sonin.mn

Н.Номтойбаяр УИХ-ын сонгуулийн өмнөхөн буюу 2024 он гармагц "Үндэсний Эвсэл" гэгчийг байгуулсан билээ. Энэ нь үндсэндээ дөрвөн хэсгээс бүрдсэн байв. Тодруулбал эвслийг бүрдүүлэгч Монголын Үндэсний Ардчилсан Нам, Монголын Ногоон Нам болон МАН-ын гишүүнчлэлээс татгалзаж, Н.Номтойбаярыг дагагчид гэсэн гурван гол хэсэг байв.


Мөн Д.Пүрэвдаваа тэргүүтэй бусад намаас ирсэн буюу нам бус иргэд гэсэн жижиг хэсэг байсан.


Эдгээрээс хамгийн голлох хэсэг болох МАН-ын гишүүнчлэлээс татгалзаж, Н.Номтойбаярыг дагагчид үндсэндээ "Үндэсний эвсэл"-ийг орхин, МАН-даа буцаж орж дуусчээ. Тэр бүү хэл Н.Энхчимэг тэргүүтэй шинээр элссэн гишүүд нь ч МАН-д элссэн байна. Н.Номтойбаяр МАН-д эргэн ирэх нь ч цаг хугацааны л асуудал болсон гэх агаад хэрхэн, яаж гэдэг яриа хэлцэл нь ч албан бусаар эхэлсэн гэнэ.


Э.Солонго