“Bitcoin”-ийн ханш 2021 оны есдүгээр сараас хойш анх удаа 40 мянган ам.доллароос доош орлоо.

Сүүлийн арилжаагаар криптовалютын ханш Нью-Йоркийн арилжаагаар зургаан хувиар буурч, 39 мянга 700 орчим ам.доллар болоод эргэн сэргэсэн байна. Ингэснээр энэ он гарсаар 14 хувиар буураад байна.
2021 оны 11 дүгээр сард “Bitcoin”-ийн ханш дээд цэгт буюу 69 мянган ам.доллар хүрчээ. Үүнээс хойш 40 орчим хувиар унаад байна.
“Infrastructure Capital Advisors”-ийн Гүйцэтгэх захирал Жэй Хатфилдийн үзэж байгаагаар "Холбооны Нөөцийн банк бонд худалдан авалтаа бууруулах нь криптовалютуудын ханшид дарамт болох"-оор байна.

УКРАИН: Дайнд 85 хүүхэд амь үрэгджээ. Дайн хүүхдийн нүдээр /гар зураг/
27 сая хүн амтай Тайвань улсын "HUR" охидын хамтлагтай гэрээ байгуулсан Б.Сарантуяа
Говьсүмбэрчүүд эх нутгийнхаа ногоон ирээдүйн төлөө 5 сая мод тарина
ФОТО: ОХУ Украины Мариопуль хотын төрөх эмнэлгийг бөмбөгдсний дараах байдал