|

Эрчим хүчний шилжилтийн индексээр Монгол Улс 118 орноос 115-д бичигдэв

2026 оны 6-р сарын 24

Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан шинэ тайлангаар олон улсад эрчим хүчний шилжилтийг хэмжих суурь үзүүлэлтүүд сайжирч, үнэлгээний дундаж оноо 57.3т хүрчээ. Харин Монгол Улс 45.3 оноогоор Азийн хөгжиж буй орнуудаас хамгийн хойно эрэмбэлэгдэж, сүүл мушгив. Сүүлийн жилүүдэд манай улсын эрэмбэ улам хойшилсоор байгаа бөгөөд 2024 онд тус индексэд 45.4 оноотойгоор 120 улсаас 116 дугаарт орсон бол 2025 онд 44.2 оноогоор 118 улсаас 115-д бичигдлээ.

Эрчим хүчний тогтолцооны гүйцэтгэл, Эрчим хүчний шилжилтэд бэлэн байдал гэсэн суурь хоёр үзүүлэлтээр улс орнуудыг дүгнэдэг. Монголын эрчим хүчний тогтолцоо 54.6 оноогоор үнэлэгдсэн ч шилжилтэд бэлэн байдлын хувьд ердөө 31.5 оноо авсан нь энэ чиглэлээрх бодлого, санхүүжилт, дэд бүтэц, инновац, хүний нөөц мэдэгдэхүйц сул байгааг харуулсан байна. Парисын гэрээгээр хүлээсэн үүргийн хүрээнд Монгол Улс 2030 он гэхэд нийт суурилагдсан хүчин чадалд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг 30-д хүргэхээр амласан юм.

Одоогийн байдлаар энэ үзүүлэлт 20 хувь руу дөхсөн ч төслийн хөрөнгө оруулалтаа нөхөхөөргүй бага тариф, мөн нар, салхины эх үүсвэрээс сүлжээнд нийлүүлэх үнэ өртөг өндөр зэрэг нь зорилтоо биелүүлэхэд томоохон сорилт болох төлөвтэй. Үүнээс гадна эрчим хүчтэй уялдах эдийн засгийн хөгжлийн үзүүлэлтэд Монгол Улсын оноо 7.9 хувиар буурчээ. Өөрөөр хэлбэл, эрчим хүчний хүртээмж, үнэ тарифын чиглэлд хийсэн сайжруулалт нь Монголд эдийн засгийн бодит үр ашиг болж хөрвөхгүй байгааг тайланд онцолсон байна.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.




Шинэ мэдээ

Дарга тодрох цаг2 цаг 35 минутын өмнө"Давхар дээл"-ээ тайлсан НИТХ-ын төлөөлөгчид2 цаг 37 минутын өмнөГазрын тосны үнийн өсөлт Хятадын цахилгаан автомашины эрэлтийг нэмэгдүүлжээ2 цаг 38 минутын өмнөБНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав2 цаг 39 минутын өмнөАУДИТ:Сайд асан Б.Чойжилсүрэнд 288.3 тэрбум төгрөгийн санхүүгийн зөрчил илэрчээ2 цаг 41 минутын өмнөДолоодугаар сарын 16, 17-ны ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлж, наадмаар 10 хоног амрахаар боллоо2 цаг 42 минутын өмнөКриштиан Роналду ДАШТ-ий түүхэнд 6 тэмцээнд гоолдсон анхны тоглогч боллоо2 цаг 43 минутын өмнөНөөцийн махны өргөтгөсөн худалдаагаар хонины махыг 13 мянга, үхрийн махыг 15 мянган төгрөгөөр худалдаална2 цаг 46 минутын өмнөSENZU буюу М.Азбаяр нь “The MongolZ” багийн харьяаллаас албан ёсоор гарч буйг зарлажээ2 цаг 48 минутын өмнөЭрчим хүчний шилжилтийн индексээр Монгол Улс 118 орноос 115-д бичигдэв2 цаг 54 минутын өмнөМ.Энхцэцэг: Хорин киловаттын хүчин чадалтай системтэй айл жилд 10 сая төгрөгөөс дээш орлого олох боломжтой2 цаг 56 минутын өмнөШарк имижээс салж чадахгүй яваа Б.Пунсалмаа2 цаг 59 минутын өмнөБурхан Халдун хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо3 цаг 3 минутын өмнөЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ТҮҮХИЙ ЭДИЙГ ТҮҮХИЙГЭЭР НЬ ГАРГАДАГ ТҮҮХИЙГ ХАЛНА3 цаг 13 минутын өмнөБ.Мөнхсоёл тэргүүтэй ХҮН намынхны “боловсон бослого” НӨАТ-ын хуулийг аврахаар байна3 цаг 16 минутын өмнөУИХ НИТХ-ын хуулиар хамгаалагдсан бүрэн эрхэнд халдсан уу6 сар 17. 12:08Жүдо бөхийн Австралийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын тамирчид дөрвөн медаль хүртэв6 сар 8. 11:07Энэ 7 хоногт Монгол Улсад6 сар 8. 11:06Монголын хадан дээрх “Туурайн цуурай”6 сар 8. 11:04Анхны арваас төрсөн анхны гавьяат Д.Энхцэцэг6 сар 8. 11:04Говь-Алтай аймагт хуулиас давсан хувийн эрх ашиг ноёлж байна6 сар 8. 11:02Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхий сайд болж магадгүй…6 сар 8. 11:00Д.Баясгалан А.Амундра хоёр эвлэрч “Бодь”-ийн 110 сая долларын хэрэг царцахаар боллоо6 сар 8. 10:58ХӨНДӨХ СЭДЭВ: Үерт автаж, осолдсон автомашинууд улсын хилээр хяналтгүй орж ирж, Монгол Улс хуучин машины “хогийн цэг“ болсоор байх уу6 сар 8. 10:57Долоо хоногийн өрнийн зурхай 2026.VI.08-146 сар 8. 10:56Сурвалжлага: "Хайлаастад хаан шиг амьдарч болохыг харуулахыг зорьж байна"6 сар 8. 10:55Эрх баригчдын сарнимтгай байр сууриудад биш өөрсөддөө итгэх цаг...6 сар 8. 10:53Цемент цутгаснаа цэцэрлэгт хүрээлэн гэж эндүүрэх хэрэггүй6 сар 4. 11:36Д.Трамп НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцоно6 сар 4. 11:34Хүүхдийн мөнгийг зургаадугаар сарын 18-нд олгоно6 сар 4. 11:31

© 2007 - 2026 он. Today News | Professional Agency бүтээсэн.