Нийслэл
Д.Сумъяабазар: Гэр хороолол дундуур хурдны зам тавина
2021-12-1

"Улаанбаатар хот, хөгжлийн чиг хандлага" төслийг танилцуулах уулзалт болж өндөрлөлөө. Энэ үеэр Улаанбаатар хотын удирдлагууд ирэх жилүүдэд гаднын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хотын эдийн засгийн чадавхыг сайжруулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн боломжийг хангах, одоо хэрэгжиж байгаа олон улсын томоохон төсөл хөтөлбөрүүдийг нэмэгдүүлэх зэрэг сэдвийн хүрээнд илтгэл танилцуулж, санал солилцсон юм. Уулзалтын үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар үг хэллээ. Тэрбээр, "Улаанбаатар хотыг 2040 он гэхэд 1738 км замыг шинээр тавьж, 9 нүхэн гарц шинээр байгуулсан байхаар ерөнхий төлөвлөгөөнд тусгасан

Нийгмийн салбарын уялдаа холбоог сайжруулах талаар санал солилцлоо
2021-12-1

Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө дүүргийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч нартай уулзаж, ажлын уялдаа холбоог сайжруулах, цаашид хамтран ажиллах чиглэлээр санал солилцлоо. Уулзалтад нийслэлийн нийгмийн салбарын хэрэгжүүлэгч агентлагийн удирдах албан тушаалтнууд салбарын хэмжээнд хэрэгжүүлж буй ажлын талаар товч мэдээлэл танилцуулсан юм

Улаанбаатар хотын хөгжлийн чиг хандлагыг хэлэлцэж байна
2021-12-1

“Улаанбаатар хот: Хөгжлийн чиг хандлага” форум болж байна. Тус форумд Нийслэлийн Засаг даргын урилгаар УИХ дахь Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хорооны гишүүд, Монгол Улсад суугаа элчин сайдууд, олон улсын байгууллагын төлөөлөгч, НИТХ-ын төлөөлөгчид оролцож байгаа юм. Арга хэмжээг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Өнгөрсөн нэг жилийн хугацаанд бид Улаанбаатар хотын хөгжил, цэцэглэлтийн төлөө Улсын Их Хурал, Засгийн газар, НИТХ-тай хамтран олон жилийн турш хуримтлагдсан асуудлуудыг нэгдмэл бодлогоор шийдвэрлэхийг зорин ажиллалаа

Д.Сумъяабазар: Тендерийн тухай хуулиас болж төлөвлөсөн ажил гацдаг
2021-12-1

“Нээлттэй Улаанбаатар” хэвлэлийн хурлын үеэр нийслэлийн удирдлагууд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Д.Сумъяабазар: Дэлхий нийтээр соёлын өвд ач холбогдол өгч, улс орноо сурталчилж байна
2021-11-30

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж байгаа “Соёлын бүтээлч үйлдвэрлэл” үндэсний форум өнөөдөр боллоо. Форумын “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хөгжлийн бодлого” хэлэлцүүлгийн зохицуулагчаар Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Д.Бум-Очир ажиллаж, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д. Сумъяабазар, Соёлын сайд Ч.Номин, Сангийн сайд Б.Жавхлан, Үндэсний хөгжлийн газрын дарга Х.Батжаргал нар оролцсон юм. Хэлэлцүүлгийн үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Дэлхий нийтээр соёлын өвд чухал ач холбогдол өгч, өөрийн улсын онцлогт тохирсон урлагийн үнэт бүтээлүүдийг гаргаж, түүгээрээ улс орноо сурталчлах, нөлөөлөл бий болгох ажлуудыг хийж байна

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орон сууцны квотыг нэмэгдүүлнэ
2021-11-30

БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэнгээр ахлуулсан Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орон сууцны асуудлаар санал боловсруулах ажлын хэсгийн хуралдаан боллоо. Хуралдаанаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг орон сууцаар хангах чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар хэлэлцлээ

З.Цэвээндорж: Зорчигчтой зүй бусаар харьцдаг автобусны жолооч нарыг сургалтад суулгадаг
2021-11-30

Нийтийн тээврийн хэрэгслээр зорчигчдод үйлчилж буй жолооч нарын соёл, ёс зүй, зан харилцааны талаар Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга З.Цэвээндоржтой ярилцлаа. -Автобусны жолооч нар бүхээгтээ тамхи татдаг, зорчигчтой зүй бусаар харьцдаг, гэнэт тоормослож хүмүүсийг гэмтээдэг гэхчлэн гомдол гаргах нь бий. Энэ талаар ямар арга хэмжээ авч байна вэ? -Монгол Улсын Авто тээврийн тухай хууль, Нийтийн тээврийн үйлчилгээний стандартад тухайн жолоочид тавигдах шаардлагыг тусгасан байдаг

Шинэ хувилбар бүртгэгдсэн орноос ирж буй иргэдийг 17 зочид буудалд тусгаарлана
2021-11-30

Улсын Онцгой комиссоос Covid-19  халдварын шинэ мутаци “Омикрон” хувилбар бүртгэгдсэн улс орнуудад зорчсон, дамжин өнгөрсөн, халдвартай бүсээр аялсан иргэдийг өөрсдийнх нь зардлаар 10 хоног тусгаарлах, нисэх онгоцны буудал, авто замын боомт, хилийн шалган нэвтрүүлэх орчимд иргэд, зорчигчдоос шинжилгээ авах шийдвэр гаргасан. Энэ хүрээнд Нэгдсэн шуурхай штабаас иргэдийг 17 нэр бүхий зочид буудалд тусгаарлах бэлтгэл хангасан гэж мэдээлсэн юм

Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар Чингэлтэй дүүрэгтэй хамтран 3 га газрыг ойжуулж, тохижуулна
2021-11-30

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар нэг тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөнийг Нийслэлийн хэмжээнд зохион байгуулж мод тарьж, ойжуулах ажлыг өрнүүлж байгаа билээ. Уг хөдөлгөөнд Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Чингэлтэй дүүргийн Засаг дарга нар хамтран ажиллаж Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд 5000 мод тарих төслийг баталгаажууллаа.

Гадаадаас эх орондоо ирж байгаа иргэдийн анхааралд
2021-11-29

Коронавируст халдварын мутацилагдсан шинэ хувилбар болох “Омикрон” хувилбар бүртгэгдсэн улс орнуудад зорчсон, дамжин өнгөрсөн Монгол Улсын иргэдийг тусгаарлан ажиглах байранд хувийн зардлаар 10 хоног тусгаарлах бол гадаадын иргэдийг Монгол Улс хүлээн авахгүй байх шийдвэрийг УОК-оос гаргасан.

 

Энэ дагуу гадаадаас ирэх монгол иргэдийг тусгаарлах байруудыг бэлтгээд байна.

Гадаад харилцааны яамнаас авсан мэдээллээр /2021.11.28-ны 23:00 цагийн байдлаар/ Өмнөд Африк, Нидерланд, Итали, Их Британи, Хонконг, Израил, Бельги, Чех, Герман, Австрали улсад шинэ хувилбар бүртгэгджээ.

Харин бусад улс орноос эх орондоо ирж байгаа иргэд сайн дураараа гэртээ долоо хоног өөрийгөө тусгаарлан ажиглахыг зөвлөж байна гэж УОК-ын Нэгдсэн Шуурхай штабаас мэдээллээ.

Сайжруулсан шахмал түлшийг 600 цэгээр борлуулж байна
2021-11-29

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний үеэр өнгөрсөн долоо хоногоос сайжруулсан шахмал түлшний борлуулалтын 600 цэг ажиллаж буй нь төлөвлөсөн зорилтод хүрснийг Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн тодотгож байлаа. Нийслэлийн хэмжээнд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй 15 мянган айлын  янданг хөөлөхөөр төлөвлөснөөс 13500 айлын янданг хөөлжээ

Д.Ихбаяр: Сайжруулсан шахмал түлшний шуудайг дотооддоо үйлдвэрлэх тендер зарласан
2021-11-29

“Нээлттэй Улаанбаатар” хэвлэлийн хурлын үеэр нийслэлийн удирдлагууд сэтгүүлчдийн асуултад  хариуллаа. -Нийслэлд 4-5 км явж байж автобусанд суудаг иргэд цөөнгүй байна. Автобусны эцсийн зогсоолуудыг сунгаж,  айл өрхүүддээ ойртуулах боломж бий юү? Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар: -Хороог хуваах, шинээр бий болгох асуудал автобусны хүрэлцээ хангамжтай ч уялдаж байгаа

Хэрэгцээгүй зөвшөөрөл, захиргааны актуудыг хүчингүй болгоно
2021-11-29

“Нээлттэй Улаанбаатар” хэвлэлийн хурлын үеэр нийслэлийн удирдлагууд сэтгүүлчдийн асуултад хариуллаа. -Захын хорооллын иргэд 1-2 цаг автобус хүлээж байна. Нийтийн тээврийн хэрэгслийг нэмэгдүүлэх боломж бололцоо хэр байна вэ? Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар: -Нийтийн тээврийн хүрэлцээг нэмэх хэрэгтэй

Д.Сумъяабазар: Хүн амын 50 хувь нь нэмэлт тундаа хамрагдвал шар түвшинд шилжих боломж бүрдэнэ
2021-11-29

Сард нэг удаа зохион байгуулдаг “Нээлттэй Улаанбаатар” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Хэвлэлийн хурлын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах мэдээллийг хүргэлээ. -2021 он гарснаас хойших 11 сарын хугацаанд бид “Ковид-19” цар тахлын хүндрэлийг хэрхэн даван туулах, онцгой нөхцөл байдалд иргэд, аж ахуйн нэгжүүдээ дэмжих бодлого боловсруулахад анхааран ажиллаж ирлээ

Д.Сумъяабазар: Зорилтот бүлгийн 50 хувь нь нэмэлт тундаа хамрагдвал шар түвшинд шилжих боломж бүрдэнэ
2021-11-29

Сард нэг удаа зохион байгуулдаг “Нээлттэй Улаанбаатар” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Хэвлэлийн хурлын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах мэдээллийг хүргэлээ. -2021 он гарснаас хойших 11 сарын хугацаанд бид “Ковид-19” цар тахлын хүндрэлийг хэрхэн даван туулах, онцгой нөхцөл байдалд иргэд, аж ахуйн нэгжүүдээ дэмжих бодлого боловсруулахад анхааран ажиллаж ирлээ

Д.Сумъяабазар: Хариуцлага хүлээдэггүй ААН-үүдээс болж төрийн ажил гацаж байна
2021-11-29

Сард нэг удаа Нээлттэй Улаанбаатар хэвлэлийн хурлыг хийдэг. Өнөөдрийн хурлаар ААН-үүдэд дарамт болдог дүрмүүд болон Газрын албаны үйлчилгээ цахимд шилжсэн талаар мэдээлж байна. Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар "Нийтийн эдэлбэр газарт ногоон байгууламж бүрдүүлэх үүрэг хүлээсэн. Нийтийн эдэлбэрийн сөөм газрыг ч алдахгүй

Өнөөдрөөс нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын 227 баг ажиллана
2021-11-29

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өмнөх шуурхай зөвлөгөөнөөр долоон чиглэлээр үүрэг даалгавар өгснөөс 88.6 хувийн биелэлттэй хэрэгжжээ. Хүнд, нэн хүнд хүний тоо буурахгүй байна Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн бүрд анхаарал татсан асуудал нь коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх мэдээлэл байдаг

“Өвлийн идэш” нэртэй  өндөр үнийн өргөтгөсөн худалдаа
2021-11-29

Нийслэлийнхний өдрийн сайныг өнжин хүлээсэн “Өвлийн идэш” өргөтгөсөн худалдаа энэ сарын 25-аас Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна дотно талбайд эхэлжээ.

Эрүүл мэндийн салбарынханд зориулсан “Монгол бахархал” хүндэтгэлийн тоглолт болно
2021-11-26

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрын хамт олон Ковид-19 цар тахалтай тэмцэхэд хүч, хөдөлмөрөө зориулан, цаг наргүй ажиллаж байгаа эрүүл мэндийн салбарын ажилтнуудад хүндэтгэл үзүүлж “Монгол бахархал" тоглолтыг 2021 оны арваннэгдүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд 17 цагаас тоглохоор болжээ.       

Нийслэл ирэх онд 5495 иргэнд газрыг нь өмчлүүлнэ
2021-11-26

Өчигдөр хуралдсан НИТХ-аар  Нийслэлийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө байсан юм. 

Маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
2021-11-25

Тээврийн цагдаагийн албанаас маргааш /2021.11.26/ дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй болохыг мэдээлэв. Учир нь, Улс тунхагласны баярын өдөр тохионотохиож буй. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар бүх нийтийн амралтын өдөр дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй.

Маргааш худалдааны төвүүд дараах цагийн хуваариар ажиллана
2021-11-25

Маргааш улс тунхагласны баярын өдөр тохионо. Бүх нийтийн амралтын энэ өдөр зах, худалдааны төвүүдийг нэгдсэн байдлаар амраах шийдвэр гаргахгүй талаар Нийслэлийн ЗДТГ-ын хэвлэлийн албанаас мэдээллээ. Зах худалдааны төвүүд хуваарийн дагуу ажиллах бөгөөд зарим нь өөрсдийнхөө дотоод журмаар зохицуулаад амрах, ажиллах эсэхээ шийдээд явах боломжтой аж

Нийслэлийн 2022 оны төсвийн төсөл болон “Нийслэлийн хөгжлийн 2022 оны төлөвлөгөө”-г НИТХ-аар хэлэлцэж байна
2021-11-25

НИТХ-ын XI хуралдаан өнөөдөр 84 хувийн ирцтэйгээр хуралдаж, Нийслэлийн 2022 оны төсвийн төсөл болон “Нийслэлийн хөгжлийн 2022 оны төлөвлөгөө” төлөвлөлтийн баримт бичиг, Нийслэлийн 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөл, Нийслэлийн өмчөөс 2022 онд хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалтыг  хэлэлцэж байна.  НИТХ-ын хуралдаан цахим болон танхим гэсэн холимог байдлаар хуралдаж буй юм. Хуралдааны эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Ирэх оны  төсвийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуультай уялдуулан боловсруулсан бол “Нийслэлийн хөгжлийн 2022 оны төлөвлөгөө”-г УИХ-аар Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийг шинэчилж баталсантай холбоотойгоор анх удаа боловсруулсан” гэдгийг онцлон дурдлаа. “Нийслэлийн 2022 оны хөгжлийн төлөвлөгөө”-г  Ковид-19 халдварт цар тахлаас үүдэлтэй эдийн засаг нийгмийн хүндрэлийг даван туулах бодлого, хүний хөгжлийн бодлого, эдийн засгийн бодлого, засаглалын бодлого, ногоон хөгжлийн бодлого, нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн бодлого, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах бодлого гэсэн долоон бүлэгтэйгээр боловсруулжээ

Өнөөдөр “Өвлийн идэш” арга хэмжээ эхэлнэ
2021-11-25

Gрваннэгдүгээр сарын 25-наас арванхоёрдугаар сарын 2-ны өдрийг дуустал Төв цэнгэлдэх хүрээлэнд болох юм.

Нийслэлийн иргэд бизнес эрхлэх цахим сургалтад хамрагдах боломжтой боллоо
2021-11-24

НЗДТГ Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран төрийн албан хаагчдад зориулсан сургалтын агуулга боловсруулах, сургалт зохион байгуулах, сургалтыг цахимжуулах, цахим сургалтыг платформд байршуулах зэргээр өргөн хүрээнд ажиллаж байна. Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын гадаадаас шилжин суурьшигч, жижиг бизнес эхэлж буй хүмүүст зориулан боловсруулсан найман төрлийн цахим сургалтыг НЗДТГ-ын Сургалт, судалгааны төвийн болон бусад Skillup, Tomyo компанийн платформд байршуулах нээлтийн ажиллагаа өнөөдөр боллоо. Тодруулбал, үүнд Гадаад орноос эргэн ирж буй иргэдийг Монголд ажиллаж амьдрахад нь чиглүүлэх сургалт   Компьютер болон интернэтийн орчинд ажиллах сургалт   Ажил хайхад туслах, хариуцлагатай ажилтан байх ур дүй олгох сургалт   Оёдлын бизнес хэрхэн эрхлэх сургалт  Кофе шоп бизнес хэрхэн эрхлэх сургалт   Хүнсний дэлгүүрийн бизнес хэрхэн эрхлэх сургалт   Цэвэрлэгээний бизнес хэрхэн эрхлэх сургалт   Нийтийн хоолны бизнес хэрхэн эрхлэх сургалт багтаж байна. Эдгээр сургалтыг http://trc.ulaanbaatar.mn/moodle/login/index.php, https://skillup.mn/course, https://tomyo.mn/ линкээр орж үзэх боломжтой. Жижиг бизнес эрхлэх цахим сургалтууд нь бизнесээ хэрхэн эхлүүлэх арга зам, амжилттай удирдан явуулах аргачлалыг нэг бүрчлэн заах бөгөөд нийслэлийн иргэдэд үнэ төлбөргүй, нээлттэй хүрэх юм. Сургалтыг бүрэн дүүргэсэн иргэдэд НЗДТГ, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагаас сертификат олгоно. Цар тахлын энэ нөхцөлд сургалтыг цахимжуулах нь иргэдийн суралцах боломжийг нэмэгдүүлж буй хэрэг юм

Монгол улс болон Чех улс агаарын тээврийн салбарт хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
2021-11-24

Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ 2021 оны 11 дүгээр сарын 23-нд Бүгд Найрамдах Чех Улсын Тээврийн дэд сайд Ян Сехтертай цахим  уулзалт хийн нисэхийн салбарт Чех Улсын туршлагыг нэвтрүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор хамтран ажиллах санамж бичиг байгуулав.      Мөн Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам болон болон Бүгд Найрамдах Чех Улсын Тээврийн яам хооронд иргэний нисэхийн салбарт хамтран ажиллах, мэдээлэл, туршлага солилцох,өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр санал солилцсон юм.     Бүгд Найрамдах Чех Улс нь ерөнхий зориулалтын нисэхийн чиглэлээр дэлхийд дээгүүр ордог өндөр хөгжилтэй орон төдийгүй тус салбарт 100 гаруй жилийн туршлагатай. Мөн тус улс нь нийт 290 олон улсын болон орон нутгийн шинж чанартай нисэх буудал, нислэгийн зурвасуудтай ба  40 гаруй  компани 57 төрлийн том, жижиг төрөл бүрийн зориулалттай онгоц үйлдвэрлэдэг. Монгол Улс Бүгд Найрамдах Чех Улсаас L-410 онгоцыг авч ашиглаж байсан туршлагатай

Нийслэлийн 2022 оны төсвийн төслийг өргөн барилаа
2021-11-24

Өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Нийслэлийн 2022 оны төсвийн төсөл” болон “Нийслэлийн хөгжлийн 2022 оны төлөвлөгөө” төлөвлөлтийн баримт бичгийн төслийг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд өргөн барилаа. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуультай уялдуулан ирэх оны  төсвийг боловсруулсан гэж Засаг дарга Д. Сумъяабазар онцолсон юм

Улаанбаатар хот суут хөгжмийн зохиолч Фредерик Шопений нэрэмжит гудамжтай болов
2021-11-22

Улаанбаатар хотын зарим гудамжийг нэршүүлэв. Тухайлбал Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Зайсангийн гудамжнаас зүүн тийш Хан хиллс хотхоны хойд талын авто замын тойрог хүртэлх гудамжийг Бүгд Найрамдах Польш Улсын  алдарт хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Фредерик Шопений гудамж гэж нэрлэлээ. Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Криштоф Бойко, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад хандан Польш, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, нэрт хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Фредерик Шопений нэрэмжит болгох хүсэлт ирүүлсний дагуу ийн шийдвэрлэсэн байна.  Мөн Баянзүрх дүүргийн Ж.Лхагвасүрэнгийн гудамжнаас зүүн тийш Рерихийн гудамжны төгсгөл, Г.Лувсанцэвээнийн гудамж хүртэлх гудамжийг судлаач, доктор Л.С.Соболевагийн гудамж хэмээн нэрлэв. ОХУ-ын Улаан-Үд хотын захиргаанаас НИТХ-ын даргад хандан Улаанбаатар, Улаан-Үд хотын найрамдалт харилцаа болон Монгол Улс, ОХУ-ын дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар хотын нэгэн гудамжийг ЗХУ-ын эмч Соболева Любовь Сергеевнагийн нэрэмжит болгох хүсэлтийг ирүүлсэн байна.  Л.С.Соболева нь 1943 онд манай улсад тахлын эсрэг станцын даргаар томилогдож ирсэн бөгөөд Монголын нийгэмд хор хөнөөл учруулах аюулт өвчинтэй тэмцэх, европ тогтолцооны эрүүл мэндийг бий болгоход ихээхэн хувь нэмэр оруулсан хүн юм

2253.5 тонн бодис 583 тонн давс нөөцөлжээ
2021-11-19

Цастай зэрэгцэн нийслэлчүүдийн хувьд замын халтиргаа гулгаа, автомашины түгжрэл үүсдэг. Тиймээс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хот тохижилтын газрынхан үүрээс эхлэн хотын замуудад халтиргаа үүсэхээс сэргийлж, зориулалтын бодис болон давс цацаж эхэлжээ.  Өнөөдөр нийт 29 тонн давс, бодис цацаж буй юм. Нийслэлийн хэмжээнд зориулалтын бодисын нөөцийн хэмжээ 2253.5 тонн байгаа бол 583 тонн давс нөөцөлжээ

Нийслэл хот хилийн цэсийн маргаанаа цэгцэлнэ
2021-11-19

Нийслэл Улаанбаатар хот Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 0.3 хувьтай тэнцэх хэмжээний газар нутагтай. Энэхүү хилийн цэсийг анх 1982 онд, БНМАУ-ын Ардын их хурлын тэргүүлэгчдийн 131 дүгээр зарлигаар тогтоож байжээ

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.