2022 оны нэгдүгээр сард нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт тусламж олгох хуваарь гарчээ. Улсаас өгдөг тэтгэмжүүдийн ихэнхийг энэ сарын 13-наас олгох юм
Агаарын чанарын талаар БОАЖЯ, ОББҮХ, НЗАА, ЦЕГ, ОБЕГ, НМХГ, ЦУОШГ, Таван Толгой түлш ХХК болон бусад холбогдох албаныхан мэдээллийг өгдөг.
Р.Хас-Очир: Ахуйн хүрээнд өнгөрсөн 7 хоногт 27 хүн угаартсан
МИАТ компани 2022 оны нэг, хоёр, гуравдугаар сард хийх олон улсын нислэгийн хуваариа гаргажээ.
Нислэгийн хуваарийг танилцуулж байна.
"DIVA" академийг үүсгэн байгуулагчдын нэг Ц.Ариунзаяа "Neon Makeup" төрөлд дэлхийн аварга болжээ. Тэрбээр мэргэжлээрээ ес дэх жилдээ ажиллаж буй бөгөөд БНСУ болон Тайваньд театр кино, тайз дэлгэцийн нүүр хувиргагч мэргэжлээр суралцаж төгссөн байна. Уг тэмцээнд 50 гаруй орны 3000 гаруй төлөөлөгч оролцсон байна. Анх 2019 онд олон улсын тэмцээнд хуримын нүүр будалтын төрлөөр оролцож, наймдугаар байрт шалгарч байжээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн форумаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэмэгдэл халамжийг багасгаж байгааг эсэргүүцэн мэдээллээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төлөө ТББ-ын Т.Туяажаргал "Төрөөс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгодог 180 мянган төгрөгийн дэмжлэгийг цар тахлын хуулиар 100 мянган төгрөгөөр нэмж олгож байсан. Харин 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэлт 100 мянган төгрөгийг олгохоо зогсоосон байна. Байнгын эмчилгээ, эм тариа хэрэглэдэг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн дэмжлэгийг зогсоож байгааг эсэргүүцэж байна
2022 оны нэгдүгээр сарын 3-наас эхлэн есөн дүүргийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсээс иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй есөн ангиллын 74 нэр төрлийн зөвшөөрөл болон зөвшөөрлийн шинжтэй эрх олгодог үйлчилгээнүүдийн бүрдэл бичиг баримт, шат дамжлагыг багасган “Онлайн бизнес төвийн Үйлчилгээ эрхлэх бүртгэлийн систем”-ийг хэрэглээнд нэвтрүүллээ. Нийслэлд худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр бизнес эрхлэгч аж ахуйн нэгж болон төрийн байгууллагуудын хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, бүх төрлийн бизнесийг дэмжих, орчныг сайжруулах, мэдээ мэдээллийг нэгдсэн нэг эх үүсвэрээр дамжуулан хүргэх, хамтран ажиллах зорилгоор “Онлайн бизнес төв” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Тэгвэл энэ сарын 6-ны байдлаар буюу дөрвөн хоногийн хугацаанд 6000 гаруй иргэн, аж ахуйн нэгж, байгууллага тус системд хандан, үйлчилгээтэй холбоотой мэдээлэл авчээ. Үүнээс 162 гаруй хүсэлт ирж, бүртгэгдсэн байна
Улаанбаатарыг утаанаас салгасан МАН-ын бахдам амжилт Нийслэлийн агаар, орчны бохирдол хариуцсан орлогч Д.Ихбаярын үед утгаараа замхарч байна. 50 хувь буурчхаад байсан утаа эргээд тамтагтаа тулж, гамшгийн хэмжээнд хүрчихлээ. Утаатай тэмцэх ажил урагшлах биш ухарч байхад Д.Ихбаяр орлогч юу хийв. Агаарын бохирдолтой тэмцэх ажлыг удирдах үүрэг хүлээсэн Д.Ихбаяр телевизийн шоу нэвтрүүлэгт оролцоод тун чиг завтай яваа харагдана лээ. Улаанбаатарчууд утаан дундаа угаартаж суухад эрхэм дарга эхнэрийнхээ заавраар тогоо, шанага эргүүлээд явж байх жишээтэй. Үүрэгт ажил, үүрэг хариуцлага гэдэг зүйл энэ улсад алга болжээ.
Нийслэлийн Засаг даргын 2021 оны A/980 дугаар захирамжийн дагуу цэргийн бүртгэл нэгдүгээр сарын 5-наас 21-нийг дуустал явагдана. Нийслэлийн Засаг даргын 2021 оны A/980 дугаар захирамжийн дагуу цэргийн бүртгэл нэгдүгээр сарын 5-наас 21-нийг дуустал явагдана. Энэ талаар НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт, Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн, хошууч С.Рагчаадорж НЗДТГ-ын Цэргийн штабын тоо бүртгэл, нөхөн хангалтын офицер С.Баярмагнай, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын “E-Mongolia” төслийн бизнес аналист Б.Батзул нар мэдээлэл өглөө. Тодруулбал, Батлан хамгаалах яам “E-Mongolia” системтэй хамтарч байгаа бөгөөд иргэдэд хүргэх эхний үйлчилгээ нь цэргийн бүртгэл юм
Шинэ оны босгон дээр Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимп, дэлхийн медальт М.Уранцэцэг “Гэргий” нэвтрүүлэгт оролцсон билээ.
Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дэнжийн мянгын 39 дүгээр сургуулийн хойд талд 1000 хүний суудалтай спорт цогцолборын мөсөн талбайн ажил эхэлжээ. Мөсөн талбайг ОХУ-аас мэргэжилтнүүд хүрэлцэн ирж, ЧД-ийн БТСГ-ын мэргэжилтнүүдтэй хамтран мөс тавих ажлыг гүйцэтгэж байна
Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашнямын санаачилгаар бие бүрэлдэхүүнийг соёл урлагаар соён гэгээрүүлэх зорилгоор "Хангарди" хамтлагийг байгуулжээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 2021 оны есдүгээр сарын 8-ны өдрийн хуралдаанаар НЗДТГ, НИТХ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, түүний харьяа байгууллагуудад энэ ондоо багтан Яармаг руу нүүх үүрэг өгч, Засгийн газрын 282-р тогтоолыг баталсан. Тогтоолын хэрэгжилттэй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцлаа. Өнөөдрийн байдлаар Нийслэлийн засаг захиргааны Хангарьд ордонд ажиллаж байсан алба хаагчдын 50 хувь нь Яармагийн шинэ байранд нүүж очжээ. “Ковид-19” цар тахлын халдвараас шалтгаалан өнгөрсөн зургадугаар сарын 23-ны өдрөөс Яармаг дахь хотын захиргааны барилгад 300 хүнд үйлчлэх Яаралтай тусламжийн түр төв байгуулсан
Эрхэм хүндэт нийслэлчүүд ээ! Монгол эх орныхоо хөгжил дэвшил, нийслэл Улаанбаатар хотын ололт амжилтын түүхийг бичилцэж, ажил амьдралынхаа арвин баялаг түүхийг бүтээж яваа эрхэм хүндэт нийслэл хотын иргэн Танд шинэ жилийн баярын мэнд хүргэе. Улиран одож буй 2021 он монгол түмний хувьд төдийгүй хүн төрөлхтний хувьд дэлхий нийтийг хамарсан цар тахлын халдвар, тархалтаас урьдчилан сэргийлэх, эрүүл аж амьдралын төлөө хором секунд бүр уралдан тэмцэлдсэн амаргүй цаг хугацаа байлаа. Иймд энэ цаг хугацаанд Та бидний эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдлын төлөө хоёргүй сэтгэлээр хичээнгүйлэн зүтгэж, энхийн манаанд амь нас, эрүүл мэндээ умартан, үл шантран зүтгэсэн нийслэл Улаанбаатар хотынхоо нийт эмч, эмнэлгийн ажилтан, ажиллагсдадаа шинэ жилийн баярын мэнд хүргэж, талархал илэрхийлье
Улаанбаатар хотын хэмжээнд унадаг дугуйн түрээсийн үйлчилгээ нэвтрүүлэх UBIKE төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтран хэрэгжүүлэх зорилгоор 2018 онд Улаанбаатар хотын Захирагч болон “Никель Ганба” ХХК хооронд гэрээ байгуулсан. Гэвч тус компанийн зүгээс гэрээний нөхцөлийг мөрдөн үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байгаа тул гэрээний зарим заалтад өөрчлөлт оруулах хүсэлт ирүүлжээ. Гэрээний зарим заалтад өөрчлөлт оруулахаас гадна мөн гэрээнд заасан бусад нөхцөлийг хамтран хэрэгжүүлэх талаар хүсэлтэд тусгасан байна. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн ИТХ-аас Улаанбаатар хотын хэмжээнд унадаг дугуйн түрээсийн үйлчилгээ эрхлэх нь авто замын түгжрэлийг багасгах, агаар хөрсний бохирдлыг бууруулахад эерэгээр нөлөөлөх тул тухайн асуудлыг судалж, санал дүгнэлт боловсруулах Ажлын хэсгийг энэ оны есдүгээр сард байгуулсан юм. “Никель Ганба” ХХК-ийн зүгээс гэрээний 4.1 дэх заалт буюу унадаг дугуйн түрээсийн төлбөрийн хэмжээг тодорхой мөнгөн дүнгээр нь тусгасан ба зөвхөн төсөл санаачлагч буюу Улаанбаатар хотын Захирагчаас зөвшөөрөл авсны үндсэн дээрээс төлбөрийн нөхцөлд өөрчлөлт оруулж болох заалтыг өөрчлөх хүсэлтэй байгаа аж. Тодруулбал, тус компанийн үйл ажиллагааны зардал нь түрээсийн төлбөрөөс илүү гарч, алдагдалтай ажиллах болсон байна. Иймд түрээсийн төлбөрөө төсөл хэрэгжүүлэгч өөрөө тогтоох эрхийг гэрээнд тусгах эсвэл алдагдлыг нөхөх зорилгоор нийслэлийн төсвөөс татаас авах талаар хүсэлтдээ дурджээ
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан өнөөдөр боллоо
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар мөн “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн тухай хэлэлцлээ. Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх журмыг Нийслэлийн ИТХ–ын Тэргүүлэгчдээс 2020 онд баталсан. Улаанбаатар хотын хөгжлийн корпораци нь өнгөрсөн хугацаанд дээрх журмаар төсөл, хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулж ажилласан
Налайх дүүрэгт арматур төмрийн үйл ажиллагаа явуулдаг “Эйч Ди Ти Эм” ХХК-ийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, үүссэн нөхцөл байдлын талаар Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг энэ оны наймдугаар сард байгуулсан. Ажлын хэсгийг төлөөлөгч М.Говьсайхан ахалсан бөгөөд тэрбээр өнөөдөр төмрийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, үүссэн нөхцөл байдлын талаар боловсруулсан холбогдох санал, дүгнэлтээ өнөөдөр Тэргүүлэгчдэд танилцууллаа. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 100 дугаар тогтоолоор “Эйч Ди Ти Эм” ХХК-ийн төмрийн үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоож, “Налайхын барилгын материалын үйлдвэр технологийн парк”-ийн эдэлбэр газарт шилжүүлэхээр шийдвэрлэсэн
НЗДТГ-ын албан хаагчдын 2021 оны тайлангийн хурал өнөөдөр боллоо. Хурлын эхэнд НЗДТГ-ын дарга Т.Оюунчимэг 2021 оны үйл ажиллагааны тайлан болон 2022 онд хийж хэрэгжүүлэх ажлаа танилцуулсан юм. Тэрбээр цар тахлаас үүдэлтэй хүндрэл бэрхшээл 2021 онд тулгарсан хэдий ч нийт албан хаагчид төлөвлөсөн ажлаа амжилттай хэрэгжүүлснийг ярианы эхэнд дурдсан
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийслэлийн Багахангай дүүрэгт 125 айлын орон сууц ашиглалтад орлоо. Тус орон сууцанд Багахангай дүүргийн иргэдийг түрээслээд өмчлөх орон сууцанд хамруулах ажлыг дүүргийн ЗДТГ болон Нийслэлийн Орон сууцны корпорац ХК хамтран зохион байгуулж, иргэд өчигдөр түлхүүрээ гардан авсан юм.
Үүнээс гадна сүүлийн өдрүүдэд утаа нэмэгдэж байна гэх шүүмжлэл гарч байгаа. Утааны үнэр нэмэгдэх болсон шалтгааныг шалгаж тогтоохыг хариуцсан албан тушаалтнуудад үүрэг болгоод байна
Бид Баянзүрх дүүргийн тавдугаар хороонд байрлах “Мянган оюутны байр"-ны нөхцөл байдлыг сурвалжлахаар 13:00 цагт очлоо. Найман жилийн өмнө ашиглалтад орсон оюутны байрны үүдэнд овойж товойн хөлдсөн бөөлжистэй зэрэгцэн шороон зогсоол дээр арав гаруй төмөр хүлэг хааш, яаш харан зогсож байв. Байр баруун болон хойд талдаа хоёр хаалгатай. Хойд хаалганы үүдэнд "Дугуй засвар" хэмээх хаяг байлаа, зөвхөн баруун хаалгаар оршин суугчид ордог аж. Хаалганы дэргэд тамхи зуучихсан зогсож байсан эмэгтэй бидэнтэй зэрэгцэн байр руу орж ирсэн нь тус байрны жижүүр байлаа
Тээврийн цагдаагийн албанаас маргааш /2021.12.29/ дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй болохыг мэдээлэв. Учир нь,
Энэ долоо хоногийн Лхагва гарагт Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 110 жилийн ой тохионо. Бүх нийтээр тэмдэглэх баярын өдөр учир амрах хуультай
Баянхошуу, 1-р хороолол, Хайлааст, 100 айл орчимд агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрэв Нийслэлийн 4 байршил буюу Баянхошуу, 1-р хороолол, Хайлааст, 100 айл орчимд өнөөдөр өглөө агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрлээ. Тухайлбал 100 айл орчимд агаарын бохирдол хэвийн хэмжээнээс 22 дахин их үзүүлэлт байжээ. Агаарын бохирдол нэмэгдсэн шалтгааныг Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Орлогогүй, ядуу иргэд дугуй, хог шатааснаас үүдэн утаа нэмэгдэж байна” гэх утгатай тайлбарыг хэлсэн байдаг. 2020 оны сонгуулиар Улаанбаатар хотын бохирдлыг 50 хувь бууруулсан гэдэг PR-аар МАН нийслэлд үнэмлэхүй ялалт байгуулж байсан
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны есдүгээр сарын 8-ны хуралдаанаар НЗДТГ, НИТХ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, түүний харьяа алба, агентлагуудад энэ ондоо багтан Яармагт барьсан Нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолбор руу нүүх үүрэг өгсөн билээ. Засгийн газраас өгсөн үүргийн дагуу хотын захиргааныхан өнгөрсөн бямба гарагаас нүүж эхэлсэн. Гэвч зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр нүүлгэх зардалд 1.5 тэрбум төгрөг зарцуулж байгаа гэх ташаа мэдээлэл гараад байгаа юм
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр болж, агаарын бохирдлыг бууруулах асуудлаар хэлэлцэв. Сүүлийн өдрүүдэд нийслэлийн агаарын чанар сайнгүй байсныг Хотын дарга дурдаад, сайжруулсан түлшний хэрэглээ ямар байсныг холбогдох албаныхнаас тодруулав. Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн: -Арванхоёрдугаар сарын 27-ны байдлаар нийслэлд сайжруулсан шахмал түлш борлуулах 607 цэг ажиллаж байна
Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, БОАЖЯ, Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /НМХГ/, “Таван толгой түлш” ХХК зэрэг байгууллагаас долоо хоног бүрийн даваа гарагт нийслэлийн агаар, орчны бохирдол болоод түүнийг бууруулах чиглэлээр хийж, хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар мэдээлэл хийж байгаа. Өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотоос сайжруулсан шахмал түлш гаргах гэсэн таван зөрчил илрүүлж, 205 шуудай түлшийг Амгалан дулааны станцад буулгаж, зөрчлийг холбогдох байгууллага шалгаж байгаа гэнэ. Мөн мэргэжлийн хяналтын байгууллага цагдаагийн байгууллагатай хамтран нийслэлийн агаарын чанарын бүсэд байгаа гэр хорооллын айл өрхүүд түүхий нүүрс, агаар бохирдуулагч түлш түлж байгаа эсэхэд шалгалт хийжээ. Энэ талаар НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Нарангэрэл “Улаанбаатар хотоос сайжруулсан шахмал түлш авч гарах гэсэн, мөн Улаанбаатар хот руу түүхий нүүрс оруулах гэсэн зөрчилд торгуулийн арга хэмжээ авч, нүүрсийг Амгалан дулааны станцад буулгалаа
Жил бүр нийслэл Улаанбаатар хотынхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, хөдөлмөр зүтгэл, оюун ухаан, хөлс хүчээ зориулж, өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэн, хийсэн ажлаараа хамт олон, дүүрэг, хороо, нийслэлээ манлайлсан хөдөлмөрийн аваргуудаа тодруулдаг уламжлалтай. Энэхүү ажлыг НЗДТГ, Нийслэл Улаанбаатар хотын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран зохион байгуулдаг. Нийслэлийн 2021 оны хөдөлмөрийн аваргаар нийт 16 салбараас шилдэг 31 эрхмийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар тодруулж батламжиллаа. Тэдгээрийн олонх нь нийслэл хотоо цэвэр, цэмцгэр байлгахын төлөө үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл ажилладаг Хот тохижилтын газрын жолооч, хүн ардынхаа эрүүл энхийн манаанд тангараг өргөсөн эмнэлгийн ажилтнууд, нийгмийн хэв журмыг сахиулагч цагдаагийн албан хаагчид байлаа