"Ирээдүй" бидэн дээр ирчихсэн үү

"Meta" болон "Мetaverse" гэж юу вэ?

2021-11-7
1699

Facebook гэх нэр нь түүний үүсгэн байгуулсан компанийн бүх үйл ажиллагааг илэрхийлэх боломжгүй тул Марк Зукерберг компанийхаа нэрийг солихоо саяхан мэдэгдсэн. Тэгвэл Фэйсбүүкийн шинэ нэр нь “Meta” гэх  бөгөөд уг шинэчлэлтээрээ тус компани бүхэлдээ “Metaverse” компани буюу виртуал ертөнцөрүү чиглэсэн компани болно гэдгээ зарлалаа.

Нэг үгээр бид эдийн засаг, хууль эрх зүй, харилцаа холбоо, соёл, боловсрол гээд маш олон зүйлсийг багтаасан цоо шинэ дижитал, виртуал ертөнцөд амьдрахад нэг алхам ойртож байна гэсэн үг юм. Одоогийн байдлаар уг Metaverse ертөнцийг хамгийн бодитоор мэдрэх боломжтой технологи нь Virtual_Reality /VR/ технологи. Та бүхний мэдэж байгаачлан Facebook 2014 оноос VR болон AR технологийг програм хангамж, платформ, тоног төхөөрөмж талаас нь тууштай хөгжүүлсээр ирсэн нь Марк Зукерберг олон жилийн өмнөөс Facebook-ийг Metaverse компани болгохоор төлөвлөж байсныг харуулж байна. 

    Медиа ертөнцөд Metaverse буюу хийсвэр, виртуал ертөнц маш том нөлөө үзүүлэхээр байна. Жишээ нь VR төхөөрөмжөө зүүгээд гэрээсээ дуртай дуучныхаа тоглолтыг яг л дэргэд нь байгаа мэт дуу, дүрс, мэдрэмжийн өндөр чанартайгаар найз нөхөдтэйгээ үзэх боломжтой бөгөөд тоглолт дууссаны дараах үдэшлэгт ч төлбөрөө төлөөд оролцох боломжтой.

Тухайн хамтлаг дуучинтай холбоотой төрөл бүрийн виртуал бүтээгдэхүүнүүд зарагдаж байх бөгөөд жишээ нь доорх зурагт үзүүлсэн шиг түүний гарын үсэгтэй малгай, цамц, цомог зэргийг нь авснаар metaverse дэх өөрийн 3D хувилбарынхаа хувцасыг сольж, өөрийн виртуал гэртээ худалдаж авсан цомгоо байршуулах боломжтой.

Сонирхолтой нь энэ бүх бараа бүтээгдэхүүн NFT байдлаар байх бөгөөд худалдан авахдаа крипто валют дээр суурилсан төлбөрийн шийдэл ашиглана.

Өөрөөр хэлбэл бодит ертөнцөд гоё ганган, хөрөнгө чинээтэй харагдахаас илүү виртуал ертөнцөд өөрийгөө өмсөж байгаа виртуал хувцас болон эд хэрэглэлээрээ тодорхойлох нь үлэмж нэмэгдэнэ. Жишээ нь Gucci-ийн виртуал коллекцийг NFT-ээр нь худалдан аваад түүнийгээ виртуал гэртээ өмсөөд сууж байх юм. Энэ бүхний дэд бүтэц нь Metaverse, NFT,  крипто байх нь тодорхой болоод байна.

 

        

                                                                                                                        И. Шинэбат






Шинэ мэдээ

АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.