
Украины Харьков хотод энэ сарын 24-нөөс эхлэн 22.00-06.00 цагуудад хөл хорио тогтоогоод байгаа. Дайны халуун цэг болоод байсан энэ хотод Монголын 18 оюутан эх орон руугаа ирэх хүсэлт өгсөн ч амжиж гарч чадалгүй метроны буудалд хоргодож байсан.
Улмаар өчигдөр Харьков хотод байсан 18 оюутны долоо нь тус хотод оршин суудаг Монгол аавтай украин иргэн эмэгтэйн хамт Львов хот руу орон нутгийн цагаар 13.30 цагт галт тэргээр хөдөлсөн. Мөн үлдсэн 11 эрэгтэй оюутан мөн орон нутгийн цагаар 15.30 цагт Львовын галт тэргэнд амжиж суусан билээ.
Тэгвэл Харьков хотын хоргодох байрнаас гарсан оюутнуудын түрүүч Монголынхоор 17:45 цагт тус улсын Львовт очсон байна.

УКРАИН: Дайнд 85 хүүхэд амь үрэгджээ. Дайн хүүхдийн нүдээр /гар зураг/
27 сая хүн амтай Тайвань улсын "HUR" охидын хамтлагтай гэрээ байгуулсан Б.Сарантуяа
Говьсүмбэрчүүд эх нутгийнхаа ногоон ирээдүйн төлөө 5 сая мод тарина
ФОТО: ОХУ Украины Мариопуль хотын төрөх эмнэлгийг бөмбөгдсний дараах байдал