Тодруулга
ТЦА: Маргааш автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
2021-11-4

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар маргааш бүх нийтээрээ амарна.

Арваннэгдүгээр сарын 10-ны өдрийн галт тэрэгний цагийн хуваарьт өөрчлөлт орлоо
2021-11-4

2021 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдрийн галт тэрэгний цагийн хуваарь дараах байдлаар өөрчлөлт орохыг анхаарна уу

МУАЖ Д.Ухнаа нас бараагүй
2021-11-4

МУАЖ, СГЗ Д.Ухнаа гуайг нас барсан гэх ташаа мэдээлэл цахим орчинд цацагдсан байна.

Эрээнд халдварын тохиолдол нэмж бүртгэгдэлгүй 3 хонож байна
2021-11-3

Цар тахлын халдварын улмаас Эрээний хилийн боомт хаагдаад хагас сар гаруйн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд тус хотын оршин суугчдаас тодорхой давтамжтайгаар ПСР-ын шинжилгээ авч байгаа аж. Хилийн боомт хэзээ нээгдэх нь энэ шинжилгээний үр дүнгээс хамаарна.

Гадаадын иргэд мэдээ мэдээллийг монгол, англи, орос, хятад, солонгос гэсэн 5 хэлээр хүлээн авч эхэллээ
2021-11-2

Гадаадын иргэн, харьяатын газар нь Монгол улсад оршин сууж буй гадаадын иргэн, түүнийг уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын мэдээллийн хүртээмжийг сайжруулах, мэдээллийн дутмаг байдлаас үүдэлтэй зөрчлийг багасгах зорилгоор IOM Mongolia НҮБ-ын Шилжилт Хөдөлгөөний Байгууллагатай хамтран ажиллаж байна.

Аж ахуйн нэгж байгууллагын ээлжит тооллого улс орон даяар эхэллээ
2021-11-1

5 жил тутамд зохион байгуулдаг энэ удаагийн тооллогыг 2021 оны 11 сарын 1-ээс 12 сарын 1-ийг хүртэл цахим хэлбэрээр зохион байгуулна.

Улаанбаатар-Сөүл чиглэлд зорчигч тээвэрлэхгүй байх шийдвэр гарчээ
2021-11-1

Улаанбаатар-Сөүл чиглэлийн зорчигчдоос Ковид 19 халдварын тохиолдол олон батлагдаж байнгын өсөлттэй байгаа тул БНСУ-ын хорио цээр, халдвартай тэмцэх газраас арваннэгдүгээр сарын 2-ны өдрийн нислэгээр Улаанбаатар-Сөүл чиглэлд Сөүл хотод буух зорчигч тээвэрлэхгүй байх шийдвэр гаргасан байна

Урлаг, соёл, спортын арга хэмжээг 50 хувийн дүүргэлттэйгээр маргааш нээнэ
2021-10-31

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны аравдугаар сарын 27-нд болж, Урлаг, соёл, спортын арга хэмжээг 50 хувийн дүүргэлттэйгээр ирэх сарын 1-нээс нээх шийдвэрийг гаргасан. Улсын хэмжээнд коронавируст халдварын эсрэг вакцины нэмэлт гуравдугаар тунд 389,411 хүн хамрагдсан байна

Улсын бүртгэлийн үйлчилгээг харьяалал харгалзахгүй авах боломж бүрдлээ
2021-10-31

Улсын бүртгэлийн ерөнхий газарт “ТА9372-МОН: Нийгмийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор бүртгэлийн системийг боловсронгуй болгох” төслийг  2018-2021 онд амжилттай хэрэгжүүлж дууссан байна. Төслийн үндсэн зорилго нь улсын бүртгэлийн мэдээллийн сан, программ хангамжийг  сайжруулах, бусад бүртгэлийн мэдээллийн сангийн мэдээллүүд хоорондын зөрүүтэй байдлыг багасгах, арилгах, үндсэн системийг дэмжих тоног төхөөрөмж, дэд бүтцийг сайжруулах, төрийн албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх замаар Засгийн газраас дэвшүүлсэн “Нэг иргэн, нэг бүртгэл” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлэхэд оршиж байгаа бөгөөд сум хороодыг улсын бүртгэлийн нэгдсэн сүлжээнд холбосон нь уг төслийн чухал томоохон ажил болсон юм

ТАЗ:Төрийн албанд 519 хүн хууль бусаар томилогдсоныг илрүүлсэн
2021-10-31

Төрийн албаны зөвлөл төрийн албаны шинэтгэлийн бодлогыг хэрэгжүүлэх, Төрийн албаны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр 2021 оны гуравдугаар улирлын байдлаар авч хэрэгжүүлсэн ажлын үр дүн, олон нийтийн анхаарал татсан зарим асуудлаар мэдээлэл өглөө. Т

Монгол, Оросын хилээр зорчих иргэд саадгүй нэвтэрч байна
2021-10-27

Монгол, Оросын хилээр зорчих иргэд хоёр улсын холбогдох байгууллагуудаас урьдчилан зөвшөөрөл авсны үндсэн дээр хил нэвтрэх зохицуулалт үргэлжилж байна. Алтанбулаг, Цагааннуур боомтоор ачаа тээврийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна

Иргэн С.Урансувдмаа: УИХ-д суугаа хууль тогтоогчидоо Банкны тухай хуулиа сайжруулаач ээ
2021-10-25

Гадаадад ажиллаж амьдарч байсан Монгол Улсын иргэн н.Сувдмаа 2013 онд Монголдоо ирээд үл хөдлөх хөрөнгөө Голомт банкаар дамжуулан зарах гэсэн боловч дансны луйвраар залилуужээ. Харамсалтай нь уг хэрэг шийдэгдэлгүй есөн жилийн нүүрийг үзэж байгаа юм байна. Тиймээс энэ асуудлаар УИХ, Хуульзүйн хороонд өргөдөл өгч байгаа тухайгаа өнөөдөр мэдээлэл хийлээ.

Н.Ууганбаяр: Монгол Улс дэлхийн 36 орны иргэнд цахим виз олгож байна
2021-10-25

Олон улс болон гадаад улсад төвтэй төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газрын төлөөлөлтэй уулзлаа.   Энэ үеэр Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр “Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт өнгөрөгч зургадугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж байна. Хууль хэрэгжсэнээр манай байгууллагад цахимжилттай холбоотой, иргэдийг хүндрэл чирэгдлийг багасгах томоохон өөрчлөлтүүд хийгдээд байна

Д.Дагвадорж, Д.Сумъяабазар нарыг АТГ-аас шалгаагүй гэлээ
2021-10-24

"Үндэсний хөрөнгө оруулалтай банк"-тай холбогдуулж тус банкны хувьцаа эзэмшигч Д.Дагвадорж, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нарыг АТГ-аас шалгаж эхэлжээ" гэх мэдээлэл твиттер орчинд түгэв. Энэ мэдээллийн дагуу АТГаас тодруулахад, "Худал ташаа мэдээлэл байна

Цэрэг татлага нийслэлийн хэмжээнд аравдугаар сарын 21-нд эхэлнэ
2021-10-19

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /НЗДТГ/-ын Цэргийн штабаас өнөөдөр нийслэлийн цэрэг татлагын товчооны нэгдсэн хурлыг зохион байгууллаа. Тус хурлаар 2021-2022 оны хугацаат цэрэг татлагыг хэрхэн зохион байгуулах, цэргийн анги, цэрэг татлагын комиссууд хэрхэн ажиллах, юунд анхаарах талаар хэлэлцлээ. Энэ үеэр мөн 2020-2021 оны цэрэг татлагаас халагдан ирсэн цэргүүдийг хэрхэн хүлээж авсан талаар мэдээлсэн юм

"КОВИД-19-ийн шинжилгээ нь эерэг гарч, Гэрэгэ системд бүртгэгдсэн тохиолдолд цэрэгт татахгүй"
2021-10-18

Нийслэлийн хэмжээнд 2021 оны цэрэг татлагын ажлыг зохион байгуулах товчооны нэгдсэн хурал өнөөдөр болсон. Иймд цэрэг татлагын зохион байгуулалт, халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн сахиулах, цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн асуудлаар Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын Батлан хамгаалах хууль тогтоомж, хяналт шинжилгээ хариуцсан ахлах офицер, хурандаа М.Мөнгөнтулга мэдээлэл өглөө.  Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд 2021 оны аравдугаар сарын 21-24-ний өдрүүдэд цэрэг татлагын ажиллагаа зохион байгуулна. Цар тахалтай холбоотойгоор нарийн олон төлөвлөгөө гарган УОК-ын гаргасан зөвлөмжийн хүрээнд  зохион байгуулахаар ажиллаж байна

Нийслэлийн хэмжээнд долоон цэцэрлэг, нэг сургууль зайны сургалтад бүрэн шилжжээ
2021-10-18

Нийслэлийн удирдах ажилтнуудын Шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын тархалтын нөхцөл байдлын талаар мэдээллээ. Тэрбээр "Нийслэлийн хэмжээнд коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын тархалт, халдвар авсан хүний тоо буурч байгаа боловч хүнд болон хүндэвтэр хүмүүс, тэр дундаа амьсгалын аппарат шаардлагатай хүмүүс нэмэгдэж байна. Эмнэлэгт 6727 хүн хэвтэж эмчлүүлж буй бол 27107 хүн гэрээр эмчлүүлж байна

“Зайсан хилл”-д тоглолт зохион байгуулсан "СОБТ трейд" компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ
2021-10-18

“Зайсан хилл” цогцолборт зохион байгуулсан “Камертон” хамтлагийн тоглолт олны шүүмжлэлд өртөөд байна.  Тэгвэл тоглолт зохион байгуулсан  “Собт трейд” компани нь Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай “Хариуцлагын гэрээ” байгуулаагүй,  түр журам, тусгай нөхцөл шаардлагуудыг удаа дараа зөрчсөн, наймдугаар сараас хойш гурван удаагийн зөрчлийн хэрэгт бүртгэгдсэн

Н.Анхбаяр: Эрээн хотын Хуйтун логистикийн төвд коронавирусийн халдвар бүртгэгдэж авто замын боомтын хөдөлгөөнийг хязгаарласан
2021-10-14

Замын-Үүд, Эрээний хилийг хаасан тухай мэдээлэл гараад байна. Энэ талаар холбогдох албаны хүмүүсээс тодрууллаа. Хил хамгаалах ерөнхий газар "Замын-Үүд, Эрээний хилийг тодорхойгүй хугацаагаар хаасан". Хилийн боомтыг нээх хугацааг хэлж мэдэхгүй, шинжилгээний хариунаас хамаарна гэжээ ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр "БНХАУ-ын Эрээн хотын Хуйтун логистикийн төвд коронавирусийн халдвар бүртгэгдсэн байна

Гадаадаас ирж буй иргэдийг шууд гэрийн ажиглалтад шилжүүлнэ
2021-10-14

Гадаадаас ирж буй вакцины бүрэн тунд хамрагдаагүй иргэдийг 14 хоногоор тусгаарладаг байсан журмыг цуцалжээ. Өмнө нь дархлаажуулалтад хамрагдаж амжилгүй хилийн чанадаас ирсэн иргэдийг долоо хоног зочид буудалд, долоо хоног гэрээр тусгаарладаг байсан юм

Есөн давхрын цонхоор унах гэж байсан 4 настай хүүг аварчээ
2021-10-13

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд орон сууцныесдүгээр давхраас хүүхэд унах гэж байна гэсэн дуудлага өчигдөр 16:24 цагт НОБГ хүлээн авчээ.

Гал түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2021-10-12

Хүйтний улиралд дуудлагын дийлэнх хувийг гэр хорооллын айл өрхийн гэр, байшин шатсан дуудлага эзэлдэг. Нийслэлийн хэмжээнд 2021 оны 10 дугаар сарын байдлаар 1140 объектын гал түймэр, 165 аврах ажиллагааны дуудлага мэдээлэл ирсэн

Монгол Улс цахим виз олгож эхэллээ
2021-10-12

Монгол Улсын визийг өмнө нь зөвхөн хэвлэмэл хуудсаар олгодог байсан бол Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр визийг хэвлэмэл болон цахим хэлбэрээр олгох талаар тусгасан юм. Үүний дагуу Монгол Улс дэлхийн 36 орны иргэдэд жуулчин /K2/, соёл урлаг, спортын тэмцээн уралдаанд оролцох /K4/, дамжин өнгөрөх /K6/ ангиллын цахим визийг энэ сарын 1-ний өдрөөс олгож эхэллээ. Цахим виз мэдүүлэх гадаадын иргэд нь https://evisa.mn/ системээр цахим визийн мэдүүлгийг үнэн, зөв бөглөн, төлбөрөө төлөх бөгөөд виз мэдүүлгийн баримт бичиг хянагдсаны үндсэн дээр ажлын гурав хоногт хариугаа авах боломжтой болж байна

ХХЗХ: Фэйсбүүк, инстаграмын Монголоос хандах хандалтыг хязгаарлахгүй
2021-10-10

Олон нийтийн цахим сүлжээнд Цагдаагийн ерөнхий газар, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс фэйсбүүк, инстаграм зэрэг платформуудын Монгол Улсаас хандах хандалтыг хаах хүсэлтийг гаргасан гэх мэдээлэл тарах болсон.

Өнөөдрөөс гурван хоног архи, согтууруулах ундаа худалдаалахгүй
2021-10-9

УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгууль аравдугаар сарын 10-нд буюу ирэх ням гарагт болно. Нөхөн сонгууль болох гэж буйтай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга захирамж гаргажээ

УБЦТС: Цахилгаан хангамж тасалдах болсныг мэдэгдэж байна
2021-10-9

Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэлийн ажлаар “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-иас 110кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуурыг шилжүүлэн зөөх ажил хийгдэх тул: 

Нийслэлд гурав хоног архи согтууруулах ундаа зарахгүй
2021-10-8

УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгууль аравдугаар сарын 10-нд болно.

"Барилгын салбарын ХАБ-ын менежментийн чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийн ээлжит цахим хурал боллоо
2021-10-6

ХНХЯамны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Япон олон улсын хамтын ажиллагааны байгууллага /JICA/-тай  хамтран  “Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлын менежментийн чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг 2017 оноос хойш хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү төслийн хүрээнд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвд “БАРИЛГЫН САЛБАРЫН ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР АЖЛЫН БАЙРНЫ ХӨДӨЛМӨРИЙН НӨХЦӨЛИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХЭД ШААРДЛАГАТАЙ БАГАЖ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ”-ийн санхүүжилтийг шийдвэрлэж өгөхөөр болсон юм. Энэхүү төслийн хамтарсан зохицуулах зөвлөлийн 7 дугаар хурал 2021 оны 10 дугаар сарын 06-нд цахимаар зохион байгуулагдлаа.  Хуралд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга М.Даваабат, Япон олон улсын хамтын ажиллагааны байгууллага /JICA/-ын төслийн зохицуулагч, /инженер ХАБ-ын зөвлөх/ Окүмацү Хидэки  нар оролцсон

Загасчилж яваад автомашинтайгаа усанд осолдсон иргэний цогцсыг олжээ
2021-10-6

Төв аймгийн Заамар сумын Төмөртэйн хоёрдугаар багийн нутаг “Доргол” гэдэг газарт “Прадо-150” загварын автомашинтай 5 иргэн загасчилж байгаад “Туул” голыг гатлах үедээ автомашин нь усанд сууж хоёр хүн голд осолдсон тухай дуудлагыг аймгийн Цагдаагийн байгууллагаас өнгөрөгч 5-ны өдөр иржээ. Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Лүн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 96 км замыг туулан 01:45 цагт очиж, 3 цаг 45 минут ажиллан осолдсон газраас зүүн хойд зүгт 1 км-т “Туул” голын уснаас өнөөдөр /2021.10.06/ үүрийн 05:40 цагт Улаанбаатар хотын харьяат иргэн Б /45 настай, эрэгтэй/-гийн цогцсыг гаргаж, Заамар сумын Цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгчээ

Аравдугаар сард үйлдэх олон улсын нислэгийн хуваарь
2021-10-1

Иргэний нисэхийн ерөнхий газраас баталсан 2021 оны аравдугаар сард хийх олон улсын нислэгийн хуваарийг хүргэж байна.  

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.