Крипто зах зээлийн нийт үнэлгээ 1 өдрийн дотор $2.6 их наядаас $2.07 их наяд руу унажээ

2021-12-6
545

Биткойны ханш Бямба гарагт 17% унаж, $43K хүрсэн. Улмаар крипто зах зээлийн нийт үнэлгээ 1 өдрийн дотор 25%-иар буурч $2.6 их наядаас $2.07 их наяд руу унасан юм. Түүнчлэн крипто арилжаачдын айдас болон шуналыг харуулдаг “айдсын индекс” 18 болсон байна. 

Айдсын индекс 18 хүрнэ гэдэг нь

Уг индекс нь крипто зах зээлийн үнийн савлагаа, тренд, сошиал сувгуудын мэдээллийг ашиглан зах зээлийн сэтгэл зүйг тодорхойлон арилжаачдын айдас ба шуналыг харуулдаг. Өнгөрсөн сард индекс 73 буюу зах зээлийн худалдан авалт хэвийн түвшнээс их байж, хүмүүсийн худалдан авалт хийх шунал өндөр байсан юм. Харин одоо 18 хүртлээ буурч, хөрөнгө оруулагчид эрсдэлтэй хөрөнгө оруулалтын хэрэгслээс татгалзаж, худалдан авалт хийхээс айдастай байгааг илтгэж буй билээ. 

Уналтын шалтгаан

  • Бондын худалдан авалт буурсан: Америкийн төв банк сар бүрийн бондын худалдан авалтаа $15 тэрбумаар бууруулж, мөнгөний бодлогоо чангатгах төлөвлөгөөтэй талаараа мэдэгдсэн нь крипто зах зээл рүү чиглэсэн мөнгөн урсгалыг бууруулж байна. Уг худалдан авалтыг цаашид ч бууруулах төлөвлөгөөтэй байгаа аж. Түүнчлэн $2.5 тэрбумын сан удирддаг хөрөнгө оруулагч Луйс Навелье Төв банкны уг шийдвэр ханшид нөлөөлөх болно гэж мэдэгдсээр ханш унаж эхэлжээ.
  • Омикроны тархалт: 11 сарын 26-ны өдөр ковидын шинэ хувилбар бүртгэгдсэн. Уг мэдэгдэл гарсан даруй хөрөнгийн зах зээлд тодорхойгүй байдал үүсэж, эрсдэлтэй хөрөнгө оруулалтын хэрэгслээс татгалзах болсон аж. Мэдээний нөлөөгөөр биткойны ханш даруй 9% унасан билээ. Америкт эхний тохиолдол бүртгэгдэн бусад улсаас тээвэр хүлээн авах журмаа ч чангалаад байна.

Ийнхүү нэлээн өөдрөг байсан криптогийн зах зээл айдаст өртөж эхэлсэн нь энэ. Биткойны ханш буцаад $50K руу дөхсөн ч дахиад нэг л муу мэдээ гарахад савлагаа үргэлжлэхээр эмзэг байдалтай байна даа.

 

 

                                                                                                               Эх сурвалж: Lemonpress






Шинэ мэдээ

АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.