Баянгол дүүрэг, 17, 18 дугаар хороо, Амарсанаагийн гудамжнаас Чингүнжавын гудамж хүртэлх буюу иргэдийн нэрлэж заншсанаар Модны 2-ын голын 1.06км автозамыг өргөтгөн шинэчлэх ажил үргэлжилж байна.
Улсын хэмжээнд торгох шийтгэлийг биелүүлээгүй 2,804,815 удаагийн 66,516,700,000 төгрөгийн торгох шийтгэлийн 50 хувийг өршөөн чөлөөлсөн. УИХ-ын баталсан Өршөөл үзүүлэх тухай хууль энэ оны долдугаар сарын 6-ны өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн. Тус хуулийн дагуу 2017 оны долдугаарын 01-нээс энэ оны зургаадугаар сарын 24-ний 00.00 цагаас өмнө Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасан зөрчил үйлдсэн хүн аравдугаар сарын 1-ний дотор торгох шийтгэлийн төлбөрийн 50 хувийг төлсөн бол үлдсэн хувийг өршөөн чөлөөлөх юм
Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх өршөөл үзүүлэх тухай хуулийг УИХ баталсан
Будапешт-УБ чиглэлийн MR89 рейсийн агаарын хөлөг өнөөдөр 07:34 цагт “Чингис хаан" нисэх буудалд газардлаа. Тус нислэгээр 29 зорчигч, 1190 кг тээштэй буусан байна
Ирэх сарын 1-нээс БНХАУ-д үндэсний шинжтэй баяр наадам болох гэж буйтай холбогдуулж, тодорхойгүй хугацаагаар хил хаах болсон байна. Жил бүр эл өдрүүдэд ийм зохицуулалт хийдэг бөгөөд ноднингийн хувьд гурав хоногийн турш хилээ хаажээ. Одоогоор хэд хоног хил хаалттай байх нь тодорхой болоогүй гэж Хилийн 0108 дугаар ангийн Штабын дарга, дэд хурандаа Н.Баяржаргал хэвлэлд өгсөн тодруулгадаа дурджээ. Хил хаалттай байх хугацаанд дотоодын хил хяналттын байгууллагууд бэлтгэл ажлаа хангах гэнэ
Гурвалжингийн гүүрэнд хэв гажилтын заадас засварлах ажил өнөөдөр эхэлж, түр хаах аж. Тодруулбал: Ажилчдын гудамжны 4 замын уулзвараас Саппорагийн уулзвар хүртэл буюу урдаас хойш чиглэсэн “Гурвалжингийн гүүрэн гарц”-ын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээний хөдөлгөөнийг 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 23:00 цагаас 09 дүгээр сарын 20-ны өдрийн 07:00 цагийн хооронд, хоёрдугаар эгнээний хөдөлгөөнийг 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 08:00 цагаас 09 дүгээр сарын 22-ны өдрийн 22:00 цаг хүртэл, Саппорагийн уулзвараас Ажилчдын гудамжны 4 замын уулзвар хүртэл буюу хойноос урагш чиглэсэн “Гурвалжингийн гүүрэн гарц”-ын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээний хөдөлгөөнийг 09 дүгээр сарын 22-ны өдрийн 23.00 цагаас 09 дүгээр сарын 24-ний өдрийн 22.00 цагийн хооронд, хоёрдугаар эгнээний хөдөлгөөнийг 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 23.00 цагаас 09 дүгээр сарын 27-ны өдрийн 22 цагийн хооронд засварын ажил гүйцэтгэх аж
Энэ сарын 16-ны өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 134, II тунд 547, нэмэлт сэргээх тунд 3611, нийт 4292 иргэнийг дархлаажуулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.4 хувь, II тунгийн хамралт 70.3 хувь юм. Зорилтот бүлгийн буюу 2851 (23.9 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 64776 (72.9 хувь), 16-17 насны 25652 (75.7 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан байна. Харин өнөөдөр Улаанбаатар хотод суурин 40 цэгт 61 багийн 320 эмч, ажилтан ажиллаж, 5154 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Т.Золжаргалаас “Хариуцлагын гэрээ”-ний талаар зарим зүйлийг тодрууллаа. -Хоол үйлдвэрлэлийнхэн нийслэлийн удирдлагуудтай “Хариуцлагын гэрээ” байгуулан ажиллаж байгаа. Энэхүү гэрээний биелэлт ямар түвшинд байна вэ? -Нийслэлийн Засаг даргаас санаачлан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналт газар болон Нийслэлийн Цагдаагийн удирдах газрынхан хоол үйлдвэрлэгчидтэй уулзаж, эхний ээлжид ресторан, зоогийн газрын удирдлагуудтай “Хариуцлагын гэрээ” байгуулан ажилласан
Төрийн албаны зөвлөлийн ээлжит хуралдаанаар Төрийн албаны 2021 оны гурав дахь ерөнхий шалгалтыг зохион байгуулах товыг тогтоожээ.
Өнөөдрөөс эхлэн халаалт дулааныг өгч эхэлнэ. Монгол Улсын Эрчим хүчний сайдын 2016 оны наймдугаар сарын 23-ны тушаалаар Халаалтын улирал эхлэх дуусах хугацааг төвлөрсөн болон төвлөрсөн бус дулаанаар хангагддаг эмнэлэг, сургууль, цэцэрлэг, орон сууцны халаалтын эхлэх хугацааг есдүгээр сарын 15-наас, дуусах хугацааг тавдугаар сарын 15-ны өдрөөр тогтоосон
Аравдугаар сарын нислэгийн хуваарийг Иргэний нисэхийн ерөнхий газраас танилцууллаа