Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар удирдан явуулав. Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:
БОАЖЯ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, НМХГ, “Таван Толгой Түлш” ХХК-иас нийслэлийн агаар, орчны бохирдлын талаар мэдээллээ.
Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн "Нийслэлийн хэмжээнд зургаан дүүрэгт түүхий нүүрсний хэрэглээ байгаа эсэхэд хяналт шалгалтын үйл ажиллагааг эхлүүлээд байна. Түүхий нүүрсийг нийслэлд оруулж ирэхгүй байх журам нь хурааж авах, төрийн өмч болгох зохицуулалттай. Зөрчил их гарч байгаа нь сайжруулсан шахмал түлшний үнийг 50 хувь хөнгөлөлсөнтөй холбоотой. Тус зөрчлийг цагдаагийн
Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө Бүгд Найрамдах Итали Улсын “Интеза Санпаоло” банкны хөрөнгө оруулалт хариуцсан ажилтан Марко Шембри болон Италийн хөл бөмбөгийн энтертайнмэнтэр Сван Ритосса нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө “Интеза Санпаола” банктай түүх, соёл, урлаг, спортын чиглэлээр хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийлсэн юм. Тухайлбал, Улаанбаатар хотын хүүхэд, залуусын дунд хөл бөмбөгийн спортыг өргөжүүлэн хөгжүүлэхэд Итали Улс арвин туршлагаасаа хуваалцан, хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа онцоллоо. “Интеза Санпаоло” банкны хөрөнгө оруулалт хариуцсан ажилтан Марко Шембри “10 жилийн өмнө анх Улаанбаатар хотод ирж байлаа
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн энэ сарын 10-ны өдрийн хуралдаанаар Хороодын бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ. Тодруулбал, хүн амын болон өрхийн тоо, газар нутгийн хэмжээг нь харгалзан үзэж Баянгол, Баянзүрх, Чингэлтэй дүүрэгт шинээр 30 хороо байгуулах тогтоолын төслийг Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн танилцууллаа. Тэгэхдээ дүүргүүдээс ирсэн саналыг үндэслэн Баянгол дүүргийн 25 хорооноос нэг хороог хувааж шинээр 9 хороо байгуулан нийт 33 хороотой болж байна
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн энэ сарын 10-ны өдрийн хуралдаанаар Нийслэлийн зарим дүүрэг, Төв аймгийн зарим сумын хоорондох хилийн цэсийн маргааныг одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа УИХ-ын 1996 оны 24 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтад зааснаар шийдвэрлэх саналыг дэмжлээ. Нийслэлийн Налайх дүүрэг болон Төв аймгийн Эрдэнэ, Сэргэлэн сум, Хан-Уул дүүрэг болон Аргалант, Алтанбулаг, Сонгинохайрхан дүүрэг болон Баянчандмань, Баянцогт сумтай хиллэж байгаа хэсгүүдэд үүссэн хилийн цэсийн маргааныг өнөөдрийг хүртэл аль нэг талдаа шийдвэрлээгүй байгаа юм
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн энэ сарын 10-ны өдрийн хуралдаанаар Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 54 дүгээр гудамжинд байрлах гүний худаг, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Шандын 14 дүгээр гудамж, 33 дугаар хороо Тахилт сургуулийн 1 дүгээр гудамжинд байрлах ус түгээх байруудыг нийслэлийн өмчид бүртгэлээ. Харин нийслэлийн өмчөөс Баянзүрх дүүргийн сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолборын агуулах, гаражийн барилга, 20 дугаар цэцэрлэгийн В байрыг акталж, хаслаа. Тодруулбал Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хэмжээг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор зөрчил арилгах, газар чөлөөлөх байршлуудыг баталсан
Богд хааны ордон музейгээс санаачлан Соёлын өвийн үндэсний төвтэй хамтарч "Богд хааны ордон музейн Түүх, Соёлын дурсгалт уран барилгын хадгалалт хамгаалалт, сэргээн засварлалтын судалгаа"-ныг ажлыг гүйцэтгэж байна. Энэ ажлын хүрээнд 2020 оны наймдугаар сараас эхлэн нэг жилийн хугацаанд Өвлийн ордны дэргэд 90 төрлийн өнгө будгийн тестийг байрлуулж гандалт, тогтцыг туршиж, судалжээ.Судалгааны хүрээнд Соёлын өвийн үндэсний төвийн сэргээн засварлагч, судлаач Э.Батжаргал, Богд хааны ордон музейн Бүртгэл мэдээллийн санч Ж.Болортуяа, сэргээн засварлагч Б.Мягмарсүрэн, эрдэм шинжилгээний ажилтан О.Мөнхтуул нар 2021 оны 12-р сарын 10-ны өдөр: Түүх соёлын дурсгалт дөрвөн барилга байгууламжийн 46 байршлын өнгө будгийн дээж авч, XRF багажаар дурдсан тооны өнгө, будгийн химийн элементийн найрлагыг тэмдэглэн, бүртгэн баримтжуулсан байна. Монголын сүүлчийн хаан VIII Богд Жавзандамбын Туул голын хөвөөн дэх Ногоон ордныг 1893-1903 онд бариулжээ. Ногоон ордныг хэд хэдэн удаа өргөтгөн шинэ барилга байгууламжууд нэмж барьсан байна
Нийслэлийн онцгой комисс хуралдаж, нийслэлд агаарын бохирдол нэмэгдэж байгаатай холбогдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээ, коронавируст халдвар (Ковид-19)-ын эсрэг дархлаа сэргээх нэмэлт тунд иргэдийн хамрагдалтыг идэвхжүүлэх талаар хэлэлцлээ. Хурлыг НОК-ын дарга Д.Сумъяабазар даргалж, НОК-ын Шуурхай штабын дарга Р.Дагва, төвийн зургаан дүүргийн Онцгой комиссын дарга болон холбогдох мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл оролцсон юм. НОК-ын дарга Д.Сумъяабазар хурлын үеэр холбогдох байгууллагуудад агаар бохирдуулагч эх үүсвэр хэрэглэх зөвшөөрөл бүхий төрийн болон аж ахуй нэгж, байгууллагуудын яндангийн шүүлтүүрийн стандартын хэмжээг нэг бүрчлэн шалгаж тогтоон, шаардлага хангуулахыг үүрэг болгов
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан Улсын бүртгэлийн мэдээллийн санд нэмэгдсэн цахим үйлчилгээний талаар мэдээллийг өгсөн юм
Дэлхийн хотуудын олон улсын VI олимпиадад нийслэлийн шилдэг найман сурагч оролцон, мэдлэг, ур чадвараа сорьж байна. Олимпиадын дүн арванхоёрдугаар сарын 13-нд гарна.
Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/829 дүгээр “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг зохион байгуулах тухай” захирамжийн хүрээнд 2021 оны арванхоёрдугаар сарын 6-ны 09:00 цагаас 15:06:45 цагийн хооронд 26 байршилд цахим дуудлага худалдаа зохион байгууллаа.
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хүйтэн сэрүүний улиралд хүүхдийг эрсдэлд өртөхөөс сэргийлэх, гудамжны нөхцөлд байгаа хараа хяналтгүй болон хараа хяналт сул хүүхдийг илрүүлэн “Ковид-19”-ийн халдвараас сэргийлэх, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээнд хамруулах, гэр бүлд нь эргэн нэгтгэх зорилгоор “Хүүхэд хамгаалал-2021” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулжээ. Уг арга хэмжээг улирал бүрд нэг сарын хугацаатай зохион байгуулдаг бөгөөд Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Улсын бүртгэлийн газар, Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх газар, есөн дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс зэрэг байгууллага хамтран ажиллажээ. Энэ оны эхний гурван улирлын байдлаар нийслэлийн хэмжээнд хараа хяналтгүй хүүхдийн тоо өмнөх жилээс эрс буурсан дүн гарчээ
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр байгуулах нийтийн бие засах газрын концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдааныг зарлаад байна. Концепц, загвар зураг төслийг дараах 5 байршилд байрлуулахаар төлөвлөж байгаа бөгөөд шилдэг бүтээлийг тус бүрээр шалгаруулж бүтээл бүрт 3 сая төгрөг буюу нийт 15 сая төгрөгийн шагналын сантай. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлдэг иж бүрэн тохижилт бүхий амралтын талбайд байгуулах нийтийн бие засах газрын загвар Туул, Сэлбэ гол дагуу байгуулах нийтийн бие засах газрын загвар Автобусны дундын болон эцсийн буудлуудад байгуулах нийтийн бие засах газрын загвар Хотоос гарах автотээврийн шалган нэвтрүүлэх товчоодод байгуулах нийтийн бие засах газрын загвар Гэр хороолол, зуслан ногоон бүсийн айл өрхүүдэд зориулсан дундын бие засах газрын загвар Уралдаанд нэг оролцогч хэдэн ч бүтээл ирүүлэх боломжтой
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэр, Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын харьяа Яаралтай Түргэн Тусламжийн Төвийн авто баазын их засвар, тохижилтын ажил бүрэн дуусч хүлээлгэн өглөө.
Цахим орчинд тусгай зөвшөөрөлгүйгээр эд мөнгөний сугалаа явуулж буй цахим хаягийг хаах саналыг ШӨХТГ-аас Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлжээ. Тодруулбал, “Азийн сугалаатай ёндоотой үдэш”, “Сугалааны групп”, “Солиотой сугалаа 2”, “Бэлэн мөнгөний азтан”, “Шанд сугалаа”, “Бэлэг@ сугалаа”, “Монгол сугалаа хөвсгөл”, “Азын сугалаа”, “Дэлгэрэх сугалаа”, “Сугалаа @машин”, “Үндэсний сугалаа 1900-0000”, “Сугалаа групп”, “Бэлэн мөнгөний сугалаа”, “Даваа gift азын сугалаа”, “Үнэт эдлэлийн сугалаа”, “Сугалаа 26 дээлний азтан шалгаруулах”, “Munkhzul usa baraa” зэрэг газруудын цахим хаягийг хааж, хууль бус үйлдлийг таслан
Хүнс зах дээр илүү хямд, супермаркетэд илүү үнэтэй байдгийг бид мэддэг. Гэхдээ захын үнэ зорьж очихуйц хэмжээний бага байдаг уу? Мөн супермаркетэд зах дээрээс ч хямд бүтээгдэхүүн байдаг юм уу гэдгийг төдий л мэддэггүй шүү дээ
Нийслэлийн ИТХ-ын ээлжит XI хуралдаан өчигдөр (2021.12.03) болсон. Энэ үеэр Нийслэлийн 2022 оны хөгжлийн төлөвлөгөө, Нийслэлийн 2022 оны төсөв, Нийслэлийн өмчөөс 2022 онд хувьчлах эд хөрөнгийн жагсаалт, 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэж батлав. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Ирэх оны төсвийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуультай уялдуулан боловсруулсан бол “Нийслэлийн хөгжлийн 2022 оны төлөвлөгөө”-г УИХ-аар Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийг шинэчилж баталсантай холбоотойгоор анх удаа боловсруулсан” хэмээн онцолжээ. Тодруулбал, нийслэлийн 2022 оны төсвийн орлогын нийт дүн 482 тэрбум 43 сая 798.6 мянган төгрөг, үүнээс татварын орлого 263 тэрбум 102 сая 700 мянган төгрөг, татварын бус орлого 218 тэрбум 941 сая 98.6 мянган төгрөг байхаар батлажээ. Мөн Нийслэлийн 2022 оны төсөвт төсвийн ерөнхийлөн захирагч, түүний харъяа байгууллага, бусад байгууллагын төвлөрүүлэх орлогын хэмжээг байгууллага тус бүрээр батлан гаргасан байна
Нийслэлийн ИТХ-ын ээлжит XI хуралдаан өнөөдөр 100 хувийн ирцтэйгээр хуралдаж, Нийслэлийн 2022 оны хөгжлийн төлөвлөгөө, Нийслэлийн 2022 оны төсөв, Нийслэлийн өмчөөс 2022 онд хувьчлах эд хөрөнгийн жагсаалт, 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэж баталлаа. Эдгээр асуудлуудыг Нийслэлийн ИТХ-ын Эдийн засаг төсвийн хороо, Хүний хөгжлийн хороо, Засаглал эрхзүйн шинэтгэлийн хороо, Байгаль орчин, ногоон байгууламжийн хороо, Хот байгуулалт дэд бүтцийн хороо, Зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хороо болоод намын бүлэг тус бүрээр нарийвчлан хэлэлцэж, санал дүгнэлтээ гаргасан юм
Нийслэлийн ИТХ-ын ээлжит XI хуралдаан өнөөдөр 100 хувийн ирцтэйгээр хуралдаж, Нийслэлийн 2022 оны хөгжлийн төлөвлөгөө, Нийслэлийн 2022 оны төсөв, Нийслэлийн өмчөөс 2022 онд хувьчлах эд хөрөнгийн жагсаалт, 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэж баталлаа. Эдгээр асуудлуудыг Нийслэлийн ИТХ-ын Эдийн засаг төсвийн хороо, Хүний хөгжлийн хороо, Засаглал эрхзүйн шинэтгэлийн хороо, Байгаль орчин, ногоон байгууламжийн хороо, Хот байгуулалт дэд бүтцийн хороо, Зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хороо болоод намын бүлэг тус бүрээр нарийвчлан хэлэлцэж, санал дүгнэлтээ гаргасан юм
Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнхийн санаачилгаар иргэндээ ээлтэй тохижилтын ажлууд эхнээсээ ашиглалтад орсоор байна.
Нэгдсэн Үндэсний байгууллагаас жил бүрийн арванхоёрдугаар сарын 3-ныг “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Уг өдрийг угтан Нийслэлийн Нийгмийн халамжийн газраас Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дуу хоолойг сонсох, бусдад хүргэх, тэдний авьяасыг нээн илрүүлэх, авьяас чадварыг нэмэгдүүлэх зорилгоор 7-18 насны хүүхдүүдийн дунд “Хүүхэд бүхэн инээж байг” сэдэвт гар зураг, “Аз жаргал түгээгч нь-БИ” сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг амжилттай зохион байгууллаа
Нийслэлийн Лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн үйлчилгээ болон “Ковид-19” цар тахалтай холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш иргэдэд тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв /НҮНТ/-ийн дарга Б.Ууганбатаас зарим зүйлийг тодрууллаа.
Олон нийтийн амралт, чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх эрүүл, эко орчныг нэмэх зорилготой байгуулагдсан Туул голын дагуух Маршалын гүүрнээс БЗД-ийн 11-р хороо хүртэлх 7.2 км үргэлжлэх дугуйн замын ажил бүрэн дуусаж, ашиглалтад орлоо.
III тунд хамрагдах иргэдийн идэвх сүүлийн үед нэмэгдэж байгаа. Иргэдийн идэвх нэмэгдэж байгаа энэ үед идэвхийг сулруулахгүй байх үүднээс вакцинжуулалтын цэгийн тоог нэмжээ
“Улаанбаатар хот: Хөгжлийн чиг хандлага” форум өчигдөр болж, Нийслэлийн Засаг даргын урилгаар УИХ дахь Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хорооны гишүүд, Монгол Улсад суугаа элчин сайдууд, олон улсын байгууллагын төлөөлөгч, НИТХ-ын төлөөлөгчид оролцлоо. Форумын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын сэтгүүлчдэд өгсөн ярилцлагыг хүргэж байна. -Нийслэл Улаанбаатар хотын нийгэм, эдийн засагтай холбоотой чухал хэлэлцүүлэг өрнөж байна
Одоогоос нэг жилийн өмнө Улаанбаатар хот цаашид хэрхэн хөгжих нь тодорхойгүй, тулгамдсан олон асуудлаа шийдвэрлэх оновчтой арга замыг эрэлхийлж чадаагүй байсан билээ. Харин өнөөдрийн нийслэл хамгийн чухал асуудлуудаа хэрхэн шийдвэрлэх боломжтойг олж харсан, цаашид буюу 2040 он гэхэд цоо шинэ хот болох томоохон амбицтай байна