Өчигдөр Замын-Үүдийн тээвэрчдийн төлөөллийн зөвлөлөөс ЗТЯ-нд шаардлага хүргүүлж өнөөдөр төв талбай дээр шаардлагын хариуг шаардан мэдээлэл хийлээ.
Үүнд, “Өчигдөр тээвэрчдийн төлөөллийн зүгээс ЗТЯ-нд 7000 ажлын байраа буцааж авах болон чингэлэг тээвэр гэдэг зүйлээ болиулж, задгай тээвэр буюу хуучин хэвэнд нь эргүүлж оруулахыг хүссэн шаардлага хүргүүлсэн. Тэрний хариуг авахын тулд жагсаж байна. Өнөөдөр Зам тээврийн яамнаас мэдээлэл хийсэн гэсэн. Мэдэгдэлдээ өдөрт 50-60 чингэлэг орж ирж байгаа гэсэн байна. Энэ бол худлаа мэдээлэл. Өдөрт 20 гаруй л чингэлэг орж ирж байгаа. Хилийн боомтоор нэвтрүүлэхдээ Хятадын эрх ашгийг бодолцож, жолооч тээвэрчдийн эрх ашгийг ер бодож үзэхгүй байна. Жолооч нарын нуруу нь дээр бүтээн байгуулалт явж байхад бид нарыг хүн гэж тооцохгүй байна. Замын-Үүдийн нөхцөл байдлын талаарх мэдээлэл бүгд худлаа. Өнөөдөр 7000 жолоочийн тээвэр зогсонги байдалтай байна. Тээвэр хэвийн явагдаж байна гэж худал мэдээлэл өгөхөө боль” гэв.

УКРАИН: Дайнд 85 хүүхэд амь үрэгджээ. Дайн хүүхдийн нүдээр /гар зураг/
27 сая хүн амтай Тайвань улсын "HUR" охидын хамтлагтай гэрээ байгуулсан Б.Сарантуяа
Говьсүмбэрчүүд эх нутгийнхаа ногоон ирээдүйн төлөө 5 сая мод тарина
ФОТО: ОХУ Украины Мариопуль хотын төрөх эмнэлгийг бөмбөгдсний дараах байдал