Тодруулга
АНУ: Аялагчид 3-5 хоногийн дотор давтан шинжилгээ өгч, долоо хоног тусгаарлана
2021-12-5

Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яамнаас Нэгдсэн улсыг зорих гэж байгаа иргэдэд зориулж анхааруулга гаргасан байна. Тодруулбал,  Элчин сайдын яамны зүгээс АНУ-ыг зорьж байгаа бүх иргэн вакцинд хамрагдсанаас үл хамааран 24 цагийн дотор өгсөн PCR шинжилгээний сөрөг хариутай байх шаардлага тавьж буй

Монгол руу нэвтрэхийг хориглосон улсын жагсаалтад Нигерийг нэмлээ
2021-12-5

Омикрон анхаарал татах хувилбар дэлхий даяар тархаж байгаатай холбоотой Монгол Улсад нэвтрэхийг хориглосон улсын жагсаалтад Нигери улсыг нэмлээ

ЭСЯ: Монгол охин хүчирхийлэлд өртсөнд туйлын харамсаж байна
2021-12-4

БНСУ-ын дунд сургуулийн сурагчид сургуулийнхаа Монгол охиныг зодож, хүчээр архи уулган, 6 цаг өрөөнд нь хорьсон ноцтой хэрэг гарсан талаар бид мэдээлсэн. Таван сарын өмнө болсон тус хэрэгт Монгол улс иргэнээ хамгаалж, тодорхой арга хэмжээ аваагүйд иргэд олон нийт бухимдсаар байна

Гар утасны E-POLICE аппликэйшн ашиглан замын хөдөлгөөний зөрчлийг мэдээлэх боломжтой
2021-12-3

Хөдөлгөөнд оролцогч зарим жолооч нар урсгал сөрөх, тэмдэг тэмдэглэл зөрчих, уулзвар гарц хаах, явган хүний зам дээр зогсох зэргээр бусдын хөдөлгөөнд саатал учруулж зохиомол түгжрэл үүсгэн, хөдөлгөөний хэт их ачаалал үүсэх голлох шалтгааны нэг болж байна. Дэлхийн олон орны жишгээр зөрчлийг мэдээлэх E-POLICE гар утасны аппликейшныг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс санаачлан Тээврийн цагдаагийн албатай хамтран 2018 оны есдүгээр сарын 1-нээс ашиглаж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 120 гаруй мянган хэрэглэгч тус аппликэйшнийг гар утсандаа татан ашиглаж байна. Үр дүнд нь нийт 79.198 зөрчлийн мэдээлэл илрүүлж, хариуцлага тооцжээ. Илрүүлж байгаа зөрчлийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа бөгөөд 2018 онд 2074, 2019 онд 19.560, 2020 онд 16.878, 2021 онд 31.513 зөрчлийн мэдээлэл тус тус бүртгэгджээ

Гадаадын иргэнийг гар утасны аппликэйшнаар бүртгүүлэх боломжтой
2021-12-2

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэгт "Гадаадын иргэнийг орон байраар хангасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага түүнийг гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад 48 цагийн дотор бүртгүүлнэ" гэж заасан. Үүний дагуу гадаадын иргэнийг уригч, орон байраар хангасан иргэн, ахуйн нэгж байгууллагууд "E-Immigration" аппликейшн ашиглан гадаадын иргэнийг гар утсаараа хялбар аргаар бүртгүүлэх боломжтой. Гар утасны аппликэйшнаар гадаадын иргэнийг бүртгүүлэхдээ “E-Mongolia” нэвтрэх эрхээрээ нэвтэрч, аппликэйшний баруун доод буланд байрлах бүртгэлийн цэсийг сонгон гадаадын иргэний мэдээллийг үнэн, зөв бөглөж илгээснээр тухайн гадаадын иргэний бүртгэл баталгаажна

13 настай Монгол охиныг дээд ангийнхан нь зургаан цагийн турш зодож, хорьжээ
2021-12-2

Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 1-ний өдөр БНСУ-ын MBC телевизээр тус улсад сурдаг монгол оюутан бусдын хүчирхийлэлд өртсөн тухайгаа мэдээлсэн байна.   Тус телевизийн мэдээлснээр, тус улсын нэр бүхий сургуулийн нэгдүгээр дамжаанд суралцдаг монгол оюутан охиныг дунд ангийн оюутан охид өрөөндөө цоожилж, биед нь халдаж доромжилж байгаагаа дүрс бичлэг хийн бусдад тараасан гэжээ.   Ингэхдээ хохирогч охинд архи хүчээр уулгаж, хувцсыг нь тайлж, нүцгэн бичлэг хийгээд, дээд дамжааны оюутнуудад худалдсан гэх ба дээрх бичлэгийг худалдаж авсан оюутнууд цахим орчинд тараасан байжээ.   Уг үйл явдал нь одоогоос гурван сар орчмийн өмнө гарсан гэх ба бичлэг цахим орчинд тархаж эхэлснээр хохирогч охин цагдаагийн байгууллага болон хэвлэлд хандаж, энэ асуудлыг олон нийтэд дэлгэсэн байна.   Хохирогч охин БНСУ-д арав гаруй жил амьдарч байгаа бөгөөд тэрбээр хэлэхдээ “Тухайн үед маш их согтсон, өрөөнөөс гаргахгүйн тулд солонгос оюутнууд гар хөлийг скочоор хүлж, нүүр рүү алгадаж байсан. Ингэж байснаас үхсэн нь дээр гэж бодсон

Захиалгат нислэгээр эх орондоо ирэх иргэдийн анхааралд
2021-12-1

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу коронавируст халдварын шинэ хувилбар болох “Омикрон” вирус бүртгэгдсэн улс оронд амьдардаг эсвэл эдгээр орноор дамжин өнгөрсөн захиалгат нислэгээр эх орондоо ирэх иргэдийн анхааралд:

Гадаадын иргэдийн бүх төрлийн визийн зөвшөөрлийн хүсэлтийг зөвхөн цахимаар хүлээн авч эхэллээ
2021-12-1

Гадаадын иргэн, харьяатын газар өнөөдрөөс /2021.12.01/ эхлэн гадаадын иргэдийн бүх төрлийн визийн зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар хүлээн авч эхэллээ

УОК: Эх орондоо ирж байгаа иргэд сайн дураараа гэртээ 7 хоног өөрийгөө тусгаарлана уу
2021-11-29

Коронавируст халдварын мутацилагдсан шинэ хувилбар болох “Омикрон” хувилбар бүртгэгдсэн улс орнуудад зорчсон, дамжин өнгөрсөн Монгол Улсын иргэдийг тусгаарлан ажиглах байранд хувийн зардлаар 10 хоног тусгаарлах бол гадаадын иргэдийг Монгол Улс хүлээн авахгүй байх шийдвэрийг УОК-оос гаргасан.

Зулын 25 нд зулаа өргөөрэй
2021-11-29

Зулын 25 нд зулаа өргөөрэй Монгол 15-р зууны үеэс богд Зонховын шашин хүчтэй дэлгэрсэн. Үүнтэй уялдан шашны зан үйл ч ард түмний зан заншил аж аж амьдралтай нягт холбогдон дэлгэрэв

Бүх төрлийн визийн зөвшөөрлийн хүсэлтийг ирэх сараас цахимаар авна
2021-11-25

Гадаадын иргэн, харьяатын газар төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх, иргэдийн биечлэн ирэх ачааллыг бууруулах, үйлчилгээний шат дамжлагыг багасгах зорилгоор үйлчилгээгээ үе шаттайгаар цахимжуулж байна

Гавьяат жүжигчин Э.Амартүвшин Ардын жүжигчин цол хүртэхээр болжээ
2021-11-24

Дэлхийн  сонгодог урлагт Монголынхоо нэрийг цуурайтуулан яваа баритон, Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшин Ардын жүжигчин цол хүртэхээр болжээ. Тэрбээр Монголын сонгодог урлагийг дэлхийн томоохон тайзнаа тамгалаж яваа дэлхийн дуучин билээ. Э.Амартүвшин 2004-2009 онд СУИС-ийг Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Ерөөгийн удирдлаган дор суралцаж төгссөн бөгөөд 2009 оноос Сонгодог урлагийн гараагаа УДБЭТ-аас эхэлсэн билээ

УДЭТ-ын жүжигчин Г.Амгаланбаатар, Ц.Баясгалан нарт МУГЖ цол хүртээнэ
2021-11-24

Монголын тайз, дэлгэцийн урлагийн залуу үеийн төлөөлөл Соёлын тэргүүний ажилтан, УДЭТ-ын жүжигчин Гочоодоржийн Амгалбанбаатарт Гавьяат жүжигчин цол олгохоор болжээ. Тэрбээр 1978 онд Улаанбаатар хотод төрсөн

Өнөөдөр АЖ П.Цэрэндагва, Н.Сувд нарыг Хөдөлмөрийн баатар, МУГЖ Б.Жаргалсайханыг Ардын жүжигчин цолоор шагнана
2021-11-24

Маргааш буюу 2021 оны 11-р сарын 24-ны өдөр Монгол улсад орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага Улсын драмын эрдмийн театр үүсэж хөгжсөний түүхт 90 жилийн ойг тохиолдуулан Ардын жүжигчин П.Цэрэндагва, Ардын жүжигчин Н.Сувд нарыг Хөдөлмөрийн баатар  цолоор, МУГЖ Б.Жаргалсайханыг Ардын  жүжигчин  цолоор, Г.Амгаланбаатар, Ц.Баясгалан нарыг МУГЖ цол тэмдгээр шагнахаар болжээ. 

Энэ баасан гарагт бүх нийтээрээ амарна
2021-11-22

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар “4.1.8 Их Эзэн Чингис хааны өдөр: Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1”, “4.1.9 Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр: 11 дүгээр сарын 26”-нд бүх нийтээрээ амардаг. Энэ онд Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр 2021 оны 11 дүгээр сарын 5-нд тохиож, бүх нийтээрээ амарсан

Энэ сарын 16-ны байдлаар зургаан төрлийн 20 тоглолт, спортын гурван арга хэмжээ зохион байгуулагджээ
2021-11-18

Нийслэлийн хэмжээнд 2021 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн биеийн тамир, спорт, соёл урлагийн салбарын үйл ажиллагааг 50 хувийн дүүргэлттэйгээр нээх шийдвэр гарсан билээ. Тус үйл ажиллагааг нээсэнтэй холбоотойгоор энэ сард мэргэжлийн урлагийн байгууллагын 17 төрлийн тоглолт давхардсан тоогоор 41 удаа зохион байгуулагдахаар төлөвлөгджээ

Москва-Улаанбаатар чиглэлийн нислэг сэргэнэ
2021-11-17

Оросын Холбооны Улсын коронавирусын халдвартай тэмцэх шуурхай штабын зүгээс энэ сарын 16-ны өдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн, Аргентин, Бразил, Бангладеш, Коста Рика, Монгол зэрэг улсуудтай нислэг эргэн сэргээхээр төлөвлөж байгаа тухай мэдээлсэн байна. Мөн Куба, Катар, Мексик улс руу тогтмол болон хуваарьт бус нислэгт тавьсан хязгаарлалтыг цуцалжээ

ШӨХТГ-т сугалааны хөтлөгчийн төрсөн эгч байр хожсон гэх гомдол иржээ
2021-11-17

Хийморьтой 20” сугалааны үеэр хөтлөгч залуу хуруундаа хавчуулсан сугалаагаа гаргаж ирж буй бичлэг сошиал орчинд тараад байна. Өмнө нь “Эгнэшгүй” гэх компанийн сугалааны үеэр иргэдийн сугалааг камераас нууцаар шидэж буй дүрс бичлэг мөн цацагдаж байсан билээ. Тийм ч учраас сүүлийн үед телевиз бүрийн эфирээр гарах болсон сугалааны нэвтрүүлгүүдийг болиулж, залилангаас сэргийлэхийг иргэд шаардаж эхлээд байна.Ийм төрлийн залилангийн гомдол мэдээлэл ч сүүлийн үед Ш ӨХТГ-т ирэх болжээ

Урчуудын эвлэлийн газарт шунасан барилгын компаний эзэн П.Ганбат хууль бус, луйврын аргаар МУЭ-ийн хорооны Ерөнхийлөгч болжээ!
2021-11-16

Монголын урчуудын эвлэлийн хороо өнөөдрийг хүртэл улстөр, бизнесээс ангид явж ирсэн цорын ганц салбар байлаа. Гэвч өнгөрсөн долоо хоногт болсон Монголын Урчуудын эвлэлийн хорооны ээлжит хурлаар энэ бүхэн төгсгөл болж байгаа бололтой

Угаалгын машинд гацсан хүүхдийг эсэн мэнд гаргажээ
2021-11-16

Бага насны хүүхэд угаалгын машинд гацсан дөрвөн настай хүүхдийг Нийслэлийн аврах ангийн албан хаагчид аюулгүй гаргажээ.   Тодруулбал, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, дугаар гудамжинд бага насны хүүхэд угаалгын машинд гацсан байна гэсэн дуудлагыг 17:48 цагт хүлээн авчээ

Арваннэгдүгээр сарын 19-ний Улаанбаатараас-Сөүл чиглэлийн нислэгээр богино хугацааны визтэй зорчигч явуулахгүй
2021-11-16

БНСУ-ын хорио цээр, халдвартай тэмцэх газраас 11 дүгээр сарын 19-ний өдрийн Улаанбаатараас-Сөүл чиглэлийн нислэгээр богино хугацааны визтэй зорчигч зорчихыг хориглосон шийдвэр гаргасан байна.

НМХГ-аас Норов 7, Мана 4 тангийн 500 грамм болон нэг килограммын савлагаатайг улсын бүртгэлээс хасуулах хүсэлт гаргажээ
2021-11-16

Эмийн сангуудад хийсэн хяналт шалгалтын талаар мэргэжлийн хяналтын газраас мэдээлэл хийлээ.  Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг удирдамжийн дагуу нийслэлийн алслагдсан байршилд үйл ажиллагаа явуулдаг 120 орчим эмчийн сан байдгаас 92 нь энэ удаагийн хяналт шалгалтад хамрагджээ.  Уг шалгалтаар эмийн сангуудаар худалдаалагдаж буй эмүүдийн хангамж, үнэ, чанар аюулгүй байдал ямар байсан талаар НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш "25-30 нэрийн импортоор орж ирдэг өргөн хэрэглээний эм болон тариурууд тасарсан байна. Жишээлбэл, бактерийн, мөөгөнцрийн эмүүд, эмнэлгийн хэрэгсэл, дотоодын хоёр эмийн үйлдвэрийн судсаар сэлбэх 10 орчим тарилгын шингэн ховордсон.  Өргөн хэрэглээний эмийн судалгаанаас үзэхэд эм ханган нийлүүлэх байгууллагуудаас татан авсан үнийн дүн дээр эмийн сангууд 10-30 хувийн нэмэгдэлтэй байхаар тооцон худалдаалдаг.  Мөн Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас вирусийн эсрэг эмийн үнийн дээд хязгаарыг тогтоосон байдаг

Д.Цэнд-Аюуш: Импортоор оруулж ирдэг 25-30 нэрийн эмийн олдоц муу байна
2021-11-16

НМХГ-т мэргэжлийн хяналтын байгууллагаас эмийн сангуудад хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлнэ.   НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш "Төлөвлөгөөт шалгалт хийлээ. Шалгалтад Сүхбаатар 20, Баянгол  12, Сонгинохайрхан  15, Чингэлтэй 27, Хан-Уул 5, Баянзүрх дүүрэгт байрлах 13 нийт 92 алслагдсан байршилд үйл ажиллагаа явуулдаг эмийн сан шалгалтад хамрагдсан

Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
2021-11-15

Төрийн албаны ерөнхий шалгалт Аймаг, Нийслэлийн шалгалт зохион байгуулах Салбар зөвлөл, Салбар комиссоос зарласан хуваарийн дагуу өнөөдөр 08:00 цагт орон даяар нэгэн зэрэг эхэллээ.

Нэгэн зүйл
2021-11-10

НЭГЭН ЗҮЙЛ Бүгдийн амгаланг айлтгая Өчигдөр УИХ-ын Байнгын хорооны хурал дээр нэгэн эрхэм гишүүн “Хүрээ сайдын баримт худалдсан” гэх мэт зүйл ярив. Худал зүйлийг мянгантаа давтахад үнэн мэт болдог гэх үг биелэлээ олж буй нь энэ болтой

"Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
2021-11-10

ХНХЯамны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн захирал М.Даваабат, тус төвийн Тамгын газрын дарга Ж.Рэнцэнбаяр, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Р.Дагдан, Хяналт хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан дэд захирал Б.Нямбаяр нар  2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Газар эзэмших, ашиглах эрх, улсын бүртгэлийн дугаар олгох үйл ажиллагааг автоматжуулав
2021-11-9

Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмших, ашиглах эрх олгосон Засаг даргын шийдвэр гарснаас хойш Улсын бүртгэлийн ерөнхий газраас Э болон А дугаар олгох үйл ажиллагаа нь дунджаар 35 орчим хоногийн хугацаанд албан хаагчдаас хамааралтайгаар олгогдож, иргэн, хуулийн этгээдэд хүндрэл учруулдаг байсан.

Тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт өнөөдөр үйлчлэхгүй
2021-11-5

 Их Эзэн Чингис хааны мэндэлсний 859 жилийн ой, Монгол бахархлын өдөр буюу бүх нийтийн амралтын өдөр тохиож байгаа тул өнөөдөр нийслэлд тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.    НИТХ-аас хуулиар тогтоосон амралтын өдөр болон нийтээр тэмдэглэх баяраар тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй байхаар тогтоол гаргасан байдаг

Өнөөдөр бүх нийтээр амарна
2021-11-5

Өнөөдөр Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Өвлийн тэргүүн шарагчин гахай сарын шинийн нэгэн.

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.