Стандартын шаардлага хангаагүй чингэлэгээр нэмэх хэмд тээвэрлэгдэж ирсэн тахианы махны асуудлаар тал үнэн сурвалжлагаараа манай сайт мэдээлж байсан. Тэгвэл 420 тонн тахианы махыг Улаанбаатар хотод лабораторийн шинжилгээнд шинжлүүлж байна гэдэг тайлбарыг Хилийн мэргэжлийн хяналтын газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Г.Батмөнх мэдэгдэж байсан. Түүний мэдэгдсэнээр шинжилгээний хариу өнгөрсөн 7 хоногт гарсан байх учиртай. Харин 2-р сарын 14 буюу өнөөдөр өглөө түүнтэй утсаар ярихад дараах хариултыг өглөө.
Ерөнхий боловсролын сургуулийн хоёрдугаар улирлын хичээл эхэлсэн тул сургуулийн автобусыг үйлчилгээнд гаргажээ. Энэ талаар Нийтийн тээврийн газрын газраас “Өнөөдрөөс эхлэн долоон аж ахуйн нэгжийн 24 автобус 19 сургуульд үйлчлэхээр гарч байна
Олон улсын музейн зөвлөл (ОУМЗ) буюу International Council of Museums (ICOM) нь ЮНЕСКО-гийн Эдийн засаг нийгмийн зөвлөлийн дэргэдэх А зэрэглэлийн статустай, дэлхийн байгаль, соёлын биет болоод биет бус өв санг хадгалах, хамгаалах, хөгжүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг, Францын нийслэл Парис хотноо төвтэй байгууллага юм. ЮНЕСКО-гийн музейн хөтөлбөрийг хэрэгжүүлэгч ОУМЗ нь 1946 онд байгуулагджээ. Тус байгууллага 2021 оны байдлаар 142 орны 49000 музейн мэргэжилтэнг эгнээндээ нэгтгээд байна
“Гал үндэстэн холбоо”-ноос өнөөдөр “Зуун дамжсан урвагчид” уриатай хэвлэлийн хурлыг хийлээ. Тэд Бээжингийн олимпийн үеэр Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзахдаа хэлсэн үг нь эх орноо үл тоомсорлосон, том гүрний улыг долоосон увайгүй үйлдэл болсон тул Л.Оюун-Эрдэнэ огцрох ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн юм
Нийслэлийн Архивын газраас олгодог 15 төрлийн архивын лавлагааг 7 дүүргийн 30 хорооноос олгож байна. Архивын лавлагааг хорооноос авах болсны сацуу цаасан суурьт архивын материалыг цахимжуулах ажлыг Хотын засаглалыг сайжруулах төслийн хүрээнд 2020 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Хотын засаглалыг сайжруулах төслийг Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгээр НЗДТГ, Азийн сан хамтран хэрэгжүүлж байгаа
Монгол Улсад өнөөдрийн байдлаар 123 улсын 16389 гадаадын иргэн түр ирэгч, албан болон хувийн хэргээр оршин сууж байна. Тодруулбал, албан хэргээр 297, хөрөнгө оруулахаар 1523, хөдөлмөр эрхлэхээр 5607, гэр бүлийн зорилгоор 6340, суралцахаар 723, цагаачлахаар 1868, түр ирэгчээр 125 гадаадын иргэн байна. Гадаадын иргэн, харьяатын газар 2022 оны нэгдүгээр сард 1027 гадаадын иргэнд визийн зөвшөөрөл, 47 гадаадын иргэнд виз олголоо
Жил бүрийн өвөл, хавар хурдан морины уралдаан зохион байгуулах, хүүхдийн эрүүл мэнд, амь насанд аюул учруулах зөрчил багагүй гардаг. Иймээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын газраас аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газруудад албан тоот хүргүүллээ
Нийслэлд тээврийн хэрэгслийн бүртгэлийн 13 салбар хэлтэс ажиллаж байна
Үндэсний гэсэн тодотголтой баяр наадмын сиймхийгээр УИХ хуулийг бөөндөж батлан хэсэг бүлэг хүмүүс, цөөн хэдэн дарга нарт үйлчилж ирснийг Монголчууд мэднэ. Хуулийн хулгай гэгддэг энэ үйлдэл голцуу наадам, цагаан сар, шинэ жилийн үеэр болдог. Тэгвэл үүнтэй агаар нэгэн явдал усан бар жилийн босгон дээр боллоо. Бар жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өдөр Монголчуудыг хордуулж мэдэх, стандартын шаардлага хангахгүй байж болзошгүй 420 тонн тахианы мах хилээр нэвтэрчээ.
Засгийн газрын тогтоолоор Гадаадын иргэний эрх зүйн байдлын хуулийг үндэслэн “Монгол Улсын визийн төвийн байршлыг тогтоох, сонгон шалгаруулах, гэрээ байгуулан ажиллах журам”-ыг УИХ-аар баталсан юм. Журамд зааснаар Визийн төв нь виз мэдүүлэгчийн паспорт, мэдүүлгийг хүлээн авах, уг мэдүүлэг болон холбогдох бичиг баримтуудын үнэн бодит байдлыг хянасны үндсэн дээр Монгол Улсын холбогдох Дипломат төлөөлөгчийн газарт дамжуулан өгөх, Дипломат төлөөлөгчийн газрыг төлөөлөн визийн хураамжийг хураан авч, төсөвт саадгүй төвлөрүүлэх үүрэгтэй байх юм
Бүх цэргийн Их хар сүлдийг цагаалах тайлгын ёслол өнөөдөр боллоо. Энэхүү тайлгын ёслолд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлагууд оролцов
Сар шинийн баярын өдрүүдээр “Сар шинэ-2022” нэгдсэн арга хэмжээг орон даяар зохион байгуулж байна. Аяны хүрээнд Булган аймаг дахь Цагдаагийн газар өчигдөр /2022.02.03/ Дашинчилэн-Улаанбаатар, Гурванбулаг-Улаанбаатар, Булган-Хөвсгөл чиглэлд хурд хэмжин ажиллажээ
Жил бүрийн сар шинийн баярын дараа зах, худалдааны төвүүд амардаг
Сар шинийн баярын өдрүүдэд ажиллаж буй их дэлгүүр, сүлжээ дэлгүүрүүдийн цагийн хуваарийг хүргэж байна.
Өнөөдөр Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 4-н. Энэ өдөр бүх нийтийн амралтын өдөр. Тодруулбал "Стандарт бус нөхцөл байдалд ерөнхий зарчим баримтлах нь зүйтэй гэж үзэж байна. Монголчууд Цагаан сараар гурав хоног амардаг
“Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийг угтан Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц монголчууддаа хандан сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ. Өнгөрч буй Гал бичин жилд Монголын ард түмэн жаргалтай сайхан байлаа. Бичин жилийг янз бүрээр ярьдаг ч тэнгэр биднийг ивээж, зуд турхангүй сайхан болж өнгөрлөө. Ирж буй Гал тахиа жил монголчуудад маань сайхан жил болно гэж бэлгэшээн бодож байна
Шинэлэх битүүлэх ёс, уламжлалын талаар Монголын Бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамцтай ярилцсан ярилцлагыг хүргэж байна. Унтахын өмнө гэрийн эзэгтэй долоон бурхан одонд залбирч, сүү өргөх ёстой -Монголчууд битүүлэх ёсыг янз бүрээр гүйцэтгэж байна. Битүүний үдэш ямар ёс жаягийг гэртээ үйлдэх ёстой вэ?-Монголчууд айл хотлоороо битүүн гэж сайхан зан үйлийг үйлддэг
Зорилтод бүлгийн буюу танхимаар хичээллүүлэх хүсэлтээ өгсөн хүүхдүүд цэцэрлэгт хамрагдаж байна
Монголын бөхийн өргөөнд XVII жарны "Буян үйлдэгч" хэмээх усан бар жилийн хаврын тэргүүн сар, сар шинийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан гурвын даваанаас үргэлжилнэ. Үүнтэй холбогдуулан халдвар хамгааллын дэглэм, шинжилгээний нөхцөл байдал, алба хаагчдын үүрэг гүйцэтгэлтэй УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр танилцлаа. Бөхчүүд болон дэмжигчдээс нийт 16 цэгт түргэвчилсэн шинжилгээ авч, нэвтрүүлж байна
XVII ЖАРНЫ "БУЯН ҮЙЛДЭГЧ" ХЭМЭЭХ УСАН БАРС ЖИЛИЙН ТӨЛӨВ БАЙДАЛ Нэгэн зүйл. Монгол цаглабарын учир Манай монголчууд Чингис хааны үеэс эхлэн Цагийн Хүрдэний одон зурхайг хэргэлсээр иржээ
Маргааш шинийн нэгний өглөө: ЗҮГ МӨРӨӨ ХЭРХЭН ГАРГАХ ВЭ Шинийн нэгний өглөө зүг мөрөө гаргах нь монголчуудын хэдэн зууны турш уламжилж ирсэн зан үйл юм. Энэ жилийн шинийн нэгэн нь улаан нохой өдөр, лхагва гарагт тохиож байна. Нар 08:19 цагт мандаж, 17:54 цагт жаргана
Нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 24-30-ны өдрүүдэд гал түймрийн 28, аврах ажиллагааны 4 буюу нийт 32 дуудлага бүртгэгдсэн байна.
"Цагаан сарын баяр"-ын өдрүүдэд "Хот хоорондын нийтийн тээвэр"-ийн үйлчилгээнд 39 чиглэлд Улаанбаатар хотоос 237 тээврийн хэрэгсэл, Орон нутаг талаас 149 тээврийн хэрэгсэл, нэмэлтээр 25 тээврийн хэрэгсэл тээвэрлэлт гүйцэтгэхээр төлөвлөсөн.
Монгол Улсын нийслэлд 823 хүүхэд асрамжийн газарт амьдарч байгаа бөгөөд сүүлийн таван жилийн хугацаанд тус асрамжийн газрын 53 хүүхэд үрчлэгдсэн гэж Нийслэлийн цагдаагийн газраас мэдээллээ. Ц.Мөнхбаяр хэлэхдээ хүүхдээ өгөхөөр шийдсэн айлуудын ихэнх нь санхүүгийн хүндрэлээс болж ийм зүйл хийсэн хэмээсэн байна
Сар шинийн баярын өдрүүдэд ажиллах томоохон худалдаа, үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хүргэж байна.
Иргэд шинийн 1 буюу хоёрдугаар сарын 2-оос ГУРАВ хоног амарна Б. Сарангэрэл Нийгэм10 минутын өмнө Хуваалцах Жиргэх Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-нд бүх нийтээр амарна гэж заасан байдаг. Гэвч “Монгол Зурхайн цаг тооны бичиг”-т энэ жил шинийн хоёрноос дөрвөн рүү шилжсэн байгаа юм
ШУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, химийн шинжлэх ухааны доктор Б.Авидаас агаарын бохирдол, сайжруулсан түлшийг төгөлдөржүүлэх боломжийн талаар тодрууллаа. -Улаанбаатарын утаа их байгаа талаар нийслэлчүүд шүүмжилж байна. Сайжруулсан түлшний чанарын асуудлаар ч яриа хөөрөө өрнөлөө
Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу энэ сарын 22-23-нд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 597 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 458 мэдээлэл бүртгэгджээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 11 хүн гэмтэж бэртсэний 9 нь нийслэлд, 2 нь орон нутагт бүртгэгдсэн байна
Хөвсгөл аймгийн Бурхан шашны тэргүүн Дарба Бандида гэгээнтэн өнөөдөр буюу энэ сарын 23-нд эх орондоо ирлээ. Гэгээнтэн Энэтхэг улсын Сэра дацанд суралцаж байгаа бөгөөд эх орондоо түр саатан морилж байгаа юм. Гэгээнтнийг өнөөдөр Гандантэгчинлэн хийд, Мөрөнгийн хүрээ Гандандаржайлин хийдийн лам хуврагууд, Хөвсгөл аймгийн удирдлагууд, нутгийн зөвлөлийнхөн, шавь нар, сүсэгтэн олон угтаж авлаа. Дарба Бандида гэгээний долдугаар дүрийн Данзанчойжилодой нь Хөвсгөл аймгийн Рашаант суманд мэндэлсэн. Тэрээр эх орондоо дөрөвдүгээр сар хүртэл саатах бөгөөд өвлийн адаг сарын 28-нд Мөрөнгийн хүрээ Гандандаржайлин хийдэд балин адислагаа, 29-нд Сор залах хурал, шинийн 15-ны цагаан сарын их ерөөлд тус, тус морилох ажээ. Мөн Гандантэгчинлэн хийдийн дэргэдэх цанид чойрын дацангуудын гавжийн дамжаанд дагсал хаях юм байна. Дарба Бандида гэгээнийг Бурхан багшийн 16 архадын нэг Лампармын хувилгаан гэдэг
XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх усан бар жилийн зүг, мөр гаргах албан ёсны тайлбарыг Монголын бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран “Өдрийн сонин” нийтэлж байна. Хаврын амьсгал орсон өдрийн махбодыг гол болгон жилийн ноён нурууг шинждэг аргын дагуу “Шороон үхэр”-ийн шинжээр дүрсэлбэл “Үхрийн толгой нь хөх, хөх ногт бурантагтай, цагаан ходоодтой, улаан омруу, хөх шийртэй, эвэр, чих, сүүл нь шар, ногоон зүсмийн үхэр амаа ангайж, сүүлээ зүүн тийш шарвасан байдалтай. Үхэр хариулаач нь хөх царайтай, шар дээлэн дээр ногоон бүс бүсэлсэн. Малгайныхаа баруун чихийг буулгаж, зүүнээ дээш сойсон, нэг гэзгээ зүүн чихнийхээ араар, нөгөөгөө баруун чихнийхээ урдуур унжуулсан, өвсөн сологтой бургасан шар шилбүүр барьсан, чадархаг идэр залуу, үхрийнхээ баруун талд нь хөл нүцгэн, алгуур тайван алхаж явна” хэмээн дүрслэгджээ. Энэхүү зураглалаас жилийн байцыг ажвал “Салхи ихтэй, навч цэцэг дэлгэрэн хий өвчин тархана