэлцэж, шийдвэр гаргалаа. 

Авто замын ажил гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа
2024-8-30

Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Д.Даваасамбуу авто замын зарим төслүүдэд ажиллах үеэр авто замын бродюр бутарч унасан, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахгүй байна гэсэн иргэдийн санал хүсэлт ихээр ирсэн. 

Шар хоолойн 3 км автозамын ажил эхэлнэ
2024-6-21

Энэ жилийн төсөвт 3 км замын ажлыг төлөвлөөд тендер зарлаж, гүйцэтгэгч компани шалгарсан ч замын ажил хийгдэхгүй байгаа. Үүнтэй холбоотойгоор тус хорооны иргэдэд Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан тайлбар өгч, уулзалт хийлээ.

 

“ДҮНЖИНГАРАВ” худалдааны төвийн урд талын автозамыг өргөтгөх хүрээнд иргэдийн хүргүүлсэн шаардлага үр дүн хүрлээ
2024-5-20

БЗД: “ДҮНЖИНГАРАВ” худалдааны төвийн урд талын автозамыг өргөтгөх хүрээнд иргэдийн хүргүүлсэн шаардлага үр дүн хүрлээ   Баянзүрх дүүргийн 26,36-р хорооны удирдлага, иргэдийн нэгдэж гарын үсгээ цуглуулан Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хорооны дарга, Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Э.Бат-Амгаланд “Дүнжингарав” худалдааны төвийн урд замыг засварлах биш өргөтгөх, орц гарцыг чөлөөлөх, нэвтрэх урсгалыг нэмэгдүүлэх талаар шаардлага хүргүүлсэн. Шаардлагын дагуу УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, холбогдох нийслэл дүүргийн удирдлагууд газар дээр нь ажиллаж Иргэд, аж ахуйн нэгжүүдтэй уулзаж санал солилцлоо

БЗД: Хүүхдийг зам тээврийн ослоос сэргийлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр боллоо
2024-4-12

Баянзүрх дүүргийн эмэгтэй Төлөөлөгчдийн санаачилсан хүүхдийг зам тээврийн ослоос сэргийлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр боллоо Админ 2023/04/12  Хуваалцах Жиргэх Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын XI хуралдаан болж өндөрлөлөө. Энэ удаагийн хуралдаанаар - Дүүргийн Засаг даргыг огцруулах саналыг хэлэлцэх тухай- Төрийн дээд шагналд уламжлах тухай- Хөтөлбөр батлах тухай асуудлыг хэлэлцсэн. Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс хүүхдийг зам тээврийн ослоос сэргийлэх хөтөлбөрийн төслийг боловсруулсан

БЗД: Амралтын өдрүүдэд их цэвэрлэгээ хийнэ
2024-4-5

Баянзүрх дүүргийн хэмжээнд амралтын өдрүүдэд их цэвэрлэгээ хийх  ажлын хүрээнд 43 хороо тус бүрд хог, тоосны эсрэг буу, шаардлагатай материалуудыг хүлээлгэн өглөө. 

Шар усны үерийн бүсэд оршин суухаас татгалзана уу!!!
2024-3-22

Нийслэлийн 24 хорооны 33 байршил болон Сэлбэ гол дагуу халиа тошин үүссэн бөгөөд цаашлаад шар усны үер болох эрсдэлтэй байгаа тул мэргэжлийн байгууллагуудын саналыг үндэслэн Нийслэлийн онцгой комисс /НОК/-ын дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар үерийн эрсдэлтэй бүсүүдэд гамшгийн шар түвшин тогтоосон. Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор гамшигт болон аюулт үзэгдлийн давтамж нэмэгдэж, үүссэн нөхцөл байдлын улмаас нийслэлийн холбогдох байгууллагуудын 284 ажилтан, алба хаагч 48 техник хэрэгсэлтэйгээр гар аргаар болон механизмаар 8460 метр суваг, шуудуу татаж, 400 тонн гаруй мөсийг тээвэрлэн, далан босгох ажлыг НОК-оос зохион байгуулсан бөгөөд 9 айл хашаандаа байх боломжгүй болж, 7 айл нүүж, 2 айлыг онцгой байдлын байгууллагаас нүүлгэн шилжүүлээд байна. Есдүгээр сард олон жилийн дунджаас 1-1.5 дахин их хур тунадас орсон

ШАР УСНЫ ҮЕР ГЭЖ ЮУ ВЭ?
2024-3-17

Хаврын улиралд хуримтлагдан хөлдсөн цас, мөс хайлж шар усны үер болох нөхцөл бүрддэг. Уруйн үер, шар усны үер ихээхэн хэмжээний хохирол дагуулах эрсдэлтэй байдаг тул нийт айл өрх, албан байгууллагуудад дараах сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэж байна. Шар усны үер нь хаврын улиралд дулаарч агаарын температур нэмэгдэхийн хэрээр өвөл хөрлөсөн цас хайлахад уулархаг нутгаар голчлон тохиолдоно. Шар усны үер эхлэх хугацаа  Шар усны үер нь Монгол Алтайн нурууны голуудад үндсэндээ 4 дүгээр сарын дундуур, харин ус хурах талбай нь нэлээд өндөрт орших голын хаврын шар усны үер арай хожуу 4 дүгээр сарын сүүлч, 5 дугаар сарын дундуур эхэлнэ. Хөвсгөлийн уулс, Хангай, Хэнтий нуруунаас эх авсан гол мөрөнд хаврын шар усны үер голын адгаар 4 дүгээр сарын эхний 10 хоногт, ус хурах талбайн ихэнх нь 2500 м-ээс дээш өндөрт хамрагдаж байвал 5 дугаар сарын эхний 10 хоногт ажиглагдана

Голын голдирол руу түрж барьсан барилгыг албадан буулгана
2024-3-17

Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Гурвалжингийн гүүрний урд байрлах “Дэлгэрэх” хотхоны ойролцоо голын голдирол хаан зөвшөөрөлгүй хашаа барьж, гүүрэн байгууламж, орц гарц хийсэн зөрчил гарсан. Гэвч тус гүүрэн байгууламж нь өнгөрсөн оны үерийн үеэр урссан байдаг. Мөн тухайн байршилд голын голдирол руу түрж барьсан “Эрдэм транс” ХХК-ийн сэндвичин барилгыг буулгах тухай мэдэгдлийг холбогдох байгууллагуудаас таван удаа хүргүүлсэн юм.

Тухайн байршлуудад ажиллах үеэр Хотын дарга Х.Нямбаатар

  • Голын голдирол хааж хашаа, байгууламж барьсан аж ахуйн нэгжид мэдэгдэл хүргүүлэх
  • Шаардлага биелүүлээгүй тохиолдолд барилга, байгууламжийг албадан буулгаж, чөлөөлөх
  • Чөлөөлсөн байршилд голын ай савыг тэлж, үерийн даланг бетоноор хүчитгэх
  • Чөлөөлсөн байршил дахь голын голдирлыг хэлбэржүүлэн, хавтанжуулах, далан хүчитгэх ажлын төсвийг яаралтай тооцоолон гаргахыг холбогдох албаныханд үүрэг болголоо.

Мөн тэрбээр “Голын голдирол руу олон аж ахуйн нэгж түрж орон барилга барьснаас үүдэж өнгөрсөн зуны үерийн эрсдэл үүссэн. Тиймээс Шарга морьтын гүүрнээс эхлээд Туул, Дунд голтой нийлдэг хэсэг хүртэлх Сэлбэ голын сав газарт байгаа лаг хагшаасыг цэвэрлэх, бургас зөөх, голын голдирол руу шахаж барьсан иргэн, аж ахуйн нэгжийн барилга байгууламжийг чөлөөлж, даланг өргөсгөн, бетонон хавтангаар хүчитгэх ажилд энэ жил 10 тэрбум төгрөг төсөвлөнө. Иймд голын голдирол руу түрж орон, барилга байгууламж барьсан иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд газраа чөлөөлж, нийслэлээс тавьсан шаардлагыг биелүүлэх хэрэгтэй. Үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд хүн бүрийн оролцоо чухал” хэмээсэн юм.

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.