Хаврын чуулганаар 50 гаруй хууль батална

2022-3-15
220

Хаврын чуулган гурван сар орчим хуралддаг. Намрын чуулгантай харьцуулахад харьцангуй богино хугацаатай. УИХ намрын ээлжит чуулганы хугацаанд 243 асуудал хэлэлцэн шийдвэрлэж, УИХ 75 өдөр чуулж, байнгын хороод 97 удаа, дэд хороо тав, түр хороо есөн удаа хуралдсан. Тэгвэл энэ удаагийн хаврын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийхээр товлолоо.

УИХ-ын 2022 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хэлэлцүүлүүлэхээр УИХ дахь МАН-ын бүлгээс 24 санал, АН-ын бүлгээс 18, Засгийн газраас 26, Байнгын хорооноос 19, УИХ-ын гишүүнээс хоёр хууль, нэг тогтоолын төсөл, нийт 89 хууль, тогтоолын төсөл хэлэлцүүлэх санал ирүүлжээ. Түүнчлэн  цар тахлын үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор УИХ-д өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг тухай бүр хэлэлцэнэ гэж тусгажээ. Үүнээс “Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулахдаа 55 хууль хэлэлцэхээр дарааллыг нь тогтоосон байна.

Энэ удаагийн хаврын чуулганаар Монголын улс төрд реформ хийх томоохон хуулийн төслүүд хэлэлцэхээр хүлээгдэж байна. Тухайлбал, Улс төрийн хүрээнд олон жил хэлэлцүүлж, ярьж ирсэн Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Ерөнхийлөгчийн тухай хууль, Хөгжлийн банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Үндэсний баялгийн сангийн анхдагч хуулийг хэлэлцэнэ. Тэгвэл энэ сард хэлэлцэх хуулийн төслийн дарааллыг УИХ-ын дарга Г.Занданшатар гаргав. Гуравдугаар сард хэлэлцэх асуудлын жагсаалтад Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай, Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд багтсан байна. Мөн баасан гарагт Ерөнхий сайд “Газрын шинэтгэлийн бодлого, газрын харилцааны цахим системийн талаар” чуулганд мэдээлэл хийх юм.

Парламентын хаврын чуулганаар хэлэлцэх гол хуулиудыг танилцуулья

-Ашигт малтмалын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/


-Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, Хувь хүний орлогын албан татварын хуульд өөрчлөлт оруулах


-Дампуурлын хуулийн төсөл буюу Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/


-Зөрчлийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;


-Иргэний болон захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай анхдагч хуулийн төсөл


-Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл


-Хөгжлийн банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах


-Өндөр насны тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх 


-Төрийн өмчийн тухай хуулийн төсөл


-Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай анхдагч хуулийн төсөл


-Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хууль


-Төрийн болон албаны нууцын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах


-Төрийн жинхэнэ албаны сонгон шалгаруулалтын тусгай журмын хууль


-Төрийн албан хаагчийн ёс зүйн хууль


-Тээврийн нэгдсэн хуулийн анхдагч хуулийн төсөл


-Улс төрийн намын тухай хуулийн төсөл


-Үндэсний баялгийн сангийн тухай анхдагч хуулийн төсөл


-Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төсөл


-Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл


-Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;


-Шүүх байгуулах тухай хуулийн төсөл


-Шүүхийн бус журмаар өр барагдуулах тухай анхдагч хуулийн төсөл;

 

 






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.