
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Хөгжлийн банкнаас ирүүлсэн мэдээллийн хүрээнд 73 аж ахуйн нэгжүүдийн зээл нь хуулийн дагуу олгогдсон эсэх, зориулалтын дагуу зарцуулсан эсэхийг мөрдөн шалгаж буй.
Тэгвэл эдгээр аж ахуй нэгжүүдүүдийн дунд УИХ-ын гишүүн асан М.Билэгтийн хамаарал бүхий Монлаа ХХК компани орсон байна.
Тодруулбал тус компанийн хувьцааг УИХ-ын гишүүн асан М.Билэгтийн хүү М.Ганбагана зэрэг гурван хүн эзэмшдэг ажээ.
Монлаа ХХК нь “Төмрийн хүдрийг нойтон аргаар боловсруулах үйлдвэр барих” нэрийдлээр 2014 онд Хөгжлийн банкнаас 5,6 тэрбум төгрөгийн зээлийг авсан бөгөөд зээлээ төлөөгүйн улмаас өдгөө 8,2 тэрбум төгрөгийн зөрчил үүсээд байгаа ажээ.

УКРАИН: Дайнд 85 хүүхэд амь үрэгджээ. Дайн хүүхдийн нүдээр /гар зураг/
27 сая хүн амтай Тайвань улсын "HUR" охидын хамтлагтай гэрээ байгуулсан Б.Сарантуяа
Говьсүмбэрчүүд эх нутгийнхаа ногоон ирээдүйн төлөө 5 сая мод тарина
ФОТО: ОХУ Украины Мариопуль хотын төрөх эмнэлгийг бөмбөгдсний дараах байдал