Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт сүүлийн жилүүдэд хүн амын төвлөрөл ихсэж байгаагаас сургууль, цэцэрлэгийн хүртээмж хангалтгүй болоод байгаа. Тодруулбал, 640 хүүхдийн багтаамжтай 115-р сургуульд одоо 2700 гаруй хүүхэд суралцдаг. Нэг ангид 45-60 хүүхэд сурдаг. Анги танхимын хүрэлцээгүй байдлаас тус сургуулийн 6 бүлэг нь үндсэн сургууль дээрээ бус 130-р сургууль дээр хичээллэдэг байна. Тиймээс сургуулийн өргөтгөл барих шаардлагатай болсон. Төсөв мөнгийн шийдсэн хэдий ч барилгын зөвшөөрөл олгох үйл явц төрийн байгууллагуудын уялдаа холбоогүй байдлаас болж удааширч байгаа аж. Уг асуудлыг шийдвэрлэхээр УИХ-ын гишүүн Г.Амартүвшин тойрогтоо ажиллалаа.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25.8.7-д заасны дагуу Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэх бэлтгэл ажлын хүрээнд Үндсэн хуулийн цэцийн гишүүний албан тушаалд нэрээ дэвшүүлэх хүсэлтэй иргэдийн материалыг 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 17:30 цаг хүртэл хугацаанд хүлээн авахаар Улсын дээд шүүхийн цахим хуудсаар мэдээлсэн.
УИХ-ын дарга Г.Занданшатарын 2022 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн 08 тоот захирамжаар Эрүүл мэндийн салбарын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд холбогдох хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Уг ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн ахалж, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Ц.Туваан, Н.Учрал, Б.Энхбаяр нар ажиллаж байна. Тус ажлын хэсэг анхны хуралдаанаа өнөөдөр (2022.02.09) хийлээ
Улсын Их Хурлын ээлжит чуулган завсарлахын өмнө Хөрөнгө оруулалтын тухай Монгол Улсын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, баталсан байна гэсэн ташаа мэдээллийг өнгөрсөн амралтын өдрүүдээр зарим иргэдээс нийгмийн сүлжээнд зориудаар түгээсэнтэй холбогдуулан дараах тайлбар мэдэгдлийг хийж байна. Улсын Их Хурлын нэр бүхий гишүүд Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2021 оны зургадугаар сард УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд 2021 оны аравдугаар сарын 8-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар уг төслийн хэлэлцэх, эсэхийг хэлэлцсэнээс өөрөөр ямар нэг байдлаар хэлэлцэх, батлах үйл ажиллагаа хийгдээгүй байна. Өөрөөр хэлбэл Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсан, түүнчлэн 50.000 ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн гадаадын иргэн Монгол Улсад оршин суухаар болжээ гэсэн нь илт ташаа, худал мэдээлэл юм. Зориудын, зохион байгуулалттай, гүтгэлгийн шинжтэй ийм мэдээлэл түгээж, олон нийтийг төөрөгдүүлэх нь Монгол Улсын, Монголын ард түмний эрх ашигт нийцэхгүй бөгөөд цар тахлын амаргүй төвөгтэй энэ цаг үед нийгэм, олон нийтийг бухимдуулан бужигнуулах нь гэмт үйлдэл мөн гэдгийг анхааруулах нь зүйтэй гэж үзэв. Монгол Улсын Их Хурал үйл ажиллагаандаа ил тод байдлыг эрхэмлэдэг
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, Монгол Улсын 2022 оны төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа. Тус тодотголоор ахмад настан болон бусад халамж нэн шаардлагатай иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхээр холбогдох хуулийн төслүүдийг Засгийн газраас боловсруулж өргөн мэдүүлсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өгсөн чиглэлийн дагуу Засгийн газраас ахмад настны тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгөөр тогтоохоор төсөлд тусгасныг тэрээр тэмдэглэв
Өнгөрөгч амралтын өдөр Цэргийн төв эмнэлэгт мөнгөн усанд хордсон гурван иргэн хүргэгдэн иржээ. Тодруулбал, 8-77 насны нэг гэр бүлийн гурван хүн худалдааны төвөөс аарц худалдан авч, буцалгаж уусны дараа гүн хордлогод орсон байна. Эх сурвалжийн мэдээлснээр тэдний худалдаанаас авсан аарцнаас мөнгөн ус ялгарсан гэнэ. Гэр бүлийн хүмүүсийг яаралтай түргэн тусламжаар Цэргийн төв эмнэлэгт хүргэж, хордлогын эмчилгээ хийсэн байгаа ба биеийн байдал тогтворжиж, өчигдөр эмнэлгээс гарчээ. Энэхүү мэдээллийн мөрөөр Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн II хэлтэс шалгалтын ажиллагаа явуулж, хэргийн газраас мөнгөн устай гэгдэх аарц, элсэн чихэр зэргийг хураан авч, шинжилгээнд явуулжээ. Мөн аарцны гарал үүслийг тогтоож, тухайн бодис хэрхэн хүнсний зүйлд орсныг нарийвчлан шалгаж байна. Мөнгөн ус нь хүнсний зүйлээр дамжин хоол боловсруулах замд нэвтэрснээр амны хөндийн салст, улаан хоолой, ходоод, гэдсийг түлж, үрэвсүүлдэг
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2022.01.31) 12 цаг 08 минутад эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа Засгийн газраас 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хуралдаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Сангийн сайд Б.Жавхлан болон холбогдох яам, агентлагийн удирдах албан тушаалтнууд оролцлоо. Хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг УИХ-ын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн чуулганы хуралдаанаар хэлэлцээд, төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм. Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлэлцлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар 2022 онд инфляцийн түвшин 6.7 хувьтай байх зорилтыг хангах эсэхийг лавлахад Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат хариултдаа, Улсын Их Хурлаар баталсан Төсвийн хүрээний мэдэгдэлд инфляцийн түвшин 6.7 хувьтай байхаар батлагдсан зорилтыг хангаж ажиллана гэдгээ онцолсон. Ингээд УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Г.Амартүвшин, Д.Тогтохсүрэн, Г.Тэмүүлэн, Б.Чойжилсүрэн нарын зүгээс “хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн Эдийн засгийн үндсэн үзүүлэлтийн 7-д тусгагдсан “Нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээ тэрбум төгрөгөөр 2022 онд “4,906.7” гэснийг “4,809.6” гэж, Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 2022 онд “10.5” гэснийг “10.3” гэж тус тус өөрчлөх зарчмын зөрүүтэй нэг санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь дэмжив
УИХ-ын 2022 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн /2022.01.31/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа. УИХ-ын гишүүд танхимаар болон цахимаар оролцсон юм. Хуулийн төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар танилцуулав. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 70 дугаар зүйлд заасны дагуу Улсын Их Хурлын бүх Байнгын хороод болон Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаанаар холбогдох төсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, гаргасан санал, дүгнэлтээ зарчмын зөрүүтэй саналын томьёоллын хамт Төсвийн байнгын хороонд ирүүлснийг тус Байнгын хороо хуралдаанаараа нэгтгэн хэлэлцжээ. Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн тодотголын төслийг хэлэлцэх үед төсөлд тусгагдсан Нийгмийн даатгалын сангаас олгох өндөр насны тэтгэврийг 2022 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тодорхой шатлалаар нэмэгдүүлэхийг зарчмын хувьд дэмжиж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны төсвийн Нийгмийн даатгалын санд олгох татаасыг 310.1 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, санхүүжилтийг дараах зардлуудыг бууруулах замаар эх үүсвэр гаргах саналууд гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэлээ. Үүнд: 1
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.01.31\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. Миний хувьд хоёр жилийн өмнө тэтгэврийн зөрүү, тэтгэврийн шинэчлэлийн талаар ярьж байсан.Зээл тэглэх үед ийм косметик хагалгаа нэмэр болохгүй гэж хэлж байсан. Энэ асуудлыг олон жил ярьж байна
УИХ-аас Монгол Улсын энэ оны төсвийг тодотголыг баталсан тохиолдолд ойрын хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 670 мянган төгрөг болгох шийдвэр гаргах шаардлагатай болно гэдгийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдааны үеэр онцлов. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өгсөн чиглэлийн дагуу Засгийн газраас ахмад настны тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгөөр тогтоохоор тодотголын төсөлд тусгаад буй юм. 500 мянган төгрөгөөс дээш тэтгэвэр авдаг бол 15 хувиар нэмэх, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах багц ажлыг тусгажээ
УИХ-ын чуулганаар өнөөдөр Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийнэ. Мөн үдээс хойш Төсвийн байнгын хороо хуралдаж гурав дахь хэлэлцүүлгийг нь хийх юм
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар үргэлжлүүлэн “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 1 дүгээр тогтоолоор Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг байгуулсан юм. Ажлын хэсгийн зарим гишүүний албан тушаал өөрчлөгдсөнтэй холбоотойгоор орон гарсан тул дээрх тогтоолд өөрчлөлт оруулах шаардлага үүссэн гэдгийг Байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцууллаа. Байнгын хорооны тогтоолын төслийн талаарх С.Бямбацогт даргын танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн
Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2022.01.29) хуралдаан 12 цаг 40 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэллээ. Хуралдааны эхэнд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Засгийн газар, Улсын онцгой комисс болон мэргэжлийн байгууллагуудаас “Ковид-19” цар тахлын онцгой нөхцөл байдалтай холбогдуулан гаргасан зөвлөмж, шийдвэрийг баримтлан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан цахим хуралдааны дэгийн дагуу байнгын хорооны хуралдаанд гишүүд танхим болон цахим хэлбэрээр оролцож байгааг Байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн танилцуулав. Хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон бусад дагалдах хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д “Төсвийн болон бусад Байнгын хороо, Төсвийн зарлагын хяналтын дэд хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд, нам, эвслийн бүлэг төсвийн төслийг хэлэлцэнэ” гэж, 70.2-т “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн төсвийн төслийн танилцуулгыг, Монгол Улсын Ерөнхий аудитор төсвийн төслийн талаарх аудитын дүгнэлтийг Байнгын болон дэд хороо, нам, эвслийн бүлгийн хуралдаанд танилцуулна” гэж, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т “Засгийн газраас санаачилсан хуулийн төслийн танилцуулгыг Ерөнхий сайд, эсхүл тухайн асуудлыг эрхэлсэн Засгийн газрын гишүүн, тухайн Засгийн газрын гишүүн түр эзгүй байгаа бол түүнийг орлож байгаа Засгийн газрын гишүүн хийнэ “ гэж, 33.4-т “Энэ хуулийн 33.1, 33.2, 33.3-т заасан этгээд хуулийн төслийн хэлэлцүүлгийн бүх үе шатанд оролцох үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу хуулийн төслийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хийв. Монгол Улсын Засгийн газраас Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон бусад дагалдах хуулийн төслүүдийг 2022 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Коронавируст халдварт цар тахлын нөлөөгөөр дэлхий нийт сүүлийн хоёр жилийн хугацаанд эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн хүндхэн сорилтуудтай нүүр тулж байна. Манай улсын хувьд ч эдийн засгийн хүндхэн нөхцөл байдлыг туулж байгаа хэдий ч Монгол Улсын Засгийн газар санхүү, төсвийн бүхий л боломжит нөөцөө дайчилж иргэдийнхээ эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжүүдээ дэмжих, эдийн засгаа сэргээх нийт 6.9 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний арга хэмжээг цогцоор нь авч хэрэгжүүллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой шийдлийг дотоод нөөц бололцоогоо дайчлан яаралтай боловсруулж, үе шаттай авч хэрэгжүүлэн ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосонтой холбогдуулан Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4-д заасны дагуу төсвийн тодотголын төслийг боловсрууллаа. Тэтгэвэр нэмэгдүүлэхдээ нэгдсэн төсвийн нийт алдагдлын хэмжээг өөрчлөхгүйгээр төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсөв хооронд зохицуулалт хийх замаар улсын төсвийн зарлагыг бууруулах, мөн дүнгээр нийгмийн даатгалын тэтгэврийн сангийн төсвийг нэмэгдүүлэх замаар шийдвэрлэхээр төлөвлөсөн гэдгийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан танилцуулгадаа дурдав. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Ц.Туваан, Ж.Бат-Эрдэнэ, Б.Чойжилсүрэн нар төсвийн тодотголын эх үүсвэрийг хэрхэн шийдсэн, ойрын гурван жилд нийгмийн даатгалын санд үүсэх ачааллыг тооцсон эсэх, төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсөв хооронд хийсэн зохицуулалтаас үүдэн ирэх жилд гарах эдийн засгийн эрсдэлийн талаар асууж тодрууллаа. Төсвийн тодотголын тухай хуулийн төсөлд тусгаснаар нийт 637 тэрбум төгрөгийн тэтгэврийн нэмэгдлийн төсвийн зохицуулалтыг хийнэ
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2022.01.29) 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, гишүүд танхимаар болон цахимаар оролцлоо. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг даргалж, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан танилцуулав. Коронавируст халдварт цар тахлын нөлөөгөөр дэлхий нийт сүүлийн хоёр жилийн хугацаанд эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн хүндхэн сорилтуудтай нүүр тулж байна. Манай улсын хувьд ч эдийн засгийн хүндхэн нөхцөл байдлыг туулж байгаа хэдий ч Монгол Улсын Засгийн газар санхүү, төсвийн бүхий л боломжит нөөцөө дайчилж иргэдийнхээ эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжүүдээ дэмжих, эдийн засгаа сэргээх нийт 6.9 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний арга хэмжээг цогцоор нь авч хэрэгжүүлсэн байна. Зорилтот хүн амыг бүрэн вакцинжуулж, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г хэрэгжүүлж ажлын байрыг хадгалах, бизнесийг дэмжих бодлогын үр дүн 2021 оны төсвийн гүйцэтгэлд эергээр нөлөөллөө. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой шийдлийг дотоод нөөц бололцоогоо дайчлан яаралтай боловсруулж, үе шаттай авч хэрэгжүүлэн ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосонтой холбогдуулан Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4-д заасны дагуу төсвийн тодотголын төслийг боловсрууллаа хэмээн сайд танилцуулав. Төсвийн тодотголыг хэрэгжүүлэхэд тэтгэвэр нэмэгдүүлэх эх үүсвэр мөнгөн хөрөнгийн хувьд боломжтой боловч нэгдсэн төсвийн алдагдлын хэмжээг Төсвийн тогтвортой байдлын тухай хууль болон Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд заасан хэмжээнд барих шаардлагатай тул нэгдсэн төсвийн нийт алдагдлын хэмжээг өөрчлөхгүйгээр төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсөв хооронд зохицуулалт хийх замаар улсын төсвийн зарлагыг бууруулах, мөн дүнгээр нийгмийн даатгалын тэтгэврийн сангийн төсвийг нэмэгдүүлэх замаар шийдвэрлэхээр төлөвлөлөө гэв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Ц.Туваан нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Гишүүд яг хэдэн тэрбум төгрөг аль төсөв дээр тавигдаж байна вэ
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2022.01.29) хуралдаан 13 цаг 14 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Эхлээд Засгийн газраас 2022 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухайхуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийнтухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан төслийн талаар танилцууллаа. Коронавируст халдварт цар тахлын нөлөөгөөр дэлхий нийт сүүлийн хоёр жилийн хугацаанд эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн хүндхэн сорилтуудтай нүүр тулж байгааг, манай улсын хувьд ч эдийн засгийн хүндхэн нөхцөл байдлыг туулж байгааг танилцуулгын эхэнд дурдлаа. Нөхцөл байдал хэдийгээр хүндхэн байгаа ч Засгийн газар санхүү, төсвийн бүхий л боломжит нөөцөө дайчилж иргэдийнхээ эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжүүдээ дэмжих, эдийн засгаа сэргээх нийт 6.9 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний арга хэмжээг цогцоор нь авч хэрэгжүүлсэн байна
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2022.01.29) 12 цаг 10 минутад эхэлж, гишүүд танхимаар болон цахимаар оролцлоо. Хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. Өнөөдрийн Байнгын хорооны хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар оролцож, Монгол Улсын Ерөнхийлөгч ахмад настан болон нийгмийн зорилтот бүлгүүдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газарт чиглэл болгосны дагуу Монгол Улсын Засгийн газар нэн яаралтай горимоор Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай асуудлыг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн барьсан
Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2022.01.29) хуралдаан 11 цаг 18 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, Засгийн газраас 2022 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан танилцуулав. Коронавируст халдварт цар тахлын нөлөөгөөр дэлхий нийт сүүлийн хоёр жилийн хугацаанд эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн хүндхэн сорилтуудтай нүүр тулж байгааг танилцуулгын эхэнд дурдаад манай улсын хувьд ч эдийн засгийн хүндхэн нөхцөл байдлыг туулж байгаа хэдий ч Монгол Улсын Засгийн газар санхүү, төсвийн бүхий л боломжит нөөцөө дайчилж иргэдийнхээ эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжүүдээ дэмжих, эдийн засгаа сэргээх нийт 6.9 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний арга хэмжээг цогцоор нь авч хэрэгжүүлсэн байгаа гэв. Зорилтот хүн амыг бүрэн вакцинжуулж, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г хэрэгжүүлж ажлын байрыг хадгалах, бизнесийг дэмжих бодлогын үр дүн 2021 оны төсвийн гүйцэтгэлд эергээр нөлөөлснийг Л.Энх-Амгалан сайд төслийн танилцуулгадаа тэмдэглэсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой шийдлийг дотоод нөөц бололцоогоо дайчлан яаралтай боловсруулж, үе шаттай авч хэрэгжүүлэн ажиллахыг Засгийн газарт чиглэл болгосонтой холбогдуулан Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4-д заасны дагуу төсвийн тодотголын төслийг боловсруулжээ. Тэтгэвэр нэмэгдүүлэхдээ нэгдсэн төсвийн нийт алдагдлын хэмжээг өөрчлөхгүйгээр, төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсөв хоорондын зохицуулалт хийх замаар улсын төсвийн зарлагыг бууруулах, мөн дүнгээр нийгмийн даатгалын тэтгэврийн сангийн төсвийг нэмэгдүүлэх замаар шийдвэрлэхээр төлөвлөсөн байна. Төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн асуулт асууж, хариулт авав. Тэтгэвэр нэмэгдүүлэхийг дэмжиж буйгаа тэрбээр илэрхийлээд, шинээр байгуулагдаж буй Цахим хөгжил, харилцаа холбооны яамны үйл ажиллагаа, төсөвтэй холбоотой өөрчлөлт төсвийн тодотголын төсөлд тусгагдсан эсэхийг асуув
Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны өнөөдрийн (2022.01.29) хуралдаан 10 цаг 34 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэллээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Засгийн газар, Улсын онцгой комисс болон мэргэжлийн байгууллагуудаас “Ковид-19” цар тахлын онцгой нөхцөл байдалтай холбогдуулан гаргасан зөвлөмж, шийдвэрийг баримтлан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан цахим хуралдааны дэгийн дагуу байнгын хорооны хуралдаанд гишүүд танхим болон цахим хэлбэрээр оролцов. Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон бусад дагалдах хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа. Төслийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хийлээ. Тэрбээр, Коронавируст халдварт цар тахлын нөлөөгөөр дэлхий нийт сүүлийн хоёр жилийн хугацаанд эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн хүндхэн сорилтуудтай нүүр тулж байна. Манай улсын хувьд ч эдийн засгийн хүндхэн нөхцөл байдлыг туулж байгаа хэдий ч Монгол Улсын Засгийн газар санхүү, төсвийн бүхий л боломжит нөөцөө дайчилж иргэдийнхээ эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжүүдээ дэмжих, эдийн засгаа сэргээх нийт 6.9 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний арга хэмжээг цогцоор нь авч хэрэгжүүллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой шийдлийг дотоод нөөц бололцоогоо дайчлан яаралтай боловсруулж, үе шаттай авч хэрэгжүүлэн ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосонтой холбогдуулан Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4-д заасны дагуу төсвийн тодотголын төслийг боловсрууллаа. Тэтгэвэр нэмэгдүүлэхдээ нэгдсэн төсвийн нийт алдагдлын хэмжээг өөрчлөхгүйгээр төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсөв хооронд зохицуулалт хийх замаар улсын төсвийн зарлагыг бууруулах, мөн дүнгээр нийгмийн даатгалын тэтгэврийн сангийн төсвийг нэмэгдүүлэх замаар шийдвэрлэхээр төлөвлөсөн гэдгийг танилцуулав. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, иргэд тэтгэвэр яг ямар шатлалаар нэмэгдэх талаар хамгийн их асууж байна
Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2022.01.29) 10 цаг 05 минутад эхэлж, гишүүд танхимаар болон цахимаар оролцлоо. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг даргалж, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан танилцуулав. Тэрбээр, Монгол Улсын Засгийн газраас Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон бусад дагалдах хуулийн төслүүдийг 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн билээ. Коронавируст халдварт цар тахлын нөлөөгөөр дэлхий нийт сүүлийн хоёр жилийн хугацаанд эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн хүндхэн сорилтуудтай нүүр тулж байна. Манай улсын хувьд ч эдийн засгийн хүндхэн нөхцөл байдлыг туулж байгаа хэдий ч Монгол Улсын Засгийн газар санхүү, төсвийн бүхий л боломжит нөөцөө дайчилж иргэдийнхээ эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжүүдээ дэмжих, эдийн засгаа сэргээх нийт 6.9 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний арга хэмжээг цогцоор нь авч хэрэгжүүлсэн байна. Зорилтот хүн амыг бүрэн вакцинжуулж, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г хэрэгжүүлж ажлын байрыг хадгалах, бизнесийг дэмжих бодлогын үр дүн 2021 оны төсвийн гүйцэтгэлд эергээр нөлөөллөө. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой шийдлийг дотоод нөөц бололцоогоо дайчлан яаралтай боловсруулж, үе шаттай авч хэрэгжүүлэн ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосонтой холбогдуулан Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4-д заасны дагуу төсвийн тодотголын төслийг боловсрууллаа. Төсвийн тодотголыг хэрэгжүүлэхэд тэтгэвэр нэмэгдүүлэх эх үүсвэр мөнгөн хөрөнгийн хувьд боломжтой боловч нэгдсэн төсвийн алдагдлын хэмжээг Төсвийн тогтвортой байдлын тухай хууль болон Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд заасан хэмжээнд барих шаардлагатай тул нэгдсэн төсвийн нийт алдагдлын хэмжээг өөрчлөхгүйгээр төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсөв хооронд зохицуулалт хийх замаар улсын төсвийн зарлагыг бууруулах, мөн дүнгээр нийгмийн даатгалын тэтгэврийн сангийн төсвийг нэмэгдүүлэх замаар шийдвэрлэхээр төлөвлөлөө гэв. Улсын Их Хурлын гишүүд төсвийн тодотголыг дэмжиж байгаагаа илэрхийлж байв
Ерөнхийлөгч зөв чиглэл өгч Засгийн газар маш шуурхай ажиллаж сар шинийн өмнө ахмадуудынхаа тэтгэвэрийг нэмэхээр болж, төсвийн хуулиа оруулж ирж байгаад талархалтай хандаж, туйлаас их баяртай байна. Ер нь бид цаашид тэтгэврийн шинэчлэлийн ажлаа эрчимтэйхэн шиг явуулахгүй бол эхлүүлсэн нэртэй орхигдуулаад байж болохгүй ээ
УИХ-ын ээлжит бус чуулганы хүрээнд өнөөдөр байнгын болон дэд хороод өнөөдөр /2022.01.29/ хуралдана
Өнөөдрийн ээлжит бус чуулганаар хэлэлцсэн Төсвийн тодотголтой холбоотой хэдэн санал хэллээ: - УИХ-ын намрын чуулган завсарлаад 7 хонолгүйгээр бас шинэ он гараад 20 гаран хоногийн дараа, Төрийн сангаас мөнгө бараг гарч амжаагүй байгаа энэ үед ээлжит бус чуулган хуралдуулж, төсөв тодотгох тухай ярьж байгаа нь хаа хаанаа хариуцлагатай байхыг харуулж байна. - Төсвийн тухай хуулийн дагуу төсвийн орлого дутах үед төсөв тодотгож, давах үед төсвөө тодотгохгүйгээр үүссэн өрөө барагдуулах ёстой. Төсвийн энэ зарчимтай тодотгол нийцэхгүй байна. - Нийгмийн даатгалын сан алдагдалтай сан
Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2022 оны нэгдүгээр сарын 28-ны өдрөөс хоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд хуралдуулах Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын захирамж гарсан.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй Засгийн газрын зарим гишүүдийг хүлээн авч уулзсан. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх инфляцын түвшин нэмэгдэж, 2021 онд улсын хэмжээнд 13.4 хувьд хүрсэн нь бага, дунд орлоготой иргэдийн амьжиргааг хамгаалах шаардлагыг зүй ёсоор бий болгож байгааг онцолсон
Дижитал технологи бүхэлдээ дэлхийн хүмүүс- бидний аж амьдралыг сайн тал руу өөрчилж, амьдралын утга учрыг хөглөж, баялаг, сонирхолтой болгож ирсэн билээ. Харин 2022 оноос бидэнд сул талаа илүү амсуулж мэдрүүлнэ гэж шинжээчид бичих боллоо
Монгол Улсын Их Хурал дахь ажлын хэсгүүдийн өнөөдөр /2022.01.21/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.
Инновац, цахим бодлогын байнгын хороо 2021 оны Улсын Их Хурлын Намрын ээлжит чуулганы хугацааны үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа. Байнгын хороо Намрын ээлжит чуулганы хугацаанд дангаараа 1 удаа, бусад байнгын хороодтой хамтран 7 удаа хуралдаж 9 хуулийн төслийг хэлэлцүүлэн батлууллаа. Нэн тэргүүнд Цахим хөгжлийн дэд бүтцийг тодорхойлох эрх зүйн орчныг бий болгож 5 хуулийн төслийг баталлаа. Бид дангаараа хуралдахаас илүүтэй, тал бүрээс нь няхуур ярилцаж, хэлэлцэхийг зорьж Хууль зүйн, Эдийн засгийн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороодтой хамтран хуралдаж шинэ жишгийг нэвтрүүллээ. Дүгнэн харахад, Алсын Хараа - 2050 хөгжлийн хөтөлбөр, Монгол Улсын Засгийн газрын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн хүрээнд Цахим засаглал, Цахим үндэстэн болох зорилго нэг алхам урагшилж төрийн үйлчилгээ цахимжих технологийн болоод эрх зүйн орчин бүрдлээ
Монгол Улсын Их Хурал дахь ажлын хэсгүүдийн өнөөдөр /2022.01.20/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.
Монгол Улсын Их Хурал дахь ажлын хэсгийн өнөөдөр /2022.01.18/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.
Баасан гарагийн чуулганаар “Журам батлах тухай” Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх үеэр нэг заалтад гишүүд шүүмжлэлтэй хандав. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчийг сонгогчдын саналаар эгүүлэн татах журмын төсөлд ИТХ-ын төлөөлөгчийг эгүүлэн татах үндэслэл, эгүүлэн татах асуудлыг санаачлах, эгүүлэн татах санал хураалт зохион байгуулах үйл ажиллагаатай холбоотой болон бусад асуудлыг зохицуулахаар тусгажээ