2023 оны зун Сэлбэ гол үерлэж, Сүхбаатар дүүргийн I, Баянзүрх дүүргийн 43, 45 дугаар хороо орчмын олон айл өрх, аж ахуйн нэгж хохирол амссан. Үүний дараа нийслэлээс шийдвэр гаргаж иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалахын тулд голын эрэг дээр байсан “S Outlets” дэлгүүрийг буулгаж, 1.4 км урттай түшиц хананы ажлыг эхлүүлсэн.
Өнөөдөр бетон хийц бүхий далангийн ажил үндсэндээ дууссан ч иргэдийн хүсэн хүлээж буй ногоон байгууламж, амарч зугаалах орчин бүрэн бүрдээгүй байна. Голын хоёр эргийг зүлэгжүүлж, мод тарьж, явган хүний зам, гэрэлтүүлэг, амралтын талбай байгуулах ажил үргэлжилж байгаа ч санхүүжилтийн асуудлаас шалтгаалан сүүлийн нэг сар санхүүжилтийн асуудлаас болж ажил зогссоныг Ажил гүйцэтгэгч “Силла” группийн захирал О.Мөнхбаатар хэлсэн.
Нийт 8378 ам метр талбайд ногоон тохижилт хийхээр төлөвлөснөөс одоогоор 3000 гаруй ам метр талбайд зүлэг тарьсан байна. Хэсэгхэн ногоон зүлэгтэй энэ газарт иргэд аль хэдийнээ чөлөөт цагаа өнгөрүүлж эхэлсэн ч Сэлбийн эрэг бүхэлдээ иргэдийн амарч, алхаж, салхилах ногоон бүс болох хүртэл дахиад хүлээлт хэрэгтэй бололтой.
Учир нь гүйцэтгэгч компанийн зүгээс “Хуваарийн дагуу энэ сарын 30-нд (2026.06.30) ажлаа хүлээлгэн өгөх ёстой байсан ч нэг сарын хугацаа алдсан” гэж тайлбарласан. Тэгэхээр тохижилт төлөвлөсөн хугацаанд дуусахгүй гэж ойлгож болох нь. Өнөөдрийн байдлаар тохижилтын ажил үргэлжилж, ажилчид явган зам, хананы өнгөлгөө зэргийг гүйцэтгэж байгаа харагдана.
Сэлбэ голын хоёр талыг зүлэгжүүлэх бол урд хэсгээр мод тарина. Далангийн дотор талд иргэдийн сууж амрах хэсгийг гурван газарт тохижуулна. Ийнхүү явган замын гэрэлтүүлэг хийгээд тохижилтын ажил дуусна хэмээн мэдээлж буй.