Т.Даваадалайн эхнэр Б.Анхтуяа БНХАУ руу зугтаажээ

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 1 секунд

Нийслэлийн Засаг даргын орлогч асан Т.Даваадалайг АТГ-аас шалгаж буй. Түүнийг АТГ-аас Эрүүгийн хуулийн 22.4.2-т заасан “хахууль авах”, 18.6 дугаар зүйлд заасан “Мөнгө угаах” зүйл ангиудаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж байгаа аж.

Тодруулбал,

-Туулын хурдны зам, 1-р тойрог зам төсөлд шалгарсан ААН-үүдээс эхнэрийнхээ болон түүний үеэл дүүгийн үүсгэн байгуулсан компанид 5.6 тэрбум төгрөг,

-Мөн эхнэрийнхээ найзын үүсгэн байгуулсан 2 ААН-д 709 сая төгрөг,

-Эхнэрийнхээ 50 хувийг эзэмшдэг компаниар 47.9 сая төгрөгийг шилжүүлэн авч, ажил гүйцэтгэсэн мэтээр мөнгө угаасан байж болзошгүй гэж буруутгаж байгаа аж. Улмаар Т.Даваадалайг нотлох баримтуудыг устгаж, гэмт хэргээ бүрэн төгсгөх, гэрч хохирогч, хэргийн оролцогч нарт нөлөөлж болзошгүй гэж үзэн, цагдан хорих саналаа АТГ-аас өнгөрсөн даваа гарагт шүүхэд хүргүүлсэн байна.

Т.Даваадалайн эхнэр Б.Анхтуяа БНХАУ руу зугтаажээ

Тэгвэл уг хэрэгт холбогдоод буй Т.Даваадалайн эхнэр Б.Анхтуяа нь 2026 оны 3 сарын 26-ны өдөр хилээр гарч явсан байна. Өөрөөр хэлбэл, АТГ-т хэрэг үүсэхээс сарын өмнө хилээр гарсан аж. Т.Даваадалайгийн үйлдэлд 2026 оны 4 сарын 30-ны өдөр хэрэг нээжээ.

Гэхдээ Б.Анхтуяаг БНХАУ-д байгааг АТГ-аас олж тогтоон, 2 удаа дуудан ирүүлэх мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч Б.Анхтуяа нь Монгол Улсын хилээр орж ирээгүй байгаа аж. Эхнэр нь дээрх тендерт шалгарсан компанитай нэгдмэл ашиг сонирхолтой нөхцөл байдал тогтоогдож байгаа тул зайлшгүй шалгах шаардлагатай үүсээд байгаа юм байна.

Нийслэлийн ахмадын амралт сувиллын төвийг байгуулахаар боллоо
Нийслэлийн ахмадын амралт сувиллын төвийг байгуулахаар боллоо
 
АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслөөс тав хоногийн завсарлага авлаа
АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслөөс тав хоногийн завсарлага авлаа
Сэтгэгдэл (10)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!