Нефть импортлогчдоо дэмжиж, нэг улсын хараатаас салъя

2021-12-4
994

Стратегийн хамгийн чухал салбар болох түлш шатахуун дээр нэг улсаас хараат байхын зовлонг монголчууд биеэр мэдэрч байна. Энэ намар л гэхэд нийслэлчүүд хоёр ч удаа шатахуун түгээх станц дээрээ хонон өнжиж, төр засаг багагүй барьц алдлаа. Манай улсын шатахууны 95 хувийг базаж суудаг хойш хөршийг царайчилж суух зуур олон нийтийн бухимдал дээд цэгтээ хүрч, хомсдолоос үүдэлтэй үнийн өсөлт иргэдийн нуруун дээр ачаа нэмлээ. Улсаараа шатахуунгүй тэг зогсолт хэдхэн өдөр үргэлжлэхэд л юу болох байсныг төсөөлшгүй. Энэ байдал дахиад ч давтагдахыг хэлж мэдэхгүй. Тиймээс төр бодлогоо илүү тодорхой болгож улсаа бодсон ч ард түмнээ бодсон ч түлш шатахууны тал дээр нэг талдаа гарах зайлшгүй шаардлага үүслээ. Төрөөс үнийг нь хүчээр хязгаарлаж ирсэн өмнөх жилүүдийн зохицуулалт төдийлөн үр дүнгүй болох нь нэгэнт тодорхой болж байна.

Төрөөс шатахууны үнийг чөлөөлөх талаар “ам” нээж эхэлсэн нь хүртээмж талаасаа сайн байж болох ч нөгөө талаасаа иргэдийн нуруун дээрх ачааг нэмэх эрсдэл буйг шинжээчид сэрэмжлүүлж буй юм. Харин үнэ чөлөөлж эдийн засгийг эрүүлжүүлэх бодлого алс хэтдээ үр дүнгээ өгч болох ч өнөөгийн нийгэм эдийн засгийн нөхцөл байдлаа харвал төдийлөн оновчтой биш. Харин ойрын хугацаанд хийж болох зохицуулалт бол дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж хөнгөлөх нь дөхөм шийдэл байж мэднэ. Дотоодынхоо үйлдвэрлэлийг олон талаар нь дэмжиж, төрөл бүрийн хөнгөлөлт, урамшууллын хөшүүрэг гаргаж өгөхөөс аргагүй. Улс орны нэн чухал хэрэгцээ, ард түмний ахуй амьдралтай холбоотой стратегийн чухал асуудалд алийн бүр хойд хөршийг царайчилж суух вэ дээ. Хэзээ нэгэн цагт хийхээс л хойш одоо л зоригтой хөдөлж, дотоодын үйлдвэрлэгчдээ тойруулж суугаад ний нуугүй ярилцаж, гарц шийдлээ тодорхойлсон нь ононо. Цаг хугацаа ч биднийг хүлээхгүй шүү дээ.

УИХ, Засгийн газрын газар төрөөс газрын тосны салбарыг дэмжих бодлогоо аль эртнээс тодорхойлж ирсэн. Тиймдээ ч үеийн үеийн Засгийн газар эх орондоо нефть боловсруулах үйлдвэр барихыг эрмэлзэж ирсэн ч өнгөрсөн жилээс арай илүү шуурхайлсан. 2017 онд эхэлсэн бүтээн байгуулалт товлосон ёсоороо бол ирэх жил ашиглалтад орох ёстой. Гэвч дэлхий нийтэд шинэ сорилт болсон цар тахлаас болж монголчууд нефтиэ хэзээ “нэрж” эхлэх нь тодорхойгүй болсон үед дотоодын үйлдвэрлэлээ түшихээс өөр сонголт үлдсэнгүй. Угаас дотоодод шатахуун үйлдвэрлэл бага хэмжээтэй ч явагдаж тодорхой хэрэглэгчдийг ханган, шатахууны хомсдолоос зайлсхийхэд багагүй хувь нэмэр оруулж ирсэн нь үнэн. Гэтэл дотоодод шатахуун үйлдвэрлэгчдийг Газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүнд онцгой татвар ногдуулах хуулиар бараг л сөхрүүлсэн гэхэд болно. Мөн төрөөс хувийн хэвшилд газрын тос үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл олгосны дагуу үйл ажиллагаагаа явуулж, гаалийн болон нэмүү өртөг, ашгийн татвар төлж, ажлын байр бий болгож байсан цөөн хэдэн аж ахуйн нэгжийг онцгой татвараар дарамталснаас үйл ажиллагаа зогсонги байдалд орох эрсдэлтэй нүүр туллаа. Ингэснээр дотоодын үйлдвэрлэгч компаниудын зардал өсч, бүтээгдэхүүний үнэ импортын ханшаас давахад хүрч байгаа нь харамсалтай. Энэ дарамт Дорноговьд баригдаж байгаа нефтийн үйлдвэрт ч хамаатай гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Гэтэл энэхүү хуумгай шийдвэрийг мэдэж, анзаарч байгаа төрийн түшээд хэд байгааг хэлж мэдэхгүй. Эдийн засгийн төдийгүй улс төрийн хараат байдалд ч хүргэж мэдэх стратегийн чухал бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэх нь гэж хөөрч байсан монголчуудын хүсэл эрмэлзэл, итгэл найдвар талаар болох вий. Түүхэн шийдвэр гаргаж барьж эхэлчихээд түүхий эдэд нь онцгой татвар тавьдаг бодлогыг ойлгох хүн энэ салбарт лав алга. Тиймээс энэ чөдөр тушаагаа даруй тайлж, эх орон, ард олноо бодсон шийдвэр гаргахсан.

 

С.САРУУЛ

Эх сурвалж: www.polit.mn






Шинэ мэдээ

АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.