Хөгжил дэвшил
Япон Улс устөрөгчийн хөдөлгүүрээр ажилладаг галт тэрэг танилцууллаа
2022-2-20

Япон улс устөрөгчийн хөдөлгүүрээр ажилладаг анхны галт тэргээ танилцууллаа. Японы төмөр замын томоохон компани болох JR East компани “Хибари” нэртэй галт тэргээ зам дээр туршиж байна. Устөрөгчийн хөдөлгүүрээр ажилладаг галт тэргийг нийслэл Токиогоос холгүй байрлах Кавасаки хотын туршилтын баазад танилцуулсан байна

“Sony Group” видео тоглоом хөгжүүлэгч “Bungie” компанийг 3.6 тэрбум ам.доллароор худалдан авч байна
2022-2-3

“Sony Group” нь “Destiny”, “Halo” зэрэг алдартай видео тоглоомуудын хөгжүүлэгч “Bungie” компанийг 3.6 тэрбум ам.доллароор худалдан авч байна. Ингэснээр нэгдүгээр сард хийсэн видео тоглоомын салбарын гурав дахь томоохон хэлцэл боллоо. Хоёр долоо хоногийн өмнө “Microsoft” компани “Activision Blizzard” видео тоглоомын студийг 69 тэрбум ам.доллароор худалдан авч байгаагаа зарласан юм. “Bungie”-ийг худалдан авснаар “Sony Group” нь “Activision Blizzard”-ийн “Call of Duty” цуврал тоглоомтой өрсөлдөх видео тоглоомын франчайзыг үргэлжлүүлэн хөгжүүлэхээр болж байна. “Microsoft” компани “Call of Duty” цувралын үргэлжлэл болгон дахин гурван тоглоом гаргахаа мэдэгдсэн юм

Түргэн тусламжийн ДРОН анхны өвчтөнөө зүрхний шигдээсээс аварчээ
2022-1-16

Хашааны цасаа цэвэрлэж байгаад зүрхний шигдээс болсон 71 настай Швед иргэн түргэн тусламж дуудахад дроны тусламжтайгаар гурван минутын дотор зүрхний хэмнэл бууруулагчийг өвчтөнд илгээн амь насыг нь аварчээ. Зүрхний шигдээс болсон өвчтөн тусламж авалгүй арван минут болоход л амь насаа алдах аюултай юм

BMW товч дараад л өнгө нь өөрчлөгддөг машин танилцуулав
2022-1-7

BMW компани iX Flow хэмээх консепт буюу төслийн загвараа танилцууллаа.  2021 онд танилцуулсан iX SUV загварт суурилсан тус автомашин нь электрофорезийн технологитой тул өнгийг нь өөрчлөхөд нэг товч дарахад л хангалттай

Apple компани үнэлгээ нь 3 их наяд ам.долларын босго давсан анхны компани боллоо
2022-1-4

Даваа гарагт Apple компанийн зах зээлийн үнэлгээ түр хугацаанд $3 их наядыг давж, эргэн буурлаа. Өөрөөр хэлбэл үнэлгээ нь $3 их наядын босго давсан анхны компани Apple болж байна. Арилжаа хаагдах үед ханшийн өсөлт буурч 2.5% болсон

Энэ жил хамгийн их хандалттай сайтаар ТikTok тодорлоо
2021-12-30

Хятадын "ByteDance" компанийн эзэмшлийн богино хэмжээний видео контент бүтээн байршуулдаг платформ болох ТikTok нь энэ жилийн хамгийн олон хандалт авсан интернет сайтаар шалгарчээ. Интернетийн урсгалыг хянадаг үүлэн дэд бүтцийн Cloudflare компанийн мэдээлснээр "TikTok" өнгөрөгч хоёрдугаар сард дэлхийн хамгийн их хандалт авсан сайт болсон хэдий ч тэр үеэс хойш хэсэг хугацаанд байр сууриа алдаад байсан аж. Харин наймдугаар сараас хойш дахин тэргүүлж эхлэн, есдүгээр сард дэлхий даяар тус сайтад хандсан хэрэглэгчдийн тоо 1 тэрбум давжээ. Өнгөрсөн жил Google нэгдүгээр байрт орж TikTok долдугаар байранд жагсаж байжээ

Шанхайд автомат жолоодлоготой такси үйлчилж эхэлжээ
2021-12-23

БНХАУ-ын Шанхай хотод, автомат жолоодлоготой такси иргэдэд үйлчилж эхэлжээ. Хүрэх газраа ухаалаг утасны тусламламжтайгаар тохируулах боломжтой аж

Тесла компани хүүхдэд зориулсан дөрвөн дугуйт мотоцикл гаргажээ
2021-12-7

Тесла компани цахилгаанаар ажилладаг дөрвөн дугуйт тээврийн хэрэгсэл  (ATV)-ийн концептоо 2019 онд анх танилцуулж байсан билээ. Өнгөрсөн хоёр жилд ATV-ийн хөгжүүлэлтийн талаар шинэ мэдээлэл гараагүй байсан юм

Твиттер бусдын зургийг зөвшөөрөлгүй нийтлэхийг хориглов
2021-12-6

Дэлхийн томоохон сошиал платформуудын нэг Твиттер өчигдөр танилцуулсан шинэчлэгдсэн журамдаа бусдын гэрэл зургийг зөвшөөрөлгүй нийтлэхийг хориглох заалт нэмжээ. Гэхдээ олны танил бус хүмүүст энэ журам үйлчлэх юм байна

"Ирээдүй" бидэн дээр ирчихсэн үү
2021-11-7

Facebook гэх нэр нь түүний үүсгэн байгуулсан компанийн бүх үйл ажиллагааг илэрхийлэх боломжгүй тул Марк Зукерберг компанийхаа нэрийг солихоо саяхан мэдэгдсэн. Тэгвэл Фэйсбүүкийн шинэ нэр нь “Meta” гэх  бөгөөд уг шинэчлэлтээрээ тус компани бүхэлдээ “Metaverse” компани буюу виртуал ертөнцөрүү чиглэсэн компани болно гэдгээ зарлалаа.

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.