Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдлаа

2022-2-15
497

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2021 оны 13 дугаар тогтоолоор Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Батжаргалаар ахлуулж, УИХ-ын гишүүн Т.Аубакир, Б.Бейсен, Г.Мөнхцэцэг, Б.Саранчимэг нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан.

Уг ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр (2022.02.15) болж, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны мэдээлэлтэй танилцаж, холбогдох бусад мэргэжлийн байгууллагууд болон дүүргүүдийн удирдлагын саналыг сонслоо.

Монгол УИХ-ын 1996 оны 26 дугаар тогтоолоор Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс болон дүүргүүдийн нутаг дэвсгэрийн хил заагийг тогтоожээ. Байгаль орчин, аялал жуулчлалын яам, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын албанаас Түргэн, Тайн, Жаргалант, Ташгай, Нүхтийн задгай, Хүрхрээ, Хүрэлтогоот зэрэг амнуудын хил заагийг тус тусынхаа газрын кадастрын мэдээллийн санд зөрүүтэй тэмдэглэж, түүгээрээ иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад газар эзэмшүүлэх, ашиглуулах, өмчлүүлэх асуудлыг шийдвэрлэж ирсэн нь маргаан дагуулсаар байна.

Тиймээс Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын 2019 оны А/65 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хил заагийг нягтлан тогтоох, эргэлтийн цэгүүдийг солбилцолжуулах, дүгнэлт гаргах үүрэг бүхий хамтарсан ажлын хэсгийг байгуулж ажиллажээ.

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны ашиглаж байгаа хилийн зааг нь нийт 42271.24 га бөгөөд хамтарсан ажлын хэсгийн дүгнэлтээр 41423.4 га гэж тооцсон байна. Үүнээс 226.6 га талбайн зөрүү гараад байгаа юм.

Байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийн өнөөдрийн хуралдаанаар Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын 2019 оны А/65 дугаар тушаалаар байгуулагдсан хамтарсан ажлын хэсгийн тодруулж, хэмжилт хийсэн хилийн заагийн 25 эргэлтийн цэгийн солбицлын мэдээллийг нягтлан хэлэлцэв.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг 1994 онд, Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн тухай хуулийг 1997 онд баталсан. 1994 оноос хойш Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд 7 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан ч өнөөгийн газрын харилцааны менежмент, бодлогыг тодорхойлоход хангалтгүй байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Тиймээс хууль эрх зүйн орчинг шинэчилж, орон нутгийн эрх хэмжээг тодорхой болгох, тусгай хамгаалалттай газарт үүссэн суурьшлын бүсийн асуудлыг цэгцлэх, мэргэжлийн байгууллагуудын үүрэг, оролцоог хэлбэрэлтгүй тогтоох шаардлагатайг ажлын хэсгийн гишүүд онцоллоо.

Тусгай хамгаалалттай газар нутгуудын өнөөгийн байдлын мэдээлэлд дүгнэлт хийхэд эрх зүйн орчинг шинэчлэх шаардлагатай нь харагдаж байна. Хуулийн төслийн үзэл баримтлалыг Үндсэн хууль хийгээд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нийцүүлж сайжруулах чиглэлийг Засгийн газарт өгнө.

Мөн тусгай хамгаалалттай бүсэд суурьшлын бүс нэмж үүсгэхгүй байх, дархан цаазат газар нутагт аялал жуулчлалын чиглэлээр газар ашиглах гэрчилгээ олгож, аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулна гэдэг ч хаус хороолол барьж худалддаг болон хамгаалалтын бүсийг өөрчилдөг байдлыг бүрмөсөн зогсоох, нэгдсэн стандарт нормыг тогтоох чиглэлийг холбогдох байгууллагуудад өгөх асуудлыг ажлын хэсгийн санал, дүгнэлтдээ нарийвчлан тусгана гэдгээ ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал хэллээ.

Ажлын хэсгийн гишүүд өнгөрөгч долоо хоногт Богдхан уулын дархан цаазат газар болон Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын газар ашиглалтын  нөхцөл байдалтай танилцаж, ажилласан юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 






Шинэ мэдээ

АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.