Монгол Улсад албан болон хувийн хэргээр удаан хугацаагаар оршин сууж байсан гадаадын иргэн нутаг буцах тохиолдолд Гадаадын иргэн, харьяатын газар болон хилийн боомтод уригч байгууллагын хүсэлт, оршин суух үнэмлэхийг паспортын хамт авчирч хасалт хийлгэнэ.
Коронавирусийн “омикрон” хувилбарын тархалт дотоодод эрчимтэй тархах эрсдэл өндөр байна. Энэхүү халдварт бага насны хүүхэд болон өндөр настай хүмүүс илүүтэй өртөх эрсдэлтэй гэдгийг ДЭМБ-аас анхааруулж байна
Энэ хууль тогтоомж, стандарт, шаардлагад нийцүүлэн, зөвхөн татварын албанд бүртгүүлсэн, нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 74 төрлийн худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээнд зөвшөөрөл шаардахгүйгээр үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх нөхцөл, боломжийг бүрдүүлэхээр болсон. Энэ шийдвэр нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлж буй юм
Сүүлийн үед гадаадаас ирэх зорчигчид тухайн улсдаа коронавирусээр халдварлаж үүнээс шалтгаалан нислэгт орох боломжгүй болох тохиолдол ихээр гарч байна.
Иргэний улсын бүртгэлийн лавлагааг дараах газруудаас авах боломжтойг УБЕГ-аас зөвлөлөө.
Самбалхүндэвийн оршуулгын газрыг шинэчлэн тохижуулж, “Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн, оршуулгын үйлчилгээний нэгдсэн төв” байгуулахаар төлөвлөжээ. Тухайлбал, Самбалхүндэвийн оршуулгын газар буюу олон нийтийн хэлж заншсанаар Далан давхрын оршуулгын газрын 10 га талбайд хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн байгуулах төслийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, “Нью семетри”, “Улаанбаатар буян” компани хамтран хэрэгжүүлэх аж.
Улсын начин Э.Энхбат агсаны гэр бүлийн хүн холбогдож талийгаачийнхаа араас буян хийж байгаа юмаа .Мөрөөдөл группын хүнд хэцүү амьдралтай өрх толгойлсон ээж ,аавуудад 1сая төгрөгөнд багтах хүнс болон түлээ нүүрсний тусламж үзүүлмээр байна гээд 20 гаруй айл өрхөд туслав.Хайртай хань өмөг түшигээ алдсан бүсгүй хүн энэ их сэтгэлийн уй гашуугаа бусдад буян хийж бага ч гэсэн тайтгаран нөхөж байгаа болов ууМонголчууд бид бурханд заларсан хүнийхээ араас буян хийж сэтгэлийн уй гашуугаа жаахан ч болов нимгэлдэг. Нас барагсдын хойноос буян хийхээс татгалзах нь усанд унасан хүн том чулуунаас барин авч амь гарах гэж байтал эрэг дээр байсан нэгэн хөлөөрөө түлхэж унагахтай адил хэмээн зүйрлэж хэлдэг билээ.Энэ олон хүмүүнд үйлдсэн буян бүхэн нь талийгаачийн замыг гэрэлтүүлэн сайн төрлийг онож төрөөсэй гэж чин сэтгэлээсээ залбирнам Ард түмнийхээ сэтгэл зүрхэнд ,Монгол бөхийн ертөнцөд амжилт,ёс жудаг ,эрхэм сайхан чанараараа тод гэрэлтэн үлдсэн Улсын өсөх идэр өрнөн дэлгэрэх начин , Э.Энхбат агсны ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийльеМөн энэ олон айл бяцхан үрсийн өмнөөс баярлалаа
Өнөөдөр буюу 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлж байгаа юм. Харин тус хуулиар хөдөлмөр эрхлэгч болон ажил олгогчийн харилцаан дахь шинэ зохицуулалтууд хийгдсэн
Монгол Улсын Засгийн Газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт төрийн үйлчилгээг үе шаттайгаар цахимжуулах ажлыг тусгасан. Үүнтэй холбоотойгоор Гадаадын иргэн, харьяатын газраас иргэдэд үзүүлж буй үйлчилгээнүүдээ шат дараатайгаар цахимжуулж байна. Тус газраас Монгол Улсын виз олгох журамд заагдсан 3 ангиллын визийн зөвшөөрлийг цахимаар олгож байсан бол 2021 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс 57 ангиллын визийн зөвшөөрлийг цахимаар олгож эхэлсэн. Тэгвэл ирэх 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс дээр дурдсан визийн зөвшөөрлийн хүсэлтүүдийг зөвхөн цахимаар хүлээн авахаар болжээ. Мөн өнгөрсөн хугацаанд Гадаадын иргэн, харьяатын газраас төрийн үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй хүргэх зорилгоор баримт бичгийн бүрдэл дутуу хүсэлтүүдийг тухайн уригч иргэн, аж ахуйн нэгжид эргэн мэдэгдэж, зохих шаардлагыг хангуулсны дагуу зөвшөөрөл олгох эсэх асуудлыг шийдвэрлэж байсан нь байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд хүндрэл үүсгэж байна. Тиймээс гадаадын иргэнийг уригч та, immigration.gov.mn цахим сайтад хандаж, бүрдүүлэх баримт бичгийн талаарх мэдээлэлтэй танилцаж, нягталсны үндсэн дээр хүсэлтээ илгээхийг зөвлөж байна
Төрийн далбаа мандуулах ёслол 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн 09:00 цагт жанжин Д.Сүхбаатарын талбайд болно.
Шинэ жилийн баярын бялуунд иргэд дугаарлаж байна Өнөөдөр оны сүүлчийн өдөр. Энэ өдөр айл бүр баярын ширээгээ амтат бялуугаар чимдэг
Худалдаа, үйлчилгээний байгууллагууд баярын өдрүүдэд дараах цагийн хуваарийн дагуу ажиллана. Хүнсний дэлгүүрүүд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах бол “Нарантуул”, Алтжин бөмбөгөр худалдааны төв өнөөдөр, маргааш ажиллаж, нэгдүгээр сарын 5-ныг хүртэл амарна. Сандэй худалдааны төв, “Хар хорин” худалдааны төв 30, 31-нд хэвийн ажиллаж, нэгдүгээр сарын 1-3-нд амарна
Дэлхий нийтэд тархаад байгаа Омикрон хувилбар тархахаас сэргийлж Гадаад улсаас ирсэн иргэдийг тусгаарлан ажиглах байранд гурван хоног /72 цаг/-ийн хугацаагаар тусгаарлах болсонтой холбогдуулан дараах зөвлөмжийг хүргэж байна. Үүнд: 1
Монгол Улсын өсөх идэр, өрнөн дэлгэрэх начин Э.Энхбат 2021 оны арванхоёрдугаар 24-ний өдөр таалал төгсөж, Монголчуудад нөхөж баршгүй хүнд гарз тохиосон билээ.
Өнөөдөр /2021.12.29/ Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 110 жилийн ой тохиож байна. Энэ өдөр “бүх нийтээр тэмдэглэх баярын өдөр” тул нийтээр амрах хуультай. Тэгвэл өнөөдөр /2021.12.29/ худалдаа, үйлчилгээний томоохон захууд өөрсдийн хуваариар, дотоод зохион байгуулалтаараа ажиллах аж
Гадаадаас ирсэн иргэдийг гурав хоног тусгаарлах шийдвэр энэ сарын 25-наас мөрдөгдөж эхэлсэнтэй холбоотойгоор УОК-ын шийдвэрийн хэрэгжилт, хяналт, шалгалт зэрэг цаг үеийн асуудлаар УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээлэл өгөв.
Монгол Улсын Засгийн Газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт төрийн үйлчилгээг үе шаттайгаар цахимжуулах ажлыг тусгасан. Үүнтэй холбоотойгоор Гадаадын иргэн, харьяатын газраас иргэдэд үзүүлж буй үйлчилгээнүүдээ шат дараатайгаар цахимжуулж байна. Тус газраас Монгол Улсын виз олгох журамд заагдсан 3 ангиллын визийн зөвшөөрлийг цахимаар олгож байсан бол 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 57 ангиллын визийн зөвшөөрлийг цахимаар олгож эхэлсэн. Тэгвэл 2022 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс дээр дурдсан визийн зөвшөөрлийн хүсэлтүүдийг зөвхөн цахимаар хүлээн авахыг мэдэгдэж байна. Мөн өнгөрсөн хугацаанд Гадаадын иргэн, харьяатын газраас төрийн үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй хүргэх зорилгоор баримт бичгийн бүрдэл дутуу хүсэлтүүдийг тухайн уригч иргэн, аж ахуйн нэгжид эргэн мэдэгдэж, зохих шаардлагыг хангуулсны дагуу зөвшөөрөл олгох эсэх асуудлыг шийдвэрлэж байсан нь байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд хүндрэл үүсгэж байна. Тиймээс гадаадын иргэнийг уригч та, immigration.gov.mn цахим сайтад хандаж, бүрдүүлэх баримт бичгийн талаарх мэдээлэлтэй танилцаж, нягталсны үндсэн дээр хүсэлтээ илгээхийг зөвлөж байна
Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Цамбагараваас Саппоро явах замд зорчигч тээвэрлэж явсан автобус шатжээ. Дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид очиход “Эрдэм Транс” ХХК-ийн “Нарангийн гол-Дүнжингарав” чиглэлийн Хюундэй загварын автобусны доод эд анги шатаж байжээ
Улсын хэмжээнд 2021 онд ахуйн гал түймрийн 2501 дуудлага бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид гал түймрийн аюулаас 1263 хүний амь нас, иргэд, аж ахуйн нэгж байгууллагын 103,1 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.
Гадаадын иргэн, харьяатын газар нь иргэдийн биечлэн ирэх ачааллыг бууруулах, үйлчилгээний шат дамжлагыг багасгах зорилгоор бүх төрлийн визийн зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар хүлээн авч эхэлсэн. Тэгвэл арванхоёрдугаар сарын 1-нээс хойш 105 аж ахуй нэгж байгууллагын 224 иргэний визийн зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар хүлээн авч, шийдвэрлэлээ. Ийнхүү визийн зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар хүлээн авч эхэлснээр биечлэн ирж үйлчилгээ авдаг иргэдийн тоо 50 орчим хувиар буурсан үзүүлэлттэй байгаа бөгөөд визийн зөвшөөрлийн хүсэлтийг яаралтайгаар ажлын 3, энгийнээр ажлын 5 хоногт шийдвэрлэж байна
Гадаадын иргэн, харьяатын газар нь иргэдийн биечлэн ирэх ачааллыг бууруулах, үйлчилгээний шат дамжлагыг багасгах зорилгоор бүх төрлийн визийн зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар хүлээн авч эхэлсэн
МҮОХ-ны Ерөнхийлөгч, Хөдөлмөрийн баатар, МУГТ Н.Түвшинбаяр өөрийн найз өсөх идэр начин Э.Энхбатыг өнгөрсөн дөрөвдүгээр сард зодож хүнд гэмтээсэн бөгөөд улмаар ухаан ороогүй байгаа билээ.
УОК-ын шийдвэрээр сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үйл ажиллагааг түр зогсоохоор шийдвэрлэсэн. Ингэхдээ зайлшгүй тохиолдолд хүүхдээ цэцэрлэгт хамруулах эцэг эхийн хүсэлтийг харгалзан үзэхээр болсон
Энэ сарын 03-ны өдөр албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан онцгой байдлын албан хаагч Э.Мөнхжаргал агсны амиа алдсан шалтгаан, нөхцөл байдлын талаар ОБЕГ-аас мэдээлэл хийлээ. Тодруулбал, тухайн хэрэг гарсан өдөр ямар асуудал болсон, албан үүрэгт нь хамааралгүй ажил гүйцэтгэж явсан эсэх, мөн талийгаач өөрийн буруутай үйлдлээс болж амиа алдсан уу гэдэгт албан ёсны хариулт өгсөн юм. ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян энэ талаар ярихдаа “Онцгой байдлын байгууллага гамшгаас хамгаалах хуулийн хэрэгжилтийг хангах, хүн ардын амь нас эрүүл мэндийг хүрээлэн буй орчны гамшиг, болзошгүй осол аваараас сэргийлэх, аврах хамгаалах хариуцлагатай үүрэг гүйцэтгэдэг алба
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид энэ долоо хоногт цахимаар хичээллэж байна. Харин сурагчдын улирлын амралт энэ сарын 20-иос эхэлнэ.
БНХАУ-ын талтай тохиролцсоны дагуу Эрээн,Замын-Үүдийн авто замын боомтыг нээж эхний ээлжид хил дээр саатсан ачаатай машинуудыг гаргахаар болсон.
Шинэ жилээр хөндөгддөг нэг асуудал бол хүүхдийн бэлэг. Энэ талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын газрын дарга Т.Балжиннямаас тодрууллаа. -Жил бүр л хүүхдийн бэлэгний асуудлыг ярьдаг
Цар тахлаас урьдчилан сэргийлэх талаар авах арга хэмжээний тухай дөрвөн сайдын хамтарсан тушаал гарчээ. Тодруулбал, 2021 оны арванхоёрдугаар сарын 8-нд Монгол Улсын Шадар сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаал гарсан байна
Дулааны шугамд гэмтэл гарч ойр хавийн байрны дулаан тасалдаж, аваарын нөхцөл байдал үүсжээ. Иймд дулааны шугамыг засварлах зорилгоор Натурын замаас Нарны замтай холбогдсон хороолол дундуур явдаг авто замыг түр хугацаагаар хаалаа
Монгол Улсад өнөөдрийн /2021.12.09/ байдлаар 123 улсын 16951 гадаадын иргэн түр ирэгч, албан болон хувийн хэргээр оршин сууж байна. Тодруулбал, албан хэргээр 299, хөрөнгө оруулахаар 1505, хөдөлмөр эрхлэхээр 5881, гэр бүлийн зорилгоор 6372, суралцахаар 726, цагаачлахаар 1869, түр ирэгчээр 303 гадаадын иргэн байна. Гадаадын иргэн, харьяатын газар арваннэгдүгээр сард 583 гадаадын иргэнд визийн зөвшөөрөл, 102 гадаадын иргэнд хилийн боомтод виз олголоо