gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     5.25
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 22
Зурхай
 5.25
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 5.25
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
Маргааш ажилтай

Б.Алтанцэцэг: Авлигын зарим хэргийг шалгахад “Арай ч дээ” л гэмээр санагддаг

Г.Тэгшсүрэн
Маргааш ажилтай
4 цаг 44 минутын өмнө
Twitter logo
Г.Тэгшсүрэн
Twitter logo
Маргааш ажилтай
4 цаг 44 минутын өмнө

Ажилдаа явлаа гэдэг зорилготой гэрээс гарч, ажлаа тараад ирлээ гэх “гавьяа”-тайгаар гэртээ орох мэдрэмжээр л хүн дүүрэн амьдардаг.

Хүүе ээ, арав болчхож, алив ээ, унтацгаая, маргааш ажилтай”.“Найз нь уухгүй ээ, маргааш ажилтай”. “Эртхэн харьж амарлаа, маргааш ажилтай”...Эдгээр гойд зүйлгүй үгсийн цаана хийх ажлын хариуцлага, хэтийн зорилго хамт яваа.

Цасан шуурга, усан бороотой өдрүүдийн алинд ч “ажилтай” хэмээн яарах. Унтчихмаар, уйлмаар, урагшлахгүй байгаа мэт санагдсан ч “ажилдаа явахгүй бол болохгүй” гээд өндийх...

Ийм л эв эгэлхэн өдрүүдийн ард хүний амьдрал үргэлжилж, ав адилхан 15, 30-нийг үдэж, угтан ажлаа хийж цалингаа аваад алхаж явна, бид.

Ерөөс хүн ажилтай байх л сайхан. Анзаардаггүй ч ажилдаа явлаа гэдэг зорилготой гэрээс гарч, ажлаа тараад ирлээ гэх “гавьяа”-тайгаар гэртээ орох мэдрэмжээр л хүн дүүрэн амьдардаг.

Тиймээс GoGo.mn сайт “МАРГААШ АЖИЛТАЙ” буландаа жирийн л ажил хөдөлмөр эрхэлж, энгийн л амьдарч, суралцаж буй хүмүүсийг онцолж буй.

Энэ удаад Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн хоёрдугаар албаны мөрдөгч, комиссар Б.Алтанцэцэгийг танилцуулж байна.

“ЭХНЭРТЭЭ ЗАХИА БИЧМЭЭР БАЙНА ГЭХЭЭР НЬ ДЭЛГҮҮРЭЭС ДЭВТЭР, БАЛ АВААД ӨГЧИХСӨН”

-Би багадаа математикийн хичээлдээ сайн байсан, том болоод нягтлан бодогч болно гэж боддог байлаа. Намайг арван жилийн сурагч байхад манайх жижиг хүнсний дэлгүүртэй байсан юм. Тоо бодох дуртайг хэлэх үү, даалгавраа хийчхээд л дэлгүүртээ сууна. Манай дэлгүүрт нэг удаа хулгай орчихсон. Цагдаа нар ирж мэдүүлэг аваад, хэрэгтнийг гадуур хайх зэргээр эрэн сурвалжлах ажиллагаа явуулж байгаа нь надад их гоё санагдсан.

Үнэндээ би тэр хэргийг илрэхгүй байх гэж бодож байв. Гэтэл хэрэгтнийг барьсан. Тэр хэргийг илрүүлсэн цагдаагаас ажил, мэргэжлийнх нь талаар сонирхож асуугаад үнэ төлбөргүй суралцах боломжтой, төгсөөд ажлын байртай зэргийг мэдээд энэ сонгож болох мэргэжил байна гэж бодсон. Цагдаа болоход төлөвшил хүмүүжил, сурлагаас гадна бие бялдар шаардана. Би хөнгөн атлетик, спорт авиралтаар хичээллэдэг байсан тул бие бялдрын хөгжил тэнцэнэ, сурлага ч давгүй. Тэгэхээр цагдаа мэргэжилд тэнцэх юм байна гэж шийдээд Цагдаагийн академид элсэж байлаа.

Цагдаагийн хүүхэд л цагдаа болдог, цагдаа мэргэжил удам дамждаг гэх мэт нийтлэг ойлголт бий. Аав минь манаач, ээж тогооч. Манай удамд нэг ч цагдаа байхгүй, хамгийн анхны төрийн албан хаагч болсон, тэр дундаа төрийн тусгай албанд ажилд орсон хүн нь би.

Цагдаагийн академид 2015-2019 онд дөрвөн жил суралцан төгсөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс ажлын гараагаа эхэллээ. Үүний дараа Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасагт шилжин ахлах мөрдөгчөөр ажилласан.

Хулгайлах гэмт хэргийг олон дүүрэг дамжин, давтан үйлддэг этгээдүүд байна. Ингээд дүүргийн харьяалал тогтоох боломжгүй болчихдог. Тэр хэргүүдийг нэгтгэж аваад ажилладаг байлаа.

Хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд холбогдох хэргийг шүүх рүү шилжүүлэх хугацаа нь тулчхаад байхад тэд алга болчих нь их хэцүү. Ирэхгүй шүү дээ. Цагдаа бүрд тактик бий. Би зөөлөн аргаар, хүнлэг байх зарчмыг баримталж ажилладаг байлаа. Ах аа, эгч ээ, миний дүү гээд эвээр харилцахаар нөгөө хэд маань маргааш нь цагтаа хүрээд ирчих нь бий. Ирэхгүй бол хэргийг нь дараагийн шатанд шилжүүлж чадахгүй, шалгах хугацаа сунжраад л байдаг.

Тэгэхээр тэднийг тогтоож, мөрдөн шалгах ажиллагаа явуулах нэг арга маань эвээр ажиллах л байлаа даа. Цагдаагийн байгууллагад 2019 оноос хойш долоон жил мөрдөгчөөр ажиллахдаа хэнтэй ч зөөлөн, хүнлэг энэрэнгүй харилцахыг хичээсэн.

Коронавирус дэгдсэн үед нэг хүүхдийн хэрэг надад шилжиж ирсэн юм. Тэр хүүхэд цагдан хориотой байсан. Мөрдөгч 14 хоног тутамд хоригдож байгаа хүнтэйгээ очиж уулзах хуультай. Ажиллагаагүй ч очиж уулзаад санал, хүсэлтийг нь сонсох зохицуулалттай. Цагдан хорих 461 дүгээр ангид очиж тэр хүүхэдтэй анх удаа уулзлаа. Халдвар хамгааллын дэглэм тогтоосон байсан тул шилний цаанаас утсаар харилцсан.

Биеийн байдлыг нь асуутал гайхаад “Өмнөх ажилтнууд надтай ингэж харьцаж байгаагүй” гэв. Тэгээд эхнэр нь жирэмсэн, түүнд энд байгаагаа хэлмээр байгаа тул надад дэвтэр, үзэг хэрэгтэй байна, захиа бичих гэсэн юм гэв. Үүнийг ар гэрийнхэнд нь дамжуулж хэлэх байсан ч би тэндээс гарсан даруйдаа хажуугийн дэлгүүрээс тэмдэглэлийн дэвтэр, бал аваад шууданд нь өгчихсөн.

Дараа нь дахиад хэргийн материал танилцуулах гээд очиход “Байцаагч аа, надтай хүнлэг харилцсан танд маш их баярлалаа, би дахиж хулгай хийхгүй” гэсэн. Тэр дөнгөж л 18 нас хүрч байлаа. Тэр үнэн эсвэл худлаа хэлснийг мэдэхгүй. Гэхдээ тэгж хэлсэн нь л надад сайхан санагдсан. Хэн нэгний жижигхэн нэг үйлдэл, энгийн харилцаа бусдад сайхан сэтгэгдэл, эерэг бодол төрүүлж, нээрэн сайн хүн байя гэж хичээхэд хүргэсэн бол гоё биз дээ.

Хэдий хулгайлах гэмт хэрэг хариуцаж ажилладаг байсан ч мөн залилан их шалгана. Романс залилангийн хэрэгт голчлон ажилласан. Ийм төрлийн гэмт хэргийг ихэвчлэн гадаадаас үйлддэг учраас харьяалал тогтоох боломжгүй тул манайд хуваарилдаг байв. Хохирогч нь ганц бие, настай хүмүүс, эсвэл шашны итгэгчид байна. Шашинд итгэдэг нэг эгч фэйсбүүкт өөрийнхөө итгэл үнэмшлийн тухай нээлттэй бичдэг байж л дээ.

Гэмт хэрэгтэн эгчийн фэйсбүүкээс мэдээлэл олж авч, гүүгл орчуулагчийн тусламжтайгаар харилцаа тогтоож, шашнаар дамжуулаад итгэлийг нь олж аваад 200 сая төгрөгийг нь залилчихсан байсан. Бага багаар 100, 200, 1000 доллар шилжүүлж авсаар нийт хохирол нь 200 сая болчихсон байв. Тэр эгчтэй уулзахад их хэцүү байсан даа, сэтгэл санааны байдал нь маш хүнд нөхцөлд хүрсэн байлаа.

Дараа нь Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс рүү шилжээд бага насны хүүхэд хүчирхийлэлд өртсөн хэргүүд хариуцаж байгаад Авлигатай тэмцэх газарт ажилд орсон. 

“БИ Ч ЗЭЭЛТЭЙ. ХУВЬ ХҮНИЙХЭЭ ХУВЬД ТЭР ЗЭЭЛИЙН ЭДИЙН ЗАСАГЧИД УУР ХҮРСЭН”

-АТГ бүтэц орон тоогоо нэмэхээр болсон, нэг эмэгтэй мөрдөгч авна гэсэн мэдээллийг сонсоод материалаа өгсөн. Туршлага, хэрэг шийдвэрлэлт, ажлын үр дүн зэргээрээ шалгуурт тэнцээд даргатай уулзлаа. Мөн манай нөхөр цагдаа учраас ажлын ачаалал, онцлогийг гэр бүл ойлгоно гэдэг давуу тал болсон. Хууль, хүчний байгууллагын ажилтныг гэр бүл ойлгодог байх үнэхээр чухал асуудал л даа.

Ингээд 2023 онд Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн хоёрдугаар албанд мөрдөгчөөр, комиссар цолтойгоор шилжин ирсэн. Намайг анх орж ирэхэд Тамгын газрын дарга “Мөнгөтэй ажилладаг онцлогтой байгууллага шүү. Ажиллах хугацаанд чинь ямар ч санал ирэхийг үгүйсгэхгүй. Албаа битгий зарж идээрэй” гэж хэлсэн тэр үг энгийн хэр нь шинээр томилогдож байгаа залуу мөрдөгчид урам болсон. 

Манай Мөрдөн шалгах хэлтэс нийт гурван албатай. Нэг, хоёрдугаар алба нийтийн албан тушаалтнуудтай холбоотой гомдол, мэдээллийг шалгадаг. Гурав дахь алба нь тусгай субъектийг хянана.

Ажилдаа орсон даруйдаа “Ногоон автобус”-ны хэргийг шалгах ажлын хэсэгт орж маш ачаалалтай ажилласан даа. Авлигатай тэмцэх газарт цагдаагийн байгууллагаас тэс ондоо нэг онцлог бий. Тэр нь  аливаа хэрэг дээр багаараа ажилладаг, цагдаад бол ганцаараа. Багаар ажилладаг учраас бидний хэрэг, бидний үр дүн гэж ярьдаг юм. Бидний ажлын нэг өдөр маш завгүй өнгөрнө. Цөөхөн мөрдөгчтэй тул бүгд л нэг зорилгын төлөө нэгдэж ажилладаг. Бусдадаа найдаж, ажлаас хойш суудаг мөрдөгч энд байдаггүй.

Манайд 900 гаруй хэрэг байна, яг одоогоор. Мөрдөгчдөө хуваавал нэг хүнд 20 орчим хэрэг байгаа гэсэн үг. Олон нийт Авлигатай тэмцэх газрын мөрдөгчид юу хийж байна вэ гэж шүүмжлэх нь бий. Мөрдөгч гомдол хүлээж аваад л хахууль авсан юм байна ойлгомжтой, маргааш шүүхэд шилжүүлчихье гээд шууд нэг хуудас гомдолд үндэслээд шийдвэр гаргах боломжгүй.

Гомдлын дагуу материал цуглуулна, тал бүрээс нь шалгаж тогтооно. Авлигын гэмт хэргийг илрүүлэхийн тулд дансны мэдээлэл, мөнгө хөөх ур чадвар их чухал. Арилжааны банкнаас лавлагаа авахад дор хаяж 2-3 сар хүлээх шаардлага үүснэ. Лавлагаагаа авлаа, нэг гүйлгээгээр илэрдэг хэрэг байхгүй. Мөнгө бэлнээр алга болчихно, мөрийг нь хөөнө. Ихэнх авлигын мөнгө төсвөөс гарч байгаа, тиймээс санхүүгийн тайлан унших ур чадвар маш чухал. Математикт сайн байсан маань данс хөөхөд, зөрүү гаргахад хэрэг болж байгаа шүү.

Манайд төрийн албан хаагч хэн нэгнээс мөнгө авбал энэ хахууль. Өөр салбарын ажилтан мөнгө авбал хахууль биш гэсэн ойлголт байна. Би саяхан нэг хэрэг шалгаж дууслаа. Энэ нь нийтийн албан тушаалтнаас бусад хүн буюу банк бус санхүүгийн байгууллагын зээлийн эдийн засагч хахууль авсан хэрэг. Хэрэг шалгах явцад хахууль өгсөн хүнээс “Та яагаад энэ хүнд мөнгө өгөв” гээд асуулаа. Тэгтэл би өгөх ёстой гэж ойлгосон гэнэ. Тэр хүн ББСБ-аас зээлж авсан мөнгөнөөсөө зээлийн эдийн засагчид хахууль өгчээ.

Би ч өнөөдөр зээлтэй, хувь хүнийхээ хувьд уур хүрч байгаа юм л даа. Зээлийн эдийн засагчаас нь “Яагаад хахууль авав” гээд асуулаа. “Би зөвхөн төрийн албан хаагч хахууль авбал гэмт хэрэг гэж ойлгосон” гэх. Тэр зээл хүссэн хүн зээл авах шаардлагыг хангасан уу гэвэл тийм. Тэгвэл хахууль өгсөн зорилго нь юу байв гэхээр ганц, хоёрхон хүний өмнө л зээлээ шийдүүлэхийн тулд байж. Анх 4 сая төгрөгийн хохиролтой гомдол ирсэн, гэхдээ мөрдөн шалгах ажиллагааны явцад нэг хүнээс 33 сая төгрөгийн хахууль авсныг илрүүлсэн. Ингэж болохгүй шүү дээ. Саяхан шүүхээр шийдсэн хэрэг тул олон нийтэд ойлголт өгөх, санамж, сэрэмж болоосой гэдэг үүднээс жишээ болгон ярилаа.

Надад энэ хэрэг үнэхээр сонин, ёстой “арай ч дээ” гэмээр санагдсан. Энэ чинь Эрүүгийн хуулийн 22.13, 22.5-д заасан гэмт хэрэг. Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр энэ зүйл, заалт шинээр орж ирсэн бөгөөд Нийтийн албан тушаалтнаас бусад хүн хахууль авах гэмт хэрэг гэдгийг сануулж хэлмээр байна.

Хэргийг яаж илрүүлсэн бэ гэхээр тухайн ББСБ-аас манайд мэдээлэл ирүүлсэн. Авлигатай тэмцэх газар гомдол болон мэдээлэл хүлээн авдаг. Энэ бол мэдээлэл ирүүлсний дагуу шалгасан хэрэг. Гэхдээ бид гомдол, мэдээлэл ирвэл л шалгана гээд сууж байдаггүй. Өөрсдөө санаачилгаараа ч гэмт хэргийн шинжтэй асуудлыг шалгадаг.

“ЗА БОЛИОЧ ДЭЭ, ЭНИЙГ ХҮРТЭЛ ҮҮ ГЭМЭЭР ХЭРГҮҮД БАЙНА"

-АТГ-т эмэгтэй мөрдөгч цөөн, гарын таван хуруунд багтах тоотой. Тэдний нэг болж ажиллаж байгаадаа баярладаг. Би өвөө, эмээ дээрээ өссөн юм. АТГ-т ажилд ороход өвөө маань хамгийн их баярласан даа. Настай хүмүүс авлига болоод нийгэмд өрнөж буй маргааныг хэлэлцэж суудаг хүмүүс. Өвөө “Миний охин Авлигатай тэмцэх газарт орж байгаа юм чинь нийгэм гоё болно” гэж охиноо хөөргөж хэлсэн үг нь надад урам нэмсэн. 

Би энд гурав дахь жилдээ ажиллаж байна. Ажлынхаа хажуугаар авлигын гэмт хэргийн сэдвээр докторт сурч байгаа. Би хэрэг шалгаад, шалтгаан нөхцөлийг нь илрүүлээд улсад хохирол төлүүлж практиктай болж байна. Үүндээ дүн, шинжилгээ хийгээд судалгааны, эрдэм шинжилгээний өгүүлэл бичихийг хүсдэг. Шалтгаан, нөхцөлийг нь илрүүлж байгаа юм чинь гарт баригдах нэг судалгаа, дүгнэлттэй болоод авлигын гэмт хэрэг багасахад бодитоор хувь нэмэр оруулчих юм сан, миний гаргасан нэг санал хэрэгжээд авлигын гэмт хэрэг буураасай гэж хүсдэг юм. Авлигын гэмт хэргийн судалгааны материалууд байгаа ч яг “гал тогоо”-нд ажиллаж, шалтгаан нөхцөлийг нь тогтоодог мөрдөгчийн бие даан хийсэн судалгаа алга.

Би насаараа мөрдөгчөөр ажиллахгүй нь тодорхой. Цаашид олж авсан туршлагаа бусдад хуваалцахыг л хүсэж байна. Авлигын гэмт хэргийн шалтгаан нөхцөл нь энэ байна, ингэвэл урьдчилан сэргийлнэ гэх үр дүнтэй, Монгол улсад хэрэгтэй судалгаа бэлэн болгоод үүнийгээ хэрэгжүүлээд үзэх л зорилго байна даа.

Нөхөр цагдаад, би Авлигатай тэмцэх газарт ажиллаж байгаа ч гэмт хэрэг илрүүлэх чиг үүрэг адил байгууллагууд тул хэн, хэнийхээ ажлыг маш сайн ойлгодог. Миний ажлын ачаалал их, оройтож суух, хэргээ илрүүлэх гэж улайрах өдрүүд байна. Тэр бүрд ар гэр ойлгоно, учир нь нөхөр маань ч бас тэнд ажилтай байгаа. Бид хүүхэдтэйгээ амралтын өдрөөр л тухтай уулзаж байна. Аав ээжийнхээ тус дэмээр л арагшаа санаа зовох зүйлгүй ажилладаг даа. 

Төрийн албанд ажиллах залуус ховордоод байгаа. Манай нөхөр олон улсын харилцааны мэргэжилтэй. Өөр ажил хийх боломж байсан, өөрөө зөрсөөр байгаад цагдаад орсон. Яагаад гэхээр тэр цагдаагийн албанд үнэхээр хайртай. Энэ мэтчилэн төрийн алба чин сэтгэлээр хийх ажил. Төрийн албанд сэтгэл гаргана гэдэг ирээдүйгээ бодож, ирээдүйдээ хувь нэмэр оруулчихъя гэсэн зорилготой ажиллахыг хэлнэ. Миний хувьд ирээдүйд охиноо, өөр бусдын хүүхдүүдийн амьдрах гоё нийгмийг бий болгоё л гэсэн чин хүслээр хөдөлмөрлөж байна. 

Манай хүүхэд одоо дөрвөн настай. Миний хүүхдийн амьдрах ирээдүйн нийгэмд авлигын гэмт хэрэг гэж байхгүй байх болно гэдэг зорилгоор би энд шударгаар ажиллаж байгаа.  

Манай улсад авлигын гэмт хэрэг яагаад гараад байна вэ?. Нийгэм, эдийн засгийн байдал нэг дэх нөлөөлөл. Хоёр дахь нь хувь хүний ёс суртахуун. Заримдаа арай ч дээ гэмээр, болиоч дээ ийм зүйлийг хүртэл үү, ийм байхдаа яах вэ дээ гэж бодмоор хэргүүд шалгадаг л юм.

Өлсөөд, ядраад, үнэхээр туйлдаад энэ хэргийг үйлдэж үү гэхээр үгүй тул нийгэм, эдийн засгийн байдал нөлөөлсөн гэдэг шалтгаан шууд үгүйсгэгдэнэ. Тэгэхээр ерөөсөө л хүний ёсзүйтэй холбоотой болчхож байгаа юм. Энд өлссөн ч, ядарсан ч, туйлдсан ч, ядарсан ч, ер яасан ч авлига авч, өгч нийгэмд шударга бус байдал бий болгож болохгүй гэдгийг онцолж хэлье.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан