2021 оны СSGO төрлийн дэлхийн аварга буюу Мajor Швед улсын Стокхолм хотод болж өнгөрлөө.
Тус тэмцээнд Оросын Natus Vincere /NAVI/ баг түрүүлж тэд 2020,2021 онд болсон бүх томоохон LAN тэмцээний аваргууд болоод байна.

Тэд өнгөрсөн шөнө G2 багийн эсрэг финалын тоглолтыг хийж 2:0 харьцаатай ялалтыг байгуулснаар бүх түрүүгээ G2 багийн эсрэг өргөсөн бөгөөд G2 тэдний эсрэг 3 цуврал тоглож 0:8 гэсэн үзүүлэлтийг үзүүлжээ.
Astralis-н 3 дараалсан Major аварга авсан цуврал зогсож ийнхүү CSGO-д шинэ Major аварга мэндэллээ.

CSGO сонирхогчдын хайртай тоглогч “s1mple” ийнхүү Major тэмцээний аваргын цомыг анхныхаа Major-т оролцсноосоо хойш 7 жилийн дараа өргөж байна.
Эх сурвалж: Esportnews.mn
И. Шинэбат

УКРАИН: Дайнд 85 хүүхэд амь үрэгджээ. Дайн хүүхдийн нүдээр /гар зураг/
27 сая хүн амтай Тайвань улсын "HUR" охидын хамтлагтай гэрээ байгуулсан Б.Сарантуяа
Говьсүмбэрчүүд эх нутгийнхаа ногоон ирээдүйн төлөө 5 сая мод тарина
ФОТО: ОХУ Украины Мариопуль хотын төрөх эмнэлгийг бөмбөгдсний дараах байдал