Монгол Улсын Их Хурлын байнгын болон дэд, түр хороодын өнөөдөр /2022.01.17/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.
УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаан үргэлжилж байна. Чуулганы хуралдаанаар “МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх, гишүүнээр томилох тухай” тогтоолын төслийг хэлэлцэж нэр дэвшигч Н.Онон, Д.Жавзандорж нарыг дэмжлээ
Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын чуулганы өнөөдөр /2022.01.14/ хуралдах нэгдсэн хуралдааны тов, хэлэлцэх асуудлын талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.
Монгол Улсын Их Хурал дахь Зөвшөөрлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан өнөөдөр 09:00 цагт Төрийн ордны 334 тоот өрөөнд болно.
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН 30 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН УЛСЫН ИХ ХУРЛЫН ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН ДЭЭР УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАРЫН ХЭЛСЭН ҮГ Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө, Монгол Улсын Ерөнхий сайд аа, Улсын Их Хурлын Эрхэм гишүүд ээ, Эрхэм хүндэт Үндсэн хууль тогтоогчид оо, Монгол Улсын нийт ард иргэд ээ, Эрхэм зочид оо, Та бүхэндээ Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хуулийн 30 жилийн ойн баярт өдрийн мэнд дэвшүүлье. Бидний монголчууд төрт ёс, хууль цаазны олон мянган жилийн түүхэн уламжлалтай ард түмээн. Их Монгол улсын төрийн үндсэн гол хууль “Их засаг” найман зууны, Бүгд найрамдах Монгол улсаа тунхаглан зарласан Анхдугаар Үндсэн хууль нэгэн зууны түүхтэй. Харин эдүгээгээс яг 30 жилийн өмнө, яг энэ өдрийн морин цагт буюу 11 цаг 35 минутад Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хуулийг Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулийн хоёрдугаар чуулганаар баталсан шинэ түүхтэй, ардчилсан, чөлөөт Монгол улсын ард иргэд та бид билээ. Монголын ард түмэн бид: -улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, -хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, -төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, -хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж, -эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгосон Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхагласан. Түүхийг хүмүүс бүтээдэг
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх, гишүүнээр томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын эрх бүхий албан тушаалтныг томилж, чөлөөлөх тухай журмын дагуу уг асуудлыг хэлэлцэж буй талаар Байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат мэдээлэл өгснөөр хэлэлцэж буй асуудалтай холбоотой танлцуулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ч.Содбаатар хийв. Тэрбээр “Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санал болгож томилуулсан Ж.Соёл-Эрдэнэ, Б.Галаарид нарын бүрэн эрхийн хугацаа дууссан тул Д.Жавзандорж, Н.Онон нарын нэрийг дэвшүүлж буйг танилцууллаа. Д.Жавзандорж багш мэргэжилтэй бөгөөд түүх, уламжлал, ёс заншлын салбарт нэр дэвшсэн бол Н.Онон жүжигчин, эрх зүйч мэргэжилтэй, соёл урлагийн салбарт нэр дэвшсэн байна. Танилцуулгатай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, М.Оюунчимэг, Ц.Мөнхцэцэг, Ж.Ганбаатар, Ж.Мөнхбат нар нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авсан. Гишүүд олон нийтийн телевизийн бодлогыг хэрхэн хардаг болон нийгмийг хэрхэн төлөөлж ажиллах талаар, мөн томилогдвол ажилдаа хариуцлагатай хандаж ажиллах эсэхийг тодруулж, хариулт авсан юм
Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын чуулганы энэ долоо хоногт /2022.01.13-14/ хуралдах нэгдсэн хуралдааны тов, хэлэлцэх асуудлын талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.
Монгол Улсын Их Хурал дахь ажлын хэсгүүдийн өнөөдөр /2022.01.13/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.
Хууль зүйн байнгын хорооноос хэд хэдэн хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүллээ. Үүний нэг нь ТББ-уудын санхүү татварын тайлангийн бүрдүүлэлтийг зохицуулахтай холбоотой хуулийн төсөл байлаа. УИХ-ын гишүүн Г.Амартүвшин тус хуулийн талаар мэдээлэл өгсөн юм.
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Зөвшөөрлийн тухай хуулийн талаар мэдээлэл хүргэлээ. Тэрбээр “Үйл ажиллагаа явуулах өчнөөн зөвшөөрөл авч байгаа ч тэрийгээ жил болгон шинээр зөвшөөрөл хүсэж байгаа юм бүх материалаа бэлдэж өгдөг. Тэр зөвшөөрлийг нь төрийн албан хаагчид нь ямар нэгэн байдлаар гацаадаг ч юм уу, буцаадаг, авилгал нэхдэг байдал маш түгээмэл болчихсон.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Чингис хаан банктай холбоотой мэдээлэл өглөө. Тэрээр мэдээлэлдээ “Капитал банкнаас 470 тэрбум төгрөг алдагдахад 340 тэрбум нь Төрийнх байсан.
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2022 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаар УИХ-ын даргын 2021 оны 33 дугаар захирамжаар байгуулагдсан Улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан Улсын Их Хурлаас баталсан холбогдох хууль тогтоомжийн биелэлтийг шалгаж, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонсов. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, гишүүдэд УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Н.Ганибал, Ц.Мөнхцэцэг, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан нар ажилласан байна. Ажлын хэсэг үүсээд байсан нөхцөл байдалтай холбогдуулан ажлын төлөвлөгөөг батлан 2021 оны тавдугаар сарын 11, 17, зургадугаар сарын 02-ны өдөр хуралдаж, гурван байгууллагаас лавлагаа, мэдээлэл авч, Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газрын асуудал хариуцсан албан хаагчидтай биечлэн уулзаж, холбогдох мэдээллийг сонссон байна. Ажлын хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурал төрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэж болох бөгөөд дараах асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ.” гэж, 8 дахь заалтад “хууль, УИХ-ын бусад шийдвэрийн биелэлтийг хянан шалгах;” гэж, Монгол УИХ-ын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “Улсын Их Хурал хууль тогтоох, төрийн дотоод, гадаад бодлогын үндсийг тодорхойлох, хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах үндсэн чиг үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 3.3 дахь хэсэгт “Улсын Их Хурал Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлд заасан онцгой болон хуулиар тогтоосон бусад бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.” гэж заасныг баримтлан Ардчилсан намын даргын бүртгэл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 8 дахь удаагийн ээлжит сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчийн бүртгэл, Ардчилсан намын тамга, тэмдгийн хяналтын дугаарыг дахин олгосон асуудал гэсэн 3 асуудлын хүрээнд төрийн байгууллагаас гаргасан шийдвэрийн талаар холбогдох баримт, мэдээллийг цуглуулан санал дүгнэлт гаргажээ. Ажлын хэсэгт Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн гурван гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс гурван гишүүн орж ажилласан бөгөөд нэгдсэн байр сууринд хүрч чадаагүй учир тус тусын санал, дүгнэлтийг гаргасан байна. Мэдээллийн эхэнд Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил санал, дүгнэлтээ танилцуулсан. Тэрбээр, энэ санал, дүгнэлт нь Улсын дээд шүүх, Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газраас дээр дурдсан асуудлаар гаргасан шийдвэрийг судлан үзсэн тухай бөгөөд эдгээр байгууллагын нэгэнт гаргасан шийдвэрийг хүчингүй болгох эсхүл хүчингүй болгохыг даалгах зорилготой баримт бичиг биш гэдгийг онцолсон. Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын ба Засгийн газрын гишүүн, Төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч, шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй.” гэж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн болон Засгийн газрын гишүүн, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, Ерөнхий зөвлөл, сахилгын хорооны гишүүн, аливаа байгууллага, албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно.” гэж тус тус заасан. Энэ асуудлаар санал, дүгнэлт гаргах нь дээр дурдсан хуулийн заалтуудтай зөрчилдөх нөхцөл үүсгэж болзошгүй байна
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар тээвэр ложистикийн асуудалд мэдээлэл өглөө. Тэрбээр “Монголоос коронавирусийн халдвар ороод ирэх вий.
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2022 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаар Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төслийн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан танилцуулав. Сайд Н.Уртнасан, “Монгол Улс 1996 онд Озоны үе давхаргыг хамгаалах тухай Вөнийн конвенц, “Озоны үө давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протокол"-д нэгдэн орж, улмаар озон задалдаг бодисын хэрэглээг үө шаттай бууруулах, бүртгэл, хяналтын тогтолцоог бүрдүүлэн ажиллаж байна. Хөргөлт, агааржуулалтын салбарт үлэмж хэмжээгээр хэрэглэдэг озоны давхаргад нэн халтай буюу озон задлах чадвар өндөртэй хлортфтортнүүрстөрөгч төрлийн бодис болох фрөоны үйлдвэрлэл, хэрэглээг өнөө үөд 99 хувь хэрэглээнээс гаргаад байна. Дэлхий дахины хэмжээнд 2006 оноос хойш өмнөх үеийн хлорфтортнүүрстөрөгчийн төрлийн бодистой харьцуулахад озон задлах чадвар арай багатай гидрохлорт-фтортнүүрстөрөгч, хүлэмжийн хийн нэг төрөл гидрофтортнүүрстөрөгчийн төрлийн бодисуудыг хөргөлт, агааржуулаптын салбарт үлэмж хэмжээгээр хэрэглэх болсон. Гэвч гидрофтортнүүрстөрөгчийн төрлийн бодисууд нь нөгөө талаар Дэлхийн дулааралд үлэмж хэмжээгээр нөлөөтэй учраас тэдгээрийн хэрэглээг аажмаар бууруулах асуудлыг дэлхийн улс орнууд хэлэлцэн 2016 оны 10 дугаар сарын 15-нд Руанда улсын Кигали хотноо болсон Монреалийн протоколын ээлжит 28 дугаар хуралдаанаар Оролцогч тал Улсууд тохиролцоонд хүрч ”Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протокол”д нэмэлт оруулж “Кигалийн нэмэлт, өөрчлөлт"-ийг баталсан. Гидрофтортнүүрстөрөгчийн төрлийн бодисууд дотроос автомашины агааржуулалтад өргөн хэмжээтэй хэрэглэдэг зөвхөн ГФН-134а бодис, хөргөлтийн зориулалтаар түгээмэл хэрэглэдэг В-404А бодис зэрэг нь нүүрсхүчлийн хийтэй харьцуулахад 3-6 мянга дахин хүчтэй нөлөө үзүүлдэг байна. Монреалийн Протоколд нэгдэн орсон улс орнууд Кигалийн нэмэлт, өөрчлөлтөд нэгдэн орж гидрофтортнүүрстөрөгчийн төрлийн бодисын үйлдвэрлэл, хэрэглээг 2045 он хүртэл 80-85 хувиар бууруулснаар дэлхийн дулаарлыг 1.5 хэмд хүргэхээс сэргийлэх зорилготой Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлж, тэдгээрийн хэрэглээг бууруулах эрх зүйн орчин бүрдүүлэх үндсэн суурь болно” гэлээ. Өнөөгийн байдлаар дэлхийн 126 улс орон энэхүү “Монрөалийн протоколын Кигалийн нэмэлт, өөрчлөлтөд нэгдэн ороод байгаа бөгөөд манай улс нэгдэн орох нь улс орнуудад шинэ дэвшилтэт технологи нэвтрэх, байгаль орчинд аюулгүй бодисын хэрэглээг нэмэгдүүлэх, дэлхийн дулаарлыг бууруулахад үзүүлэх нэг чухал алхам гэж дэлхийн хамтын нийгэмлэг үзэж байгаа аж
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2022 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаар 2022 оны 01 дүгээр сард Хууль зүйн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолыг батлав.
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2022 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаар УИХ-ын даргын 2021 оны 33 дугаар захирамжаар байгуулагдсан Улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан Улсын Их Хурлаас баталсан холбогдох хууль тогтоомжийн биелэлтийг шалгаж, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонсов. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, гишүүдэд УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Н.Ганибал, Ц.Мөнхцэцэг, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан нар ажилласан байна. Ажлын хэсэг үүсээд байсан нөхцөл байдалтай холбогдуулан ажлын төлөвлөгөөг батлан 2021 оны тавдугаар сарын 11, 17, зургадугаар сарын 02-ны өдөр хуралдаж, гурван байгууллагаас лавлагаа, мэдээлэл авч, Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газрын асуудал хариуцсан албан хаагчидтай биечлэн уулзаж, холбогдох мэдээллийг сонссон байна. Ажлын хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурал төрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэж болох бөгөөд дараах асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ.” гэж, 8 дахь заалтад “хууль, УИХ-ын бусад шийдвэрийн биелэлтийг хянан шалгах;” гэж, Монгол УИХ-ын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “Улсын Их Хурал хууль тогтоох, төрийн дотоод, гадаад бодлогын үндсийг тодорхойлох, хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах үндсэн чиг үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 3.3 дахь хэсэгт “Улсын Их Хурал Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлд заасан онцгой болон хуулиар тогтоосон бусад бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.” гэж заасныг баримтлан Ардчилсан намын даргын бүртгэл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 8 дахь удаагийн ээлжит сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчийн бүртгэл, Ардчилсан намын тамга, тэмдгийн хяналтын дугаарыг дахин олгосон асуудал гэсэн 3 асуудлын хүрээнд төрийн байгууллагаас гаргасан шийдвэрийн талаар холбогдох баримт, мэдээллийг цуглуулан санал дүгнэлт гаргажээ. Ажлын хэсэгт Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн гурван гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс гурван гишүүн орж ажилласан бөгөөд нэгдсэн байр сууринд хүрч чадаагүй учир тус тусын санал, дүгнэлтийг гаргасан байна. Мэдээллийн эхэнд Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил санал, дүгнэлтээ танилцуулсан. Тэрбээр, энэ санал, дүгнэлт нь Улсын дээд шүүх, Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газраас дээр дурдсан асуудлаар гаргасан шийдвэрийг судлан үзсэн тухай бөгөөд эдгээр байгууллагын нэгэнт гаргасан шийдвэрийг хүчингүй болгох эсхүл хүчингүй болгохыг даалгах зорилготой баримт бичиг биш гэдгийг онцолсон. Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын ба Засгийн газрын гишүүн, Төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч, шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй.” гэж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн болон Засгийн газрын гишүүн, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, Ерөнхий зөвлөл, сахилгын хорооны гишүүн, аливаа байгууллага, албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно.” гэж тус тус заасан. Энэ асуудлаар санал, дүгнэлт гаргах нь дээр дурдсан хуулийн заалтуудтай зөрчилдөх нөхцөл үүсгэж болзошгүй байна
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2022 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаар Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийг Байнгын хорооны хуралдааны анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн санал, дүгнэлтийг тус ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан танилцуулав. Ажлын хэсэг нийт 7 удаа хуралдаж, хуулийн төсөлтэй холбогдуулан гарсан саналуудыг хэлэлцээд хуулийн төслийн үйлчлэх хүрээнд Эрүүгийн хуулийн 14.1 дүгээр зүйлд заасан ялгаварлан гадуурхах гэмт хэргийн хохирогч, мөн хуулийн Арван зургадугаар бүлэгт заасан хүүхдийн эсрэг гэмт хэргийн хохирогчоос гадна шаардлагатай тохиолдолд хүүхэд хамгаалах байгууллага, нийгмийн ажилтан, мөрдөгч, прокурор, шүүгч хүсэлт гаргах, түүнчлэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх нь зөрчигдсөн захиргааны хэргийн төлбөрийн чадваргүй иргэдийг хамруулж, иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлэх хамрах хүрээг өргөжүүлжээ. Улсын өмгөөлөгчийн эрх зүйн байдал, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах зорилгоор улсын ахлах өмгөөлөгч, улсын өмгөөлөгчийн албан тушаалын цалингийн хэмжээг шүүгч, прокурорын албан тушаалын цалинтай дүйцүүлэх зарчмыг баримтлан цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүрийг Засгийн газар батлахаар хуулийн төсөлд нэмж тусгасан гэлээ. Улсын өмгөөлөгчөөс бусад өмгөөлөгч өмгөөллийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх үүргээ дүйцүүлэн биелүүлэх, төлбөрийн хэмжээг улсын өмгөөлөгчийн цалин хөлсний жишгээр тогтоож, орлогыг хууль зүйн туслалцаа үзүүлэхэд зарцуулах заалтыг хассан байна. Хууль хүчин төгөлдөр болох хугацааг 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуулийн төсөлд нэмж тусгажээ
Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын өнөөдөр /2022.01.12/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.
Монгол Улсын Их Хурал дахь ажлын хэсгүүдийн өнөөдөр /2022.01.12/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.
Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуульд улсын өмгөөлөгчийн цалинг хоёр сая төгрөг болгохоор тусгажээ
Эдийн засгийн байнгын хороо хуралдаж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс асуулт асуулаа.
Монгол Улсын Их Хурал дахь ажлын хэсгүүдийн өнөөдөр /2022.01.11/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.
Монгол Улсын Их Хурлын байнгын болон түр хороодын өнөөдөр /2022.01.11/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.
УИХ-ын гишүүн Т.Энхтүвшинтэй ярилцлаа. -Та Өмнөговиос сонгогдсон гишүүн. Хил боомтын асуудалд анхаарч байна уу
Монгол Улсын Их Хурал дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн өнөөдөр /2022.01.10/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.
Баасан гаригийн чуулганд Боловсол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "Иргэдийн сурч боловсрох эрхийг хангах, хичээл, сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах арга хэмжээний талаар" танилцуулав. Цар тахлын улмаас сургууль хаагдсанаар дэлхийн 190 орны 1.6 тэрбум хүүхэд буюу сургуулийн насны нийт хүүхдийн 90 хувь нь танхимаар суралцах боломжгүй болсныг ЮНЕСКО мэдээлсэн. Үүнээс үүдэн 24 сая хүүхэд сургууль завсардах, 370 сая хүүхэд үдийн хоолгүй, 17 их наяд доллар ирээдүйн орлогоос алдагдаж, есөн сая хүүхэд 2022 онд хөдөлмөр эрхлэх нөхцөлд хүрээд байна
Энэ 2022 оны 1 дүгээр сарын 1-нээс багш нарынхаа суурь цалинг нэмэх ёстой юм байна гэж үзсэн. Суурь цалин нь нэмэгдэж байж суурь цалинд үндэслэн бодогддог нэмэгдлүүд нь багш нарын гар дээр юм болж очсон болж мэдрэгдэх юм билээ. Тэгэхээр үр дүнд суурилсан гүйцэтгэлийн урамшуулалыг нь цалингийн нэг хэсэг болгож өгөх учраас багшийн дундаж цалин 720.000 төгрөг биш хамгийн багадаа 1 сая төгрөгөөс эхэлдэг, үүн дээрээ бусад нэмэгдлүүдээ аваад явчих боломж байгаа