2006 онд хэвлэгдсэн 20 мянгатын дэвсгэртийг гүйлгээнээс татаж хүчингүй болгох үйл ажиллагааг 2020 оны гуравдугаар сарын 1-нээс эхлүүлжээ. Тус дэвсгэрт нь нууцлал бүхий хамгаалалтын элементгүй учраас хуурамчаар үйлдэхээс урьдчилан сэргийлж хоёр жилийн өмнөөс гүйлгээнээс татаж эхэлсэн байна. Энэ үйл ажиллагаа нь хоёр жилийн дотор үргэлжлээд ирэх гуравдугаар сарын 1-нээс зогсох ажээ.
Тиймээс 2006 онд хэвлэгдсэн 20 мянгатын дэвсгэрттэй иргэд ирэх гуравдугаар сарын 1-нээс өмнө Монголбанк болон арилжааны банкуудад хандаж солиулах ёстой гэдгийг Монголбанкнаас мэдээллээ.
Солиулж амжаагүй тохиолдолд гуравдугаар сарын 1-нээс хойш тухайн дэвсгэртээ гүйлгээ хийхгүй юм байна.

УКРАИН: Дайнд 85 хүүхэд амь үрэгджээ. Дайн хүүхдийн нүдээр /гар зураг/
27 сая хүн амтай Тайвань улсын "HUR" охидын хамтлагтай гэрээ байгуулсан Б.Сарантуяа
Говьсүмбэрчүүд эх нутгийнхаа ногоон ирээдүйн төлөө 5 сая мод тарина
ФОТО: ОХУ Украины Мариопуль хотын төрөх эмнэлгийг бөмбөгдсний дараах байдал