Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойн өдөрт зориулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор зохион явуулсан Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээн Төрийн ордонд хоёр өдөр үргэлжилж, өнөөдөр (2022.01.09) аваргуудаа шалгарууллаа. Улсын Их Хурлын Тамгын газар, Монголын шатрын холбоо хамтран зохион байгуулсан арав дахь удаагийн энэхүү тэмцээний анхан шатанд 5272 оролцогч (сум, дүүргийн аварга шалгаруулах тэмцээн 2021.11.20-21), хагас шигшээ тэмцээнд 645 (аймаг, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн 2021.12.11-12), шигшээ тэмцээнд эрэгтэй 80, эмэгтэй 32 шатар сонирхогч оролцож, улсын аваргын төлөө оюун ухаанаа уралдуулав. Ингээд эрэгтэй ангилалд Говьсүмбэр аймгийн оролцогч Энхтунгалагийн Түвшинтөгс (20 нас) 7.0 оноогоор тэргүүн байр, нийслэлийн Сүхбаатар дүүргийн оролцогч Самандын Санждорж (72 нас) 6.5 оноогоор хоёрдугаар байр, Архангай аймгийн оролцогч Батболдын Доржсүрэн (21 нас) 6.5 оноогоор гуравдугаар байрт тус тус шалгарав. Харин эмэгтэйчүүдийн төрөлд нийслэлийн Хан-Уул дүүргийн оролцогч Ганболдын Санчирдулам (18 нас) 6.5 оноогоор тэмцээнийг тэргүүлж алтан медаль хүртлээ. Хоёрдугаар байрт Өвөрхангай аймгийн оролцогч Галсандоржийн Батчимэг (23 нас) 6.5 оноогоор шалгарсан бол Орхон аймгийн оролцогч Ганзоригтын Хулан (25 нас) 6.0 оноогоор гуравдугаар байр эзэллээ. Хоёр өдрийн турш оролцогчид Швейцар системээр 8 өрөг тоглосон бөгөөд эхний гурван байранд шалгарсан дээрх оролцогчид спортын дэд мастер цолын болзолыг хангаад байна. Эрэгтэй ангиллын IV, V, VI байранд Г.Эрдэнэбаяр (6.5 оноо), С.Жаргалсайхан (6.0 оноо), А.Дөлгөөн (6.0 оноо), эмэгтэй ангиллын мөн IV, V, VI байранд Э.Батсувд (6.0 оноо), Т.Түмэн-Энх (6.0 оноо), Т.Мандах (5.0 оноо) нар тус тус шалгарав. Мөн шилдэг ахмад эрэгтэй тоглогчоор Дүгэрсүрэнгийн Энхжаргал (50+), Улсын Их Хурлын гишүүн асан Цэрэндашийн Оюунбаатар (65+), шилдэг ахмад эмэгтэй тоглогчоор Доосүрэнгийн Мөнхзаяа (50+), Марусягийн Жаргалсайхан (65+) нарыг тодруулсан юм. Түүнчлэн эрэгтэй ангилалд М.Нямлхагва (1800-аас доош), Г.Чинзориг (рейтинггүй), эмэгтэй ангилалд Э.Болор-Эрдэнэ (1600-аас доош), Ё.Болормаа (рейтинггүй) нар тусгай шагналын эзэд боллоо
Монгол Улсын гадаад харилцааны яамны ууган сайд Чин ван Ханддоржийн нэрэмжит шилдэг шатарчдын уламжлалт тэмцээн энэ сарын 25-26-ны өдрүүдэд болох гэж байна. Энэ жил 30 дахь удаагаа зохион байгуулж буй уг тэмцээнийг Гадаад харилцааны яам, Монгол шатрын холбоо хамтран зохион байгуулж байгаа юм
Монголын ширээний теннисчид Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсоны 60 жилийн ой, “Оч” Клубын нэрэмжит насанд хүрэгчдийн V тэмцээний аваргууд тодорлоо.
Насанд хүрэгчдийн АШТ-ий эрэгтэй ширээний теннисчдээс тэргүүн байрт Я.Бэгз /Оч клуб/ шалгарсан бол 2 дугаар байрт З.Төрболд /Каркас ХХК/, 3 дугаар байрыг Ч.Эрдэнэбаяр /Оч, Тэнгис сенима/, Б.Баярмагнай /Сүхбаатар дүүрэг/ нар тус тус эзэллээ.
2021 оны СSGO төрлийн дэлхийн аварга буюу Мajor Швед улсын Стокхолм хотод болж өнгөрлөө.