2022 оны Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний аваргууд тодорлоо

2022-1-10
678

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойн өдөрт зориулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор зохион явуулсан Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээн Төрийн ордонд хоёр өдөр үргэлжилж, өнөөдөр (2022.01.09) аваргуудаа шалгарууллаа.

Улсын Их Хурлын Тамгын газар, Монголын шатрын холбоо хамтран зохион байгуулсан арав дахь удаагийн энэхүү тэмцээний анхан шатанд 5272 оролцогч (сум, дүүргийн аварга шалгаруулах тэмцээн 2021.11.20-21), хагас шигшээ тэмцээнд 645 (аймаг, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн 2021.12.11-12), шигшээ тэмцээнд эрэгтэй 80, эмэгтэй 32 шатар сонирхогч оролцож, улсын аваргын төлөө оюун ухаанаа уралдуулав.

Ингээд эрэгтэй ангилалд Говьсүмбэр аймгийн оролцогч Энхтунгалагийн Түвшинтөгс (20 нас) 7.0 оноогоор тэргүүн байр, нийслэлийн Сүхбаатар дүүргийн оролцогч Самандын Санждорж (72 нас) 6.5 оноогоор хоёрдугаар байр, Архангай аймгийн оролцогч Батболдын Доржсүрэн (21 нас) 6.5 оноогоор гуравдугаар байрт тус тус шалгарав.

 

Харин эмэгтэйчүүдийн төрөлд нийслэлийн Хан-Уул дүүргийн оролцогч Ганболдын Санчирдулам (18 нас) 6.5 оноогоор тэмцээнийг тэргүүлж алтан медаль хүртлээ. Хоёрдугаар байрт Өвөрхангай аймгийн оролцогч Галсандоржийн Батчимэг (23 нас) 6.5  оноогоор шалгарсан бол Орхон аймгийн оролцогч Ганзоригтын Хулан (25 нас) 6.0  оноогоор гуравдугаар байр эзэллээ.

Хоёр өдрийн турш оролцогчид Швейцар системээр 8 өрөг тоглосон бөгөөд эхний гурван байранд шалгарсан дээрх оролцогчид спортын дэд мастер цолын болзолыг хангаад байна.

Эрэгтэй ангиллын IV, V, VI байранд Г.Эрдэнэбаяр (6.5 оноо), С.Жаргалсайхан (6.0 оноо), А.Дөлгөөн (6.0 оноо), эмэгтэй ангиллын мөн IV, V, VI байранд Э.Батсувд (6.0 оноо), Т.Түмэн-Энх (6.0 оноо), Т.Мандах (5.0 оноо) нар тус тус шалгарав.

Мөн шилдэг ахмад эрэгтэй тоглогчоор Дүгэрсүрэнгийн Энхжаргал (50+), Улсын Их Хурлын гишүүн асан Цэрэндашийн Оюунбаатар (65+), шилдэг ахмад эмэгтэй тоглогчоор Доосүрэнгийн Мөнхзаяа (50+), Марусягийн Жаргалсайхан (65+) нарыг тодруулсан юм.

Түүнчлэн эрэгтэй ангилалд М.Нямлхагва (1800-аас доош), Г.Чинзориг (рейтинггүй), эмэгтэй ангилалд Э.Болор-Эрдэнэ (1600-аас доош), Ё.Болормаа (рейтинггүй) нар тусгай шагналын эзэд боллоо. Шагналыг Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Э.Баттулга, Монголын шатрын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батсайхан нар гардуулав.

Шагнал гардуулах ёслолын үеэр Монголын үндэсний олимпийн хорооны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, тус хорооны маркетингийн комиссын гишүүн Б.Наранбаатар нар оролцож, Монгол Улсад олимпын хөдөлгөөнийг сурталчлан дэлгэрүүлэх, биеийн тамир, спортыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Санхүү, хангамж үйлчилгээний хэлтсийн дарга Б.Лхагвасүрэнг МҮОХ-ны “Олимпын алдар” одонгоор, тус хэлтсийн референт Д.Ням-Осорыг МҮОХ-ны “Алтан медаль”-иар шагнасан юм.

Энэ үеэр болсон нэг онцлог үйл явдал бол Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнгийн зөвлөх Г.Алтан-Очид МҮОХ-ны “Алтан Очир” одон гардуулсан юм. ФИДЕ болон Азийн шатрын холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн асан, МҮОХ-ны гишүүн асан, олон улсын шилэгдмэл шүүгч, олон улсын хэмжээний мастер, “Бөртэ чоно” цомын хоёр удаагийн эзэн Г.Алтан-Оч нь Улаанбаатар 2003 Оюутны дэлхийн аваргын ерөнхий шүүгч, Катар 2006 Азийн наадмын шүүгч, Мехико 2007 оны Дэлхийн аваргын шүүгч (Азиас хоёр дахь), Макао 2007 “Азийн заан”-ы наадмын шүүгч, Дрезден 2008 Олимпийн шүүгч, Бээжин 2008 Оюуны спортын анхдугаар наадмын ерөнхий шүүгчээр тус тус ажиллаж байсан туршлагатай нэгэн юм. Ийнхүү түүнийг Монгол Улсад олимпын хөдөлгөөнийг сурталчлан дэлгэрүүлэх, биеийн тамир, спортыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж МҮОХ-ны “Алтан Очир” одонгоор шагналаа.

Ийнхүү Монгол Улсын Үндсэн хуулийн 30 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын ивээл дор зохион байгуулагдсан Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах арав дахь удаагийн тэмцээн амжилттай өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

ШАТАР СОНИРХОГЧДЫН УЛСЫН АВАРГУУД


Эрэгтэй ангилал

2013 он         Гомбожавын Саран-Эрдэиэ (Налайх)

2014 он         Болдын Мөнхбаяр (БЗД)

2015 он         Санжидын Алтангэрэл (Налайх)

2016 он         Баасанжавын Цэцэнбаатар (Хөвсгөл)

2017 он         Энхээгийн Энх-Амгалан (Мончесс)

2018 он         Ганболдыи Амарсанаа (Хэнтий)

2019 он         Алтанхуягийн Золжаргал (Орхон)

2020 он         Дашдаваагийн Дүүрэнжаргзл (Дорнод)

2021 он         Нармандахын Билгүүн (Өмнөговь) онлайн

2022 он         Энхтунгалагийн Түвшинтөгс (Говьсүмбэр)


Эмэгтэй ангилал

2014 он         Гэрэлчулууны Номин (Сэлэнгэ-Өмнөговь)

2015 он         Төмөрбаатарын Март (Дархан-Уул)

2016 он         Жаргалантуулын Даваасүрэн (ХУД)

2017 он         Ганбаатарын Отгонтуяа (Хөвсгөл)

2018 он         Эрдэнэбаатарын Одгэрэл (Дорноговь)

2019 он         Өсөхбаярын Уянга (Баянзүрх)

2020 он         Батнасангийн Халиун (Өмнөговь-НШХ)

2021 он         Рустемийн Айганым (Баян-Өлгий) онлайн

2022 он         Ганболдын Санчирдулам (ХУД)






Шинэ мэдээ

АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.