Амгалан дулааны станцад гэмтэл гарсны улмаас өчигдөр оройноос эхлэн Баянзүрх дүүргийн зарим орон сууцнууд хэрэглээний халуун ус, халаалтгүй болсон. Тодруулбал, тус станцад тог тасарснаас сүлжээний насос зогссон аж
МҮЭХ-нд үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас төрийн үйлчилгээний ажилтнуудын ажлын байрны баталгааны асуудлаар мэдээлж байна.МҮЭ, Сургуулийн өмнөх боловсролын ҮЭ-ийн нэгдсэн хороо, 21 аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдээлэл хийн Засгийн газраас төрийн үйлчилгээний ТҮ1-ТҮ3 зэрэглэлийн ажилчдыг гэрээт болгохоор гаргасан шийдвэрээ цуцлахыг шаардсан. Монгол Улсад ТҮ1-ТҮ3 зэрэглэлийн 50 мянган ажилтнууд байдаг ба сургууль, цэцэрлэгийн тогооч, засварчин, галч, үйлчлэгч зэргийг хамруулдаг байна. "ЦАЛИНГИЙН ДООД ХЭМЖЭЭГ ₮546 МЯНГА БОЛГОЖ БАЙЖ ӨНГӨРСӨН ХУГАЦААНД БИЙ БОЛСОН ИНФЛЯЦЫГ НӨХНӨ" МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэбат:-Төрийн үйлчилгээний хамгийн бага албан тушаалд хөдөлмөрлөдөг ажилтнуудыг хувийн байгууллагад гэрээт ажилтан болгох шийдвэр гарсан
Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс "Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан"-г танилцууллаа. Аймгуудын өрсөлдөх чадвараар Дорноговь, Орхон, Дархан-уул, Өмнөговь аймаг тэргүүлсэн бол Дундговь, Завхан, Булган аймаг сүүл мушгижээ. Тэр дундаа Булган аймаг гурав дахь жил дараалан хамгийн сүүлд оржээ. Мөн аймгуудын өрсөлдөх чадвар өмнөхөө бодоход дунджаар 9 оноогоор урагшилсан байна. ЭЗБӨЧСТ-ийн Удирдах зөвлөлийн дарга Доктор П.Цагаан: - Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс жил бүр "Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан"-г гаргаад арав гаруй жил болжээ
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Натур худалдааны төвөөс урагшаа Нарны замыг холбосон туслах замын дунд хэсэгт дулааны шугамд гэмтэл гарч засварын ажил хийгдэж байгаатай холбоотой зорчих хэсгийг түр хаагаад байна.
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 2022 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр болж, Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга А.Дашням цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Өнгөрч буй 14 хоногийн хугацаанд гал түймрийн утаажилтын бүсээс 45 иргэнийг гаргаж, аюулт үзэгдэл ослоос зургаан иргэнийг аварч, 2,9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж ажиллажээ. 2022 он гарснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нийслэлийн хэмжээнд объектын гал түймэр 227, аврах ажиллагааны 15, нийт 242 удаагийн дуудлагын дагуу ажилласан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16,9 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Түүнчлэн нийслэлийн хэмжээнд анхаарал татсан бас нэг асуудал нь ус мөсний халиа дош үүсэж, голын эрэг дагуу аж төрж буй айл өрхүүдэд хүндрэл учирч эхэлжээ
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 2022 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар ирэх 14 хоногт хийж хэрэгжүүлэх ажлын чиглэл өгөв
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар удирдан явууллаа. Өнгөрсөн 14 хоногт нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгавар 94 хувьтай биелжээ. 2021 онд нийслэлийн хэмжээнд өрнөсөн бүтээн байгуулалтын ажлыг нийслэлийн өмчид бүртгэх, энэ онд хийж хэрэгжүүлэх ажлыг эрэмбэлэх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна. Улсын хэмжээнд малын өвчлөл буурахгүй байгааг Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга А.Дашням анхаарууллаа. Одоогоор нийт 17 аймгийн 106 суманд шүлхий, нэг аймгийн нэг суманд боом, нэг аймгийн гурван суманд арьс товруутах өвчин бүртгэгдээд байгаа аж
НӨАТ-ын тухай хуулийн дагуу улирал бүр иргэдэд хоёр хувийн буцаан олголт өгдөг. Тэгвэл 2021 оны дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг энэ долоо хоногоос олгож эхэлнэ гэдгийг албаныхан мэдээллээ. Энэ удаагийн буцаан олголтоор НӨАТ-ын буцаан олголтоор 1.2 сая иргэнд 63 тэрбум төгрөгийг буцаан олгоно
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа "1 сая 161 мянган хүүхдийн дансанд 116 тэрбум төгрөгийн шилжүүлэг хийгдлээ. Зарим банкинд ачаалал үүсэж, өнөөдөр мөнгө нь дансанд орсон. Хүсэлтээ нэг, хоёр хоногийн өмнө гаргасан хүмүүсийн мөнгө нэгдүгээр сарын 25-ны өдөр олгогдоно
Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Хяналт зохицуулалтын хэлтсийн дарга З.Цэвээндоржоос нийтийн тээврийн богино эргэлт болон уртасгасан цагийн үйлчилгээ, цахим системийн талаар тодрууллаа. -Нийслэлийн нийтийн тээврийн үндсэн гурван чиглэлд богино эргэлтийн маршрут гаргаад багагүй хугацаа өнгөрч байна. Үр дүн гарч байна уу? - Улаанбаатар хотын иргэдийн ажил цуглах, тарах үед хотын замд ачаалал үүсэж, хотын төвөөс гарах, төв рүү ороход түгжрэл бий болдог
Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ “Богд” банктай хамтран Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл олгохоор болсон. Тодруулбал, сарын 1.3-1.5 хувийн хөнгөлөлттэй зээлийг жижиг, дунд бизнес эрхлэгчдэд шуурхай олгох юм. Уян хатан, тааламжтай нөхцөлийг бизнес эрхлэгчдэд санал болгох бөгөөд цаашид барьцаа хөрөнгө, зээлийн нөхцөлийг улам сайжруулах тал дээр хамтрагч байгууллагуудын зүгээс анхааран ажиллах юм
ХНХЯ ЭМЯ-тай хамтран дөрөв хоногийн дотор 687 цахим лист бичжээ. Хөдөлмөрийн чадвар түр алдалт, жирэмсэн, амаржсны тэтгэмжийг олгох үе шатыг хөнгөвчилж жилд нэг тэрбум төгрөг хэмнэхээс гадна 300 мянган хүнд цаг зав, процессын хэмнэлт үүсгэж байна. 2021 оны хувьд 65 мянган эх төрөхөөс өмнө ба дараа лист бичүүлж авсан
2022 оны нэгдүгээр сарын 21-ний 07:34 цагт буюу өнөөдөр өглөө Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Өлзийтийн замын уулзварт 16 тонн авто цистерний 16 тоннын чиргүүл унаж, 10 тонн дизель түлш асгарсан байна гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ.
2 ХОНОГИЙН ТУРШ ЭЗЭНГҮЙ НОХОД, МУУР УСТГАЛЫН АЖЛЫГ ХИЙНЭ Сүүлийн өдрүүдэд Баянзүрх дүүргийн хэмжээнд эзэнгүй ноход, муур ихэссэн. Үүнтэй холбогдуулан 1 дүгээр сарын 21,22-нд золбин нохой, муур устгалын ажлыг хийхээр боллоо
Хотынхон маань хоёр, гурван жилийн өвлийг утаа багатай өнгөрөөсөн. Энэ өвөл тэгсэнгүй
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Монголын Хуульчдын холбоотой хамтран сар бүрийн 3 дахь долоо хоногийн лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийн тогтмол зохион байгуулдаг. Энэ сарын өдөрлөг өнөөдөр 09:00-17:00 цагийн хооронд зохион байгуулагдана
Ерөнхий сайдаас өгсөн үүрэг даалгаврын дагуу Нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч Д.Ихбаяр болон Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.
Оронд нь тавих хүмүүс нарийн бэлтгэгдсэн байх ёстой. Улс төрийн мэдрэмжтэй, нийгмээ сонсдог. Нийгмийн зүгээс тавьж байгаа шаардлага шахалтыг хүлээж авах чадвартай иргэд ард иргэдтэйгээ уулзах, санал бодлыг нь сонсох, үйлдвэрүүдтэй танилцаж 2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг яаравчлан эхлэх хэрэгтэй гэж бодож байна.
Өнөөдөр өглөөний агаарын бохирдлыг Агаарын чанарын газраас хэмжин, мэдээллээ
Мөн согтуугаар автомашин жолоодсон 76, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж танхайрсан 113, хүний биед халдсан 56, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 87, эрүүлжүүлэх байранд хоносон 240, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 70 тохиолдол гарчээ.
УОК-ын Нэгдсэн шуурхай штабын орлогч дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Нэгдсэн шуурхай штабын нарийн бичгийн дарга, дэд хурандаа Т.Баярхүү нар өнөөдөр Нийслэлийн Онцгой Комисс /НОК/-ын Шуурхай штабт ажиллалаа. Улаан бүсийн эмнэлгийн ажилчдын 21 хувь нь халдвар авснаас үүдэлтэй эмч, эмнэлгийн ажилчид дутагдалтай байна НОК-ын Шуурхай штабын дарга Р.Дагва нийслэл дэх коронавиурст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр хэлэхдээ “НОК нь коронавируст халдварын хариу арга хэмжээг нийслэлийн хэмжээнд зохион байгуулахдаа нийтэд чиглэсэн хариу арга хэмжээ, тандалт-тусламж үйлчилгээ, дархлаажуулалт гэсэн гурван чиглэлийг баримтлан ажиллаж байна. Тандалтын чиглэлээр хийсэн ажлыг товчхон танилцуулахад нийслэлийн хэмжээнд коронавируст халдвартай зэрэгцэн хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчний идэвхжил нэмэгдэн, эмнэлгийн ачаалал ихсэж, хүндрэх эрсдэлтэй байна. Түүнчлэн төвийн зургаан дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаанд хийсэн хяналтаар улаан бүсийн эмнэлгийн ажилчдын 21 хувь нь халдвар авснаас үүдэлтэй эмч, эмнэлгийн ажилчид дутагдалтай байна. Нийслэлийн хэмжээнд тандалтын баг 24 цагаар, Өрхийн эрүүл мэндийн төв /ӨЭМТ/-үүд уртасгасан цагаар ажиллаж байна. Тандалтын багт халдварын оргил үед 91 тээврийн хэрэгслийг дайчлан ажиллуулж байсан бол одоо 20 тээврийн хэрэгсэл ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр болсон Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан зарим хүмүүст хариуцлага тооцож, албан тушаалаас нь чөлөөлсөн. Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт агаар, орчны бохирдол хариуцсан дарга, мэргэжилтнүүдэд хариуцлага тооцохыг үүрэг болгосон билээ
Газрын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр нийтийн зориулалттай орон сууцны газрын зохицуулалт, өмчлөлийн асуудлыг тусгаж байгаа талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр танилцуулсан. Тус хуулийн өөрчлөлтөөр Сууц өмчлөгчдийн холбооны эрх, хүрээг мөн зохицуулж байгаа аж. Хуулийн хүрээнд хийсэн судалгаагаар Монгол Улсын хэмжээнд нийтийн зориулалттай 335,587 орон сууцны байшин байгаа ба 640 Сууц өмчлөгчдийн холбоо ажиллаж, нийтийн орон сууцны газрыг ашиглаж байна. Нийслэлд 518 СӨХ нийтийн зориулалттай орон сууцны доорх байдлаар 250 га газрыг ашиглаж байгаа гэсэн тооцоо гарчээ. Тэгвэл нийтийн орон сууцны доод болон орчны газрыг өмчлөгчдөд нь хязгаартай өмчлүүлэх бол СӨХ нийтийн эзэмшлийн газрыг ашигладаг байдлыг болиулахаар хуульд тусгаж байгаа аж
Хотын утаа гамшиг болж байсан цаг саяхан. Харин сайжруулсан шахмал түлш хэрэглэх болсноор Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 50 хувь бууруулж байв
Засгийн газар ээлжит бусаар хуралдаж ажилдаа хариуцлагагүй хандсан Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, дэд сайд Ц.Батбаяр, мөн тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд нарыг ажлаас нь чөлөөлөхөөр болсон.Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт агаар, орчны бохирдол хариуцсан дарга, мэргэжилтнүүдэд хариуцлага тооцохыг үүрэг болгосон байна. Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн үүргийн дагуу Хотын дарга Д.Сумъяабазар Нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч Д.Ихбаяр болон Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн нарт хариуцлага тооцохоор болсон байна
Агаарын бохирдол дахин гамшгийн хэмжээнд хүрсэн шалтгааныг Засаг даргын орлогч Д.Ихбаяр тайлбарлахдаа “Хямд түлшийг иргэд их хэмжээгээр түлснээс агаарын бохирдол нэмэгдсэн” гэх утгатай үг хэлж, олон нийтийг эгдүүцүүлсэн. Харин М.Ганбаатараар удирдуулсан “Таван толгой түлш” ХХК-ийн түлшний чанар муудаж, уугилт ихтэй байгаагаас хэл ам дагуулж байгаа.
Жем интернэшнл группийн нэрэмжит "Улсын харцага цолд хүндэтгэл үзүүлэх" Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд болох байсан ч цуцлагдсан. Тус барилдаанд Даян аварга Н.Батсуурь, Арслан Р.Пүрэвдагва хоёрыг бүртгэж, барилдуулахаар болсон нь Улсын харцага О.Хангай болон бусад бөхчүүдийн эсэргүүцэлтэй тулгарч, бөхчүүд хүндэтгэлийн барилдааны эхний даваанд гарч барилдахаас татгалзсанаар тус барилдаан цуцлагдсан юм. Тэгвэл хүүг нь барилдуулахаас татгалзсан асуудалд Даян аварга Н.Батсуурийн аав, Улсын харцага Г.Намсрайжав "Та бүхнээс уучлал гуйж байна
Агаарын чанарын талаар БОАЖЯ, ОББҮХ, НЗАА, ЦЕГ, ОБЕГ, НМХГ, ЦУОШГ, Таван Толгой түлш ХХК болон бусад холбогдох албаныхан долоо хоног бүрийн Даваа гарагт мэдээлэл хийж байгаа. Энэ долоо хоногийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр "Таван толгой түлш" компанийн үйлдвэрийн дарга Х.Галымбек сайжруулсан шахмал түлшний технологи, үйлдвэрлэл, түгээлтийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Таван толгой түлш компанийн хоёр үйлдвэр нийтдээ 22 шугамтай. Одоогийн байдлаар 17 шугам ажиллаж байна
Нийслэлийн Засаг даргын Агаар, орчны бохирдол хариуцсан орлогч Д.Ихбаяр агаарын бохирдол нэмэгдсэн шалтгааныг тайлбарлахдаа “Сайжруулсан түлшний үнэ хямд байгаагаас иргэд их түлж байна” гэж ярьсан. Тэрбээр олон нийтийг бухимдуулсан үг хэлснийхээ хариуд уучлалт гуйсан боловч ярилцлагын маань бүтнээр нь үзвэл хэлэх гэсэн санааг ойлгоно. Миний хэлсэн өгүүлбэрийг ярьсан мэдээллээс салгачихаар буруу ойлголт төрүүлж, ард иргэдийг бухимдуулсан гэж хэвлэл мэдээллийн байгууллагыг буруутгасан.
Баянзүрх дүүргийн нийт сургууль, цэцэрлэгийн багш, ажилтнуудын дунд спортын 4 төрөлт тэмцээнийг энэ сарын 15-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөсөн байжээ. Уг тэмцээнд оролцох нь эрүүл мэндийн хувьд өндөр эрсдэл дагуулж байгаа гэх асуудал яригдсан бөгөөд дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх дөнгөж сая энэ асуудлаар шийдвэр гаргасан байна. Тодруулбал, “Коронавирусын нөхцөл байдал ихээр бүртгэгдэж байгаа энэ үед Баянзүрх дүүрэг дотооддоо төлөвлөгдсөн нийтийг хамарсан тэмцээн уралдааныг хойшлуулах шийдвэр гарлаа
Хүүхдийн мөнгөн хуримтлалыг мөнгөн хэлбэрээр авах хүсэлтийг ehalamj.mn сайт болон ebarimt аппликэшнээр дамжуулан гаргахаар болжээ.
Хүүхдүүдэд сар бүр олгодог мөнгийг энэ оны долдугаар сарын 1-н хүртэл 100,000 төгрөгөөр олгоод, цаашид тодорхой хувийг хуримтлуулахаар болоод байгаа.