ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Олон улсын эрх зүйн сангийн төлөөлөгчидтэй цахим уулзалт хийлээ

2022-2-17
359

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан нар Олон улсын эрх зүйн сан/ILF/-ийн төлөөлөгчидтэй өнөөдөр /2022.02.17/ цахим уулзалт хийлээ.

Хууль зүйн туслалцааны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг тус яамнаас боловсруулж байгаатай холбогдуулан хууль зүйн туслалцаа үзүүлэх олон улсын туршлага, өмгөөллийн үйлчилгээний стандарттай танилцах зорилгоор тус уулзалтыг зохион байгууллаа.

Төлбөрийн чадваргүй иргэнд хууль зүйн туслалцаа үзүүлэх төрийн чиг үүргийг хэрэгжүүлж буй Хууль зүйн туслалцааны төвийн үйл ажиллагааг зохицуулсан хууль, эрх зүйн уялдааг сайжруулах замаар хүний эрх, эрх чөлөөг хангах, иргэдийн эрх ашгийг хамгаалах нь зүйтэй байгааг салбарын сайд онцлон хэлэв.

Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан Олон улсын эрх зүйн сан /ILF/-ийн төлөөлөгчдөөс Олон улсад улсын өмгөөлөгчийн цалин хөлс, урамшуулал, нийгмийн баталгааг зохицуулсан талаар асуулт асууж, олон улсын туршлагын талаар санал солилцлоо.

Уулзалтын төгсгөлд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Олон улсын эрх зүйн сан /ILF/-тай, улсын өмгөөлөгчийн чадавхыг дээшлүүлэх, Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төслийг дагаж гарах дүрэм, журмын төслийг боловсруулах чиглэлээр бодлогын түвшинд хамтарч ажиллахаа илэрхийллээ.

Уулзалтад АНУ-ын Нью-Йорк хотод төвтэй Олон улсын эрх зүйн сан /ILF/-ийн хөтөлбөр хариуцсан захирал Холли Хобарт, Олон улсын бодлого хариуцсан захирал Бен Полк, хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Алексус Макнеллитай нар оролцсон бол Монголын талаас  тус яамны Олон улсын гэрээ, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Т.Бат-Өлзий, Хууль зүйн туслалцааны төвийн захирал А.Оюунчимэг, тус төвийн захирлын зөвлөлийн гишүүн ахлах улсын өмгөөлөгч Б.Баттулга, гадаад харилцааны мэргэжилтэн Б.Халиунаа нар оролцов гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.






Шинэ мэдээ

АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.