Их мастер А.Энхтуул Монголын шатрын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга буюу гүйцэтгэх захирал ажлаасаа албан ёсоор өчигдөр чөлөөлөгдөж, тус холбооны дэд ерөнхийлөгчөөр ажиллахаар болсон байна.
Олон улсын шатрын холбооны их мастер А.Энхтуул МШХ-ны үйл ажиллагаанд зориулан хувийн зүгээс 5 сая төгрөг хандивлажээ. Тэрбээр “Миний бие МШХ-ны ерөнхий нарийн бичгийн даргаас өнөөдрөөс эхлэн чөлөөлөгдлөө. Цаашид хайртай спортынхоо хөгжлийн төлөө чадах, мэдэх бүхнээ дайчлан хичээх болно. Хичээсээр ч ирсэн билээ” гэжээ.
А.Энхтуулын хувьд 2018 онд Улаанбаатар хотноо "Элит брайн" олон улсын шатрын академийг үүсгэн байгуулж, 2020 онд Дэлхийн шатрын холбооны дасгалжуулагч хэмээх цолны болзлыг хангажээ.