Африк
Африкт 13 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй байна
2022-2-9

 Африк тивд сүүлийн хэдэн арван жил тохиогоогүй ган гачиг болсны улмаас Кени, Сомали, Этиоп зэрэг орны 13 сая иргэн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй байна гэж Дэлхийн хүнсний хөтөлбөр байгууллагаас мэдээллээ.   Африк тивд 1981 оноос хойших цаг уурын хамгийн хуурай үе тохиож, ган гачиг болсон нь ургацыг сүйтгэж, олон тооны мал устахад хүргээд байна. Улмаар бэлчээрийн мал аж ахуй болон газар тариалан эрхэлдэг айлуудад хүнд цохилт болжээ.   Дэлхийн хүнсний хөтөлбөрийн Зүүн Африкийн бүс нутгийг хариуцсан захирал Данфорд, “ус болон бэлчээрийн хомсдол, ойрын саруудад хур тунадас багатай байна гэх зэргээс шалтгаалан бүр нөхцөл байдал улам хүндэрч болзошгүй. Тиймээс яаралтай арга хэмжээ авах шаардлагатай” гэж мэдэгдсэн байна.   Одоогийн байдлаар дээр дурдсан хүнс, тэжээлийн хомсдол ихтэй бүс нутгуудад хүнсний тусламж үзүүлж байгаа боловч энэ оны эхний улиралд 13 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй байгааг албаныхан мэдээлжээ.   Этиопийн өмнөд нутагт гэхэд 5.7 сая хүн хүнсний тусламж авах шаардлагатай байгаагаас 500 мянга нь хүүхэд, эхчүүд байна

Суданчууд Ерөнхий сайдаа огцруулав
2022-1-3

Төрийн эрх мэдлийг цэргийнхэнтэй хуваах замаар суудалдаа тогтож үлдсэн Ерөнхий сайд Амдалла Хамдокийг Суданы ард иргэд эсэргүүцсээр албан тушаалаас нь огцруулжээ. А.Хамдок өчигдөр огцорч байгаагаа зарласан байна. Суданы арми өнгөрсөн аравдугаар сард төрийн эргэлт маягийн ажиллагаа зохион байгуулж, Абдалла Хамдокийг гэрийн хорионд оруулсан юм байна. Гарцгүй байдалд орсон Абдалла Хамдок төрийн эрх мэдлийг хуваалцах тохироог цэргийн эрхтнүүдтэй хийж, гэрийн хорионоос гарчээ. Гэвч энэхүү тохироо нь ард иргэдэд таалагдсангүй

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.