|

УИХ НИТХ-ын хуулиар хамгаалагдсан бүрэн эрхэнд халдсан уу

2026 оны 6-р сарын 17

УИХ-ын Төсвийн байнгын хорооноос “Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт, хууль тогтоомжид нийцсэн байдал” сэдэвт ерөнхий хяналтын сонсголыг энэ сарын 15-16-нд Төрийн ордонд зохион байгууллаа. УИХ-ын гишүүн Ж.Золжаргал, Д.Энхтүвшин нарын удирдсан уг сонсголын үеэр НИТХ-ын 45 төлөөлөгчийн 43 нь нийслэлийн өмчит аж ахуйн нэгжийн ТУЗ-д давхар алба хашдаг, удирдах ажил хийдэг тухай мэдээ мэдээлэл олон нийтэд хүрэв. Өнгөрсөн хагас жилийн хугацаанд энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тодорхой тайлбар мэдээлэл бэлтгэж байсан ч сонсголыг дагасан дуулиан шуугиан, мэдээ мэдээлэл илүү тод сонсогдох нь их болсон үед дахин олны анхааралд орсон нь энэ.

Тиймээс ч сонсголд оролцсон УИХ-ын гишүүн тус бүр эл сэдвийг шүүрч, Нийслэлийн Засга дарга асан Х.Нямбаатарын үйл ажиллагааны тухай мэдээлэл, санхүүгийн тайланг тодруулахаас илүү НИТХ-ын төлөөлөгч нэг бүрийг онцлон “байцаасан” нь сонирхолтой дүр зураг. Угтаа, УИХ-ын буюу Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллагын баталсан Нийтийн албаны болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар төрийн тодорхой тооны албан тушаалтныг давхар ажил алба эрхэлж болохгүй хэмээн заасан. Үүнд Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, аймаг нийслэлийн Засаг даргын эхнэр, нөхөр, хамтран амьдарч, хүүхэд хамаардаг. Тэд дор бүрнээ төрийн албаны удирдах албан тушаал эрхлэх, төрийн болон орон нутгийн өмчит компани, улсын үйлдвэрийн газрын гүйцэтгэх удирдлагад ажиллаж болохгүй.

Харин НИТХ-ын төлөөлөгчдийн тухайд давхар алба хашихыг хориглосон албан тушаалын жагсаалтад ордоггүй бөгөөд харин ч бүр нийслэлийн өмчийг удирд, хяна гэсэн давхар үүрэг хүлээдэг. Үндсэн хууль, Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд “Нийслэл өмчтэй байна. Нийслэлийн өмчийг НИТХ өмчилж, НИТХ удирдлага болон хяналтаар хангана” гэж заасан. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хоёр өдрийн турш УИХ-ын гишүүд хууль ёсны гэхээс илүү хууль бус шаардлага тавих нь олонтаа байсан бөгөөд ерөнхий утгаар нь дүгнэвэл УИХ НИТХ-ын хуулиар хамгаалагдсан бүрэн эрхэд халдав. Магадгүй энэ нь хуулиа уншаагүй гэхээс илүү хуулиас давсан улстөржилтийг өдөөх сонирхол тэднийх байснаас үүдэлтэй байж мэдэх л юм.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.




Шинэ мэдээ

ОХУ-ын дэд станцад гэмтэл гарч Ховд, Увс зэрэг аймагт цахилгаан тасарчээ7 сар 6. 9:59FIFA Трампын хүсэлтээр АНУ-ын тамирчны улаан хуудасны торгуулийг цуцалсан уу?7 сар 6. 9:58О.Алтангэрэл: “Хууль бус хөрөнгө хураах“ хуулийг батлуулж чадахгүй бол би УИХ-ын гишүүн гэж яваад ч яах вэ, УИХ гэж байгаад ч яах юм7 сар 6. 9:57Орон сууцны захиалгын залилантай холбоотой хэргүүдийг шүүхэд шилжүүлэв7 сар 6. 9:56Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл өнөөдөр эхэлж, лхагва гарагийн 19.00 цагт дуусна7 сар 6. 9:55QUIZA буюу Б.Батцэнгэл Хотын даргын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан зөвлөхөөр томилогджээ7 сар 6. 9:54Ирсэн шигээ цэвэрхэн буцах ухамсар таниас эхэлнэ7 сар 6. 9:53Холанд: Би олдсон боломжоо гоол болгодог7 сар 6. 9:52Нийгмийн даатгалын багц хуулийн ГОЛ ЗААЛТУУД7 сар 6. 9:51Хууль “машиндсан” өдрүүд7 сар 6. 9:49Г.Дамдинням “ОНТРЭ“ хоёр холбоотой нь ч холбоотой юм...7 сар 6. 9:48Сурвалжлага: Хагас коксон түлшний үйлдвэр 2028 онд ашиглалтад орно7 сар 6. 9:46Тэд иргэнээ биш, төрөө “тураах” бодлого явуулдаг. Харин МАНай хэд...7 сар 6. 9:45Эрчим хүчний салбарынхан ажил хаялтаа 7-р сарын 2-ны 08.00 цаг хүртэл хойшлууллаа6 сар 30. 12:26ТЕНДЕР: Ирэх өвөл нийслэлчүүдийн хэрэглэх хагас коксон түлшинд 288.7 тэрбум төгрөг зарцуулна6 сар 30. 12:25МҮБХ: Энэ жилийн баяр наадмаар 1024 бөх барилдуулах боломжтой6 сар 30. 12:25Сэлбийн эргийн хэсэгхэн ногоон зүлэг хотынхонд юу хэрэгтэйг илтгэж байна6 сар 30. 12:24Төрийн мөнгө уйлдаггүй-II: Төрийнхөн 32.8 тэрбумаар 10840 сургалт хийжээ6 сар 30. 12:22Хамгийн хүнд үе хараахан эхлээгүй байна6 сар 30. 12:22"Давхар зээл олгодог байдлыг бүр мөсөн зогсооно"6 сар 30. 12:21ХӨХ ХОТЫН ХӨГЖИЛ ГАЙХШРУУЛАВ6 сар 30. 12:18С.Наранцогт оо, бодлогын хүүгээ нэмээч ээ6 сар 30. 12:17Баяр наадмын бэлтгэл ажил 70 хувьтай үргэлжилж байна6 сар 30. 12:15Д.Үүрийнтуяа: АМНАТ-ийг ялгаатай тогтоох юм бол компани, хөрөнгө оруулагч бүрд зориулсан хуультай болох хэрэгтэй6 сар 30. 12:14П.Наранбаяр: Орон нутгийн нөхөн сонгуульд “царцаа” нүүлгэж ялалт байгуулсан нь төрийн эрхийг хууль бусаар авч байна гэсэн үг6 сар 30. 12:13Халх хасгаараа дуудалцаж байх хооронд...6 сар 29. 21:52Дарга тодрох цаг6 сар 24. 11:07"Давхар дээл"-ээ тайлсан НИТХ-ын төлөөлөгчид6 сар 24. 11:06Газрын тосны үнийн өсөлт Хятадын цахилгаан автомашины эрэлтийг нэмэгдүүлжээ6 сар 24. 11:05БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав6 сар 24. 11:04

© 2007 - 2026 он. Today News | Professional Agency бүтээсэн.