Монгол Улсын Их Хурал дахь ажлын хэсгүүдийн ирэх долоо хоногт /2021.11.22-11.25/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дэгийг та бүхэнд хүргэж байна.
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.11.19/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.09 цагт эхэлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Улсын Их Хурал Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 07 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.2.5, 82.2.7-д заасны дагуу Хууль зүйн байнгын хороо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн байна. Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ш.Адьшаа танилцуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл зөвхөн яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах эрхтэй байхад тухайн ажиллагааны оролцогч тал болох хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн гомдол гаргах эрхийг хязгаарлаж, орхигдуулан хуульчилсан нь хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалд харшилж байна гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 07 дугаар дүгнэлттэй нийцүүлж, шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нь гомдол гаргах эрхтэй байх зохицуулалтыг тусган хуулийн төслийг боловсруулсан гэлээ. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүдээс хуулийн төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гаргаагүй тул УИХ-ын гишүүн С.Бямбацогт Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22-т заасныг үндэслэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах тухай горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй бөгөөд хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах тухай горимын санал дэмжигдсэн тул хуулийн төслийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. Дараа нь Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа танилцуулав. Нийгмийн бодлогын байнгын хороо 2021 оны 11 дүгээр сарын 16,17-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу хуулийн төслийг зүйл тус бүрээр хэлэлцжээ. Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгээс хуулийн төслийн үзэл баримтлалд нийцүүлэн ажилтан, ажил олгогч, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын зөвлөмж, тооцоо, судалгаанд үндэслэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг бэлтгэж Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлсэн гэлээ. Хуулийн төслийн үйлчлэх хүрээ, зохицуулах харилцааг тодорхой болгож, Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 181 дүгээр конвенцид нийцүүлэн зуучлуулагчаас аливаа төлбөр хураамж авахгүй байхаар тусгажээ. Мөн тусгай зөвшөөрөл авах хуулийн этгээдэд тавигдах нөхцөл, шаардлагыг тодорхой болгож, Төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор урьдчилан баталгаа олгох асуудлыг хассан байна. Зуучлуулагчид хохирол учруулсан тохиолдолд хохирлыг барагдуулах санхүүгийн чадамжтай байлгах зорилгоор зуучлагч компанийн өөрийн хөрөнгийн хэмжээг “300 сая” төгрөг болгон нэмэгдүүлж, гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын монгол ажилтны хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалахтай холбоотой зохицуулалтыг нарийвчлан тусган, гадаад улсад хөдөлмөр эрхэлж байх хугацаанд эрсдэл учирсан тохиолдолд дэмжлэг үзүүлэх зорилгоор Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах санд хөрөнгө хуваарилахаар тусгасан байна. Монгол ажилтны ур чадварыг сайжруулах, дотоодын хөдөлмөрийн зах зээлээ хамгаалах зорилгоор гадаад ажилтнаар хөдөлмөр эрхлүүлсэн ажил олгогч гадаад ажилтны 30-аас доошгүй хувьтай тэнцэх бүртгэлтэй ажилгүй иргэнийг дагалдан сургах гэрээ байгуулан ажиллуулах, зарим салбарт гадаадад ажиллах ажилтан зуучлах үйл ажиллагаанд Засгийн газраас хязгаарлалт тогтоож болохоор зохицуулжээ. Цахим засаглалыг нэвтрүүлэх зорилттой уялдуулан тусгай зөвшөөрөл, зөвшөөрлийн үйлчилгээг цахим систем ашиглан үзүүлэх зэрэг зохицуулалтыг шинээр тус тус тусгасан байна. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед УИХ-ын гишүүн С.Ганбаатар хуулийн төсөл батлагдсанаар ажлын байрны орон тоо нэмэгдэх талаар, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа тус хуулийн төсөл нь мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуультай хэрхэн уялдаж байгаа талаар, Монгол Улсын иргэн гадаадад эзэмшсэн мэргэжил, ур чадвараа хэрхэн тогтоолгох талаар, УИХ-ын гишүүн П.Анужин гадаад ажилтнаас сэтгэцийн эрүүл мэнд, сэтгэцийн эмгэгийн үзлэг, оношлогоо авах зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан эсэх талаар асуулт, асууж хариулт авчээ. Ажлын хэсгээс Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй 42 санал, найруулгын шинжтэй 3 санал болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй 2 саналыг тус тус гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг боловсролын салбарт гадаадын чадварлаг багш нар маш их хэрэгтэй байдаг
Энэ долоо хоногийн Пүрэв, Баасан гарагт “Их хуралдай” танхимд хуралдах Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг та бүхэнд танилцуулж байна.
Монгол Улсын Их Хурал дахь ажлын хэсгүүдийн өнөөдөр /2021.11.18/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дэгийг та бүхэнд хүргэж байна.
УИХ-ын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ УИХ-ын гишүүдийн аравдугаар сарын ирц, УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийн шинэчилсэн найруулгын төслийн талаар мэдээлэл хийлээ. Өнгөрсөн сард УИХ-ын чуулган 10 удаа хуралдсан. Энэ хугацаанд УИХ-ын 57 гишүүн хуралдаан огт таслаагүй, 19 гишүүн чуулганы нэгдсэн хуралдаан тасалсан, 30 гишүүн тодорхой хугацаагаар хоцролттой байна гэлээ. Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо байгуулагдсанаас хойш өмнөх жилтэй харьцуулахад хоцролтын дундаж 54 минут орчим буюу 1 цаг байсан нь 7 минут болж буурсан
Эдийн засгийн болон Инновац цахим бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаанд Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцсэн юм. Мэргэжлийн байгууллагын өгснөөр виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлж байгаа есөн бирж байна
Монгол Улсын Их Хурал дахь ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2021.11.17/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дэгийг та бүхэнд хүргэж байна.
Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын өнөөдөр /2021.11.17/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дэгийг та бүхэнд хүргэж байна.
Монгол Улсын Их Хурлын байнгын болон түр хорооны өнөөдрийн /2021.11.16/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дэгийг та бүхэнд хүргэж байна.
Монгол Улсын Их Хурал дахь ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2021.11.16/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дэгийг та бүхэнд хүргэж байна.
Монгол Улсын Их Хурал дахь ажлын хэсгүүд болон Хууль зүйн байнгын хорооны өнөөдөр /2021.11.15/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дэгийг та бүхэнд хүргэж байна.
Ирэх долоо хоногийн Пүрэв, Баасан гарагт “Их хуралдай” танхимд хуралдах Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг та бүхэнд танилцуулж байна.
Монгол Улсын Их Хурлын байнгын болон түр хороодын ирэх долоо хоногт /2021.11.15-11.19/-т хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дэгийг та бүхэнд хүргэж байна.
Монгол Улсын Их Хурал дахь ажлын хэсгүүдийн ирэх долоо хоногт /2021.11.15-11.19/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дэгийг та бүхэнд хүргэж байна.
УИХ-ын өнөөдрийн чуулганаар 2022 оны төсвийн тухай хуулийг хэлэлцэж баталлаа. Энэ талаар УИХ-ын гишүүн Т.Доржханд мэдээлэл хийлээ. Тэрбээр "Өнөөдөр 2022 оны улсын төсөв батлагдлаа
Энэ долоо хоногийн Пүрэв, Баасан гарагт “Их хуралдай” танхимд хуралдах Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг та бүхэнд танилцуулж байна.
Монгол Улсын Их Хурлын байнгын болон түр хороодын өнөөдрийн /2021.11.10/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дэгийг та бүхэнд хүргэж байна.
Монгол Улсын Их Хурал дахь ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2021.11.10/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дэгийг та бүхэнд хүргэж байна.
УИХ-ын гишүүн Н.Учрал "Жагсаал, цуглаан хийх журмын тухай" хуулийн талаар мэдээлэл хийж байна.
Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын өнөөдрийн /2021.11.09/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дэгийг та бүхэнд хүргэж байна.
Монгол Улсын Их Хурал дахь ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2021.11.08/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дэгийг та бүхэнд хүргэж байна.
Ирэх долоо хоногийн Пүрэв, Баасан гарагт “Их хуралдай” танхимд хуралдах Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг та бүхэнд танилцуулж байна.
Монгол Улсын Их Хурал дахь ажлын хэсгүүдийн ирэх долоо хоногт /2021.11.08-11.12/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дэгийг та бүхэнд хүргэж байна.
Монгол Улсын Их Хурлын байнгын, түр хороодын ирэх долоо хоногт /2021.11.08-11.12/-т хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дэгийг та бүхэнд хүргэж байна.
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2021.09.27-ны өдөр ирүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийг өнөөдрийн хуралдаанаарг хэлэлцүүлэх үеэр УИХ-ын гишүүн Г. Амартүвшин:
УИХ-ын өнөөдрийн нэгдсэн чуулганаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2021.11.04/ нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг та бүхэнд танилцуулж байна.