
Дөрөвдүгээр цахилгаан станцын ажилтан өчигдөр өндөр хүчдэлд цохиулан нас баржээ.
Энэ сарын 1-ны өдөр 08.38 цагийн орчимд ДЦС-4 ТӨХК-ийн ажилтан хүчдэлд цохиулан ухаан алдлаа гэх дуудлага, мэдээлэл Цагдаагийн байгууллагад ирсэн байна.
Дуудлагаар БГД-ын Цагдаагийн 2-р хэлтэс очин, хэргийг шалгахад Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын ээлжийн монтёр ажилтай 31 настай Д нь /эрэгтэй/ ажлын байран дээрээ өндөр хүчдэлд цохиулж нас барсан байв. Одоогоор хэргийн талаар цагдаагийн байгууллагаас хяналт, шалгалт явуулж байна.

УКРАИН: Дайнд 85 хүүхэд амь үрэгджээ. Дайн хүүхдийн нүдээр /гар зураг/
27 сая хүн амтай Тайвань улсын "HUR" охидын хамтлагтай гэрээ байгуулсан Б.Сарантуяа
Говьсүмбэрчүүд эх нутгийнхаа ногоон ирээдүйн төлөө 5 сая мод тарина
ФОТО: ОХУ Украины Мариопуль хотын төрөх эмнэлгийг бөмбөгдсний дараах байдал