Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар "Төрийн өмчит компанийг татан буулгах тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа. Энэ хүрээнд "Эрдэнэс Монгол" нэгдлийн харьяа 10 төрийн өмчит компанийг татан буулгахаар шийдвэрлэлээ.
Ингэснээр 260 орон тоо цомхотгож, захиргааны зардал 10 хувь, түрээсийн зардал 30 хувь буюу эхний ээлжинд 67.3 тэрбум төгрөг хэмнэнэ гэж үзжээ.
Түүнчлэн “Эрдэнэс Монгол” нэгдлийг “Чингис хаан баялгийн сан” корпорац болгон өөрчилж буй талаар Ерөнхий сайд болон “Чингис хаан баялгийн сан” корпорацын гүйцэтгэх захирал Б.Даваадалай нар мэдээллээ.
Засгийн газрын хуралдаанаас дээрх шинэчлэлтэй холбоотой шийдвэр, тогтоолуудыг ирэх сарын 15-ны дотор эцэслэн боловсруулж, баталгаажуулах үүрэг чиглэл өглөө.
Мөн “Эрдэнэс Монгол” нэгдлийн удирдлагын зүгээс төрийн өмчит уул уурхайн компаниуд өндөр үнэтэй шилэн оффисуудад өндөр түрээс төлөх бус, төрийн ашиглалт багатай үл хөдлөх хөрөнгө, оффисын нөөцийг илүү үр ашигтай, хэмнэлттэй ашиглах зарчмыг хатуу баримталж ажиллаж байгаагаа илэрхийллээ.
Сэтгэгдэл (8)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!