УИХ
УИХ-ын нэгдсэн чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ
2021-10-14

Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ долоо хоногийн Пүрэв, Баасан гарагт “Их хуралдай” танхимд /10:00 цагт/ хэлэлцэх асуудлын дарааллыг та бүхэнд танилцуулж байна.

Б.Энхбаяр: Эрүүгийн хуулийг өөрчлөх есөн үндэслэл байна
2021-10-13

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өчигдөр  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Хуулийн төслийг Б.Энхбаяр, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир нарын гишүүд  дөрөвдүгээр сарын 8-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн юм

Байнгын хороод өнөөдөр хуралдана
2021-10-13

Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын өнөөдөр /2021.10.13/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дэгийг та бүхэнд хүргэж байна. 1. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан: 10:00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд: - “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2021.09.27-ны өдөр ирүүлсэн, хэлэлцэх эсэх/ - Ажлын хэсэг байгуулах тухай /Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл/ - “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, хаалттай/ - “Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2021 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол банк 2020.12.08-ны өдөр ирүүлсэн, хаалттай/   2

УИХ-ын ажлын хэсгүүдийн хуралдаан болно
2021-10-13

Монгол Улсын Их Хурлын ажлын хэсгүүдийн өнөөдөр /2021.10.13/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дэгийг та бүхэнд хүргэж байна.

Байнгын хороодын энэ долоо хоногийн хуралдааны тов
2021-10-12

УИХ-ын байнгын хороодын энэ долоо хоногийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж байна. 10 дугаар сарын 12-ны Мягмар гарагт: 1. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 10:00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд: - Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр нарын 3 гишүүн 2021.04.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ 10 дугаар сарын 13-ны Лхагва гарагт: 1

УИХ дахь ажлын хэсгүүд хуралдана
2021-10-12

УИХ дахь ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2021.10.12/ хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.

Д.Тогтохсүрэн: Сайд нарт хариуцлага тооцох бүлгийн хурлаар ярих шаардлагагүй
2021-10-11

УИХ-ын дахь МАН-ын бүлэг мэдээлэл хийж байна. Энэ үеэр “Зарим сайд нарт хариуцлага тооцох асуудал яригдаж байна

УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн хуралдаан болно
2021-10-11

Өнөөдөр /2021.10.11/ хуралдах УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн хуралдааны товыг та бүхэнд танилцуулж байна. НЭГ. НАМЫН БҮЛЭГ - Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан 10:00 цагт “Жанжин "Д.Сүхбаатар” танхимд, - Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 10:00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд, - * - ХОЁР

П.Анужин: Эх орон, Газар шороо, Тусгаар тогтнол, Эв нэгдэл, Үнэт зүйлийнхээ төлөө үхтэл зүтгэнэ! Зүтгэсээр ч ирсэн!
2021-10-10

УИХ-ын намрын чуулганы эхний хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, дэмжсэн. Эл хуульд Монгол Улсад 50 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн гадаадын иргэнд оршин суух зөвшөөрөл олгох агуулгыг тусгасан юм. Тус хуулийг өргөн барьсан гишүүдийн нэг Д.Өнөрболор өчигдөр цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийн, “Хуульд миний санал тусаагүй, энэ бол Х.Ганхуяг гишүүний санаатай үйлдэл” гэж мэдэгдэн, асуудлаас бултсан. Тэгвэл тус хуулийг өргөн барьсан бас нэг гишүүн болох П.Анужин “Эх орон, Газар шороо, Тусгаар тогтнол, Эв нэгдэл, Үнэт зүйлийнхээ төлөө үхтэл зүтгэнэ

Х.Ганхуяг: Хүчин мөхөс эдийн засагтай байлгах хүсэл чухам хэнд ашигтай байгаа нь сонирхол татаж байна
2021-10-10

Хүчин мөхөс эдийн засагтай байлгах хүсэл чухам хэнд ашигтай байгаа нь сонирхол татаж байна. Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан Монгол улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын асуудлыг хольж хутгаж, холбож, харлуулах гэж хичээж байгаа үйлдлүүд нөхөн сонгуулийн үр дүнд нөлөөлөх гэсэн өнгөцхөн явуулга байж болох ч ард иргэдэд бодит байдлаас гажуудуулсан мэдээлэл өгч, эдийн засгийн тусгаар тогтнол, улс орны хөгжлийг сааруулсан хор хөнөөл дагуулах байдлаар үргэлжлүүлж байгаад туйлын харамсалтай байна. УИХ-ын гишүүний тангараг өргөж, үүрэгт ажлаа хүлээн авсан цагаас эхлэн салбар бүрийн төр болон хувийн хэвшлийн төлөөллүүдтэй уулзалт хийж, өнгөрсөн оны 9-р сард төрийн ордонд гадаад худалдаа хөрөнгө оруулалтын Roundtable форумыг нэр бүхий гишүүүдийн хамтаар санаачлан зохион байгуулж, 400 гаруй бизнес эрхлэгчдийн санал бодлыг сонсож, хэлэлцүүлэг өрнүүлсэн билээ. Манай жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн өмнө тулгамддаг гол асуудал нь одоогийн хэрэгжиж буй хуулиар нэг хөрөнгө оруулагч нь 100 мянган доллараас багагүй хөрөнгө оруулалт хийх ёстой гэсэн заалтнаас болж хөрөнгө оруулалт авч чаддаггүй, тухайлбал 50/50 хувийн хамтарсан компани байгуулах тохиолдолд Монгол иргэн мөн адил 100 мянган ам долларын хөрөнгө оруулалт хийх шаардлага үүсдэг талаар МҮХАҮТ, Америкийн худалдааны танхим /Амчам/ болон олон бизнес эрхлэгчдийн зүгээс санал хүсэлтүүдээ илэрхийлж байсан юм. Түүнчлэн энэ 100,000 ам доллар бодитоор МУ-ын эдийн засагт орж байгаа эсэх нь тодорхойгүй, цөөнгүй тохиолдолд компани байгуулах үед дансандаа байршуулж байгаад эргээд татдаг, төлбөр байршуулсан мэдээллийг тодорхой хэмжээний төлбөртэйгөөр гаргаж өгдөг зэрэг далд эдийн засагт шилжсэн сайнгүй жишгүүдийн талаар ч бизнес эрхлэгчдийн зүгээс маш олон санал хүсэлтүүд ирснийг үндэслэн тоо баримт, холбогдох судалгаа, оролцогч талуудын санал зөвлөмж дээр тулгуурлан хөрөнгө оруулалт орж ирэхэд саад болдог босго дүнг халж, хөрөнгө оруулагч статусын виз, оршин суух зөвшөөрөл олгох асуудлыг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль болон холбогдох журмаар зохицуулах өөрчлөлтийг л тус хуульд оруулсан билээ. Монгол улс тусгаар тогтносон бүрэн эрхт байдлаа хамгаалах тусгай хууль эрх зүйн зохицуулалттай

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор: Хуульд миний санал тусаагүй, энэ бол Х.Ганхуяг гишүүний санаатай үйлдэл
2021-10-10

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор өнөөдөр өөрийн нүүр хуудсаараа дамжуулж, мэдэгдэл хийлээ. Ингэхдээ өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцсэн Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар өөрийн байр суурийг илэрхийлсэн юм. Тус хуулийг өргөн барьсан гишүүдийн нэг нь Д.Өнөрболор юм

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх долоо хоногт
2021-10-10

Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх долоо хоногийн Пүрэв, Баасан гарагт “Их хуралдай” танхимд /10:00 цагт/ хэлэлцэх асуудлын дарааллыг та бүхэнд танилцуулж байна.

УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүд ирэх 7 хоногт...
2021-10-10

Монгол Улсын Их Хурал дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн ирэх долоо хоногт хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дэгийг та бүхэнд хүргэж байна. 10 дугаар сарын 11-ний Даваа гарагт: НЭГ. НАМЫН БҮЛЭГ - Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан 10:00 цагт “Жанжин "Д.Сүхбаатар” танхимд, - Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 10:00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд, - * - ХОЁР

УИХ-ын байнгын хороо ирэх долоо хоногт...
2021-10-10

Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын ирэх долоо хоногт хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дэгийг та бүхэнд хүргэж байна. 10 дугаар сарын 12-ны Мягмар гарагт: 1. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 10:00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд: - Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр нарын 3 гишүүн 2021.04.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ 10 дугаар сарын 13-ны Лхагва гарагт: 1

Ж.Батсуурийг чуулганы танхимд согтуу орж ирлээ хэмээн шүүмжлэв
2021-10-9

УИХ-ын чуулган хуралдаж эхэллээ. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Ганбатаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан “Нүүрс тээвэрлэлтийн салбарт хэрэгжиж буй тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн байдал, цаашид Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний” талаар тавьсан асуулгын хариуг сонсов.   УИХ-ын гишүүн Ж.Батсуурь “Зам тээврийн дэд сайд хийх ажилгүй байна

Улсын Их Хурлын нөхөн сонгуулийн бэлтгэл ажил хангагдлаа
2021-10-9

Сонгуулийн ерөнхий хорооноос 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр цахим уулзалт зохион байгуулж, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн бэлтгэл ажлын явцтай танилцаж, үүрэг чиглэл өгч, харилцан мэдээлэл солилцлоо. Уулзалтад Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, Нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир, Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ, Мэдээллийн технологийн төвийн захирал Х.Баясгалан, хэлтсийн дарга Б.Батсайхан, Нийслэлийн сонгуулийн хорооны дарга Т.Оюунчимэг, Хэнтий аймгийн сонгуулийн хорооны дарга Ж.Ганбаатар, Сонгинохайрхан дүүргийн сонгуулийн хорооны дарга О.Бат-Ирээдүй, Цагдаагийн ерөнхий газрын албаны дарга, хурандаа Н.Лхагвасайхан, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний улсын бүртгэлийн газрын ахлах мэргэжилтэн Н.Наранцэцэг, Хэнтий аймаг дахь Монгол Ардын нам, Ардчилсан намын удирдлагууд болон Иргэний Зориг Ногоон нам, Шударга Иргэдийн нэгдсэн эвсэл нам, Зөв хүн-Электорат эвсэл зэрэг нам, эвсэл, нэр дэвшигчдийн төлөөлөл оролцлоо. Сонгуулийн бэлтгэл ажлын талаар холбогдох төрийн байгууллагуудаас мэдээлэл, танилцуулга хийлээ. УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасанчлан сонгогчдын бүртгэл, шилжилт хөдөлгөөнийг Улсын бүртгэлийн ерөнхий газар хариуцдаг

Монголд 150 саяын хөрөнгө оруулсан бол оршин суух зөвшөөрөл олгохоор тусгажээ
2021-10-8

Намрын чуулган нээлтээ хийснээс хойшхи анхны хуралдаанаараа Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуулийн этгээлийн улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төсөлд Монгол Улсад хөрөнгө оруулалт хийсэн гадаадын хөрөнгө оруулагч, түүний гэр бүлд Монгол Улсад зорчих олон удаагийн орж, гарах визийг холбогдох хууль тогтоомжийн дагуу олгох, гадаадын хөрөнгө оруулагч, түүний гэр бүл Монгол Улсад хувийн хэргээр оршин суух хүсэлт гаргасан тохиолдолд 50 мянган ам

Д.Гангабаатарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томиллоо
2021-10-7

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар Дашбалбарын Гангабаатарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрийг нь дэвшүүлж, Монгол Улсын Их Хуралд санал болгохоор тогтсон билээ

С.Энхболд: COVID-19-ийг эмчлэх эм, эмнэлгийн хэрэгслийн 1-3 сарын нөөц үлдсэн
2021-10-7

Нийгмийн бодлогын байнгын хороогоор Коронавируст халдвар /Ковид-19/-ын лабораторийн оношилгоо, эмчилгээ, дархлаажуулалтын талаар Эрүүл мэндийн сайд болон Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын мэдээлэл сонслоо. Манай улсад 2019 оны арваннэгдүгээр сараас хойш 2021 оны аравдугаар сарын 4-ний өдрийн байдлаар коронавируст халдварын 412954 тохиолдол бүртгэгдэж, 1289 хүн нас барсан ба халдварын нийт тохиолдлын тоонд нас баралтын эзлэх хувь 0.31 байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар гурван асуудал хэлэлцэнэ
2021-10-7

 УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар гурван асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна.   Хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд УИХ-ын гишүүн Ганхуяг нарын өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай, Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл орсон байна

ҮХЦ-ийн гишүүнээр Д.Гангабаатарыг томилохыг дэмжив
2021-10-6

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар Дашбалбарын Гангабаатарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрийг нь дэвшүүлж, Монгол Улсын Их Хуралд санал болгохоор тогтсон билээ. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Улсын дээд шүүхээс санал болгосон Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдож байгаатай нь холбогдуулан УИХ-ын гишүүд Д.Гангабаатараас асуулт асууж хариулт авлаа. Энэ үеэр Д.Гангабаатар: Миний бие Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн ажлын хэсэгт дэмждэг үзүүлэх эрдэмтдийн ажлын дэд хэсэгт орж ажиллаж байсан. Тэр хугацаанд Үндсэн хуульд орсон шүүхтэй холбоотой шинэчлэлийн заалтад саналаа өгч явж байсан

Т.Доржханд: Засгийн газар ажлаа хий, Гэр хорооллын иргэдийн дийлэнх нь галгүй байна
2021-10-4

УИХ-ын гишүүн Т.Доржханд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс “Сайжруулсан шахмал түлшний хангамж”-ийн талаар асуулга тавьж буйгаа мэдэгдлээ.

Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна
2021-10-4

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Б.Саранчимэг, Х.Булгантуяа, Ж.Чинбүрэн нар Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулан УИХ-ын даргад өргөн барьж буйгаа өнөөдөр танилцууллаа.

УИХ-ын намрын чуулганыг 10:00 цагт нээнэ
2021-10-1

Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы нээлт өнөөдөр 10:00 цагт болно. Мөн энэ өдөр 14:00 цагаас УИХ-ын гишүүд цаг үеийн шинжтэй асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэдээллийг сонсож, хаалттай хуралдах юм байна. УИХ-ын намрын ээлжит чуулганы эхний сард нийт 24 хууль тогтоомжийн төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ

2022 оны төсвийг УИХ-д өргөн барина
2021-9-30

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар 2022 оны улсын нэгдсэн төсвийн төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн барихаар болжээ. Тодруулбал, өнөөдөр морин цагт амжиж барина гэдгээ Сангийн сайд Б.Жавхлан мэдээлсэн юм

Монгол Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган аравдугаар сарын 1-нд эхэлнэ
2021-9-25

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар захирамж гаргаж, 2021 оны намрын ээлжит чуулганаар, аравдугаар сард хэлэлцэх асуудлын дараалал тогтоосон байна. Энэ хугацаанд нийт 24 хууль тогтоомжийн төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ

Намрын чуулган АРАВДУГААР сарын 1-нд нээлтээ хийнэ
2021-9-17

УИХ-ын намрын чуулган аравдугаар сарын 1-нд эхэлнэ. Хуралдаанаар хамгийн эхэнд 2022 оны төсвийн төслийг хэлэлцэн батлах юм. Учир нь төсвийг арваннэгдүгээр сарын 15-ны дотор баталдаг хуультай

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.