
Багахангай дүүргийн нутагт Замын-Үүдээс Улаанбаатар хүртэл ачаа тээвэрлэж явсан том оврын шаланз өнгөрсөн баасан гарагийн /2021.02.18/ 13 цагийн орчимд шатсан. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар жолоочтой хамт зорчиж явсан согтуу эр Г нь ачааг галдан шатаасан байж болзошгүй тухай мэдээлсэн юм. Учир нь сэжигтэн Г нь ачааг Замын-Үүдээс гарахын өмнөх өдөр "Та нарыг чадна аа, харж л байгаарай" гэж саналхылсэн утгаар уур бухимдлаа илэрхийлсэн зурвасыг ачааны эздэд илгээж байсан талаар мэдээлэл байдаг аж.
Сэжигтэн Г Багахангай дүүргийн цагдаагийн хэлтэст мөрдөн байцаах үеийн мэдүүлгээ өгч суллагдаад байгаа юм. Шатсан ачааны эзэн /Сүрдүүлсэн зурвасыг хүлээн авсан иргэн/ "Ачаа төлж өгөөрэй" хэмээхэд "Төлчихнө" гээд тоосон шинжгүй хэлсэн талаар эх сурвалж мэдээллээ.
Шатсан ачааны машинд 28 иргэний хоёр тэрбум гаруй төгрөгийн ачаа байсан бөгөөд 10 иргэний ачаа үнс болтлоо шатсан нь хэргийн газрын үзлэгийн үеэр тодорхойлогджээ. Үлдсэн 18 иргэний ачаа хойноос нь ачигдсан авто машинд үлдсэн байна.

УКРАИН: Дайнд 85 хүүхэд амь үрэгджээ. Дайн хүүхдийн нүдээр /гар зураг/
27 сая хүн амтай Тайвань улсын "HUR" охидын хамтлагтай гэрээ байгуулсан Б.Сарантуяа
Говьсүмбэрчүүд эх нутгийнхаа ногоон ирээдүйн төлөө 5 сая мод тарина
ФОТО: ОХУ Украины Мариопуль хотын төрөх эмнэлгийг бөмбөгдсний дараах байдал