
Тэрбээр "Тээврийн хэрэгслийн татварыг шинэчлэх шаардлагатай байна. Жишээлбэл хос хөдөлгүүртэй машинд тодорхой хэмжээний татварын хөнгөлөлтийг үзүүлж байгаа. Энэ хөнгөлөлтийг цуцлах хэрэгтэй юм байна. Яагаад гэвэл орж ирж байгаа автомашины тоог бид нар хязгаарлахгүй бол хотын түгжрэлийн асуудлыг яагаад ч шийдэж чадахгүй юм байна гэсэн дүгнэлтэд хүрч байна.
Мөн хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн 40 хувь нь татвар торгууль, даатгалаа төлөөгүй, 50 хувь нь техникийн үзлэгт тэнцээгүй байна. Тэгэхлээр техникийн үзлэгтэй тэнцээгүй, татвар торгуулиа төлөөгүй автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх албан тоот бэлтгэгдэж байгаа гэж ойлгож болно.
Мөн буруу талдаа хүрдтэй автомашины импортын асуудал дээр тэр дээр төвлөрч ярилцана. Эдгээр саналуудыг бид нар дараагийн хурлаараа тодорхой ярилцана" гэлээ.