ВАШИНГТОН, 2026 оны дөрөвдүгээр сарын 30 /Reuters/. Ираны эсрэг явуулж буй цэргийн ажиллагааны зардал өнөөдрийн байдлаар 25 тэрбум ам.долларт хүрээд байгаа тухай Пентагоны өндөр албан тушаалтан лхагва гарагт мэдэгдэж, уг мөргөлдөөний цэргийн зардлын талаарх анхны албан ёсны тооцоог танилцуулжээ.
Батлан хамгаалах яамны Хяналтын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Жюль Хёрст Төлөөлөгчдийн танхимын Зэвсэгт хүчний хорооны гишүүдэд мэдээлэл өгөхдөө, дээрх зардлын дийлэнх хэсгийг зэвсэг хэрэгсэлд зарцуулсан болохыг дурдсан байна.
АНУ-ын зэвсэгт хүчин өнгөрсөн хоёрдугаар сарын 28-ны өдрөөс Ираны нутаг дэвсгэрт цохилт өгч эхэлсэн бөгөөд одоогоор талууд гал зогсоох хэлэлцээрийг мөрдөж байгаа боловч нөхцөл байдал маш тогтворгүй байна. Мөргөлдөөний явцад Америкийн 13 цэргийн албан хаагч амь үрэгдэж, хэдэн зуун хүн шархаджээ. Дайн эхэлснээс хойш газрын тос, байгалийн хийн нийлүүлэлт тасалдсаны улмаас АНУ-д шатахуун болон бордоо зэрэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, мөн бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн байна.
Хоёрдугаар сарын 28-нд АНУ, Израил хамтран Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхлүүлсний дараа шатахууны үнэ огцом өссөн нь Д.Трампын нэр хүндэд сөргөөр нөлөөлж эхэлжээ.
"Reuters/Ipsos"-оос хамгийн сүүлд явуулсан санал асуулгын дүнг үзвэл, америкчуудын 34 хувь нь Ирантай хийж буй дайныг дэмжиж байгаа нь өнгөрсөн дөрөвдүгээр сарын дундуур 36 хувь, гуравдугаар сарын дундуур 38 хувь байсантай харьцуулахад буурчээ.
Г.Энх-Од
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Пүрэв - 06 сарын 25,
2026

Сэтгэгдэл1
MY TESTIMONY ON HOW GEO COORDINATES RECOVERY HACKER HELP ME RECOVER BACK MY LOST BITCOIN. Yesterday, I confirmed the recovery of my scammed Bitcoin.. I just want to put this out there that this is possible and not a miracle.. I was scammed of $85,000 btc and I was blocked off the account.. It was a problem for me, not being able to access my money and my account regardless of speaking to the help GEO COORDINATES RECOVERY HACKER. Thanks to GEO COORDINATES RECOVERY HACKER. I am a happy woman for having all my funds back in my position. GEO COORDINATES RECOVERY HACKER keep to there words and handle the situation with a good technology, the team is always available to assist you, using the address below: Email: geovcoordinateshacker@gmail.com Whatsapp +1 ( 579 ) 397 1584 Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack