2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр болсон Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хоёр жилийн хөл хорионы улмаас хүүхдүүдийн сурах чадвар, хоцрогдол, сургалтын арга барил ямар байгаа, хэрхэн сайжруулах төлөвлөгөөтэй байгааг Хотын дарга тодрууллаа. Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга “Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн ирц 96.1 хувьтай байлаа. Ерөнхий боловсролын сургуулийн 352 хүүхэд, 306 багш, цэцэрлэгийн 133 хүүхэд, 79 багш халдвар авсан
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өчигдөр барилга шатсантай холбоотойгоор барилгын чанар, аюулгүй байдалд хяналт тавьж, анхаарч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад сануулав. Мөн ой, хээрийн түймэр гарахаас урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болголоо. Тус хуралдааны үеэр дараах асуудлыг хэлэлцсэн байна
Нийслэлд цэцэрлэгийн элсэлт, бүртгэлийг хоёрдугаар сарын 18-наас 24-ний өдрүүдэд Боловсролын Мэдээллийн технологийн төвтэй хамтран parent.edu.mn системээр зохион байгуулсны дараа найман дүүргийн 88 цэцэрлэгт нийт 3575 хүүхдийг элсүүлэх сул орон тоо үлдсэн байна. Тиймээс тэдгээр сул орон тоонд нэмэлтээр хүүхэд авахаар болжээ. Өнгөрсөн сард цэцэрлэгийн бага бүлэгт, мөн цэцэрлэгийн анги танхимын хүрэлцээ, багтаамжийг харгалзан дунд, ахлах, бэлтгэл бүлэгт нэмэлт элсэлт, бүртгэлийг зохион байгуулахдаа 10597 хүүхдийг элсүүлсэн байна
Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл өнөөдөр ээлжит хурлаа хийлээ. Хурлыг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө удирдсан юм. Тус салбар зөвлөлийг Нийслэлийн Засаг даргын 2021 оны тавдугаар сарын 7-ны А/354 дүгээр захирамжаар баталсан бөгөөд өнөөдөр 2022 он гарснаас хойш хоёр дахь удаагийн хуралдаанаа хийлээ
Нийслэлд энэ онд төсвийн хөрөнгөөр 22 байршилд 26.95 км авто зам, замын байгууламж, 1891.2 метр урт гүүр, 80850 м2 явган зам, 14.35 км дугуйн зам барихаар төлөвлөөд байна. Зам, барилгын бүтээн байгуулалтын ажлууд энэ онд гуравдугаар сараас эхэлж байна. Шинэ бүтээн байгуулалтын 11.47 км нь гол зам, гудамжyуудад баригдах бол 15.48 км нь туслах замд хийгдэх юм
Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн хэрэгцээ шаардлагыг үндэслэн Ч:48А чиглэлийг шинээр нэмлээ.
Нийслэлийн Засаг даргын Цахим хөгжил, хууль, эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва хариуцаж буй хэлтэс, агентлагийн дарга нартай нийслэлийн 2022 оны төсөвт тусгагдсан ажлуудыг эрчимжүүлэх хурлыг зохион байгууллаа. Тус хурлаар Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газраас хотын иргэдийн аюулгүй байдлыг хангах хүрээнд Нийслэлийн Цагдаагийн удирдах газартай хамтран камерын шинэ шийдлүүдийг танилцуулсан юм. Нийслэлээс иргэн, хуулийн этгээдэд олгож буй барилга байгууламжийн үйл ажиллагаатай холбоотой зөвшөөрөл болон зөвшөөрлийн шинжтэй нийт 42 үйлчилгээ байдаг
Монгол Улсын нийт хүн амын талаас илүү нь төвлөрөн амьдарч байгаа Улаанбаатар хотод авто замын түгжрэл гэж нийслэлийн үе үеийн удирдлагуудын “тархины өвчин” болсон том асуудал байна. Үүнийг шийдвэрлэхийн тулд зоригтой, шийдэмгий, хатуу арга хэмжээ авна гэдгийг Хотын дарга Д.Сумъяабазар хэлсэн.
Гаргасан шийдвэр бүр нь Монголын хүн амын тал хувьд шууд нөлөөлж байгаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазартай ярилцлаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Европын холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Аксель Никэйз, Европын коммисын олон улсын түншлэлийн ерөнхий газрын Ази тивийн асуудал хариуцсан захирал Жан-Луи Вилл, болон Европын холбооны Төлөөлөгчийн газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Европын холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Аксель Никэйзэд Элчин сайдаар томилогдсон явдалд баяр хүргэн, Европын коммисын олон улсын түншлэлийн ерөнхий газрын Ази тивийн асуудал хариуцсан захирал Жан-Луи Вилл болон бусад төлөөлөгч нарт хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлэв. Тэрбээр Европын холбоо нь Монгол Улсын гуравдагч хөрш бөгөөд Монгол Улсын ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжих өөрчлөлт, шинэчлэлийг эхнээс нь тууштай дэмжиж ирсэн түнш гэдгийг онцлоод Европын холбоо болон түүний гишүүн орнуудтай хэрэгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч, хамтын ажиллагааг бүхий л салбарт эрчимжүүлэхийг эрмэлзэж байгаагаа дурдлаа. Түүнчлэн нийслэлийн зүгээс НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэх мөн Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн талуудын 26 дугаар бага хурлаар Монгол Улсын хүлээсэн үүргийг биелүүлэхэд онцгойлон анхаарч буйг дурдаад цаашид Улаанбаатар хотын ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд чиглэсэн төсөл, хөтөлбөрийг Европын Холбооны дэмжлэгтэйгээр хамтран хэрэгжүүлэх саналтай байгааг илэрхийлэв. Европын коммисын олон улсын түншлэлийн ерөнхий газрын Ази тивийн асуудал хариуцсан захирал Жан-Луи Вилл агаарын бохирдол, хог хаягдлын менежмент, хүний эрх зэрэг олон салбарт чиглэсэн төсөл хөтөлбөрүүдэд Улаанбаатар хотын удирдлагуудтай хамтран ажиллаж буй гэдгийг дурдаад эдийн засгийн ын хүрээнд хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжтойг дурдав
Д.Сумьяабазарыг анх Хотын дарга болоход гайхаж байлаа. Тэрбээр УИХ-ын гишүүнээсээ бууж очсон
Одоогийн хэрэгжиж байгаа 2012 онд батлагдсан “Зуслангийн ерөнхий төлөвлөгөө” нь бодит байдалтай уялдахгүй байгаагаас өмчлөлийн ажил удааширч, иргэд төрийн байгууллагын хооронд үл ойлголцол үүсэж байгаа юм.
Бизнес эрхлэгчдийг дэмжиж, тэдэнд таатай орчин бүрдүүлж байж улсын хөгжил тодорхойлогддог. Гэтэл сүүлийн хоёр жилийн хугацаанд цар тахлын нөлөөгөөр бизнес эрхлэгчид, ялангуяа олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулдаг үйлчилгээний салбар хамгийн их уналтад орсон
Бүгд Найрамдах Казахстан Улсын Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх комиссын шийдвэрээр Монгол Улсын иргэд Казахстан руу 15 хоногт нэг удаа агаарын замаар визгүй нэвтрэх буюу дамжин өнгөрөх боломжтой боллоо.
Гэхдээ Монгол, Казахстан улс шууд нислэг үйлдэж эхлээгүй байгаа тул зөвхөн гуравдагч улсаар дамжин тус улс руу зорчих юм.
Монгол Улсад улс төрийн ууган хүчин буюу Монгол Ардын намыг үүсгэн байгуулагдсаны 101 жилийн ой тохиож байна. Энэ өдрийг 2004 оноос хойш "Эх орончдын өдөр" болгон тэмдэглэсээр ирсэн. ХХ зууны эхэнд монголчууд Манжийн эрхшээлээс гарсан боловч гадаад, дотоод олон хүчин зүйлээс шалтгаалан тусгаар тогтнолоо алдахад хүрээд байсан
Нийслэлийн Онцгой байдлын газарт энэ сарын 20-27-ныг хүртэлх хугацаанд 40 удаагийн дуудлага бүртгэгджээ.
Гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагчид нэг тэрбум 235 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор 2018 онд “100 айл” буюу төвлөрсөн барилгын материалын зах, худалдааны төвийг үе шаттай нүүлгэн шилжүүлэх талаар судлах Ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийг өнгөрсөн оны сүүлчээр шинэчлэн байгуулсан бөгөөд Ажлын хэсэгт нийслэлийн төр захиргааны 15 байгууллагын төлөөлөл багтсан. Ажлын хэсгийг нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Г.Төгөлдөр ахалж байна
Улаанбаатар хотын захирагчийн албаны зөвшөөрлийн дагуу Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Энгельсийн гудамж, Хуучин цагаан хаалгатай уулзвараас МИС-н уулзварын хооронд авто замын зорчих хэсгийг бүрэн хааж, Бага чадлын ус, дулаан дамжуулах 61 дүгээр байрны халаалт, хэрэгцээний халуун, хүйтэн усны ф76мм-ийн төв шугамд гарсан гэмтлийг 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 23:00 цагаас 02 дугаар сарын 26-ны өдрийн 06:00 цагийн хооронд, 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 23:00 цагаас 02 дугаар сарын 27-ны өдрийн 06:00 цагийн хооронд тус тус засварлана.
Лифт унаад үхэх шахлаа! Ус уух хувьтай л байгаа юм байна. Амьд гарсандаа баярлав
Өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн хүүхдийн мөнгийг бэлнээр авах хүсэлтээ EHalamj, Ebarimt системээр дамжуулан гаргаж эхэлсэн. Уг хүсэлтийг сар сард нь гаргах шаардлагагүй, жилээр нь сонгож, баталгаажуулах боломжтой юм
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Тус хуульд хот стандарттай байх бөгөөд НИТХ-ын бүрэн эрхэд хотын стандартыг батлахаар, хотын иргэн дүрэм, стандартыг дагаж мөрдөхөөр тусгасан юм
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар нийслэлд хийгдэх бүтээн байгуулалтын ажлын бэлтгэл, зохион байгуулалтын явцын талаар Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Энхтайван танилцууллаа. Тэрбээр, "Нийтдээ Нийслэлийн Засаг даргын 10 удаагийн захирамжаар 105 төсөл, арга хэмжээ Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт эрх шилжиж ирсэн. Үүнээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих 32 төсөл, арга хэмжээ, нийслэлийн төсөв, нийслэлийн орон нутгийн сангийн хөрөнгө болон нийслэлийн авто замын сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих 73 ажил байна
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын хэмжээнд 2021 онд ирсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн талаар Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцуулсан юм. Нийслэлийн нутгийн захиргааны болон харьяа алба агентлагууд зэрэг 1248 байгууллагын 3009 нэгжийн 28 мянган албан хаагч ERP системд нэгдсэн байдаг. Нийслэлийн хэмжээнд 27312 өргөдөл гомдол ирсний 98 хувийг шийдвэрлэжээ
Коронавирусний дархлаажуулалтын явцын талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Нийтийн эрүүл ахуй, халдварт өвчний хэлтсийн Дархлаажуулалт, тарилгат өвчний тусламж, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн У.Наранцэцэгээс тодрууллаа. -Нэмэлт IV тунгийн дархлаажуулалтад нийслэлийн иргэдийн хэдэн хувь нь хамрагдаад байна вэ? -Нэмэлт гурав болон IV тунгийн дархлаажуулалтад 18-аас дээш насны иргэдийг хамруулж байгаа. Өнөөдрийн байдлаар нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 53 хувь буюу 505.367 иргэн нэмэлт III тунд хамрагдсан
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн /2022.02.21/ хурлаар төсөл хэрэгжүүлэгч нэгжүүдэд хийсэн хяналт, шинжилгээ, үнэлгээний дүгнэлтийг Ажлын хэсгийн дарга Б.Мягмар танилцууллаа. Ажлын хэсэг арванхоёрдугаар сарын 14-22-ны өдрүүдэд ажиллаж, НЗДТГ-т гадаад зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй 11 төсөл, хөтөлбөр, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй хоёр, нийт 13 төсөл, хөтөлбөрт хяналт, шинжилгээ, үнэлгээ хийжээ. Улмаар есөн чиглэлээр нэгдсэн санал, дүгнэлт гаргасан байна
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн /2022.02.21/ хурлаар хэлэлцсэн нэг асуудал нь Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, төрөөс жендерийн эрх тэгш байдлыг хангах талаар баримталж буй бодлогын хэрэгжилтийн тайлан байлаа. Монгол Улсын нийт хүн амын 46 хувь нь нийслэл Улаанбаатар хотод амьдарч байна. Үүнээс 52 хувь нь эмэгтэй, 48 хувь нь эрэгтэй буюу 100 эмэгтэйд 92 эрэгтэй ногдож байгаа юм
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг даргын цахим хөгжил, хууль, эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва дараах үүрэг, даалгаврыг өгөв.
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өнөөдөр болж, Хотын стандартын төслийг Нийслэлийн Засаг даргын Цахим хөгжил, хууль, эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва танилцуулав. Дэлхийд 120 хот өөрийн стандарттай байдаг. Монгол Улсын хэмжээнд 7008 стандарт мөрдөгдөж байна