
Манай улсаас БНСУ-д 2021 оны дөрөвдүгээр улиралд 154 иргэн цалин хөлс, орлого олох зорилгоор хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар зуучлагдсан болохыг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.Эдгээр 154 иргэн бүгд боловсруулах үйлдвэрлэлийн салбарт ажил эрхлэхээр зуучлагджээ.Ажил эрхлэхээр хөдөлмөрийн гэрээгээр зуучлагдсан иргэдийн 147 (95 хувь) нь эрэгтэй бол долоо (4.5 хувь) нь эмэгтэй аж.
Хөдөлмөрийн гэрээгээр гадаад улсад хөдөлмөр эрхлэхээр зуучлагдсан иргэдийн хамгийн их буюу 35 хувь нь 25-29 насныхан, 31 хувь нь 30-34 насныхан байгаа бол хамгийн бага буюу 1.3 хувь нь 40-44 насныхан байна.
График. Хөдөлмөрийн гэрээгээр гадаад улсад зуучлагдсан иргэд, насны бүлэг, хүйс, дүнд эзлэх хувиар, 2021 оны дөрөвдүгээр улирлын байдлаар
Хөдөлмөр эрхлэхээр зуучлагдсан иргэдийг боловсролын түвшнээр нь харвал:
- 76 (49 хувь) нь бүрэн дунд,
- 47 (30 хувь) нь бакалаврын дээд,
- 20 (13 хувь) нь тусгай мэргэжлийн дунд,
- 8 (5.2 хувь) нь магистр, доктор,
- 3 (1.9 хувь) дипломын дээд боловсролтой байна.

УКРАИН: Дайнд 85 хүүхэд амь үрэгджээ. Дайн хүүхдийн нүдээр /гар зураг/
27 сая хүн амтай Тайвань улсын "HUR" охидын хамтлагтай гэрээ байгуулсан Б.Сарантуяа
Говьсүмбэрчүүд эх нутгийнхаа ногоон ирээдүйн төлөө 5 сая мод тарина
ФОТО: ОХУ Украины Мариопуль хотын төрөх эмнэлгийг бөмбөгдсний дараах байдал