|

Нийгэм

Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-наас СЭРЭМЖЛҮҮЛЭГ гаргалаа10 сар 8. 14:45

- Эрхүүгийн тахлын эсрэг хүрээлэнгийн ажилтан эмэгтэйд гарал үүсэл нь тодорхойгүй уушгины хатгалгаа оношлогдсон бөгөөд энэ 10 дугаар сарын эхээр уг иргэн нас барсан талаарх мэдээг ОХУ-ын Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах, иргэдийн сайн сайхны төлөөх хяналтын холбооны албанаас гаргасан байна. 

Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ10 сар 8. 14:42

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Өвөрхангай аймгийн Хархорин суманд ажиллаж байна. Ерөнхийлөгчийн “Цэнхэр алт”, “Нэг сум-Нэг нуур-333 нуур” санаачилгын хүрээнд Хархорум хотын Захирагчийн Ажлын алба, “Хайдродизайн прожект” ХХК, холбогдох бусад байгууллага хамтран “Хэлтгийн цагаан нуур”-ыг сэргээх төсөл хэрэгжүүлж байгаа юм.

ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн нарын 11 хүнд нийт 6 хэргээр ял оноожээ10 сар 8. 14:18

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн, тус газрын Тусламж үйлчилгээний чанар, төлбөрийн хяналтын газрын Нэхэмжлэлийн хяналтын хэлтсийн дарга А.Төвшин, тус хэлтсийн мэргэжилтэн Б.Номинсувд, Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн чанарын албаны дарга С.Ундрам нарт холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2026.10.05-нд хянан хэлэлцсэн.

Н.Наранбаатар: Баавгайд самардуулсан хүний биеийн байдал хүнд байна10 сар 8. 14:15

-2026.10.08-ны 01:04 цагт нийслэлийн Шуурхай удирдлагын төвд дуудлага ирсэн. Уг дуудлагаар нийслэлийн Байгаль орчны газар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар хамтран, 2 цагт очиход 1 хүний амь хохирсон байсан.

Нэгдүгээр эмнэлгийн "ДАРГА АНГИ" халдвар тархаасан хэргээ нууцалж байна10 сар 8. 13:54

Эрүүл мэндийн салбарын асуудлуудаар цуврал бичээд олон сар болж байна. Энэ бол орхиж, мартаж, оромдох сэдэв биш учраас л би цагдаа шүүхэд дуудагдан барин бичсээр л байгаа юм. Улсын маань эрүүл мэндийн салбарын нүүр царай болж ирсэн том эмнэлгүүд, гадны санхүүжилтээр хэрэгжиж байгаа төслүүд, дүүргийн эмнэлгүүд гээд ялзарч доройтоогүй газар хуруу дарам цөөн үлдсэн ийм хүнд үед нууж далдалсан баримтуудын араас мөшгиж, том эрх мэдэлтэй, мөнгөтэй бүлэглэлүүдийг сөрж ажиллах амар биш байна. Гэхдээ л энэ салбарыг нуруун дээрээ үүрч яваа эгэл жирийн эмч нар, хүсэл мөрөөдлөөрөө эмч мэргэжил эзэмшээд хөл тавин орж ирээд зог тусан цочирдсон залуу үе, чив чимээгүй гүрдийн ажиллаж ирсэн олон зуун ажилтнууд тасралтгүй захидал илгээж, зарим нь надтай хамт баримтын эрэлд гарч, зуурч авсан сэдвийнхээ ард гарахын тулд чадлаараа хичээж байгааг минь дэмжиж, эрч хүч минь болж байгааг тэмдэглэн хэлэхийг хүсэж байна. Авилгач, адгийн шимэгчид, албан тушаалын донтнууд харин арга олонтой, ар тал томтой юм. Өнөөдөр би уншигчидтайгаа 20 дахь цувралаараа уулзаж байна. Улсын баатар эмнэлэг болтлоо хөгжиж, олон мянган иргэдийн амь нас эрүүл мэндийг аварч, хэдэн зуун айлыг элэг бүтэн байлгаж, үе үеийн олон арван алдар гавьяатнуудыг төрүүлсэн, бидний бахархал болсон Улсын нэгдүгээр төв эмнэлэгт урд хожид тохиолдож байгаагүй дампуурал нүүрлээд удлаа. Тэдэнд мөнгө л олж байвал иргэдийн амь нас, аюулгүй байдал хамаагүй болж гэж хэлэхэд хилсдэхгүй. Энэ удаа би та бүхэнд иргэдийн эрүүл мэндийн эсрэг хийсэн санаатай, маш ноцтой нэгэн хэргийн талаар бичиж байна. Энэ аймшигт хэргийг Улсын төв эмнэлгийн ерөнхий захирлын албыг хашиж байгаа П.Анхтуяа шийдвэр гарган зохион байгуулсан байх юм. Нянгаар халдварлагдсан тоног төхөөрөмжөөс үүдсэн халдварын талаар сэтгүүлч миний бие өмнөх цувралаараа хүргэхдээ энэ асуудал өөрөө ямар аймшигтай зүйл болох талаар мэргэжлийн бус уншигчдад анхан шатны ойлголт өгөхийг зорьсон юм. Гэвч энэ асуудал улам хүндэрч, асар ноцтой байдалд хүрлээ. Үнэхээр дуугүй явах ёс суртахууны эрх байхгүй учраас дотооддоо хуралдсан 2026 оны есдүгээр сарын хурлуудынх нь агуулга, ёс зүйн хэм хэмжээ, хил хязгаарын түвшинг харж дуусаад ахиад л үзгээ шүүрч байна. Анх 2026 оны гуравдугаар сараас тус эмнэлгийн ходоод, бүдүүн шулуун гэдэс, уушгины дурангийн багажуудад нянгийн халдвар илэрч, халдварыг арилгах хүртэл дурангийн шинжилгээ, эмчилгээг зогсоох шаардлага үүссэн тухай тус эмнэлэг дотор, тэр тусмаа удирдах түвшнийхэн дотор асуудал үүссэн байдаг. Энэ үед эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд үүргээ маш сайн түвшинд гүйцэтгэж, яаралтай авах арга хэмжээнүүдийн зөвлөмжийг гаргасан боловч ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Анхтуяа нь эмнэлгийн орлого багасана гэдгээр шалтаглаад хөндөлсөн зогссон юм. Түүний энэ гайхширмаар ноцтой шийдвэрээс болоод өдийг хүртэл халдвар тараасан энэ бүсэд шинжилгээ, эмчилгээг үргэлжлүүлүүлсэн хэвээр байна. Эмнэлгийн орчноос шалтгаалан халдварт өртсөн иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар ямар ч ажиллагаа хийгдээгүй гэсэн үг. Өнөөдрийг хүртэл хариу арга хэмжээ аваагүй байгаа бөгөөд хохирсон иргэд өөрсдөө ч мэдэхгүй гудамжинд явцгааж байна. Энэ бол гэмт хэрэг юм. Өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд бид эмнэлэгт үзүүлж, шинжилгээ өгдөг. Өвдөөд, өвчнөө анагаахын тулд, эмчлүүлж эдгэрэхийн тулд шинжилгээ өгдөг. Гэтэл эмнэлэг нь өвчнөөс нь гадна өөр халдвар зориуд өгч буй аймшигт хэрэг гарчихаад байна. Энэ бол геноцид шүү дээ. Халдвартай багаж төхөөрөмжөөс халдвар авсан хэдэн зуун иргэн золиос болсноо ч мэдэхгүй бидний дунд явж байгаа гээд бод. Өнөөдөр энэ талаар хэн ч ярихгүй байна. Яагаад гэвэл нууцалчихсан. Яаман дээр болдог хурлууд зарим нь хойшилж, зарим нь бэлгэдлийн шинж рүү шилжээд удлаа. Учир нь тэнд "Их найм" гэх зартай бүлэглэл засагладаг. Тэд энэ гэмт хэрэгтнүүдийг хаацайлж суудаг юм. МАН-ын засаглалын сүүлийн 10 жил энэ салбарыг ингэтэл доройтуулсан эзэн хэн бэ гэх асуултад одоо захын иргэн нэр заан хэлнэ. Сайдын суудлыг өөрийн заяагдмал сэнтий мэт бодон улайрдаг, дээд удирдлагууддаа яаж салбарчихсан салбарыг өөрөө хэрхэн өөд нь татаж байгаа тухай үлгэр зохион итгүүлнэ. Агуу аврагч болохоо нотлохоор өдөр шөнөгүй пиардана. Удирдагчдынхаа бяцхан тархийг нь салам угаана. Сүүлдээ аврагчийн дүрээсээ халиад гишүүний ажлын хажуугаар хагалгаа хийж, тэрийгээ сошилд цацаж дөвчигнөнө. Зайран цаашаа юм болдог байсныг бүгд санаж байгаа бизээ. Өнөөдөр түүний тарьсан балаг тасраагүй бөгөөд ид үргэлжилж байна. Эмнэлгийн дотоод аюулгүй байдалд эрсдэл гараад удчихлаа. Ийм болтол завхарч,балчиг намагт шигдсэн учраас нянгийн халдварыг хэдэн зуун иргэндээ халдаачихаад сууж байна шүү дээ. ДЭМБ "Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын зургаан зорилт" гэж маш чухал баримт бичгийг батлан гаргасан байдаг юм билээ. Эдгээрийг бүрэн хангахад улс орнуудын эрүүл мэндийн байгууллагууд гол анхаарлаа хандуулан ажилладаг. Үүнд : 1.Үйлчлүүлэгчийг зөв танин тодруулах. 2. Үр дүнтэй харилцааг бий болгох. 3. Өндөр эрсдэлтэй эмийн аюулгүй байдал. 4. Мэс заслын аюулгүй байдал. 5.Эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой халдварын эрсдэлийг бууруулах. 6. Унах, бэртэх эрсдлийг бууруулах... зэрэг агуулгууд багтжээ. Энгийн утгаар дархлаа султай, угаасаа ужиг суурь өвчтэй, вирүстэй, хавдартай өвчтөнүүд, мөн эрүүл мэнддээ анхаарсан эрүүл хүмүүсийг анхнаас нь зөв ялгаж үйлчлэх ёстойг ямар ч салаа утгагүй зааварчилсан байгааг уншигч та ойлгож байгаа биз ээ. Аюул дэгдэж, халдварын нөхцөл үүссэн үед байдлыг иргэдэд үнэн зөв мэдээлж, тэдний эрүүл мэндэд улам ноцтой асуудал үүсэхээс сэргийлэн ажиллах үүрэгтэйг ч мөн адил... Эдгээрээс үзэхэд иргэдийн эрүүл мэндийн аюулгүй байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварын эрсдэл өөрөө хэчнээн эмзэг асуудал болох тухай илүү тайлбарлах шаардлагагүй нь харагдаж байгаа байх. Гэтэл Монголын хамгийн том эмнэлэг ямар байдалд байна вэ. Нян тархаах ноцтой нөхцөл байдал нь үргэлжилсээр байхад эрх мэдэлтэйгээ үлдэхийн төлөө бүгдийг хав даран нууж, өргөсөн тангаргаа сануулан шударгаар асуудлыг хөндсөн ажилтнуудаа дарамтлан айлгаж, худал хуурмаг мэдээллээр хамт олноо угааж, бодлогын яамны хамсаатнуудаа далд нөлөөллөөрөө барин сууцгааж байна. Хамгийн гунигтай явдал нь халдвар авсан зуу зуун иргэдийн аюулгүй байдлыг хөсөр хаячихсан. Халдвар илэрсэн цагаас хойш өнөөдрийг хүртэл үйлчлүүлсэн иргэд яах вэ. Тэд юу ч мэдэхгүй явцгааж байгаа шүү дээ. Нянгийн халдварыг дурангаар авсан гэдгээ мэдэхгүй, дархлаа нь буурч, архаг өвчин нь сэдэрсэн хэчнээн өвчтөн олны урсгалд яачихсанаа ч мэдэхгүй алхаж яваа гэж бодож байна. Нянгууд хүний биед хэвийн үед ч байдаг зүйл боловч эмнэлгийн тоног төхөөрөмжинд огт байх ёсгүй. Үүнийг захын мэргэжилтэн мэднэ. Мэдлэг дутуу, дээр нь сэтгэлгүй, хариуцлагагүй удирдлагаас болж мэргэжилтнүүд нь анх илрүүлэн, дотооддоо мэдээлж, чадлынхаа хэрээр арга хэмжээ авсаар байхад яаралтай таслан зогсоохын оронд үйл аижллагаагаа үргэлжлүүлүүлсээр байсан энэ явдлыг би гэмт хэрэг гэж үзэж байна. Дээрх мэдээллийн мөрөөр судалж үзэхэд аюулд өртсөн иргэдийн тоо 1000 хол давсан байхаар баримт байгаа юм. Энэ гэмт хэрэг биш гэж үү. Сэтгэл түгшиж, тэр гэм зэмгүй хүмүүсийн төлөө шаналахдаа өмнөх нийтлэлдээ нэгэн хувийн эмнэлэгт халдвар авч хохирон, эх байх боломжгүй болсон цэл залуухан бүсгүйн тухай хөндөж, тэрхүү pseudomonas (Псевдомонас) гэгч нян хэр хортой болох талаар дэлгэрэнгүй бичсэн билээ. Одоо тэр гэр бүл амьдын тамд шаналж байгаа. Гэтэл энэ том эмнэлгийн дурангийн аппаратаас нэг биш хэд хэдэн нян хамт илэрчихээд байна. Олон зуун иргэнд үргэлжлүүлэн үйлчилгээ үзүүлсээр байна. Хэн, хэзээ энэ аймшигт хэргийг үйлдсээр байгаа балмад явдлыг таслан зогсоож, эдгээр гэмт хэрэг үйлдсэн "дарга анги"-тай хариуцлага тооцох вэ. Сэтгүүлч миний хамгийн ойрын хүн хүртэл өнгөрсөн наймдугаар сард тус эмнэлэгт уушгины дуран хоёр удаа хийлгэж, бүр эд эсийн шинжилгээ өгч, оношоо торуулах тусламж үйлчилгээ авсан байх юм. Энэ үед мөн л халдвартай тоног төхөөрөмжөөр түүнд үйлчилжээ. Хүний биеээс эд эсийн шинжилгээ авна гэдэг нь хэсэг эдийг зориуд зүсэж авна гэсэн үг. Тэгэхээр нэмээд нөгөө нянгуудаа шууд цусанд нь оруулж халдварлуусан байна гэсэн үг. Ийм аймшигт гэмт хэрэг хийчихээд яруу алдарт "дарга анги" эрсдэлд орсон иргэдийнхээ араас ямар ч хариу арга хэмжээ аваагүй. Лав л миний ойрын хүнийг огт эргэж хянаагүй. Өнөөдрийн байдлаар түүний эрүүл мэнд, амь насанд юу тулгарсныг ч мэдэхгүй эмнэлэгт хэвтэж байна. Pseudomonas (Псевдомонас)- нян нь уушгины үрэвсэл, менингит (тархины бүрхүүлийн үрэвсэл), эндокардит (зүрхний дотор хананы үрэвсэл), ясны үрэвсэл (остеомиелит) болон шархны халдвар үүсгэдэг. Антибиотикт маш тэсвэртэй, удаан эмчлэгддэг. Доод тал нь 3-12 сар шаардагддаг. Монгол улсад бүртгэгдсэн антибиотикуудаас цефепимд л устана. Гэтэл энэ эм нэг ширхэг нь доод тал нь 15,000 төгрөг шүү дээ. Хамгийн богино хугацаагаар хэрэглэхэд л 1,350,000 төгрөг. Дээрээс нь гаж нөлөө ихтэй гэдгийг мэргэжилтнүүд тайлбарлаж байна. Иргэд бидний амьдралын чанар өдрөөс өдөрт уруудан доройтож буй энэ хүнд үед халдвар авсан иргэд яах болж байна вэ. Тэдэн рүү дуудлага илгээж, ахин эрсдэлгүй шинжилгээнд оруулж, эмчилгээ эхлүүлэх ёстой биш гэж үү? Асуудлын араас гүйж, мэргэжилтнүүдтэй уулзаж явахад олон улсын хэмжээнд төдийгүй манайд эмнэлгийн нөхцөлд ч, ахуйд ч тохиолддог MRSA- метициллинд тэсвэртэй алтлаг стафилококк нян нь олон антибиотикт тэсвэртэй, маш аюултай, хүний аминд ч хүрдэг нян болохыг онцлон хэлцгээж байна. Энэ нян хэдийгээр гурван хүн тутмын нэгийн арьс, хамрын нүх зэрэгт бусад бактериудтай хамт оршдог боловч дархлаа сулрах, даарах, ханиад хүрэх, үрэвсэлт өвчнөөр өвдөх, халдварт өвчнөөр өвдөх гэх мэт үед хяналтгүй үржиж, халдвар үрэвсдэг гэдгийг тэд анхааруулж байгаа юм. Халдвар ихэнхдээ арьсан дээр шарх буглаа үүсгэдэг боловч цөөн тохиолдолд шарх халдварлаж уушги, шээс дамжуулах зам руу тархаж ноцтой халдвар үүсгэдэг юм байна. Энэ үед доод тал нь 10 хоногт 216,000 төгрөгийн тариа хийлгэнэ. Томчуудаа хөсөр хаялаа гэхэд хүүхдүүд яах вэ. Одоо ханиад томуу дэгдэлтийн идэвхтэй үе эхэлж байна. Дээрээс нь хойд хөршид, энүүхэн хаяа залгаад онц ноцтой тахал дэгдчихлээ ! Хамгийн наад зах нь нянгийн халдварын үед антибиотик мэдрэгийн шинжилгээ өгч ямар нянгаар үүссэн, ямар антибиотик үйлчлэхийг үзэж байж эмчилгээ хийдэг. Үүнийг эмчилгээний явцад хэд хэдэн ч удаа хийх шаардлага гардаг юм байна. Өвчний явц эмчилгээний үр дүнгээс шалтгаалж эмч нар шийддэг аж. Шинжилгээний үнийг сонирхож үзэхэд халдварыг бүрэн эмчлэхэд наад зах нь: Шээс (нян өсгөвөрлөх): 54,500₮ Шархны арчдас: 54,600₮ Хоолойн арчдас: 54,600₮ Хамар болон үтрээний арчдас: 54600₮ Антибиотик тэсвэржилтийн ген тодорхойлоход 109,000 төгрөг, ингээд нийт 327,400 төгрөгийг зөвхөн нян, түүнд үйлчлэх антибиотик тодорхойлох шинжилгээнд л зарцуулна гэсэн үг. Ганцхан энэ шинжилгээг өгөхгүйгээр шээс-12,500 төгрөг, цус- 22,500 төгрөгөөр, биохимийн шинжилгээ- 67,500, мөн вирүстэй эсхийг үзэх хэрэг гарна. Тэр нь 206,400 төгрөг... Ингээд тооцоход иргэн эмнэлэгт хэвтэж чадахгүй гэрээр эмчлүүлэхэд нэг хүн, нэг удаагийн эмчилгээнд 571,300 төгрөг зарцуулах нь ээ. Сүүлийн үед манай улсад эмнэлгийн нас баралт нь шалтгаан тодорхойгүй үжилээс их шалтгаалж байгаа тухай судалгаа ЭМЯ-ны мэдээлэлд дурдагдаж байсныг санаж байна. Гэтэл энэ мэт хариуцлагагүй, юуг сахин хамгаалах, юуг хийх ёсгүйгээ мэддэггүй, өргөсөн тангаргаа иргэд рүүгээ тонгорог болгож яваа "дарга анги"-ийнхны хийсэн онц ноцтой гэмт үйлдлээс болж иргэдийн маань хэдэн хувьд далд хэлбэрээр халдвар тархаж, тэр нь үжилд оруулж байгааг тооцох боломжгүй байна. Одоо бид яах вэ????

ЭМГЭНЭЛ8 сар 8. 10:54

ОХУ-ын дэд станцад гэмтэл гарч Ховд, Увс зэрэг аймагт цахилгаан тасарчээ7 сар 6. 9:59

Гэмтлийг засварлахаар засварын бригад ОХУ-ын Кызыл хотоос хөдөлсөн байна. Гэмтлийг бүрэн арилгах хүртэл хугацаанд Дөргөний УЦС-аас 1-р зэргийн хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр түр хангаж байна. 

Орон сууцны захиалгын залилантай холбоотой хэргүүдийг шүүхэд шилжүүлэв7 сар 6. 9:56

Ажлын хэсэг байгуулж, хэргийг шуурхай шалгаж шийдвэрлэх чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авч ажилласнаар 5 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна. 

Ирсэн шигээ цэвэрхэн буцах ухамсар таниас эхэлнэ7 сар 6. 9:53

Зөвхөн Туул гол дагуу зургадугаар сараас есдүгээр сар хүртэлх хугацаанд 200 мянга орчим хүн амарч зугаалдаг болохыг судалгаагаар тогтоожээ. Үүний уршгаар зөвхөн 2021 онд л гэхэд Богд уул болон Туул голын эргээс 300 гаруй тонн хог хаягдал цэвэрлэн хогийн цэгт хүргэсэн байдаг аж

Эрчим хүчний салбарынхан ажил хаялтаа 7-р сарын 2-ны 08.00 цаг хүртэл хойшлууллаа6 сар 30. 12:26

Эрчим хүчний салбарынхан энэ сарын 30-наас улс орон даяар ажил хаялт зарлахаа мэдэгдсэн билээ. Энэ мэдэгдлээ салбарын сайд болон Ерөнхий сайд, УИХ-ын дарга, гишүүдэд хүргүүлээд буй.

ТЕНДЕР: Ирэх өвөл нийслэлчүүдийн хэрэглэх хагас коксон түлшинд 288.7 тэрбум төгрөг зарцуулна6 сар 30. 12:25

Тэгвэл “Тавантолгой түлш” ХХК-иас хагас коксон түлш худалдан авахаар 288 тэрбум 780 сая 676 мянга 800 төгрөгийн тендер зарлажээ. Үүнээс энэ онд санхүүжих төсөвт өртөг нь 195.9 тэрбум төгрөг байх аж.

Сэлбийн эргийн хэсэгхэн ногоон зүлэг хотынхонд юу хэрэгтэйг илтгэж байна6 сар 30. 12:24

2023 оны зун Сэлбэ гол үерлэж, Сүхбаатар дүүргийн I, Баянзүрх дүүргийн 43, 45 дугаар хороо орчмын олон айл өрх, аж ахуйн нэгж хохирол амссан

Долоодугаар сарын 16, 17-ны ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлж, наадмаар 10 хоног амрахаар боллоо6 сар 24. 11:01

Өөрөөр хэлбэл, долоодугаар сарын 20-ноос ажил цуглахаар болж байгаа аж. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр бид тодруулан хүргэх болно.

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаагаар хонины махыг 13 мянга, үхрийн махыг 15 мянган төгрөгөөр худалдаална6 сар 24. 10:56

Нийслэлийн иргэдийн махны эрэлт, хэрэгцээг хангах үүднээс нөөцийн махны худалдааг зохион байгуулж буй. Тэгвэл өнөөдрөөс жижиглэн худалдааг зогсоож, өргөтгөсөн худалдааг зохион байгуулахаар болжээ.

Эрчим хүчний шилжилтийн индексээр Монгол Улс 118 орноос 115-д бичигдэв6 сар 24. 10:49

Одоогийн байдлаар энэ үзүүлэлт 20 хувь руу дөхсөн ч төслийн хөрөнгө оруулалтаа нөхөхөөргүй бага тариф, мөн нар, салхины эх үүсвэрээс сүлжээнд нийлүүлэх үнэ өртөг өндөр зэрэг нь зорилтоо биелүүлэхэд томоохон сорилт болох төлөвтэй. 

УИХ НИТХ-ын хуулиар хамгаалагдсан бүрэн эрхэнд халдсан уу6 сар 17. 12:08

 УИХ-ын Төсвийн байнгын хорооноос “Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт, хууль тогтоомжид нийцсэн байдал” сэдэвт ерөнхий хяналтын сонсголыг энэ сарын 15-16-нд Төрийн ордонд зохион байгууллаа. 

Энэ 7 хоногт Монгол Улсад6 сар 8. 11:06

2026 оны зургаадугаар сарын 8-14-нд болох үйл явдлын тоймыг хүргэж байна.

Монголын хадан дээрх “Туурайн цуурай”6 сар 8. 11:04

 Эртний хад чулуунд мөнхөрсөн адууны дүрс нь нүүдэлчдийн аж төрөхүй, сэтгэлгээ, соёл иргэншлийн үнэт өв, хүн ба хүлэг морины салшгүй холбоог өгүүлэх бодит түүх ажээ.

Анхны арваас төрсөн анхны гавьяат Д.Энхцэцэг6 сар 8. 11:04

Монгол Улсын иргэний агаарын тээврийн ууган компани МИАТ-ийн түүхт 70 жилийн ой энэ жил тохиож буй. Түүхэн ойн босгон дээр тус хамт олон салбартаа манлайлсан гавьяатуудаа угтан авсны нэг нь манай өнөөдрийн зочин Д.Энхцэцэг юм. Агаарын хөлгийн үйлчлэгчээр суралцах анхны 10 монгол оюутнаас анхны гавьяат нь болсон түүний сонирхолтой амьдралын түүхээр хамтдаа аялцгаая.


Шинэ мэдээ

"ДАРГА" ХОТ: НИТХ-ын 45 төлөөлөгчийн 37 нь нийслэлийн өмчит компанийн УЗ, ТУЗ-д, зарим нь 7-д нь хүртэл “виз”-ээ даруулжээ10 сар 8. 14:51Ард түмний гавьяат гэгддэг дуучин П.Адарсүрэнгийн хөшөөг Зайсанд босгов10 сар 8. 14:47Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-наас СЭРЭМЖЛҮҮЛЭГ гаргалаа10 сар 8. 14:45Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ10 сар 8. 14:42М.Мандхай: Хөдөө аж ахуйн салбарт их хэмжээний зөрчил байгааг бүгд мэдсэн учраас мөрдөж шалгах Хяналтын түр хороо байгуулж ажиллана10 сар 8. 14:38Байрнаасаа хөөгдсөн 87 настай испани эмэгтэй нас баржээ10 сар 8. 14:36“Шарж идсэн” сонсголын сонирхолтой оролцогчид буюу вакцин, Уран эсэргүүцэгчид10 сар 8. 14:26УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа10 сар 8. 14:23Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна10 сар 8. 14:21ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн нарын 11 хүнд нийт 6 хэргээр ял оноожээ10 сар 8. 14:18Н.Наранбаатар: Баавгайд самардуулсан хүний биеийн байдал хүнд байна10 сар 8. 14:15Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Эрчим хүч, хүнс, цемент, ган, бордооны хэрэгцээг дотоодоосоо хангаж, улмаар экспортлогч орон болоход хүн бүрийн оролцоо чухал10 сар 8. 14:10С.Бямбацогт: Хэрэглээний зээл хумигдсанаас иргэд өндөр хүүтэй цахим зээл авч, өрийн дарамтад орж байна10 сар 8. 14:04Ерөнхий сайд Н.Учрал: Боловсролын хөгжлийн гол тулгуур нь багш нар10 сар 8. 14:01Нэгдүгээр эмнэлгийн "ДАРГА АНГИ" халдвар тархаасан хэргээ нууцалж байна10 сар 8. 13:54ЭМГЭНЭЛ8 сар 8. 10:54ОХУ-ын дэд станцад гэмтэл гарч Ховд, Увс зэрэг аймагт цахилгаан тасарчээ7 сар 6. 9:59FIFA Трампын хүсэлтээр АНУ-ын тамирчны улаан хуудасны торгуулийг цуцалсан уу?7 сар 6. 9:58О.Алтангэрэл: “Хууль бус хөрөнгө хураах“ хуулийг батлуулж чадахгүй бол би УИХ-ын гишүүн гэж яваад ч яах вэ, УИХ гэж байгаад ч яах юм7 сар 6. 9:57Орон сууцны захиалгын залилантай холбоотой хэргүүдийг шүүхэд шилжүүлэв7 сар 6. 9:56Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл өнөөдөр эхэлж, лхагва гарагийн 19.00 цагт дуусна7 сар 6. 9:55QUIZA буюу Б.Батцэнгэл Хотын даргын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан зөвлөхөөр томилогджээ7 сар 6. 9:54Ирсэн шигээ цэвэрхэн буцах ухамсар таниас эхэлнэ7 сар 6. 9:53Холанд: Би олдсон боломжоо гоол болгодог7 сар 6. 9:52Нийгмийн даатгалын багц хуулийн ГОЛ ЗААЛТУУД7 сар 6. 9:51Хууль “машиндсан” өдрүүд7 сар 6. 9:49Г.Дамдинням “ОНТРЭ“ хоёр холбоотой нь ч холбоотой юм...7 сар 6. 9:48Сурвалжлага: Хагас коксон түлшний үйлдвэр 2028 онд ашиглалтад орно7 сар 6. 9:46Тэд иргэнээ биш, төрөө “тураах” бодлого явуулдаг. Харин МАНай хэд...7 сар 6. 9:45Эрчим хүчний салбарынхан ажил хаялтаа 7-р сарын 2-ны 08.00 цаг хүртэл хойшлууллаа6 сар 30. 12:26

© 2007 - 2026 он. Today News | Professional Agency бүтээсэн.