Говьсүмбэрчүүд эх нутгийнхаа ногоон ирээдүйн төлөө 5 сая мод тарина

"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн - Говьсүмбэр аймагт”

2022-3-12
3107

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Говьсүмбэр аймагт “Ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн анхдугаар зөвлөгөөн” боллоо.  Говьсүмбэр аймгийн нийт газар нутгийн 98 хувь нь их бага хэмжээгээр газрын доройтолд өртөн цөлжөөд байгаа юм. Тиймээс цөлжилт, шар шороон шуурганы давтамжийг бууруулах төлөвлөгөөг аймгийн удирдлагууд боловсруулж 2030 хүртэл хугацаанд 5 сая мод тарихаар болжээ.

Зөвлөгөөний үеэр Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батзам “2014-2021 оны хооронд манай аймаг улсын болон орон нутгийн төсөв ард иргэд, аж ахуйн нэгжүүдийн хандив тусламжаар 38.7 га талбайд ойн зурвас, аймгийн болон сумдын төвд 28.2 га талбайд нэг цэцэрлэгт хүрээлэн, зургаан бичил цэцэрлэг байгуулж чадсан. Цаашид Говьсүмбэр аймгийн уур амьсгалд дасан зохицсон өнгө үзэмжтэй олон төрөл зүйлийн модыг тарьж ургуулна. Мөн өнгөрсөн хугацаанд тарьсан модоо арчилж хамгаалахад анхаарч ажиллана. Мод тарих нь цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх үр дүнтэй арга тул иргэдийн оролцоо хамгийн чухал” гэдгийг онцолж байсан юм.

Говьсүмбэр аймгийн “Ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн анхдугаар зөвлөгөөн”-д Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү, Монгол орны цөлжилтийг судалдаг эрдэмтэд төлөөлөгчөөр оролцож Говьсүмбэр аймгийн иргэдэд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний талаар мэдээлэл өглөө. Мөн говь тал хээрийн бүсэд мод тарих арга аргачлалыг танилцуулж, байгалийн доройтолтой тэмцэхээр сэтгэл гарган ирсэн Говьсүмбэрчүүдийг бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийлж байсан юм.

Энэ үеэр Говьсүмбэр аймагт 5 сая мод тарих стратеги төлөвлөгөөг мөн танилцуулсан. Ирэх 8 жилийн хугацаанд Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд 2.8 сая мод, Шивээговь суманд 900 мянган мод, Баянтал суманд 800 мянган мод, Төмөр замын зурваст 500 мянган мод тарихаар төлөвлөөд байна. Нийт тарих модны 5 хувь нь нарс, шинэс, жодоо зэрэг шилмүүст мод, 40 хувьд улиас, хайлаас, голт бор, агч, монос зэрэг навчит мод, 20 хувьд сөөг ургамал, 35 хувьд иргэд үр шимийн хүртэж болох алим, чацаргана, үхрийн нүд зэрэг жимс, жимсгэний мод тарихаар тооцоолжээ.

Газар нутгийнхан 98 хувь нь их бага хэмжээгээр цөлжиж, доройтсон Говьсүмбэр аймаг жил бүр 300 саяас доошгүй төгрөгийг мод тарих, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажилд зарцуулж байхаар болсон нь зөвлөгөөнөөс гарсан онцлох шийдвэрүүдийн нэг байлаа.






Шинэ мэдээ

АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.