Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүйМонгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуайн том хүү, Монголын газрын тосны салбарын анхдагчдын нэг, ИЗНН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хүдэр-Янтай ярилцлаа. Тэрбээр УИХ-ын ирэх сонгууль болоод ИЗНН бусад намтай эвсэл байгуулах эсэх гээд сүүлийн өдрүүдэд толгой өндийх завгүй их ажилтай байгаа аж
"Өдөрт 50-60 чингэлэг орж ирж байгаа гэдэг ЗТХЯ-ны мэдээлэл худлаа"Өчигдөр Замын-Үүдийн тээвэрчдийн төлөөллийн зөвлөлөөс ЗТЯ-нд шаардлага хүргүүлж өнөөдөр төв талбай дээр шаардлагын хариуг шаардан мэдээлэл хийлээ. Үүнд, “Өчигдөр тээвэрчдийн төлөөллийн зүгээс ЗТЯ-нд 7000 ажлын байраа буцааж авах болон чингэлэг тээвэр гэдэг зүйлээ болиулж, задгай тээвэр буюу хуучин хэвэнд нь эргүүлж оруулахыг хүссэн шаардлага хүргүүлсэн. Тэрний хариуг авахын тулд жагсаж байна
УУХҮЯ: Улсын хэмжээнд АИ-92 бензиний 38 хоногийн нөөцтэй байна
Архангай аймагт бараа үйлчилгээний үнэ өмнөх оныхоос 10.4 хувиар нэмэгджээАрхангай аймагт бараа үйлчилгээний үнэ өмнөх оныхоос 10.4 хувиар нэмэгджээ Eaglenews 2022-03-11 12:39:54 0 Архангай аймагт энэ оны нэгдүгээр сард бараа үйлчилгээний үнэ тариф өмнөх сартай харьцуулахад 1.2 хувь, өнгөрсөн оны мөн үетэй зэрэгцүүлэхэд 10.4 хувиар тус тус өсжээ. Өнгөрсөн арванхоёрдугаар сартай зэрэгцүүлэхэд хэрэглээний сагсанд авсан 238 нэрийн бараа үйлчилгээний үнэ тарифын 31 нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ өсч, хоёр нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ буурч, 205 нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ тогтвортой байв. Үүнд өмнөх сарынхаас хонь, үхрийн мах, хоол амтлагч, кетчуп, цагаан будаа, хатуу чихэр, ноосон цамц, ундаа, сирочкан цамц, үзэм, далайн байцай, өтгөрүүлсэн сүү, өргөст хэмх, бензин А-92 шатахуун, ариун цэврийн цаас, гутлын тос, өргөст хэмх зэргийн үнэ 0.1-58.6 хувиар өссөн байгаа юм. Харин өмнөх оны мөн үетэй харьцуулахад гурван нэрийн бараа үйлчилгээний үнэ буурч, 126 нэрийн бараа үйлчилгээний үнэ тариф өсч, 109 нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна
Шатахууны үнэ дахин 100 төгрөгөөр нэмэгджээШатахууны үнийг төрөөс шууд зохицуулахаа больж, газрын тосны гадаад зах зээлийн үнтэй уялдуулах шийдвэр гарсан
Махны үнэ 270-490 төгрөгөөр өсөвНийслэлийн статистикийн газраас өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг танилцууллаа. Махны үнэ: Хоёрдугаар сарын IV долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 12293 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 14235 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 272 (1.9%) төгрөгөөр өсөж, үхрийн цул махны үнэ 243 (1.5%) төгрөгөөр өссөн байв. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах, “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 11500 төгрөг, харин “Саруул” захад хамгийн өндөр үнэтэй буюу 17500 төгрөг байна
Украины нөхцөл байдлаас үүдэн газрын тосны үнэ 103.03 ам.долларт хүрлээУкраинд үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өслөө. Лондонгийн түүхий эдийн биржийн өнөөдрийн арилжааны эхэнд 2022 оны 4-р сард нийлүүлэх Брент газрын тосны фьючерс үнэ 103.03 ам.долларт хүрч 6,39 хувиар өссөн бол 30 минутын дараа баррель нь 103.63 ам.доллар болжээ
Дараах компаниуд хувьцааны ногдол ашиг тараанаӨнөөдрийн байдлаар Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй дараах компаниуд ногдол ашиг тараах шийдвэрийг гаргаад байна. Ногдол ашиг гэдэг нь хувьцаат компани тухайн жилд олсон ашгаасаа хувьцаа эзэмшигчдэдээ тараах үйл явцыг хэлэх юм. Та жагсаалтын дэлгэрэнгүйг энд дарж харна уу.
Ирэх сарын 1-нээс 2006 онд хэвлэгдсэн 20 мянгатын дэвсгэртээр гүйлгээ хийхгүйТус дэвсгэрт нь нууцлал бүхий хамгаалалтын элементгүй учраас хуурамчаар үйлдэхээс урьдчилан сэргийлж хоёр жилийн өмнөөс гүйлгээнээс татаж эхэлсэн байна
Сар шинийн баярын ууцны үнэ 31-42 хувиар, хэвийн боовны үнэ 43-51 хувиар өсчээҮндэсний статистикийн хорооноос Сар шинийн баяраар өргөн хэрэглэгддэг хүнсний зарим нэр төрлийн бүтээгдэхүүний үнийн өөрчлөлтийн статистикийг танилцууллаа.
Өнөөдрөөс АИ92 шатахуун 20 төгрөг, АИ95 шатахуун 50 төгрөгөөр нэмэгдлээӨнөөдөр 10.00 цагаас эхэлж АИ92 шатахууны үнэ 20 төгрөгөөр нэмэгдэж 2240 төгрөг болсон бол АИ95 шатахууны үнэ 50 төгрөгөөр нэмэгдэж 2790-2840 төгрөг болон өсч байна.
Хүнсний барааны үнэ өмнөх сараас 3.0 хувь, өмнөх 7 хоногоос 0.9 хувиар өсжээҮндэсний статистикийн хорооны хийсэн судалгаагаар 2022 оны 1 дүгээр сарын 5-ны байдлаар хүнсний гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 3.0 хувь, өмнөх 7 хоногоос 0.9 хувиар өссөн байна. Тухайлбал,
Үхрийн цул мах 12.000-14.500 төгрөгийн үнэтэй байна“Малчин лавлах-109” мэдээллийн төвийн мэдээллээр нийслэлийн худалдааны “Хүчит шонхор-Дэнжийн 1000” захад өнгөрсөн 7 хоногт ямааны мах малчдаас авах үнэ кг нь 5500-6500 төгрөг, жижиглэнгийн буюу лангуун дээрх үнэ ястай нь 7500-8000, цул нь 9000 төгрөгийн үнэтэй байна. Хонины мах бөөний үнэ нь 7000-8300 төгрөг, жижиглэнгийн үнээр 8500-10.500 төгрөг байна
Крипто зах зээлийн нийт үнэлгээ 1 өдрийн дотор $2.6 их наядаас $2.07 их наяд руу унажээБиткойны ханш Бямба гарагт 17% унаж, $43K хүрсэн. Улмаар крипто зах зээлийн нийт үнэлгээ 1 өдрийн дотор 25%-иар буурч $2.6 их наядаас $2.07 их наяд руу унасан юм
Нефть импортлогчдоо дэмжиж, нэг улсын хараатаас салъяС.САРУУЛ Стратегийн хамгийн чухал салбар болох түлш шатахуун дээр нэг улсаас хараат байхын зовлонг монголчууд биеэр мэдэрч байна. Энэ намар л гэхэд нийслэлчүүд хоёр ч удаа шатахуун түгээх станц дээрээ хонон өнжиж, төр засаг багагүй барьц алдлаа
Шинжээчид "Омикрон" хувилбарын улмаас дэлхийн эдийн засагт ноцтой үр дагавар учрахгүй гэж үзжээ“Омикрон” хувилбарын тархалт, тэр ч байтугай одоо буй вакцинууд коронавирусний бусад төрлийн эсрэг үр дүн багатай байсан ч дэлхийн эдийн засагт ноцтой үр дагавар учрахгүй гэж "Financial Times" сонины санал асуулгад оролцсон шинжээчид үзэж байна. Харьцангуй өөдрөг таамаглалаа шинжээчид ихэнх улс орнуудын эдийн засаг коронавирусний хязгаарлалтад дасан зохицох чадвартй болсон гэдгээ харуулж байгаатай холбон тайлбарлажээ. Шинжээчдийн үзэж байгаагаар, цар тахлын шинэ давлагаа инфляцын хурдац удаашрахад нөлөөлөхгүй ч Төв банкуудыг мөнгөний хатуу бодлогоо хойшлуулахад хүргэж болзошгүй юм
Хэрэглээний барааны үнэ өмнөх оны мөн үеэс 8.9 хувиар өсчээХэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны наймдугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеийнхээс 8.9, өмнөх оны эцсийнхээс 8.9, өмнөх сарынхаас 0.4 хувиар нэмэгдлээ.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өнгөрсөн сард өмнөх оны мөн үеийнхээс 8.9 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 13.7 хувь (мах, махан бүтээгдэхүүн 16.8, согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 8.6 хувь), согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 3.8, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 4, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 7(цахилгаан, хийн болон бусад түлшний дэд бүлгийн үнэ 8.1 хувь), эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 6.4, тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 16.3 хувиар нэмэгдсэн нь нөлөөлжээ.
Махны үнэ 200-500 төгрөгөөр буурчээМахны үнэ 200-500 төгрөгөөр буурчээ Хүнсний захуудад худалдаалагдаж буй үхрийн мах 300-400 төгрөгөөр, хонины мах 190-500 төгрөгөөр тус тус буурчээ. Статистик мэдээгээр хүнсний захуудаар үхрийн ястай махны дундаж үнэ кг нь 13.200 төгрөг байгаа бол хонины ястай мах кг нь 11.000 төгрөгийн үнэтэй байна. Махны үнэ “Хархорин, “Хүчит шонхор” захад хамгийн хямд үнэтэй
