Ярилцлага
Н.Мандуул: Төсвийн чанартай зээлүүдийг Засгийн газарт шилжүүлэх талаар судалж байгаа
2022-3-14

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуултай ярилцлаа. - Өнгөрсөн онд Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Хөгжлийн банкны үйл ажиллагааг шинэчилж, Эксим банкны үүргийг хэрэгжүүлэн ажиллах шийдвэрийг гаргасан. Банкны өнөөгийн нөхцөл байдал ямар байгаа вэ? -Хөгжлийн банкны үйл ажиллагааны ирээдүйн зөв чиглэл, зохистой засаглалыг бий болгох зорилгоор үйл ажиллагааг нь шинэчилж, Экспорт, импортын банкны үүрэг хэрэгжүүлэх тухай асуудлыг Засгийн газар хэлэлцэн, өнгөрсөн оны наймдугаар сарын 18-ны 252 дугаар тогтоолоор “Монгол Улсын Хөгжлийн банкны дүрэм”-ийг шинэчлэн баталсан

Ч.Отгончулуу: Рублиэр худалдаа хийх нь эрсдэлтэй
2022-3-13

ОХУ-ын рублийн ханшны уналтын талаар эдийн засагч Ч.Отгочулуутай цөөн хором ярилцлаа. -Рублийн төгрөгтэй харьцах ханш огцом унаж байна. Нэг рубль 35-40 төгрөгтэй тэнцдэг байсан бол 20 төгрөг рүү оржээ

О.Батнайрамдал: Дэлхийн зах зээл дээр өсч байгаа шатахууны үнийн өсөлт аажмаар орж ирэх нь тодорхой. Үүнээс зайлсхийх ямар ч боломжгүй
2022-3-7

Уул уурхайн дэд сайд О.Батнайрамдалтай ярилцлаа. -Орос болон Украины хооронд үүссэн мөргөлдөөн манай улсын шатахууны хэрэглээ, нөөцөд хэрхэн нөлөөлөх вэ? -Өмнөх оны дөрөвдүгээр улирлаас эхлээд манай улс шатахууны тогтвортой хангамжийн асуудалд анхаарч ажилласан. үүний үр дүнд өргөн хэрэглээний АИ-92 шатахууны үнэ зах зээлийн үнэлгээ рүү аажмаар шилжүүлэх, автомат үнийн тооцоолол руу шилжүүлсэн

Х.Хэрлэн: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжилд УБТЗ цаашдаа ч чухал үүрэг гүйцэтгэнэ
2022-3-7

 Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа шинэ төмөр замын төсөл болон УБТЗ-ын өнөөгийн тулгамдсан асуудлын талаар УБТЗ-ын дарга Х.Хэрлэнтэй ярилцлаа. -Өнгөрсөн жил манай орны хувьд цар тахал нүүрлэсэн хүнд жил байлаа. Хүнд үеийг УБТЗ хэрхэн даван туулав.  Нөхцөл байдал одоо ямар байна вэ? - 2021 онд манай улсад халдварт цар тахал нүүрлэсэн хүнд жил байсан ч  УБТЗ-ын хамт олон төмөр замын тээврийн тасралтгүй хэвийн үйл ажиллагааг хангаж, улс орны эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэлээ

Г.Майцэцэг: Ажлын байр бий болгож, татвар төлж байгаа бүхэн баялаг бүтээгч мөн
2022-3-6

“Эксклюзив” брэндийг үүсгэн байгуулагч Г.Майцэцэгтэй ярилцлаа. -Баялаг бүтээгч гэж хэнийг хэлэх вэ? -Товчхондоо оргүй хоосноос биет зүйл бүтээж байгаа бол баялаг бүтээгч мөн. Газар сэндийчиж буй уул уурхайн салбарынхан баялаг бүтээгч биш гэх түгээмэл ойлголт манайд яваад байдаг

Д.Ангар: Оросын эдийн засаг сүйрлийн ирмэгт очиж байна
2022-3-4

ОХУ болон Украины хооронд өрнөж байгаа дайны нөхцөл байдлаас үүдэж Европын холбоо болон дэлхийн бусад улс орнууд ОХУ-д эдийн засгийн хориг тавьсаар байна. Энэ асуудлаар эдийн засагч, хөрөнгийн зах зээлийн шинжээч Д.Ангартай ярилцлаа. -ОРОСЫН ЭДИЙН ЗАСГИЙН УНАЛТ МОНГОЛД ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛНӨ, ГАРАХ ЯМАР Ч ГАРЦ БАЙХГҮЙ- -Хамгийн сүүлд ОХУ-ын банкуудын зээлжих зэрэглэлийг бууруулахаар Moody’s судалж эхэлсэн талаар олон улс мэдээлж байна

Н.Тунгалаг: Хүдрээс ГХЭ ялган авах дэвшилтэт технологи, боловсон хүчин байхгүй
2022-3-3

 Манай орны газрын ховор элементийн тархалтц, нөөц, боломжийн талаар өмнөх дугаарт хөндөн бичсэн. Тэгвэл энэ удаа ГХЭ-ийн ашиглалт, олборлолт, дан исэл гарган авах технологийн талаар ШУА-ийн Геологийн хүрээлэнгийн магматизм ба металлогений салбарын эрхлэгч, эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор Н

Г.Мөнх-Эрдэнэ: Дайны үед алт, ноолуур хоёроосоо л ахиу доллар олох боломж байна
2022-3-2

Хөрөнгийн зах зээлийн шинжээч Г.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа. -Орос, Украины асуудал дэлхийн гуравдугаар дайныг өдөөх үү, дайн эхэлбэл хэр хугацаанд үргэлжлэх бол, дайны нөлөө дэлхийн эдийн засагт яаж тусах вэ, тэр дундаа манай улсын эдийн засагт хэрхэн ямар нөлөө үзүүлэхээр байна гэх мэт өчнөөн асуулт хөвөрч байна. Орос, Украины харилцааны хямрал эдийн засагт яаж нөлөөлөх бол

Б.Мэдрээ: Хөгжлийн банкны хуулийг өөрчилснөөр үнэхээр том луйвар хийж болох заалтуудыг тусгасан
2022-3-2

Монголын банкны холбооны ерөнхийлөгч Б.Мэдрээтэй ярилцлаа. -Өнөөгийн шуугиан Хөгжлийн банк болж байна. Банкны салбарын хүний хувьд энэ шуугианы талаар байр сууриа илэрхийлээч? -Хөгжлийн банкийг байгуулах ажлыг 1990-ээд оны дундаас ярьж явсаар 2011 онд анхны хууль нь батлагдсан түүхтэй

Ш.Пүрэвбаатар: Украин, Оросын мөргөлдөөнөөс үүссэн эдийн засгийн хямрал манай улсад нэгээс хоёр сарын дараа мэдрэгдэж эхэлнэ
2022-3-1

Олон улс судлалын доктор, эдийн засагч Ш.Пүрэвбаатартай Украин, Оросын хоорондох зөрчилдөөн болон ОХУ-д тавьсан эдийн засгийн хориг арга хэмжээ манай улсад хэрхэн нөлөөлөх талаар ярилцлаа. -Шууд асуугаад явъя. ОХУ, Украины хоорондох нөхцөл байдал ширүүхэн байна

Д.Амгалан: Ашиг хонжоо харсан, улстөржсөн энэ үйлдэл нь үндэсний хэдхэн үйлдвэрүүдээ унагаах аюул руу оруулж байна
2022-2-27

Эдийн засагч Д.Амгалантай ярилцлаа. -Аль 2017 оноос л яригдаж байсан Хөгжлийн банкны асуудал нийгэмд өнөөдөр их хүчтэй босч ирлээ. Нэг талаас энэ бол улс төрийн тоглолт гэдэг нь ил боллоо шүү дээ

Д.Дамба: Хайгуулын лицензийг хориглосноор Монгол Улс хэдэн их наядаар үнэлэгдэх ордуудыг олж илрүүлэх ажлыг зогсоосон
2022-2-25

Монгол Улсын уул уурхайн зөвлөх инженер Д.Дамбатай ярилцлаа. -Хайгуулын лицензийг зогсоосноор ямар эрсдэл үүсч байна вэ. Эрсдэлүүдийн талаар ярилцлагаа эхэлье? -Аливаа улс орон өөрт байгаа баялгийг ашиглаж амьдрах ёстой

Д.Дэмбэрэл: Монголдоо цахилгаан машин үйлдвэрлэхэд бэлэн боллоо
2022-2-22

 Монголын анхны цахилгаан автомашиныг  ирэх гуравдугаар сард угсарч зах зээлд нийлүүлэхээр болсон  “Барс Моторс” ХХК-ийн үүсгэн байгуулагч Д.Дэмбэрэлийг энэ удаагийн “Старт апп” буланд урьж ярилцлаа.   -“Барс Моторс” компани энэ удаад цахилгаан машины шинэ шугамыг Монгол дахь үйлдвэртээ нэмж, хөгжүүлэлт угсралтын ажлуудаа нэлээн эрчтэй эхлүүлж байх шиг байна

Ч.Хашчулуун: Одоо Орос, манайх, ОХУ-ын харьяанд байсан ганц хоёрхон улс л төмөр замын өргөн царигийг ашигладаг
2022-2-21

Эдийн засагч Ч.Хашчулуунтай ярилцлаа. -Ерөнхий сайдын айлчлалаар Хятад руу төмөр замаар нүүрс тээвэрлэхээр боллоо. Манай талаас өргөн цариг баригдаж байгаа, Хятадын талаас нарийн цариг хилд тулаад ирчихсэн

Л.Батжав: Зээлээ нэг өдрийн дотор төлж байгаа факт. Ард иргэдийн боломжийг хулгайлсны нотолгоо
2022-2-19

Хуульч, хууль зүйн ухааны доктор, профессор Л.Батжавтай Хөгжлийн банкны асуудлаар ярилцлаа. -Хөгжлийн банкны чанаргүй зээлийн 1.7 их наяд төгрөгийг богино хугацаанд төлүүлэх асуудал чухал байна. Дээр нь зээл авахад улс төрийн нөлөөлөл орсон тухай сэдэв ч үргэлжилж, хариуцлагын асуудал яригдсаар байна

Ж.Шижир: Би утасны дугаар, тансаг машин, үнэтэй орон сууц, брэндийн хувцаст ач холбогдол өгдөггүй
2022-2-10

Түүнийг Монголын боловсролын салбарт шинэчлэл хийх “Амжилт2.0” системээ “Шарк танк” нэвтрүүлэгт танилцуулаад нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт авч чадсаныг уншигчид маань мэдэх билээ. 2007 оноос одоог хүртэл мөрөөдөл, зорилгынхоо төлөө ажиллаж, 200 орчим ажил­чинтай, арван жилийн сургууль, дээд сургууль, IT-гийн компани, анимейшн бүтээгч компани, амралт жуулчлалын кэмп, хэвлэл мэдээллийн компани гээд арван охин компани үүсгэн байгуулж, удирдан чиглүүлж буй "Амжилт групп"-ийн захирал Ж.Шижиртэй ярилцлаа.

Ж.Золжаргал: Монголоор дамжуулах хийн хоолойн төсөл хоёрт тавигдах нь тодорхой болчихлоо
2022-2-9

Нефтийн инженер Ж.Золжаргалтай ярилцлаа. -ТЭНД ОЧИЖ ОРОСТ ТООГДЛОО ГЭХ МЭТЭЭР ГАДААД ХАРИЛЦААГАА ДОТООД УЛС ТӨРИЙНХӨӨ ПИАР БОЛГОЖ АШИГЛАХ НЬ БУРУУ- -Хойд, урд хөршийн тэргүүнүүд “Сибирийн хүч-3”-ийг хэрэгжүүлэхээр тохирчихлоо. Саяхны халуун сэдэв “Сибирийн хүч-2” буюу Монголын нутгаар дамжин тавигдах хийн хоолойн төслийг ОХУ, Хятадын удирдагчид хойш тавьчихав уу? -Бид нэг юмыг их сайн ойлгох хэрэгтэй

Б.Лакшми: Төмөр замын өргөн нарийн царигийн огтлолцлын цэгийг Монголд байгуулах нь үр ашигтай
2022-2-9

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Б.Лакшмитай ярилцлаа. -Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлалаар Гашуунсухайтын төмөр замын нарийн өргөн царигийн маргааныг эцэслэсэн гэж мэдэгдлээ. Эдийн засагчийн хувьд энэ асуудал дээр байр сууриа илэрхийлэхгүй юү? -Ер нь төмөр замын асуудал нэг талаасаа олон жил яригдаж байгаа сэдэв

Н.Мандуул: Манай банк цаашид үйл ажиллагаа явуулахад тун хүнд боллоо
2022-1-31

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуултай ярилцлаа. -ХӨГЖЛИЙН БАНК ЭНЭ ЧИГЭЭРЭЭ ЯВБАЛ 800 САЯ АМ.ДОЛЛАРАА ТӨЛЖ ЧАДАХГҮЙД ХҮРНЭ - -Хөгжлийн банкийг дампуурлын ирмэгт авчирсан чанаргүй зээлдэгчдийг өнгөрсөн долоо хоногт ил болголоо. Ингэж гэнэт зарлах болсон шалтгаан юу вэ

Б.Сүх-Очир: Аж үйлдвэр, экспортыг дэмжих төслүүдийг аль болох төсөвт хамааралгүйгээр санхүүжүүлнэ
2022-1-24

  “Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга Б.Сүх-Очирийг урилаа

Г.Майцэцэг: Ажилласаар байгаад л өрөнд ороод дуусахаар нийгмийг эрх баригчид бүтээжээ
2022-1-22

“Эксклюзив” брэндийг үүсгэн байгуулагч Г.Майцэцэг ирэх ням гаригт Итали улсад бизнесийн уулзалтад оролцохоор төлөвлөжээ. Гэсэн ч ШШГЕГ-аас түүнд тавиад байсан хилийн хоригоо цуцлаагүйн улмаас явах боломжгүйд хүрээд байгаа юм

Ж.Золжаргал: Шахмал түлш утааг 50, 80 хувиар бууруулаагүй, энэ бол улс төрийн мэдэгдэл
2022-1-21

Инженер Ж.Золжаргалтай ярилцлаа. -Чанартай чулуун нүүрсээр шахмал түлш хийсэн ч Улаанбаатар утаагүй болохгүй- -Хотын утаа өнгөрдөг хоёр жил гайгүй байснаа яагаад өнөө жил өмнөх шигээ болчихов гэж гайхсан хүн олон байна. Утаанаас болоод Ерөнхий сайд энэ чиглэлд ажилладаг төрийн удирдах хүмүүсээ сайдаас нь эхлээд ташраар нь халчихлаа

Б.Лхагважав: Улстөрчид алдаатай болдлогоороо инфляци хөөргөж, иргэдийнхээ халаасыг сэгсэрч байна
2022-1-20

Бизнесийн удирдлагын доктор Б.Лхагважавтай ярилцлаа. -Засгийн газрын зүгээс инфляци дэлхий дахины асуудал болчихсон, ганц манай үүрч яваа зовлон биш гэсэн мессэж өгөх гэж хичээж байна л даа. Эрүүл ухаанаар бодоод үзэхэд эрх баригчдын бодлогын алдаа инфляци хөөрөх гол шалтгаан болоод байна гэвэл та санал нийлэх үү? -Нийлнэ

Н.Мандуул: Муу зээлүүдийн жагсаалтыг ил тод зарлана
2022-1-20

Хөгжлийн банкны чанаргүй зээлийн талаар тус банкны  Гүйцэтгэх захирал Н.Мандуултай ярилцав.    -Хөгжлийн банкийг Эксим банкны хэлбэрээр ажиллуулах болсон. Түүнчлэн байгуулагдсанаас хойш олгосон зээлийн 50 орчим хувь нь чанаргүй ангилалд орсон гэлээ

Г.Амартүвшин: Банкууд орлого талынхаа зээлийн хүүг бууруулах сонирхол байхгүй байна
2022-1-15

УИХ-ын гишүүн Г.Амартүвшинтэй ярилцлаа. -Банкны тухай хуулийн хэрэгжилтийг хянаж, шалгах ажлын хэсгийн ажил ямар түвшинд явагдаж байна вэ? -Ч.Хүрэлбаатар гишүүнээр ахлуулсан Банкны тухай хуулийн хэрэгжилтийг шалгах үүрэгтэй ажлын хэсэг үндсэн хоёр гол зорилготойгоор ажиллаж байна. Нэгдүгээрт, 2021 оны нэгдүгээр сарын 29-нд батлагдсан Банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэрэгжилтийг хянах

Б.Лагшми: Инфляци Монгол улсын 2022 оны томоохон сорилтуудын нэг болно. Дээшээ хязгааргүй л гэж хэлэхээр болчихлоо
2022-1-14

-Эдийн засагч хүний хувьд өнөөдрийн Монголын эдийн засгийн нөхцөл байдлыг ямар түвшинд байна гэж харж байна вэ?

Б. Мөнгөнбаяр: Монголд гарч байгаа төслүүдийг харьцуулж, суурь шинжилгээ хийдэг хараат бус байгууллага хэрэгтэй
2022-1-12

Крипто судлаач Б. Мөнгөнбаяртай дотоодын зах зээлээс хамгийн өндөр хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлсэн MGL CAELUM төслийн талаар ярилцлаа.

С.Дэмбэрэл: Төр өөрөө уймарсан нь өнгөрсөн хоёр жилийн менежмэнтийн алдаа байсан
2022-1-7

-Өнгөрсөн хоёр жил дэлхий нийтээрээ цар тахалтай нүүр тулсан. Энэ үед манай улсын эдийн засгийн нөхцөл байдал тийм ч сайнгүй байх шиг байна. Та улсынхаа эдийн засгийн талаар ямар бодолтой байна вэ?

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.